| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/06458/И |
| Дугаар | 210/МА2025/01572 |
| Огноо | 2025-09-17 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2025/01572
*******гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******гийн нэхэмжлэлтэй,
*******т холбогдох,
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 24,613,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
...2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0105 тоот Өвлөх эрхийн гэрчилгээгээр нэхэмжлэгч ******* нь Иргэн ******* овогтой *******оос авах мөнгөн авлагын шаардах эрх, нэхэмжлэл гаргах эрхийг өвлөж авсан. Иймд *******т холбогдуулан дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Талийгаач ******* нь хариуцагч *******ийг бага байхаасаа буюу 1986 оноос хойш 1 дүгээр хорооллын нэг байрны ах гэж мэддэг байсан. Улмаар 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* гэх хүнээр дамжуулан *******той уулзсан байдаг. *******, ******* нар нь 2006 онд БНСУ-д хамтдаа ажиллаж, амьдарч байхдаа танилцсан гэдэг. Уг үйл явдлаас хойш хэд хоногийн дараа ******* нь Би *******аас 30,000,000 төгрөгийн авлагатай, чамайг төлөх ёстой гэж ******* хэлсэн гэж талийгаачаас мөнгө нэхэх болсон. ******* нь тус мөнгийг өгөх үндэслэл байхгүй, *******д өр төлбөр байхгүй гэж хэлсэн боловч ******* нь удаа дараа айлган сүрдүүлж 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 24,613,000 төгрөгийг авсан байдаг. Улмаар *******гаас *******т холбогдуулан 2017 оны 05 сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулан хохирогч ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн хооронд *******ийн эзэмшлийн Хаан банкны ******* дугаартай данс руу 24,600,000 төгрөгийг шилжүүлсэн болохыг тогтоосон байна. Гэвч Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 355 дугаар Прокурорын тогтоолоор ...******* нь *******гийн эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж, өөрт нь болон түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдохгүй, талуудын хооронд үүссэн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх, иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан гэж дүгнэх үндэслэлтэй... гэж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна. Хэргийг хянан шалгах явцад ******* нь К74 буюу Элэгний цирроз гэх оноштой хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдсан байсан ба 2021, 2022 онуудад биеийн байдал нь бүр муудсан байсан тул *******т төлсөн мөнгийг нэхэмжилж чадалгүй 2023 оны 2 сард нас барсан байдаг. Иймд, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу *******оос 24,613,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Би, талийгч *******д 2016 оны хавар 30,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд ******* үүнийг гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Би бага залуудаа хэрэг төвөгт орооцолдож явсан намтартай боловч одоо шударга иргэний амьдралаар амьдарч байна. Гэтэл миний өмнөх намтарт минь дулдуйдаж зээлдүүлсэн мөнгөө авсан үйлдлийг минь гэмт хэрэг байсан мэтээр гомдол гаргаж хуулийн байгууллагаар 2017-2020 оны хооронд 3 жил шалгуулсан боловч талийгч *******гаас айлган сүрдүүлж мөнгө аваагүйг тогтоосон. Хэрэг бүртгэлтийн явцад талийгч ******* өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлж дарамталсны улмаас уг мөнгийг *******т өгсөн гэж тухайн үед мэдүүлсэн бол одоо нэхэмжлэгч тал мөнгө шилжүүлсэн үйлдлийг талийгч ******* хүсэл зоригийн үндсэн дээр шилжүүлсэн зээлийн гэрээ байсан мэт шал эсрэгээр тайлбарлаж байгаа нь эгдүүцэл төрүүлж байна. Би анх мөнгөө зээлүүлэхдээ бичгээр байгуулж дансаар шилжүүлээгүй минь далимдуулж мөнгө шилжүүлсэн үйл баримтыг дураараа хууль эрх зүйн логик авцалдаагүй, эсрэг тэсрэгээр тайлбарлаж байгаа нь уг нэхэмжлэлийн шаардлага ямар ч үндэслэлгүй болохыг нотлон харуулж байна. Үхсэн хүн босоод ирэх биш тухайн үйл явдлыг яаж ч тайлбарласан болно гэж хандаж болохгүй юм. Би талийгч *******гаас зээлүүлсэн мөнгөө буцаан авсныг тогтоосны үндсэн дээр надад холбогдох хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэж үзэж байна. Хэрэв би талийгчаас айлгаж, дарамталж мөнгө авсан эсхүл айлгаж дарамтлан өөрт ашигтай нөхцөлөөр хүүгүй мөнгө зээлсэн бол аль нь ч бай гэмт хэрэгт ял шийтгүүлэх байсан. Нэхэмжлэгч тал талийгч *******д холбогдох 201626022471 дугаартай хэргийн эдийн засгийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаa үндэслэжээ. Гэтэл эдийн засгийн шинжилгээ зөвхөн талийгчид холбогдох хэргийн хүрээнд явагдсан байх ба надад холбогдох 201726010876 дугаартай хэргийн хүрээнд явагдаагүй байна. Иймд тус дүгнэлтэд дурдсан *******оос авах авлага гэснээр шууд тодорхойлох боломжгүй бөгөөд авлага, өглөг гэж дүгнэхийн өмнө тухайн эрх зүйн үйл явдал харилцааг тодорхойлсон хэргийн материал, нотлох баримтгүйгээр ингэж дүгнэсэн учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч тал прокурорын тогтоолын өөрт ашигтай өгүүлбэр, заалтыг авч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа боловч *******ийн мөнгө авсан үйлдэл нь хууль ёсны байсан гэдэг үйл баримт тогтоогддог. Харин би талийгчид мөнгө зээлдэг байсан нь гэрч *******, нарын мэдүүлэг, УНХ /одоогийн дугаар ТӨВ/ дугаартай машинуудын лавлагаа, талийгчийн гараар бичиж өгсөн баримтаар тус тус нотлогддог гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч *******оос 24,613,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Шүүхээс хэрэгт цугларсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн нотлох баримтуудыг үнэлээгүй, банкны дансны хуулга, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол, шинжээчийн дүгнэлт зэргийг бүх талаас нь бүрэн бодитой дүгнээгүй.
... ахад гэж бичсэн фото цаасан дээр хувилсан эх хувь биш баримт нь үнийн дүн ойлгомжгүйгээр цувуулж бичсэн, цаасны төгсгөлд 107,200,000 гэсэн, үүний харалдаа мөн тоо цувуулж доош бичсэн байх ба хэн бичсэн нь тодорхойгүй ямар ч гарын үсэггүй баримтыг "шүүх хариуцагч үндэслэлгүй хөрөнгөжөөгүй гэх татгалзлаа нотолж байна гэж үзсэн нь хэт нэг талыг барьсан нотлох баримтыг үнэн зөв, бодитой үнэлээгүй алдаа гаргасан гэж үзэж байна. ...Энэ баримтыг талуудын хооронд ямар нэг хэлцэл хийгдсэн, гэрээ хийгдсэн, эсвэл аливаа байдлаар хэлцэл, гэрээний харилцаатай байсан гэж үнэлэх боломжгүй юм.
2. Хэрэгт авагдсан хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоолуудад *******, *******, *******, нар нь санхүүгийн хэрэгцээгээр холбогдон хоорондын урьд үүссэн итгэлцлийн үндсэн дээр дээрх иргэдийн хооронд бэлэн мөнгөөр болон автомашин, шүр, хөөрөг гэсэн эд хөрөнгийн хэлбэрээр зээл болон зээлийн буцаан олголтын харилцаа явагдаж байсан байна гэж дүгнэсэн байхаас гадна тухайн эрүүгийн хэргийг шалгах явцад өгсөн гэрч нарын мэдүүлэг болон хариуцагч ******* нь 24,613,000 төгрөгийг *******д өгөх өглөгтэй гэсэн шинжээчийн дүгнэлт зэргээр хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна гэж үзсэн нь нэг талд хэт давуу байдал олгосон, нотлох баримтыг бүх талаас бүрэн бодитой үнэлээгүй байна.
Учир нь, Прокурорын тогтоолын *******, ******* нар нь санхүүгийн хэрэгцээгээр холбогдон ... иргэдийн хооронд бэлэн мөнгө болон эд хөрөнгийн хэлбэрээр зээл болон зээлийн буцаан олголтын харилцаа явагдаж байсан гэдгийг үндэслэж харин шинжээчийн дүгнэлт болон прокурорын ******* нь *******гаас 24,613,000 төгрөг дансаар авсан, буцааж өгөөгүй байна. ******* *******оос 24,613,000 төгрөгийн авлагатай" гэсэн дүгнэлтийг харгалзаж үзээгүй.
Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолын *******ийн үйлдлийг гэмт хэрэгт тооцоогүй, гэм буруугийн шинжгүй гэж үзсэн нь *******оос ******* нь мөнгө зээлээд, зээлээ буцаан төлсөн болохыг нотлохгүй. Харин ******* *******гаас 24,613,000 төгрөг дансаар авсан энэ үйлдэл нь эрүүгийн хэрэг биш болохыг тогтоож, *******г иргэний журмаар хохирлоо барагдуулах эрхийг олгосон юм.
Хэрэгт нэхэмжлэгч талаас *******гийн данснаас 24,613,000 төгрөг ******* руу шилжүүлсэн дансны хуулга, *******гийн гомдлоор *******т үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, Эрүүгийн хэрэгт шинжилгээ хийсэн Шинжээчийн дүгнэлт зэргээр ******* нь *******оос 24,613,000 төгрөгийн авлагатай болох нь тогтоогдсон.
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын хэргийг хаах тухай тогтоолд байгаа гэрч ийн мэдүүлэгээр ******* нь *******г сүрдүүлж мөнгө авч байсан болох нь нотлогддог. Гэвч шүүх т ******* энэ хүн миний машин, мөнгө авчхаад өгөхгүй байгаа юм гэснийг мөн л талуудын хооронд мөнгөний харилцаа байсан гэдгийг нотлохоос сүрдүүлсэн, үндэслэлгүй мөнгө шилжүүлсэн гэдгийг нотлохгүй гэж үзсэн.
******* т хэлэхдээ илүү дутуу юм ярихгүй шүү гэж хэлсэн талийгч ******* цагдаад гомдол гаргахдаа шоронд орох хүсэлтэй яахаас ч буцахгүй залуучууд байгаа шүү, мөнгө өг гэж дарамталсан хэмээн бичсэн байдаг. Хэрвээ ******* *******т өртэй байсан бол хариуцагч нь т илүү дутуу юм ярихгүй, дуугүй машинд сууж яв" гэхгүй байсан. "шоронд буцаж орох хүсэлтэй, яахаас ч буцахгүй хүн гэж *******д ойлгуулахын тулд түүнийг дуугүй бай гэсэн үүрэг өгсөн.
Харин хүн өдөржин чимээгүй машинд нь суулгаж дагуулсан нь гэмт хэрэг биш гэж тооцсон ч үүний улмаас *******т 24,613,000 төгрөг шилжүүлснийг үндэслэлтэй, гэрээ эсвэл хэлцлийн харилцаа байгаа ч ямар гэрээний харилцаа болохыг дүгнэхгүй, гэхдээ ******* үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна гэсэн нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүдэн мөнгөө буцаан шаардсаныг үндэслэлгүй гэж үзэж байгаа бол талуудын хооронд ямар гэрээний харилцаа үүссэнийг дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг тал бүрээс нь тодорхойлж шийдвэрлэх ёстой байсан.
...Иймд, хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч *******оос 24,613,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
******* надаас 30,000,000 төгрөг авсан бөгөөд зээлсэн төлбөрөө надад дансаар цувуулж өгч байсан. Миний зүгээс нэхэмжлэгчийг дарамталсан зүйл байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж 24,613,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал, тэрээр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...нөхөр *******г хариуцагч ******* удаа дараа айлган сүрдүүлж дээрх хэмжээний мөнгийг авсан, ...миний бие өвийн журмаар нөхрийн бусдаас авах авлага шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан тул үүнийг хариуцагчаас буцаан нэхэмжилж байна... гэсэн.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
4. Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 355 тоот тогтоолоор *******т холбогдох *******г удаа дараагийн үйлдлээр далайлган сүрдүүлж түүний эд хөрөнгийг авахаар заналхийлэн 24,600,000 төгрөг авсан гэх эрүүгийн хэргийг гомдол гаргагч болон түүний ойр дотны хүнийг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ. /х.х-ийн 13-16/
Үүнээс өмнө Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 150 тоот тогтоолоор *******г бүлэг этгээдүүд айлган сүрдүүлж, зодож түүний ойр дотны хүнд хүч хэрэглэхээр заналхийлсэн гэх эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас *******ийг, түүнчлэн *******г бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газраас тус тус шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна. /х.х-ийн 194-200/
Түүнчлэн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 14 тоот тогтоолоор *******д холбогдох бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэргийг залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаажээ. /х.х-ийн 8-12/
Анхан шатны шүүх эдгээр хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай прокурорын тогтоолыг тус тус нотлох баримтаар үнэлж зохигчийн хооронд харилцан итгэлцлийн үндсэн дээр хөрөнгө мөнгө шилжиж байсан гэсэн үндэслэлээр хариуцагч *******ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйл баримт тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй боловч тухайн дүгнэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дэлгэрүүлж дүгнэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.
5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.5-т Үүрэг гүйцэтгэхээр бус харин хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр хэн нэгэн этгээд нөгөө этгээдэд хөрөнгө шилжүүлсэн бол хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхтэй байхаас бусад тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь түүнийг буцаан шаардах эрхтэй гэж заасан.
Өөрөөр хэлбэл, ийнхүү хүч хэрэглэсэн зүй бус үйлдлийн улмаас тухайн хөрөнгийг олж авсан этгээд үүнийг өөртөө үлдээх хууль зүйн үндэслэл байхгүй тохиолдолд буцаан өгөх үүрэг үүснэ.
Хэрэгт авагдсан Хаан банк ХК дахь 5069036827 тоот дансны хуулга болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаар дүгнэлтээр ******* нь хариуцагч *******т 24,613,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон. /1.х.х-ийн 24-33, 94-121/
Нэхэмжлэгч ******* нь уг 24,613,000 төгрөгийг хариуцагч ******* нь талийгаач *******г айлган сүрдүүлж авсан тул буцааж өгөх ёстой гэснийг хариуцагчийн зүгээс үл хүлээн зөвшөөрч ...талуудын хооронд өр авлагын харилцаа байсан, миний бие *******д 30,000,000 төгрөгийг зээлдүүлснийг тэрээр буцааж төлсөн... гэж маргасан.
6. Энэ тохиолдолд *******т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс үл хамаарч тухайн хөрөнгө мөнгө чухам ямар үндэслэл, шалтгаанаар *******гаас түүнд шилжсэн болохыг тогтоох нь зохигчийн маргааны зүйл байжээ.
6.1. *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий этгээдүүдийн өгсөн гэрчийн мэдүүлгээс;
эрүүгийн хэргийн гэрч *******ын ...******* миний ойр дотны хамаатан садан, танил найз нөхдөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс хойш нийт 560,772,000 төгрөг авхуулсан, баримтууд нь байгаа, тэрээр энэ их мөнгөө өгөхгүй явж байгаад надад 30,000,000 төгрөг өгье гэж яриад ******* гэх хүн рүү өөрөө дагуулж ирээд түүнээс уг мөнгийг надад бэлнээр авч өгсөн... гэсэн мэдүүлэг, /1.х.х-ийн 14/
*******гийн эрүүгийн хэрэгт хохирогчоор өгсөн ...******* нь Монтел хавиар утас зардаг манай ажлын газар ойрхон учраас танилцаж 2005 оноос бие биеэ мэддэг болсон, бид хоёр мөнгө төгрөг хэрэг болсон үедээ хоёр биедээ зээлж, өгөлцөж, авалцдаг байсан юм. 2016 оны 04 дүгээр сарын үед ******* хоёулаа яваад хүнтэй уулзаад ирье гээд *******той уулзсан, ******* нь *******той уулзчихаад би энэ хүнээс 30,000,000 төгрөг зээлж авахаар болчихлоо, надад мөнгөний хэрэг гараад байгаа юм гэж хэлсэн... гэсэн мэдүүлгээс тус тус үзвэл ******* болон ******* нар *******оос 30,000,000 төгрөгийг бэлнээр авсан үйл баримтын талаар маргаагүй бөгөөд гагцхүү үүнийг хэн нь авсан эсэх талаар маргаантай. /1.х.х-ийн 13/
6.2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаар дүгнэлтээр *******, , с нараас 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд *******д 558,992,000 төгрөгийг шилжүүлсэн бол, *******гаас *******, , , нарт 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 609,730,000 төгрөгийг шилжүүлжээ. /1.х.х-ийн 27-28, 30-31/
Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэргийн гэрч *******, хариуцагч ******* нарын ...******* болон ******* нарын хооронд өглөг, авлагын харилцаатай байсан... гэсэн тайлбар үндэслэлтэй байна.
6.3. Үүнээс гадна эрүүгийн хэргийн гэрч ...би, *******тай уулзаад машин барьцаалаад зээл өгөх хүн байна уу гэж хандахад ******* гэдэг хүн байгаа, би мөнгө аваад өгье, чи маркийн машинаа өгчих гэж хэлэхэд нь зөвшөөрч машинаа өгөөд явуулсан. Тэгээд ******* нь ******* гэдэг хүнээс 20,000,000 төгрөг зээлсэн гээд дансаар болон бэлнээр цувуулан нийтдээ 20,000,000 төгрөгийг өгсөн. ...би, *******гаас л мөнгө авдаг байсан. *******, ******* нараас бэлнээр болон дансаар мөнгө зээлж байгаагүй, ******* нь энэ хоёр хүнээс мөнгө зээлсэн гэж надад хэлдэг байсан... гэсэн мэдүүлэг, /1.х.х-ийн 15/
эрүүгийн хэргийн гэрч ...н.*******ийг би танин, тэр хүн надтай нэг хороонд, нэг байранд амьдарч байсан...миний охин нь *******той утсаар яриад ажил дээрээ дуудаж уулзсан, ...*******той уулзаад ямар учиртай юу болсон юм бэ, *******гаас чиний дансанд 24,600,000 төгрөг орсон байдаг юм байна, чамаас нэг ч төгрөг аваагүй юм байна, чи энэ мөнгийг хэзээ өгөх гэж байна гэхэд *******, ******* хоёр надаас их хэмжээний мөнгө зээлж авсан, мөнгийг нь өгч чадахгүй, хөөрөг заан хоёрыг нь цагаан сар өнгөрөөд авчирч өгнө, их дэлгүүрийн тэнд барьцаанд тавьсан гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, /1.х.х-ийн 15/
*******ийн гэрчээр өгсөн ...2016 оны хавар ******* над руу яриад мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж хэлээд *******тай хамт ирсэн. Тэгээд ******* нь надад газрын бичиг баримт үзүүлээд худалдах гэж байгаа юм, мөнгө хэрэгтэй байна гээд 30,000,000 төгрөг бэлнээр авсан. Үүний дараа ******* надаас 11,000,000 төгрөг авсан, ******* нь надаас авсан мөнгөө цаг тухайд нь төлж байсан. Хэсэг хугацааны дараа тэр 2 маркийн машин үзүүлээд бичиг баримтыг миний нэр дээр шилжүүлээд 29,000,000 төгрөг авсан. Тэр үед ******* надад шүрэн заан жижиг хөөрөг үзүүлээд түр авч бай гэж хэлээд 7 хоногийн дараа ганцаараа ирээд 10,000,000 төгрөг авсан... гэсэн мэдүүлгийг тус тус өгч байжээ. /1.х.х-ийн 13-14/
Дээрх мэдүүлгүүдээс үзвэл ******* нь *******оос 30,000,000 төгрөгийг авсан гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Тодруулбал, гэрч нь *******, ******* нартай холбоогүй, талуудын маргааны зүйлтэй ашиг сонирхолгүй этгээд бөгөөд түүний *******г *******оос мөнгө авдаг байсан гэсэн мэдүүлэг нь хэргийн бусад нотлох баримттай нийцэж байна.
Мөн хариуцагч ******* нь анхнаасаа *******г өөрөөс нь 30,000,000 төгрөгийг авсан гэж мэдүүлж байснаас гадна энэ талаар *******гийн төрсөн ээж д тухайн хэрэг явдал болох үед тайлбарлаж байжээ.
6.4. Түүнчлэн хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энхболд 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******, ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах үед *******гаас ...та *******оос 10,000,000 төгрөг авч заан хөөргөө өөрөө өгсөн үү... гэж асуухад тэрээр ...би, *******оос 10,000,000 төгрөг аваагүй, заан хөөргийг миний машины урд хайрцагт байхад аваад би үүнийг чинь өдрийн хүүтэй барьцаанд тавиад мөнгөө олж авлаа, чи үүнийгээ төлж аваарай, төлөхөөр бол над руу хэлээрэй би очоод аваад өгнө гэсэн... гэснээс үзвэл ******* нь *******оос 10,000,000 төгрөг аваагүй гэх бөгөөд ******* нь түүний заан хөөргийг өмнө авсан 30,000,000 төгрөгт тооцож барьцаанд тавьж мөнгөө олж авлаа гэж байсан болохыг мэдүүлж байсан байна. /1.х.х-ийн 209/
Хэдийгээр *******гийн данснаас ******* руу 24,613,000 төгрөгийг шилжүүлсэн талаар зохигч маргаангүй боловч дээрх прокурорын тогтоол болон *******, ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр хариуцагч нь хүч хэрэглэж эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж 24,613,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
6.5. Эрүүгийн хэргийн гэрч ...намайг очиход ******* миний танихгүй нэг бор намхан залуугийн хамт байсан ба тэр залууг манай байрны дүү, энэ хүн миний машин, мөнгө авчхаад өгөхгүй байгаа юм, энэ залууг дагаад явчих, энэ хүнтэй илүү дутуу ярихгүй шүү гэж хэлээд өөрөө яваад өгсөн... гэсэн мэдүүлэг өгсөн. /1.х.х-ийн 15/
Гэвч энэхүү мэдүүлгээр хариуцагч ******* нь *******г айлган сүрдүүлж мөнгө авсан гэсэн нэхэмжлэгч *******гийн тайлбар бүрэн нотлогдоогүй.
7. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаар дүгнэлтэд ******* нь *******оос 24,613,000 төгрөгийн авлагатай гэсэн боловч тухайн дүгнэлт нь зөвхөн тэдгээрийн хооронд харилцах дансаар хийгдсэн гүйлгээнд үндэслэн гаргасан дүгнэлт тул уг дүгнэлтийг үндэслэн хариуцагчийг 24,613,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шууд үзэх боломжгүй.
Учир нь, хэрэгт авагдсан баримтаар *******, ******* болон ******* нар хоорондоо мөнгөн эд хөрөнгийг бэлнээр өгч, авалцдаг байснаас гадна мөн шүр, хөөрөг зэрэг эд зүйлээр тооцоо хийдэг байсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ гэж, 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж тус тус заасан.
Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан а ахад гэх баримт нь дээр хуульд заасан шаардлагыг хангаагүй, уг баримтыг талийгаач ******* үйлдсэн гэж шууд үзэх боломжгүй боловч энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
9. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчийг хүч хэрэглэсэн буюу заналхийлсэн үйлдлийн үндсэн дээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 191/ШШ2025/03191 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ...492.1 гэснийг 492.5 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР