Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4679

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04679

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

              Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, 16-р хороолол, Энэрэл хотхон 1-р байр, 3 тоотод байрлах, “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

                                                                                                                                                     

Хариуцагч: Баянгол дүүргийн 5-р хороо, 10-р хороолол, Энэрэл хотхоны 2-р байр, 16 тоотод оршин суух, регистр ОЮ77121676, Галзад овогт Цогтоогийн Баярцагаанд холбогдох 495 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэчимэг, хариуцагч Ц.Баярцагаан, нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны захирал Г.Эрдэнэчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэрэл-З' СӨХ нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, хамгаалалттай холбоотой харилцааг зохицуулан хуулийн заалтыг мөрдлөг болгон дундын емчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээ, орц хонгил, гражын гэрэлтүүлэг орц орчины цэвэрлэгээг тогтмол хийж оршин суугчдын тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж байна. Хариуцагч Ц.Баярцагаан СӨХ-н төлбөрийн өртэй хэсэг суугчид “ерөө цайруулах “ арга хэрэглэн “Шинэ Энэрэл”-СӨХ байгуулах нэрийдлээр оршик суугчдын гарын үсгийг хуурамчаар бүрдүүлэн БГД-н засаг даргыг хууран мэхлэж 2014 оны 06-р сарын 27-ны өдрийн А/613 тоот захирамжыг гаргуулсан байдаг. Уг захирамжтай холбоотой асуудалыг Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхзн Шатны Шүүхийн 2016 оны 12-р сарын 04-ны өдрийн 838 тоот шийдвэрээр “захирамж бүхэлдээ үндэслэлгүй” бопж, Дүүргийн засаг дарга “Энэрэл-3” СӨХ-н гүйцэтгэх захиралыг ажлаас чөлөөлсөн захирамжыг 2016 оны 02-р сарын 26-ны өдрийн А/115 тоот захирамжаар “хүчингүй болгосон” байна. ЗХАШШүүх хурлын эх материалыг 2016 оны 3-р сараас эхлэн нийт суугчдад мэдээлэлийн самбарт байрлуулан танилцуулж байна. Хариуцагч Ц.Баярцагаанд СӨХ-н байцаагч төлбөрөө төлөх талаар мэдэгдэл, шаардлага удаа дараа хүргүүлсэн бөгөөд "шүүх хуулийн байгууллагадаа ег, тайлангийн хурлаа хий” гэх мэтээр маргаж өдийг хүрсэн болно. Тус СӨХ-н асуудалыг шийдэх хүртэл хугацаа алдан 2015 оны тайлангийн хурлыг 2016 ы 5-р сарын 22-ны өдөр зарлан хуралдуулсан боловч тухайн өрхийн хүмүүс хуралд оролцоогүй. Хариуцагч Ц.Баярцагаан нийтийн эзэмшилийн орон сууцны нэг нэгээсээ хамааралтай сул талыг ашиглан хог, орцны гэрэлтүүлэг, цэвэрлэгээ, дундын өмчлөлийн засвар үйлчилгээ, талбайн цэвэрлэгчийн болон үйлчлэгчийн цалин, гэрээт байгууллагын төлбөрийг төлөхгүй өр үүсгэн нийтийн эрх ашгийг ашгийг хохироож, үнэгүй үйлчилгээ аван өрөө цайруулах арга заль хэрэглэн цаг хугацаа завшин Иргэний хуулийг зөрчин байна. Иймд хариуцагч Ц. Баярцагаанаас СӨХ-н төлбөрт- 2014 оны  5,6,7,8,9,10,11.12-р сарын -161 500 төгрөг, 2015 оны 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12-р сарын төлбөр- 234 500 төгрөг, 2015 оны 1,2 3,4,5-р сарын төлбөр- 99 000 төгрөг нийт- 495000 төгрөгийг “Энэрэл-3" СӨХ-ийн нийт суугчдаа төлөөлөч нэхэмжилж байна.

 

Хариуцагч Ц.Баярцагаан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 495 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. ийд уг төлбөрийг 2016 оны 10-р сарын 30-ны дотор графикийн дагуу 2 хуваан төлж барагдуулна. 2014 оны 5-9 сарын төлбөр 101 500 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн төлбөр 393 500 төгрөгийг 2016 оны 9-р сарын 30-ны өдөр 196 750 төгрөг, 2016 оны 10-р сарын 30-ны өдөр 196 750 төгрөгийг төлж дуусгана гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Баярцагаан нэхэмжлэлийн дагуу СӨХ-ны төлбөр 495 000 төгрөгийн 101 500 төгрөгийг 2016 оны 7-р сарын 19-ний өдөр төлж үлдэгдэл төлбөр 393 500 төгрөгийг графикаар төлж барагдуулахыг “Энэрэл-3” СӨХ-ны гүйцэтгэх захирал миний бие хүлээн зөвшөөрч байна гэв.

           ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ нь Ц.Баярцагаанд холбогдуулан 495 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 495 000 төгрөгийн 101 500 төгрөгийг төлж, үлдэх 393 500 төгрөгийг 2016 оны 9-р сарын 30-ны өдөр 196 750 төгрөг, 2016 оны 10-р сарын 30-ны өдөр 196 750 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                           ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 495 000 төгрөгийн 101 500 төгрөгийг төлж,  393 500 төгрөгийг 2016 оны 9-р сарын 30-ны өдөр 196 750 төгрөг, 2016 оны 10-р сарын 30-ны өдөр 196 750 төгрөгийг төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагч Ц.Баярцагааны зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 760 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярцагаанаас 15 760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Энэрэл-3” СӨХ-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА