Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 464

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/,

 

Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад 1983 оны 03 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал нийт 9 жил мал малласан. Одоо тэтгэврээ тогтоолгох гэтэл мал маллаж байсан жилүүд, цалин хөлс, өмч хувьчлалаар авч байсан мал хөрөнгө зэрэг баримтууд үрэгдэн үгүй болсон учраас нэгдэлд мал малласан 9 жил ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1983 оны 03 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад малчин байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.******* нь 1983 оны 03 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч *******ын шүүхэд өгсөн: “1979 онд намайг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад малын бага эмчээр очиход *******ийнх гэдэг айлд малчин байсан хүүхэд. Хэдэн он хүртэл ажилсныг сайн мэдэхгүй байна. 1983 онд Мандах бригадад ажиллаж л байсан. Би тус нэгдлийн Мандах бригадын малын эмч байхдаа байнга л айлуудаар явдаг байсан. Нэг нэгдэл, нэг бригадад олон жил хамт ажилласан учраас сайн мэдэж байна.” гэх мэдүүлэг,

2.Гэрч *******ийн шүүхэд өгсөн: “1983 онд эвлэлийн илгээлтээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад малчнаар ирсэн. Жил болгон нэг настай мал аван маллаж байсан. 1993 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Нэгдэлд орсноос хойш өөр аймгаас нөхөртэй болж аав Чойжилын *******тойгоо хамт 2 гэртэй нэг бууцан дээр өвөлжиж, нүүж байнга хамт байдаг байсан. Цалин нь бичигдээгүй байгааа шалтгаан нь хамт нэг дор 2 гэрээрээ амьдарч, аав *******ийн нэр дээр явж байсан байх магадлалтай. Гэхдээ энэ хоёр тус тусдаа нэгдлээс мал хуваарилан авдаг байсан учиртай. Яагаад бичигдээгүй нарийн шалтгааныг нь мэдэхгүй байна . Би 1980-1989 он хүртэл бригадын тоо бүртгэгч, дарга албан тушаал дээр ажиллаж байсан. 1989-2000 он хүртэл Мандах бригадын малчин, ардын аж ахуйч ажилтай байсан. Би бригадын дарга, тоо бүртгэгч байсан учраас *******, ******* нар нь нэг данстай бус тус тусдаа мал хуваарилан авч, нэгдлийн ажилтнаар явдаг байсныг сайн мэдэж байгаа юм.” гэх мэдүүлэг,

3.Нэхэмжлэгчийн  ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчээс *******д олгосон итгэмжлэл, 

4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 528 тоот Н.******* нь Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нагдлийн Мандах бригадад 1985-1986, 1990 онуудад малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,

5.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 тоот тушаалын хуулбар,

6.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн ерөнхий хорооны хурлын 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 69 тоот тогтоолын хуулбар,

7.Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн ерөнхий хорооны хурлын протокол,

8.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, архивын лавлагаа,

 

Нэхэмжлэгч Н.******* нь 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад малчнаар ажиллаж байсан нь түүнтэй хамт тус нэгдэлд ажиллаж байсан гэрч *******, ******* нарт хууль сануулж авсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 333 тоот О.Түмэнжаргал нь Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Хөдөлмөр нэгдлийн Мандал бригадад 1984-1989 онд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн даргын 1990 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 55 тоот тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчийн 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1987 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар 31-ний өдрийг дуустал, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан байдал нь ямар нэг үйл баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас тухайн хугацаанд холбогдох хэсгийг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Н.*******ын хүсэлтийн зарим хэсгийг хангаж, түүний 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн *******ын 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Гэрэлт зам нэгдлийн Мандах бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                          А.ЭНХТӨР