| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2019/0136/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/139 |
| Огноо | 2019-09-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.ДУЛАМЖАВ |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 2019/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа
Улсын яллагч Д.Дуламжав
Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн 193600000149 дугаартай, 178/2019/0136/Э/ индекстэй хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс-халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн -68 тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн 6-8 тоот хашаанд өөрийн эхнэр Г.*******гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, хохирогчтой эвлэрсэн гэх мэдүүлэг,
Хохирогч Анжаа овогт Галбадрахын *******гийн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр Дагвасүрэн гэх найзтайгаа ажлаа тараад согтуу ирсэн. Надаас мөнгө нэхэхээр нь мөнгө өгөөд гаргахад архи пиво авч орж ирээд найзтайгаа уусан. Тухайн үед манайд миний найз ******* байсан ба ******* гэртээ харилаа гээд гарахаар нь би гаргаж өгөхөөр араас нь гартал таксинд суугаад явчихсан байсан.Гэтэл манай нөхөр араас гүйж ирээд намайг түлхэж унагаасан.Би унахдаа төмөр хашаа мөргөж унасан.Намайг уначихсан байхад манай нөхөр миний гэдэс рүү өшиглөчихөөд яваад өгсөн.Өмнө нь 2018 оны 05 дугаар сард намайг нэг удаа зодож байсан... гэх мэдүүлэг /хэргийн 16-17-р хуудас/
Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... хүргэн ах баруун гараа атгаж байгаад эгчийн ар нуруунд нэг удаа цохиж байхыг би харсан... гэх мэдүүлэг / хэргийн 20-р хуудас/
Гэрч Г.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 06 сарын 11-ний орой Г.*******гийнд очиход баруун орон дээр нь нэг танихгүй эрэгтэй хүн унтаж байсан. Г.*******гийн нөхөр, бэр нар нь байсан. Г.*******гийн нөхөр согтуу байсан “ ажил дээрээ цалингаа аваад жаахан уучихлаа “ гэж байсан. Бид тав хөзөр тоглож байтал манай хадам ээж залгаад “хүүхэд уйлаад байна” гэхээр нь би гараад явсан. Намайг явах үед Г.******* нөхөртэйгөө маргаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 348 дугаартай шинжээчийн...Г.*******гийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.Г.*******гийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.Г.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 29-р хуудас/
Шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээд байж байтал манай найз Дагвасүрэн ирээд бид хоёр манайд пиво уусан.Тухайн үед манай эхнэрийн найз Г.******* манайд байсан ба удалгүй гэртээ харилаа гээд гарч явсан. Манай эхнэр найзыгаа гаргаж өгнө гээд гарахаар нь би араас нь гартал Г.******* явчихсан байсан. Би эхнэрээ дэлгүүр орьё гэхэд “үгүй” гээд зугтаад явсан. Бид хоёр маргаж байгаад би эхнэрээ түлхээд унагаасан. Тэгээд буцаад гэртээ ирэхэд манай хадам дүү Баагий, хадам аав хоёр ирчихсэн байсан. Би эхнэрээ хүчтэй түлхэж унагах үед эхнэр унахдаа тархи нь доргисон.Бид хоёр гэр бүл болоод 2 жил болж байна.Манайх 2 хүүхэдтэй... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/, аюулын зэргийн үнэлгээгээр эрсдэлийн түвшин “дунд” гэх дүгнэлт / хэргийн 58-59-р хуудас/ зэрэг баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрхи баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.*******т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг ба шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч Ц.******* нь 2019 оны 06 дугаар сарын 12-ны шөнө Ховд аймгийн ******* сумын Тахилт багийн 6-8 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Г.*******тай маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Г.*******гийн мэдүүлэг, гэрч Г.*******, Г.******* нарын мэдүүлэг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 348 дугаартай “...Г.*******гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэх дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “ дунд”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлт, шүүгдэгч Ц.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхэд Ц.*******, Г.******* нарын 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гэр бүл болсныг бүртгэсэн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, ******* сумын Тахилт багийн Засаг даргын тодорхойлолт зэргийг ирүүлсэн байх бөгөөд Г.******* нь шүүгдэгч Ц.*******ын “ гэр бүлийн хамаарал бүхий хүн” буюу эхнэр нь болохыг тодорхойлж байна.
Шүүгдэгч Ц.******* нь эхнэр Г.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул шүүгдэгч Ц.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-37/-аар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй нь хохирогч Г.*******гийн... хохирол байхгүй, гомдол саналгүй... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.*******ын хувийн байдлын талаар гэрч Ц.Дэлгэрмөрөнгийн өгсөн...Ц.******* эцэг эхээс 7-уулаа, дороосоо 2 дахь хүүхэд нь.Ц.******* даруу төлөв зантай, хүний үгнээс гардаггүй, томоотой, тусч, найз нөхөдтэйгөө нийтэч хүүхэд.Эхнэртээ гар хүрдэг талаар би сонсож байгаагүй... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/
Гэрч Ц.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Ц.******* манай дүү, бид 7-уулаа, 5 ахтай, нэг дүүтэй.Ц.******* даруу төлөв,хүнд их тусархаг, тогтуун тайван, нийтэч зантай хүүхэд байгаа юм.Хааяа архи уудаг боловч зан ааш нь өөрчлөгдөж байсныг хараагүй.Хувиараа барилгын ажил хийдэг, эхнэр 2 хүүхдийнхээ хамт амьдардаг... гэх мэдүүлэг/ хх-26-27/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Ц.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: Шүүгдэгч Ц.*******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар гэм буруутайд тооцуулж, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох гэх дүгнэлт,тайлбар,
Шүүгдэгч Ц.******* өөрийгөө өмгөөлж ... “Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Бусдад төлөх хохирол төлбөргүй,улсын яллагчийн торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, торгох ялын 450.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч П.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй болон хувийн байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5-д зааснаар торгох ялын 450.000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т тайлбарлаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгчийн эзэмшлийн Хейс маркийн хөргөгч битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/84 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6-36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 / дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялын дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний 450.000 төгрөгийг 03 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.*******т тайлбарласугай.
5.Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Хейс маркийн хөргөгч битүүмжилсэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 5/84 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
6.Шүүгдэгч Ц.*******т оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.*******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч , хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС
Top of Form