| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00468/И |
| Дугаар | 468 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* /итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/-ны нэхэмжлэлтэй,
*******ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******ны Өмнөговь салбарын харъяа Гурвантэс тооцооны төв нь *******той 2011 оны 03 дугаар сарын 26-ний өдөр 125 тоот “Барьцаат цалингийн зээлийн гэрээ” байгуулан 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийн зээлийг жилийн 14,4 хувийн хүүтэй 2014 оны 03 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл буюу 36 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг сар бүр тогтмол дүнгээр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. Зээлдэгч ******* нь Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Монгол, Хятдын хамтарсан “ЧИН ХУА-МАК-Нарийн Сухайт” ХХК-д ажиллаж байгаад ажлаас гарч тус сумаас явсан. Одоогоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “*******” гэх нүүрсний компанид тээврийн автомашины жолооч хийж байгаа гэх мэдээлэлтэй боловч оршин суугаа хаяг нь хаана байгаа нь тодорхойгүй байх тул хариуцагч *******ын оршин суугаа хаягийг тодруулахаар түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна.” гэжээ.
Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Нэмж гаргах нотлох баримт, санал хүсэлт байхгүй тул ойрын хугацаанд яаралтай, намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, *******, Т.Мөнхжаргал нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Барьцаат зээлийн гэрээний хуулбар, зээл буцаан төлөх хуваарийн хуулбар, *******ны улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, *******т *******наас олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа боловч хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын оршин суугаа хаяг нь тодорхойгүй байх тул *******ыг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргажээ. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ын оршин суугаа газар, хаягийг нь тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.
2.*******ын оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР