| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00456/И |
| Дугаар | 465 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 465
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.******* миний бие 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн эд хөрөнгө болох дээд үеэс үе дамжин надад өвлөгдсөн дунд гарын шүрэн толгойтой оюу болон мөнгөн нуухтай хаш хөөргийг мөнгөний хэрэгцээ гарсан учир зарах шаардлага гарсан юм. Ингээд манай охины найз болох ******* овогтой ******* /РД:, утас , / гэх залуу би хүнд үзүүлээд өгье гэж аваад одоог хүртэл хөөрөг болон мөнгийг өгөхгүй 3 жил боллоо. Одоогоор энэ хүн оршин суугаа тодорхой хаяггүй хотод байгаа сурагтай учир *******ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийг гаргаж байна. Дам сонсвол хотод машин бутрааж зардаг гэсэн сураг гарсан. Хаяг Хан-уул дүүрэг 69-р байр 5-н давхар 178 тоот, утас нь 94000049. Ээж нь Баянхонгор аймагт байдаг *******ын өөрийнх паспортын бүртгэл нь Баянхонгор хот, Гэгээн шавь, 6-р баг, 4-51 тоот гэсэн бүртгэлтэй. Өөрийнх нь зургийг хавсаргав” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч Н.******* нь *******гийн *******ад холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул *******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар Хорол овгийн *******гийн ******* /РД:/-ыг эрэн сурвалжилсугай.
2.С.ын оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР