| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00470/И |
| Дугаар | 467 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй,
*******г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““*******ны Өмнөговь салбарын харъяа Гурвантэс тооцооны төв нь *******тэй 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 21180016933 тоот “Барьцаат цалингийн зээлийн гэрээ” байгуулан 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүр тогтмол дүнгээр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлдэгч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 421 хоног тус банкнаас авсан зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “Зээл буцаан төлөх хуваарь”-ийн дагуу эргүүлэн төлөлгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээлийн гэрээний 5.1.1-р зүйлийг удаа дараа зөрчиж байна. Зээлдэгч ******* нь Өмнөговь аймаг “*******”-д зам талбайн үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаас гарч олдохоо больсон. Хамтран зээлдэгч эхнэр Ц.Түмэнжаргал /РД:КЖ60082000/ нь салсан хаана байгааг нь мэдэхгүй гэх тайлбар өгдөг. Оршин суугаа хаяг нь хаана байгаа нь тодорхойгүй байх тул хариуцагч *******гийн оршин суугаа хаягийг тодруулахаар түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, *******, Ц.Түмэнжаргал нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээл буцаан төлөх хуваарийн хуулбар, *******ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******д *******наас олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул *******г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргажээ. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******гийн оршин суугаа газар, хаягийг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ын ******* /РД:*******/-г эрэн сурвалжилсугай.
2.*******гийн оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР