Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ийн нэхэмжлэлтэй,

*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******“ ХХК нь иргэн *******тай 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 20,000,000 төгрөг өгсөн бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдөр авхаар гэрээнд тусгасан болно. Гэрээнд заасны дагуу мөнгөө өгөхгүй утсаа авахгүй зугтаах болсон. Хаягаар нь очсон боловч өгсөн хаяг дээрээ байхгүй, одоо хаана байгаа нь тодорхойгүй тул хариуцагч *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргаж байна. *******тай холбоо барих утас, хаяг нь Өмнөговь аймаг Даланзадгад сумын 7-р баг, *******. Мөн түүний дүү болох ******* утас:*******, гэрийн хаяг Өмнөговь аймгийн Даланзагад сум, 7 дугаар баг *******. Энэ хүнтэй холбогдсоноор *******гийн хаягийг тодуулах боломжтой.” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “*******г эрэн сурвалжлах шүүх хуралдаанд миний бие өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, Зээлийн гэрээний хуулбар, *******т нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэл зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул *******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргажээ. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн оршин суугаа газар, хаягийг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар Улаан даавуу овгийн Лувсангийн Дэлгэрмаа /РД:КБ71012702/-г эрэн сурвалжилсугай.

2.*******гийн оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                            А.ЭНХТӨР