Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 4496

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2016/04496

Улаанбаатар хот

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сүхбаатар талйбар Сэнтрал тауэр, 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 9-р хороо, Горькийн 6-р гудамж, 164 тоотод оршин суух, регистр ЕП86070616, Боржигон овогт Соронзонболорын Гүр-Эрдэнэд холбогдох 2 087 383 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянаад

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ЮНИТЕЛ” ХХК нь хариуцагч Соронзонболор Гүр-Эрдэнэ нар харилцан тохиролцож 2015 оны 01 сарын 03-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88002568 дугаарт нь Са1аху Иоте 4 маркийн гар утсыг /1МЕ1 код 355051061376863 / 12 сарын хугацаатай /2015 оны 01 сараас 2016 оны 01 сар / хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 1 -р сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд:

88002568 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 1 391 589 төгрөг, гэрээний 5-р зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3%-ийн алданги болох 695 794 төгрөг, нийт 2 087 383 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулан огч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас Юнител ХХК /цаашид “нэхэмжлэгч” гэх/, түүнийг төлөөлөн Өр барагдуулах авлагын ажилтан Г. Түвшинтөр нөгөө талаас иргэн С. Гүр-Эрдэнэ РД: ЕП86070616 /цаашид “хариуцагч” гэх/, бид Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу дараах эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:

 

  1. Нэхэмжлэгчээс 2016 оны 06-р сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэлд холбогдох нийт .2,087,383 төгрөгөөс 1,391,589 төгрөгийг хүлээн зөвшөөрөн 2016 оны 7 сарын 25-ны дотор бүрэн төлөхөөр тохирч алданги болох 695,794 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байгаа болно.
  2. Талууд энэ харилцаан дээр дахиж маргахгүй.
  3.  Энэхүү гэрээ нь талууд гарын үсэг зурж тэмдэг дарж баталгаажуулах ба Шүүгч эвлэрлийг баталж Захирамж гаргасан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
  4. Энэхүү гэрээг талууд 3 хувь үйлдэх өгөөд тал тус бүр нэг хувийг, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэг хувийг өгнө гэжээ.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь С.Гүр-Эрдэнэд холбогдох 2 087 383 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж нэхэмжлэлийн шаардлага 2 087 383 төгрөгөөс 1 391 589 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн, хариуцагч С.Гүр-Эрдэнэ нь дээрх төлбөрийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК, хариуцагч С.Гүр-Эрдэнэ нар нь 2 087 383 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 391 589 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 348 төгрөгийн 24 174 төгрөгийг улсын төсвөөс, 24 174 төгрөгийг хариуцагч С.Гүр-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА