Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 1211

 

 

 

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх  дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Пүрэвсүрэн даргалж, 

          Нарийн бичгийн дарга :Д.Амуундарь

          Улсын яллагч: О.Багшбаяр

         Хохирогч Г.Л өмгөөлөгч: Т.Багахүү

          Шүүгдэгч Б.Б өмгөөлөгч: Х.Баатарбилэг

          Шүүгдэгч Б.Х өмгөөлөгч: Б.Мөнхгэрэл

          Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч: Ж.Амгалансуурь

          Шүүгдэгч П.П өмгөөлөгч: Ю.Батболд

          Шүүгдэгч Б.О өмгөөлөгч: Б.Батбаяр

         Шүүгдэгч Б.Б, Б.Х, Б.Г, П.П, Б.О  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан  гэмт хэрэгт Б  овогт П П, Б овогт Б Б, Б овогт Б Х, Б овогт Б Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б О нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 201625012102 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч  нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Б овгийн Б Б, 19 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч, нарийн боов, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ам бүл 6, ээж, дүү, эхнэр 2 хүүхдийн хамт, тоотод оршин суудаг,

 2007 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял,

2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын 7 дугаар шүүхээс №235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял,

- 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, /РД: /

2. Монгол улсын иргэн, Б овгийн Б Х, 19 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эмээ, эцэг, эгчийн хамт,  тоотод оршин суудаг, 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор 540.000 төгрөгөөр торгуулах ял шийтгүүлсэн, /РД: /

3. Монгол улсын иргэн, Б овгийн Б Г, 19 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн жаилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, тоотод оршин суудаг, 2002 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн шүүхийн 01 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн б-д зааснаар 15 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 42 тоот захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар 26 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж байсан, /РД: /

4. Монгол улсын иргэн, Б овгийн П П, 19 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эгч, түүний 2 хүүхдийн хамт тоотод оршин суух бүртгэлтэй боловч, одоо Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 458-А тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар Баянгол дүүргийн шүүхийн 93 тоот шийтгэх тогтоолоор 4 сарын баривчлах ялаар, 2010 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн  шүүхийн 204 тоот шийтгэх тогтоолоор 6 сарын баривчлах ялаар, 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 179 тоот шийтгэх тогтоолоор 2 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, /РД: /

5. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Б овогт Б О,19 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмгэтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл1,  тоотод оршин суудаг, улсаас авсан навьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, РД:

Холбогдсон хэргийн талаар :

Б.Б нь ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд иргэн Х.Л эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах хувийн хаусны подволын цонхоор нэвтэрч айпад, эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч 92.641.733.63 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 16-00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жэпэн Таун хотхоны с1-107 тоотод оршин суух иргэн И.И гэрийн хаалганы цонхыг хөшин нэвтэрч бэлнээр 1.200.000 иен, 3400 ам доллар, бэлэн 200.000 төгрөг, гартаам хөөрөг, эмэгтэй хүний үнэт эдлэл, канон брэндийн зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г, П.П, Б.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.У эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

П.П нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Б гэрийн цонхоор нэвтэрч айпад, мөнгөн аяга, тиссот брэндийн эмэгтэй бугуйн цаг, стейнхаусер брэндийн бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

П.П нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48/б байрны 87 тоот иргэн Д.Д орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4ш, дунд гарын тархит манан хөөрөг зэргийг хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк 2 хотхоны 302 дугаар байрны 4 тоот иргэн С.Э эзэмшлийн орон сууцанд нэвтэрч булган малгай, плэй стэшин тоглоом, алтан ээмэг, хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.339.800 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 39в байрны 8 тоотод оршин суух иргэн З.Б эзэмшлийн орон сууцанд нууцаар, хууль бусаар нэвтэрч,  14 кратын сорьцтой монетон бөгж, 2 граммын монетон гинж, 24 кратын сорьцтой 13.6 граммын 2 хажуу талдаа хилэнцийн дүрстэй алтан бөгж, самсунг таблет 1ш, сурагчийн цүнх, 2 долларын дэвсгэрт 2ш, хүүхдийн бэлэг 6ш, бэлэн 145.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ Амгалан хорооллын 520 дугаар байрны 1-6 тоотод оршин суух иргэн Б.М орон байранд нэвтэрч, мөнгөн аяга 5ш, монетон ээмэг, гинж, 3ш архи, бэлэн 50.000 төгрөг зэрэг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, хулгайлан авч 1.501.600 төгрөгний хохирол учруулсан,

Б.Г, Б.Б, Б.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.У эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Б гэрийн цонхоор нэвтэрч айпад, мөнгөн аяга, тиссот брэндийн эмэгтэй бугуйн цаг, стейнхаусер брэндийн бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г нь Б.Б, Б.Х, П.П нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.У эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Х нь Б.Г, Б.Б, П.П нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.У эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

           Б.О нь Б.Б 2016 оны 08 дугаар сард худалдаж авсан бөгөөд уг хөөрөг нь гэмт хэргийн замаар олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, зарж борлуулан, өөртөө ашиг олсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж байна. Блайкбэрий гар утас, хуримын бөгж, чигчий хурууны бөгж, цагаан тэлээ, өмд, үүргэвч, майк зэргийг хураалгасан. Хохирлыг ялаа эдэлж дуусаад гарч ирээд ажил хийгээд төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

        Шүүгдэгч П.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, харамсаж байна. Хохирлыг ажил хийж төлж барагдуулж, хохирогчийг хохиролгүй болгоно. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Г: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол мөнгөө болоцоогооро төлнө. Хөнгөн ял шийтгэл оногдулж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Б.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хүсэлт бичсэн байгаа. 8 дугаар сарын 01-ний өдөр мөнгөө аваад хохирлоо төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

           Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэлэх зүйл байхгүй гэв.

             Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч Х.Л гэрт 1-р хх-ийн 7-18-р хуудас/

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 90-р хуудас/

- Хяналтын камерийн дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 114-р хуудас/

- Автомашины үнэлгээний тайлан /1-р хх-ийн 115-122-р хуудас/

- Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 189-193-р хуудас/

Хохирогч Х.Л хураан авсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 195, 241-р хуудас/

           Хохирогч Х.Л алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /2-р хх-ийн 72-78-р хуудас/

Хохирогч Л мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2016 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн хамтаар зуслан руугаа явцгаасан. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 0805 цагийн орчимд гэртээ ирээд ороход хамаг эд зүйлс сандаачсан байдалтай гэрт хулгайч орсон байсан. Ингээд хаагуур орсныг мэдэх гэхэд доор подволийн цонх онгорхой байсан. Манай гэрээс цагаан алтан дөрвөлжин суурьтай, 1 крат бриллиантан шигтгээтэй 585 сорьцтой монетон бөгж 1 ширхэг, Казан хотоос 2016 оны 6 дугаар сард худалдан авсан шигтгээ нь  суусан цагаан алтан грамм, сорьц мэдэхгүй бөгж 1 ширхэг, жижиг бриллиантан шигтгээтэй 2012 онд инчеоны нисэх онгоцны буудлаас авсан 1.5 см урт, 0.7 см өргөн грам, алтан бөгж 1 ширхэг, Саха Ювилер дэлгүүрээс 2005 онд худалдан авч байсан, бриллиантан шигтгээтэй цагаан алтан бөгж 1 ширхэг, Бриллиант, Бадмаараг, рубин чулуун шигтгээнүүдтэй 1 ширхэг, алтан бөгж 1 ширхэг, англи цоожтой цагаан алтан суурьтай, 0.3 крат бриллиантан шигтгээтэй бөгж 1 ширхэг, Вьетнамаас 2015 оны 02 сард худалдан авч байсан 0.8 см диаметртэй ногоон бадмаараг чулуун шигтээтэй ээмэг бөгжний хослол 1 ширхэг, улаан рубинэн 0.3 см диаметртэй, шигтгэж зүүдэг 2001 онд Турк улсаас худалдан авч байсан ээмэг бөгжний хослол 1 ширхэг, 1970 онд Нью-Иорк хотоос худалдан авч байсан Сувдан шигтгээтэй монетон бөгж 1 ширхэг, 1 см диаметртэй сувдан шигтгээтэй ээмэг 1 ширхэг, углуурган цоожтой 2004 онд Туркээс худалдан авч байсан алхан хээтэй алтан бугуйвч 1 ширхэг, мөн шар сафирь, бриллиантан шигтгээнүүдтэй ээмэг бөгж зүүлтний хослол 1 ширхэг уг хослолын сорьц, зууван гольцоо хэлбэрийн 1 хос алтан ээмэг, 0.5 см диамерттэй сувднуудтай 2005 онд хятад улсаас худалдан авч байсан сувдан зүүлт алтан гинж Америкийн нэгдсэн улсаас худалдан авч байсан хар сувдан шигтгээтэй ээмэг 1 хос, Том мөнгөн хавсаргаж өгсөн материал дээрх 17 дугаартай зурагт үзүүлсэн шиг мөнгөн бөгж дундаа хар голдоо оруулгатай. Унждаг шижир алтан ээмэг 1 хос, шүр биш улаан өнгийн толгойтой, ясан халбагатай, 2 талдаа мөртэй алтан нуухтай, эмэгтэй хүний жижиг халтар манан эртний хийцийн хөөрөг 1 ширхэг, Их гарын алтан нуух халбагатай өөрөөрөө толгойтой Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, гүцтэй дотроо тавган суурьтай 6 ширхэг хундагатай мөнгөн эдлэл, А.Хишигтэд дурсгав гэсэн бичиглэлтэй 5  ширхэг дунд гарын мөнгөн аяганууд, загварын зургийн аппарат 1ш, 1 см гаран диаметртэй бөөрөнхий угалзан хээтэй 2014 онд Сингапураас худалдан авч байсан улаан шүрэн бугуйвч 1ш, Саха Ювилерээс 2013 онд худалдан авч байсан ягаан цагаан монетон оруулгатай, 0.3 крат брилиантан 4-5ш шигтгээтэй ээмэг бөгжний хослол, 2006 онд Вьетнамаас худалдан авч байсан ай пад 16г багтаамжтай, цагаан өнгийн миний ай пад, том 0.8 см, 0.4 см хэмжээтэй зууван 2012 онд Инчеоноос худалдан авч байсан опал шигтгээтэй бөгж 1ш, дундуур нь 3 тасалсан алтан оруулгатай 2012 онд Инчеоноос худалдан авч байсан опал шигтгээтэй 1 хос ээмэг, 0.3 см диаметртэй 1999 онд Австралиас худалдан авч байсан бөгж, 589 сорьцтой монетон цаг 1ш, 0.7 см диаметртэй сувдан шигтгээтэй шигтгэдэг сувдан ээмэг 1 хос, Финлянд ангийн хутга 1ш, Индонез цэргийн махир хутга 2ш, хар сувдан хүзүүний зүүлт, бугуйвч, сувдан буруу хэлбэртэй бугуйвч, шижир алтан бөгж /бөөрөнхий өөрөөсөө  дүрстэй/, жижиг шүрэн бугуйвч 1ш, том хар өнгийн хамба хилэн ууттай хүзүүний зүүлтнүүд гоёл чиэглэлийн маш олон тооны эдлэлүүд алдагдсан байна. 

Хулгайд алдсан халтар манан улаан өнгийн толгойтой, ясан халбагатай, 2 талдаа мөртэй алтан нуухтай хөөрөг, их гарын чүнчигноров толгойтой алтан нуух, Алтан халбагатай чүнчигноров хөөрөгнүүдийг олж авсан байгаа. Гэхдээ халтар манан хөөрөгний толгойг нь олоогүй ба бөгсийг нь л олж авсан. Харин алдагдсан медиудаас Сүхбаатарын одон, Алтангадас одон, хөдөлмөрийн гавъяаны улааны тугын одон медалиуд олдоогүй. Харин бусад медалиуд нь олдсон. Мөн үнэлгээнд оруулан тооцоогүй мухар хутга, чулуун хүзүүний зүүлтнүүд олдсон байгаа. Олдоогүй эд зүйлс гэвэл алтан бөгж, ээмэг, зүүлт, бугуйвч, ай пад, Сүхбаатарын одон, Алтангадас одон, хөдөлмөрийн гавъяаны одон, дунд гарын 5 ширхэг мөнгөн аяга, гүц таваг, 6 ширхэг хундаганы ком, мөнгөн бөгж, монетон бөгж зэрэг эд зүйлийг олоогүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 3-6, 4-р хх-ийн 64-66-р хуудас/

          Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /4-р хх-ийн 49-р хуудас/

 Б.О хаан банкны депозиц дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 223-237-р хуудас/

Б.Б, Б.О нарын 89006299, 99199851 дугаарын утаснуудыг орсон гарсан ярианы билл /1-р хх-ийн 50-71-р хуудас/

 Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Бага гарын халтар манан жижигхэн хоёр хажуу талдаа мөртэй, толгой байхгүй, алтан нуухтай халбагагүй, мөнгөн дэвсгэртэй хөөргийг хураалгасан. Уг хөөрөгний хийц нь хуучны хөөрөг байсан ба уг хөөрөг их нимгэн ухалттай хөөрөг байсан. Би уг хөөргийг Г гэх эмэгтэйн лангуун дээрээс 1.200.000 төгрөгөөр 2016 оны 09 дүгээр сарын дундуур худалдан авсан. Би Г уулзаад хулгайн эд зүйлс надад зарлаа, намайг хохиролгүй болгож өг гэхэд би найзаасаа мөнгийг чинь аваад өгье гээд 10 дугаар сарын 05-06-ны өдрүүдийн орчимд эргүүлэн өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 24-25-р хуудас/

 Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Хэрэг гарсны маргааш өглөө нь буюу 2016 оны 08 дугаар сарын 30-ны 10 цагийн орчим би Урт цагаан худалдааны төв дээр очиж Б.О уулзаж хохирол ихтэй хэрэг Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн талаар хэлж хөөрөг болон үнэт эдлэл, одон медиал зарахаар хүн ирэх юм бол над руу мэдэгдээрэй гэж хэлээд өөрийнхөө 93023013 дугаарын утсыг үлдээсэн. Тэгэхэд О алдагддсан гээд хөөрөгнийхөө онцлог содон шинж тэмдэгийг хэлчих гэж хэлэхээр нь би  “толгой халбага 2 нь салчихсан сул унжсан толгойтой, дунд зэргийн халтар манан хөөрөг” байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг

         

 

 

Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Урт цагааны “Мөнгөн дөш” дэлгүүрт эртний эдлэлийн лангуу түрээслэн ажиллуулдаг. Манай найз хүүхэн О Урт цагаан дээр “Уран дархан цогцолбор” гэсэн том хаягтай лангуу ажилуулдаг. 2016 оны 08 дугаар сарын сүүлчээр тэдний лангууний хажуугаар явж байгаад орсон чинь О 1 жижиг манан чулуун хөөргийг хүнд үзүүлээд өгөөч гэсэн. Би “Од” гэдэг “Арт хаус”-ын хажууд байрлалтай лангуу ажиллуулдаг хүн дээр аваачин үзүүлээд 1.200.000 төгрөгөөр үнэлсэн. Би тухайн хөөргөө үнэлүүлчихээд буцаад О лангуун дээр ирсэн. О тухайн хөөргийг 1.200.000 төгрөгөөр үнэлж байна зарчих юм уу? гэж асуухад Оюунаа тухайн үнээр нь зарчихаа гэхээр нь би буцаан авч явж, мөнгийг нь авчирч өгсөн. Би О сайн танин эртний эдлэл зардагыг нь мэднэ, гэхдээ худалдаа наймаа огт хийж үзээгүй тухайн өдөр л хөөргийг очиж зарсан. Хураалгасан хөөрөгний хохирлыг О өөрөө барагдуулсан хураалгасан хөөргөний хохирлыг маргааш нь барагдуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27-р хуудас/

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч Д.Ун гэрт 1-р хх-ийн 72-89-р хуудас/

           Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би өнөөдөр /2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр/ гэртээ байж байгаад 1820 цагийн орчим саунд суухаар гарсан. Тухайн үед гэрт манай охин С байсан. Намайг гэрээс гараад удаагүй байхад эхнэр гэрт зөрөөд ирсэн гэсэн. Тэгээд эхнэр хүүхэд 2 гэрээс 18 цаг 40-50 минутын орчим гараад дэлгүүр явсан гэсэн. Тэгэхдээ гэрийнхээ хаалгыг цоожлоод гэрлээ унтраагаад гараад явсан гэсэн. Тэгээд 19 цаг 20 минутын орчим гэртээ эхнэр охиныхоо хамт ирээд хаалгаа гаднаас нь онгойлгох гэхэд хаалга нь гаднааса онгойхгүй байсан гэсэн тэгэхээр нь тухайн үед гэрийн хаалга онгойхгүй байна гэж над руу утсаар ярьсан. Тэгэхээр нь би хажуу айлын Б дуудаач гэж хэлсэн. Тэгээд Б гэрээсээ гарч ирээд манай гэрийн 2 давхарын цонх онгорхой байгааг хараад гаднаас нь төмөр түшүүлэн тавьж байгаад цонхоор ороод гэрийн хаалгыг дотор талаас нь онгойлгосон гэсэн. Тэгээд хулгай гэрт орсон байна гэж над руу ярьсан бас цагдаад дуудлага өгсөн байсан. 1 давхарын үүдний том өрөөний ширээн дээр байсан эхнэрийн цүнхэнд байсан аррlе брэндийн саарал өнгийн макбүүк, 3 давхарын өрөөнөөс 2 ширхэг төмөр сейф нэг нь бор нөгөөх нь шар өнгөтэй. Шар өнгийн хурууны хээгээр онгойдог 70 см өндөртэй 50 см өргөнтэй төмөр сейф байсан. Энэ сейф дотор 10-12 ширхэг мөнгөн аяга байсан байх тоог нь тодорхой мэдэхгүй байна. Эдгээр аяга дотор дарь ганга хийцийн сууриндаа 8 тахилтай амсар нь жаахан сэтэрсэн аяга байгаа энэ аягыг 1998 онд цайз зах дээрээс 250.000 төгрөгөөр худалдан авч байсан. Том их гарын мөнгөн аяга дээр нь “У найз нараас нь гэсэн бичигтэй сууриндаа хээтэй. Бусад мөнгөн аяга нь бэлгэнд ирж байсан. Онцолж хэлэх содон шинж тэмдэгтэй аяга байхгүй байна. Шүрэн толгойтой алтан нуухтай суурь нь бөөрөнхий халтар манан хөөрөг. 4-н хүчтэн сийлсэн цагаан өнгийн шүрэн хөөрөг байсан. 4.800.000 төгрөгөөр 2 жилийн өмнө худалдан авсан. Өөрөөсөө хар толгойтой алтан нуухтай Хар болор хөөрөг 5.300.000 төгрөгийн өрөндөө бодож авсан. Толгойг нь тавьсан жижиг халтар манан хөөрөг, эмэгтэй хүний жижиг шүрэн хөөрөг, Монгол банкнаас гаргасан бурханы дүрстэй алтан гулдмай 999 сорьцтой, 2 ширхэг шүрэн арслан, миний гадаад ласпорт, 5-6 орон сууцны гэрчилгээ, бэлнээр 600.000 төгрөг, 350 евро одоогоори алдагдсан байна манай эхнэрийн гоёлын зүүлт чимэглэл алдагдсан бөгөөд энэ талаар бүртгэл хийгээд эхнэр нэмэлт байцаалт өгөх болно. Манай байр харуул хамгаалалт байгаа харин камөрийн системд холбогдоогүй байгаа хурууны хээгээр онгойдог шаргал өнгийн сейфийг 2014 онд 1.500.000 төгрөгөөр, бор өнгийн сейфийг дээр үед 350.000 төгрөгөөр худалдан авч байсан.

Миний өвөөгийн хэрэглэж байсан 21 ширхэгтэй эрх байсан ба уг эрх алга болчихсон байна энэ эрх надад 4 үедээ өв залгамжлагдан ирсэн. Одоо энэ эрхийг 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн миний эзэмшлийн Ланд 200 маркийн автомашины смарт түлхүүр хулгайд алдсан сейфэн дотор байсан ба алдчихаад байна. Мөн эхнэр бид 2-ын Оросын холбооны улсад их сургууль төгссөн ромб алдагдсан байгаа. Уг эрхний үзүүр дээр улаан өнгийн шүртэй эртний эдлэл байгаа юм. Эхнэр бид 2-ын нэр дэзр байдаг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 13 дугаар Хороолол 12-6 тоот 2 өрөө байрны ордер, мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 13 дугаар ророоллын 7-103 тоот 3 өрөө байрны ордер, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12а байрны 35 тоот байрны ордер, Мөн одоо манай амьдарч байгаа Хан-Ууул дүүргийн нутагт байрлах таун хаусны ордер 1 ширхэг, мөн уг газарт байх амьдардаг манай найз Баатарын Чимэгээгийн таун хаусны ордер, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо салхит 41 тоот хашаа байшингийн ордер Эрдэнэт хотод амьдардаг манай нагац эгч Цэрэнбалжирийн эмшлийн байрны ордерууд сейфэнд байж байгаад алдагсан. Эрдэнэт хотод амьдардаг манай нагац эгчийн байрны ордероос бусад нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн  байгаа гэж хэлж байсан. 20548 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, 0040549 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Ү-2202009137 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Г-2202008924 дугаартай газар өмчлөх гэрчилгээ 1 ширхэг, Ү-2201002237 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Ү-2206010529 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, Ү-2206009544 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 1 ширхэг, викторинокс гэсэн бичигтэй улаан өнгийн тонгорог, гинж, улаан өнгийн оосортой зүүлтний ком зэрэг эд зүйлс болон шаргал өнгийн эвдэрсэн сейф минийх байна. Би цагаан өнгийн их гарын шүрэн хөөрөг, уулын хар болор хөөрөг, гартаамтай өөрөөсөө толгойтой дунд гарын хөөрөгнүүдийг олж авсан. Мөн хүзүүний шүрэн зүүлт 3ш, шүрэн арслан зэргийг олж авсан байгаа” гэх мэдүүлэг /2- хх-ийн 10-11, 4-р хх-ийн 69-р хуудас/

Хохирогч Д.У алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4-р хх-ийн 89-99-р хуудас/

 Б.Б, П.П, Б.Х, Б.Г нарын мэдүүлгүүд

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч И.И гэрт 3-р хх-ийн 167-178-р хуудас/

 Хохирогч И.И мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жэпэ таун хотхоны С-1-107 тоотод эхнэрийн хамт оршин суудаг. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад эхнэр У хамт гэрээсээ гараад гадуур ажилтай явж байгаад эргээд гэртээ 16 цагийн орчим ирээд хувцасаа солиод эргэж гарсан. Бид хоёрыг үдээс хойш гэртээ ирэхэд манай гэрт ямар нэгэн хулгайч ороогүй хаалга болон цонх зүгээр байсан. Тухайн үед гэртээ ирэхэд манай гэрийн нэг цонх онгорхой байхаар нь хаачихаад эхнэр бид хоёр гэрээс гарсан байгаа. Гэрээс гарахдаа хаалга түгжээд гарсан. Тэгээд гадуур ажилтай байж байгаад 00 цаг өнгөрч байхад, ажлаа дуусгаад гэртээ харьсан. Ингээд гэрийнхээ граш дотор машинаа тавиад гэртээ ороход манай гэрийн хаалга түгжээгүй хаалттай байсан. Гэр дотор байсан эд зүйлсийг бол энд тэнд тавьсан, үүдэнд байсан шкафыг онгойлгосон байсан. Тэгээд том өрөө рүү гүйж очоод балконы хаалгыг үзэхэд, хоёр хаалга хоёулаа онгорхой байсан. Тухайн үед манай эхнэр бид хоёр гэртээ хамт орж ирсэн. Ингээд эхнэр У гэрт байгаа эд зүйлсээ бүртгэж эхэлсэн. Миний хувьд ялгаа байхгүй гэр доторх эд зүйлсээ бүртгэж эхэлсэн байгаа. Ингээд гэрт байсан эд зүйлсээ бүртгэж үзэхэд доорхи эд зүйлс алдагдсан байсан. Японы 1.200.000 иен бэлнээр, бэлэн мөнгө 200.000 төгрөг, 3400 ам доллар, гартаам хөөрөг ногоон өнгийн алганы дайтай, улаан өнгийн даваа толгойтой нуух нь хуучирсан гуулин нуухтай хөөрөг байсан. Уг хөөрөг бол хуучны өв уламжилж ирсэн хөөрөг байсан. Сейко брэндийн цаг уг цагийн Наран плаза төвөөс хулгай орохоос 3 хоногийн өмнө 1.200.000 төгрөгөөр авсан. Фербор брэндийн эмэгтэй хүний алтан цаг,  Сейко брэндийн эмэгтэй хүний цаг, Свароский брэндийн эмэгтэй хүний бугуйвч, Дайберг брэндийн бугуйвч, бөгж, Мики Мото брэндийн сувдан ээмэг, Ровс голд буюу улаан ягаан өнгөтэй хүзүүний зүүлт, эмэгтэй хүний монетон бөгж, уг бөгж дээрээ цирконон шигтгээтэй, байсан. Канон брэндийн зургийн аппарат аппаратны линз нь тампон линзтэй монголд бараг худалдаалаад байдаггүй. Хохирол барагдуулж өгөхийг хүсч байна” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 186-188-р хуудас/

Хохирогч И.И алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4-р хх-ийн 105-109-р хуудас/

Монгол банкны валютын хашны лавлагаа /5-р хх-ийн 81-р хуудас/

Б.Б мэдүүлэг 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч П.Б гэрт 1-р хх-ийн 145-155-р хуудас/

       Хохирогч П.Б мөрдөн шалгах ажиллагааны  үед мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн үед би 4 хүүхдээ аваад бассейнд явсан. Биднийг гарахад гэрт хэн ч үлдээгүй, би өөрөө хаалгаа түгжээд гарсан. Манайх хоёр давхар хаалгатай, дотроо модон давхар хаалгатай. Тэгээд би хүүхдүүдтэйгээ бассейнд орчихоод буцаад гэртээ 2130 цагийн үед ирэхэд манай нөхөр гэртээ ирчихсэн байсан. Манай нөхөр гэртэй 21 цагийн үед ирсэн байсан. Намайг гэртэй ирэхэд цонх онгойлгосон юм уу” гэж асуухад манай нөхөр “та нар өөрсдөө онгойлгоод гараад явчихсан байсан, би сая хаасан” гэж хэлсэн. Тэгээд манай хүү Мэргэн ээж миний айпад алга байна” гэж хэлсэн. Тэр үедээ би хулгай орсон байна гэж бодоогүй хүүхдээ “эд зүйлсээ эмх замбараатай тавихад яадаг юм бэ?” гэж хэлсэн. Мөнгөн аяга байсан газраа очиход байхгүй байсан. Өөр бусад эд зүйлээ хайгаад байхгүй байсан тэгээд хулгай орсныг мэдсэн. Манай гэрээс их гарын мөнгөн аяга 1ш, бага гарын мөнгөн аяга 3ш алдагдсан. Их гарын мөнгөн аягыг болон 2 бага гарын мөнгөн аягыг манай нөхрийн ээж манай нөхөрт өгч байсан. Их гарын мөнгөн аяга нь доод талдаа хээтэй модон тагш нь хагархай байсныг манай нөхөр цайвар шар өнгийн замаскаар бүрсэн байсан. Монетон гинж нь ердийн нарийн загвартай гинж, ээмэг нь уг гинжтэйгээ хос юм. Түсот брендийн эмэгтэй хүний бугуйн цаг, стейнхаусер брендийн эрэгтэй хүний бугуйн цаг, айпад эйр 2, эмэгтэй хүний хуримын бөгж алдагдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13-14-р хуудас/

Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой 19 цагийн орчим манай эхнэр хүүхдүүдийн хамт бассейн рүү явсан юм билээ. Харин би өглөө ажилдаа яваад орой 21 цагийн үед гэртэй ирсэн. Тухайн өдөр манай гэрийн унтлагын өрөөний балконы хаалга нь онгорхой байхаар нь би очиж хаах гэсэн чинь цоож доод талынх нь цоож нь эвдэрчихсэн байсан. Тэгэхээр нь би хаалгыг нь хаачихаад тоогоогүй өнгөрсөн. Тухайн өдөр манай хүү айпад олдохгүй байна гэж хэлэхээр нь тоолгүй өнгөрсөн. Гэтэл 2016 оны 10 сарын 31-ний өдөр 16 цагийн үед манай эхнэр над руу утсаар яриад манай гэрт хулгай орчихсон байна гэж утсаар ярьсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өг гэж хэлээд би гэртэй ирсэн. Ингээд гэртэй ирэхэд миний мөнгөн аяга болон цаг, эхнэрийн ээмэг бөгж гэх мэт зүйлүүд алга болсныг манай эхнэр мэдсэн байсан. 2016 оны 10 сарын 29-ний орой хулгай орсон. 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай хүүгийн айпад болон миний мөнгөн аяга байсан ба 2016 оны 10 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд манай гэрт тогтмол хүн байсан. Балконы вакум хаалганы доод талын цоож нь сэтэрчихсэн байсан. Тухайн үед гадна талын давхар шилэн хаалтны порчикийг нь бид нар онгойлгочихсон байсан. Би эд зүйлсийг харлаа. Steinhausen  маркийн бугуйн цаг миний цаг мөн байна. Гэхдээ миний цагны оосор нь улаан хүрэн өнгийн оосортой байсныг хар өнгийн оосортой болгоод сольчихсон байна” гэх мэдүүлэг

Хохирогч П.Б алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /4-р хх-ийн 100-104-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч З.Б гэрт /10-р хх-ийн 138-144-р хуудас/

Эд мөрийн баримтаар 1ш си ди хураан авсан тэмдэглэл /10-р хх-ийн 139-р хуудас/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /10-р хх-ийн 140-142-р хуудас/

 Хохирогч З.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 1630 цагийн үед эхнэр Ганзул хүүхдийн хамт гэрээс гарч яваад 2030 цагийн орчим гэртээ ирэхэд өрөөний гэрэл асаалттай цонх хагархай байсан. Гэрт байсан юмнуудаас гацуур модон дээр байсан 145.000 төгрөг, унтлагын өрөөнд байсан эхнэрийн хуримын монетон бөгж, гинж, миний чулуун шигтгээтэй алтан бөгж, хар өнийн самсунг таб зэрэг эд зүйлс алга болсон байсан” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 143-149-р хуудас/

Хохирогч З.Б алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /10-р хх-ийн 145-153-р хуудас/

           Монгол банкны ханшийн лавлагаа /10-р хх-ийн 154-р хуудас/

П.П мэдүүлэг /10-р хх-ийн 188-189-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /10-р хх-ийн 190-195-р хуудас/

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч Д.Д гэрт /10-р хх-ийн 214-220-р хуудас/

Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны үед  мэдүүлэхдээ 2018 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 07 цагийн  үед ажилдаа гарсан. Тэгээд манай гэрт эхнэрийн дүү байж байгаад 15 цагийн үед гэрээс гарсан байсан. Тэгээд оройн 19 цагийн үед гэртээ ирээд хаалгаа онгойлгох гэхэд түгжээ нь болохгүй байсан. Тэгэхээр нь би байраа тойроод ард байх цонхоороо харсан чинь манай цонх онгорхой гэрт хулгай орсон байдалтай байсан. Тухайн үед манай гэрээс дунд гарын мөнгөн аяга 4ш, 3ш мөнгөн аяга дээр “Хоёр найздаа дурсгав” гэсэн бичигтэй үлдсэн нэг мөнгөн аяга нь цулгуй байсан. Шүдэнзний хайрцагны хэмжээтэй цагаан өнгийн шаргал судалтай, шармал алтан нуухтай толгой нь хөөрөгний өөрийнх нь чулуугаар хийсэн, ясан халбагатай шинэ цагийн тархит манан хөөрөг 1ш зэрэг зүйлс алдагдсан” гэх мэдүүлэг /10-р хх-ийн 228-232-р хуудас/

 Хохирогч Д.Д алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /10-р хх-ийн 233-240-р хуудас/

           Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч С.Э гэрт /11-р хх-ийн 26-30-р хуудас/

          Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /11-р хх-ийн 31-р хуудас/

          Хохирогч С.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 20 цаг өнгөрч байсан. Тэгтэл манай орцны жижүүр А гэх эмэгтэй та хаана байна гэхээр нь хороололд айлд байна гэхэд ирэхгүй бол болохгүйнээ танай цонх онгорхой хөшиг чинь хийсээд байна гэж хэлсэн. Тэгээд би тэр айлаас гараад шууд гэртээ ирэхэд манай гэрт хулгай орсон хамаг юм сандаачсан байсан болохоор би гэр лүүгээ нээх орохгүйгээр шууд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 32-33-р хуудас/

Хохирогч С.Э алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /11-р хх-ийн 35-38-р хуудас/

П.П мэдүүлэг /11-р хх-ийн 47-49-р хуудас,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч Б.М гэрт /11-р хх-ийн  51-55-р хуудас/

Хохирогч Б.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 29-ний 11 цагийн үед гэрээсээ бүгдээрээ гараад амралтанд явсан. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэртээ харьтал гадна талын балкон онгорхой хулгай орсон байсан. 5ш мөгөн аяга, ээмэг, гацуур модон дээр байсан бэлэн мөнгө, монетон гинж, архи зэрэг зүйлс алдагдсан байсан” гэх мэдүүлэг /11-р хх-ийн 56-59-р хуудас/

Яллагдагч П.П мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутагт хулгай хийх зорилготой ганцаараа явж байгаад Улаанхуарангийн эцсийн буудлын тэр хавьд байдаг улаан шаргал өнгийн байртай хотхонд явж байгаад 1 давхарын вакум цонхтой айлын цонхыг түлхэж ороод 2 өрөө байр байсан. Жижиг өрөөнөөс нь 3 шил архи, Финлянд нэртэй архи, мөнгөн аяга 5ш, монетон ээмэг, монетон гинж бэлэн 50.000 төгрөг зэргийг хулгай хийж авсан гэх мэдүүлэг 

Хохирогч Б.М алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /11-р хх-ийн 60-65-р хуудас/

П.П мэдүүлэг /11-р хх-ийн 88-89, 92-93-р хуудас/ зэрэг болно.

Б.Б нь ганцаараа 2016 оны 08 дугаар сарын 27-29-ний өдрийн хооронд иргэн Х.Л эзэмшлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол Токиогийн гудамж АОС-34 тоотод байрлах хувийн хаусны подволын цонхоор нэвтэрч айпад, эмэгтэй хүний гоёлын ээмэг бөгж, зүүлт, хөөрөг, төрийн одон медалиуд зэрэг эд зүйлсийг нь хулгайлан авч 92.641.733.63 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 16-00 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Жэпэн Таун хотхоны с1-107 тоотод оршин суух иргэн И.И гэрийн хаалганы цонхыг хөшин нэвтэрч бэлнээр 1.200.000 иен, 3400 ам доллар, бэлэн 200.000 төгрөг, гартаам хөөрөг, эмэгтэй хүний үнэт эдлэл, канон брэндийн зургийн аппарат зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 46.885.210 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г, П.П, Б.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.У эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

П.П нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Б гэрийн цонхоор нэвтэрч айпад, мөнгөн аяга, тиссот брэндийн эмэгтэй бугуйн цаг, стейнхаусер брэндийн бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

П.П нь ганцаараа 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 48/б байрны 87 тоот иргэн Д.Д орон сууцанд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 4ш, дунд гарын тархит манан хөөрөг зэргийг хулгайлж, бусдад 1.500.000 төгрөгний хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк 2 хотхоны 302 дугаар байрны 4 тоот иргэн С.Э эзэмшлийн орон сууцанд нэвтэрч булган малгай, плэй стэшин тоглоом, алтан ээмэг, хүрэм зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 1.339.800 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо 39в байрны 8 тоотод оршин суух иргэн З.Б эзэмшлийн орон сууцанд нууцаар, хууль бусаар нэвтэрч,  14 кратын сорьцтой монетон бөгж, 2 граммын монетон гинж, 24 кратын сорьцтой 13.6 граммын 2 хажуу талдаа хилэнцийн дүрстэй алтан бөгж, самсунг таблет 1ш, сурагчийн цүнх, 2 долларын дэвсгэрт 2ш, хүүхдийн бэлэг 6ш, бэлэн 145.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан,

2018 оны 12 дугаар сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Шинэ Амгалан хорооллын 520 дугаар байрны 1-6 тоотод оршин суух иргэн Б.М орон байранд нэвтэрч, мөнгөн аяга 5ш, монетон ээмэг, гинж, 3ш архи, бэлэн 50.000 төгрөг зэрэг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нэвтэрч, хулгайлан авч 1.501.600 төгрөгний хохирол учруулсан,

Б.Г, Б.Б Б.Х нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.У эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Б бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 29-ний орой Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 28 дугаар байрны 6 тоотод оршин суух иргэн П.Б гэрийн цонхоор нэвтэрч айпад, мөнгөн аяга, тиссот брэндийн эмэгтэй бугуйн цаг, стейнхаусер брэндийн бугуйн цаг, хуримын монетон бөгж зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.560.000 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Г нь Б.Б Б.Х, П.П нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.Ун эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

Б.Х нь Б.Г, Б.Б, П.П нартай бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 50-6 тоотод оршин суух иргэн Д.У эзэмшлийн орон сууцны вакум цонхыг түлхэж хууль бусаар нэвтрэн орж алтан гулдмай, макбүүк, мөнгөн аяга, шүрэн толгойтой алтан нуухтай хөөрөг 1ш зэрэг эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч 211.895.089 төгрөгийн хохирол учруулсан,

    Б.О нь Б.Б 2016 оны 08 дугаар сард худалдаж авсан бөгөөд уг хөөрөг нь гэмт хэргийн замаар олдсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, зарж борлуулан, өөртөө ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгийн газрын үзлэгийн тэмдэглэлүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Прокуророос Б.Б, П.П нарт холбогдох үйлдлүүдээс ганцаараа үйлдсэн үйлдлүүдийг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тусад нь зүйлчилж ирүүлсэнийг шүүх Б., П.П нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэж заасныг үндэслэн Б.Б, П.П нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар хулгайлсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнэсэн болно.

          Иймд Б.Б, П.П, Б.Г, Б.Х нарыг тус бүр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг их хэмжээнийи хохирол учруулан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин мехинизм ашиглан бүлэглэн үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдууулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

      Б.Б, П.П, Б.Г, Б.Х нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзсэн учир бусдад учруулсан хохирлыг шүүгдэгч тус бүрээс гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.

       Прокуророос Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж ззасан заалтыг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.

          2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасныг үндэслэн Б.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

       Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД, ягаан өнгийн флаш диск нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр, УБДЭС-н бичигтэй ромбо нэг ширхэгийг, МАСАХ 10 гэсэн бичигтэй тэмээний зургтай, шаргал өнгийн тэмдэг нэг ширхэг, Найрамдал гэсэн бичигтэй энгэрийн зүүлт нэг ширхэг, Готов К Руду гэсэн бичигтэй энгэрийн тэмдэг нэг ширхэг,  монгол бичгээр бичсэн бичигтэй,шаргал өнгийн тэмдэг нэг ширхэг,гялгар уутанд боосон печень,чихэр, уруул өнгөлөгч, асаагуур нэг ширхэг,ХААН банкны карт нэг ширхэг, ХАС банкны карт нэг ширхэг,смарт карт нэг ширхэг, эвдэрсэн сейф нэг ширхэг,Д.А Төрийн банкны карт нэг ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт нэг ширхэг, 9400535 серийн юнителийн дугаарын үүр, сим картны хамт, 0530030, 0952055 серийн дугаартай юнителийн дугаарын үүр 2 ширхэг, мобикомын сим карт нэг ширхэгийг тус тус устах,

Б.Б хүрэн өнгийн цүнх нэг ширхэг, саарал өнгийн цамц нэг ширхэг, хар өнгийн ноосон малгай нэг ширхэг, ногоон өнгийн куртик нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд нэг ширхэг, цагаан өнгийн тэлээ нэг ширхэг, цагаан өнгийн майк нэг ширхэг, Б.Б гадаад паспорт нэг ширхэгийг, улаан утсан оосортой сахиус нэг ширхэг, шаргал өнгийн металл бөгж нэг ширхэг, шаргал өнгийн хатан сүйх бөгж нэг ширхэг, зэргийг Б.Баярбатад буцаан олгох, Б.Г гадаад паспорт нэг ширхэг, хүрэн өнгийн түрийвч нэг ширхэг, П.П хар өнгийн түрийвчийг тус тус буцаан олгох, ДВД тоглуулагч нэг ширхэг, хар өнгийн Нокиа маркийн гар утас нэг ширхэг, цэнэглэгчийн хамт, хүрэн өнгийн модон тагш нэг ширхэг, Влеаскверру гар утас нэг ширхэг, самсунг маркийн тоочтой гар утас нэг ширхэг, цэнэглэгчийн хамт, рансни маркийн бугуйн цаг нэг ширхэг, цайвар өнгийн металл бөгж нэг ширхэг, цайвар өнгийн металл гинж нэг ширхэгийг, улаан хүрэн өнгийн хээтэй хөөрөгний даалин нэг ширхэг, хар эрээн өнгийн хөөрөгний бөгс нэг ширхэг, улаан хүрэн толгойтой, шаргал өнгийн нуухтай хөөрөгний толгой нэг ширхэг, АJ 5123781, AF9919407 серийн дугаартай 10.000-тын дэвсгэрт  хоёр ширхэг, AJ9492731, AH3833246 серийн 20-тын дэвсгэрт 2 ширхэг, AK5963283, AK5443627. AG4595635 серийн дугаартай 10-тын дэвсгэрт 3 ширхэг, AD3686374 серийн дугаартай 5-тын дэвсгэрт нэг ширхэг, AD2611655 серийн дугаартай 2008 оны 1-тын дэвсгэрт нэг ширхэг, ET057625 серийн дугаартай 1983 оны 3-тын дэвсгэрт нэг ширхэг, AG9343876, AB2057990, AF3013580, AF5978600, AH9185729, AE0481688, AE0932220, AE4016331, AC9710084, AB1285443, AG4720908, AB2344313, AZ2458407, AJ294190, AD4205455, AG0012843, AB4324857 AH7254954, AD4888139, AZ8781765, AB3082847, AA8550209, AZ1284441, AF5808751 серийн дугаартай 20.00-тын дэвсгэрт 24 ширхэг, AS9744826 AS0522892 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AN2856393 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AD0388197 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AH5700555 серийн дугаартай  5000 төгрөгийн дэвсгэрт  нэг ширхэг, AS4027440, AT1374998, AQ7615456, AS5195189, AS0224997, AR1068888, AS2702299 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг, AM8848868 AJ5566418 AM1816666 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, AG8139524 AN1434334  AK4934546 AM9780419 AG5552516 AG5512312 AZ1004544 AZ0814119 AK8638265 AN7122122 серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг, AL2547134, AK4869443, AK4589017, AK9766629, AC7165762, AL2924424, AL3027312, AG8352381, AJ5983372, AL2547133, AD8856349, серийн дугаартай 50-тын дэвсгэрт 11 ширхэг, K76166057A, H44060182B, B70644710K, B75766058B, B53737230J, K02339718J, H20509142A серийн дугаартай 1-тын дэвсгэртээр ам доллар 7 ширхэг, QIA7335605 дугаартай 10-тын юань нэг ширхэг, 60 ширхэг 20.000-тын дэвсгэрт 1.200.000 төгрөг, 10.000-тын дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 5 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1 ам доллар, 50 рубль 1 ширхэг, 1-тын юань 2 ширхэг, Вьетнам  1000 донг  1 ширхэг, 5-тын WU JIAO гэсэн бичигтэй мөнгөн тэмдэгт 1 ширхэгийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд худалдан борлуулж орлогод тооцуулахаар хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хулгайн гэмт хэрэгт ашигласан тээврийн хэрэгсэлийг үнэлсэн 9.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүү хувааж гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Б О  прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэнийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

2. Б овогт Б Б, Б овогт Б Х, Б овогт Б Г, Б овогт П П нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д заасан  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч машин мехинизм ашиглан бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг, Б овогт Б О 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авч борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус  тогтоосугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар Б.Б 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар  П.П 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар Б.Х 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4-д зааснаар Б.Г 3 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсүгэй.

4. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас Б.О Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар  чөлөөлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар Б.Б П.П, Б.Г, Б.Х нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б цагдан хоригдсон 600, Д.Пн цагдан хоригдсон 729, Б.Гйн цагдан хоригдсон 476 хоногийг, Б.Хийн цагдан хоригдсон 496 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцох, Б.Ог нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Б.Хн нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, П.Пн, Б.Г нарт  авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар Б.Б,П.Пн, Б.Г, Б.Хн нараас тус бүр 2.375.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД, ягаан өнгийн флаш диск нэг ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр,

УБДЭС-н бичигтэй ромбо нэг ширхэгийг, МАСАХ 10 гэсэн бичигтэй тэмээний зургтай, шаргал өнгийн тэмдэг нэг ширхэг, Найрамдал гэсэн бичигтэй энгэрийн зүүлт нэг ширхэг, Готов К Руду гэсэн бичигтэй энгэрийн тэмдэг нэг ширхэг,  монгол бичгээр бичсэн бичигтэй, шаргал өнгийн тэмдэг нэг ширхэг, гялгар уутанд боосон печень, чихэр, уруул өнгөлөгч, асаагуур нэг ширхэг, ХААН банкны карт нэг ширхэг, ХАС банкны карт нэг ширхэг,смарт карт нэг ширхэг, эвдэрсэн сейф нэг ширхэг, Д.А Төрийн банкны карт нэг ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт нэг ширхэг, 9400535 серийн юнителийн дугаарын үүр, сим картны хамт, 0530030,0952055 серийн дугаартай юнителийн дугаарын үүр 2 ширхэг, мобикомын сим карт нэг ширхэгийг тус тус устгах,

Б.Б хүрэн өнгийн цүнх нэг ширхэг, саарал өнгийын цамц нэг ширхэг, хар өнгийн ноосон малгай нэг ширхэг, ногоон өнгийн куртик нэг ширхэг, хар өнгийн үүргэвч нэг ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд нэг ширхэг, цагаан өнгийн тэлээ нэг ширхэг, цагаан өнгийн майк нэг ширхэг, Б.Б гадаад паспорт нэг ширхэгийг, улаан утсан оосортой сахиус нэг ширхэг, шаргал өнгийн металл бөгж нэг ширхэг, шаргал өнгийн хатан сүйх бөгж нэг ширхэг зэргийг  Б.Б буцаан олгох, Б.Г гадаад паспорт нэг ширхэг, хүрэн өнгийн түрийвч нэг ширхэгийг, П.П хар өнгийн түрийвчийг тус тус буцаан олгох,

ДВД тоглуулагч нэг ширхэг, хар өнгийн Нокиа маркийн гар утас нэг ширхэг,цэнэглэгчийн хамт,хүрэн өнгийн модон тагш нэг ширхэг,Влеаскверру гар утас нэг ширхэг,самсунг маркийн тоочтой гар утас нэг ширхэг, цэнэглэгчийн хамт, рансни маркийн бугуйн цаг нэг ширхэг, цайвар өнгийн металл бөгж нэг ширхэг,цайвар өнгийн металл гинж нэг ширхэгийг,улаан хүрэн өнгийн хээтэй хөөрөгний даалин нэг ширхэг, хар эрээн өнгийн хөөрөгний бөгс нэг ширхэг, улаан хүрэн толгойтой,шаргал өнгийн нуухтай хөөрөгний толгой нэг ширхэг, АJ 5123781, AF9919407 серийн дугаартай 10.000-тын дэвсгэрт  хоёр ширхэг, AJ9492731, AH3833246 серийн 20-тын 2 ширхэг,AK5963283, AK5443627. AG4595635 серийн дугаартай 10-тын дэвсгэрт 3 ширхэг, AD3686374 серийн дугаартай 5-тын дэвсгэрт нэг ширхэг, AD2611655 серийн дугаартай 2008 оны 1-тын дэвсгэрт нэг ширхэг, ET057625 серийн дугаартай 1983 оны 3-тын дэвсгэрт нэг ширхэг, AG9343876, AB2057990, AF3013580, AF5978600, AH9185729, AE0481688, AE0932220, AE4016331, AC9710084, AB1285443, AG4720908, AB2344313, AZ2458407, AJ294190, AD4205455, AG0012843, AB4324857 AH7254954, AD4888139, AZ8781765, AB3082847, AA8550209, AZ1284441, AF5808751 серийн дугаартай 20.00-тын дэвсгэрт 24 ширхэг, AS9744826 AS0522892 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, AN2856393 серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AD0388197 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, AH5700555 серийн дугаартай  5000 төгрөгийн дэвсгэрт  нэг ширхэг, AS4027440, AT1374998,AQ7615456, AS5195189, AS0224997, AR1068888, AS2702299 серийн дугаартай 1000 төгрөгийн дэвсгэрт 7 ширхэг,AM8848868 AJ5566418 AM1816666серийн дугаартай 500 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, AG8139524 AN1434334  AK4934546 AM9780419 AG5552516 AG5512312 AZ1004544 AZ0814119 AK8638265 AN7122122серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг, AL2547134, AK4869443, AK4589017, AK9766629, AC7165762, AL2924424, AL3027312, AG8352381, AJ5983372, AL2547133, AD8856349, серийн дугаартай 50-тын дэвсгэрт 11 ширхэг, K76166057A, H44060182B, B70644710K, B75766058B, B53737230J, K02339718J, H20509142A серийн дугаартай 1-тын дэвсгэртээр ам доллар 7 ширхэг, QIA7335605 дугаартай 10-тын юань нэг ширхэг, 60 ширхэг 20.000-тын дэвсгэрт 1.200.000 төгрөг, 10.000 тын дэвсгэрт 1 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт нэг ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 5 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1 ам доллар, 50 рубль 1 ширхэг, 1-тын юань 2 ширхэг, Вьетнам  1000 донг  1 ширхэг, 5-тын WU JIAO гэсэн бичигтэй мөнгөн тэмдэгт 1 ширхэгийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд худалдан борлуулж орлогод тооцуулахаар хүргүүлсүгэй.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Б 62.254.051 төгрөгийг гаргуулж Х.Л, 46.885.210 төгрөгийг гаргуулж И.И 23.019.017 төгрөгийг гаргуулж  Д.У, 1.186.660 төгрөгийг гаргуулж П.Б, П.П 23.019.017 төгрөгийг гаргуулж Д.У, 1.186.660 төгрөгийг П.Б, 1.501.600 төгрөгийг Б.М, 1.264.800 төгрөгийг С.Э, 1.500.000 төгрөгийг Д.Д, 770.568 төгрөгийг гаргуулж З.Б, Б.Г 23.019.017 төгрөгийг гаргуулж Д.У, Б.Х 23.019.017 төгрөгийг гаргуулж  Д.У тус тус олгосугай.

11. Шүүгдэгч Б.Б хураан авсан 482.000 төгрөг, шүүгдэгч П.П хураан авсан  1.200.000 төгрөгийг тус тус төлбөрт тооцуулахаар шилжүүлсэн болохыг дурдсугай.

12. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг  тус тус дурьдсугай.

13. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

14. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол           Б.Б, Б.Х, Б.Г, П.П нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр, Б.О авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр  тус тус үргэлжлүүлсүгэй.

     

 

 

                   ШҮҮГЧ                                                С.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                      С.ПҮРЭВСҮРЭН

 

             ШҮҮГЧИД                                          Т.ШИНЭБАЯР

 

                                                                         Б.ДУЛАМСҮРЭН