| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/02381/И |
| Дугаар | 210/МА2025/01590 |
| Огноо | 2025-09-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/01590
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
*******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04809 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгч, бүртгэл хийлгэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлогод 59,582,820 төгрөг, хохирол 40,000,0000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК болон ******* ХХК нь 2018 оны 07 дугаар сард ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* ******* төвийн байр ******* дүгээр давхар , ******* тоот , 79.27 м.кв талбайтай 216,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг арилжааны нөхцөлөөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь дээрх үнийн дүнд ажил, үйлчилгээг хариуцагчид үзүүлэхээр харилцан тохиролцож амаар хэлцэл байгуулсан.
1.2. ******* ХХК нь нийт 216,000,000 төгрөг төлөхөөс 119,297,629 төгрөгийг ажил, үйлчилгээ хэлбэрээр 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гүйцэтгэж, үлдэх 94,737,371 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч талд бүрэн төлж барагдуулсан, хэлцлийн үүргээ бүрэн биелүүлсэн. Дээрх хугацаанд хариуцагчийн тодорхойгүй байдлын улмаас нэхэмжлэгч нь анх тохиролцсон 216,000,000 төгрөгийн ажил үйлчилгээ үзүүлэх үүргээс зарим хэсгийг буюу 119,297,629 төгрөгийн өртөг бүхий ажлыг бартерын нөхцөлөөр ажил үйлчилгээ хэлбэрээр гүйцэтгэсэн ба ******* ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24/22 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай хууль бус, 1 м.кв талбайн үнийг 5,000,000 төгрөгөөр үнэлэн нэхэмжилсэн шаардлагыг хүлээн авч танилцаад үл зөвшөөрөн үлдэгдэл 94,737,371 төгрөгийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн барагдуулж, өөрийн зөрчигдсөн *******йг сэргээлгэнэ.
1.3. Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийг ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* ******* төвийн байр ******* дүгээр давхар , ******* тоот 79.27 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, хариуцагч ******* ХХК-ийг арилжааны хэлцэлд заасан үүргээ бүрэн биелүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгч, холбогдох өмчлөх *******йн бүртгэл хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг манайх бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед буюу 2019 онд нэхэмжлэгч нь манайд хийх ёстой ажил дээр 119,297,629 төгрөгийн санал ирүүлсэн. Уг саналын дагуу нэхэмжлэгч компани нийт 44 м.кв талбайд орох ёстой байсан боловч н.Элбэг захирлыг өндөр настай гэдгээр нь далимдуулан 80 гаруй м.кв талбай руу орсон. Түүнээс одоо санал болгож буй 45,88 м.кв талбайтай өрөөнд орох боломж байсан.
2.2. 2021, 2022, 2023 онуудад ******* ХХК-ийн захиралтай удирдлагууд уулзаж, үнэ төлөгдөөгүй талбайд үргэлжлүүлэн байлгах боломжгүй талаар мэдэгдэж, төлөөгүй төлбөрийг төлөх үеийн зах зээлийн ханшаар төлөх, эсхүл төлсөн үнийн дүнд дүйцэхүйц талбайд орж байр суллаж өгөх талаар мэдэгдэхэд 2018 оны ханшаар бараа ажил үйлчилгээгээ нийлүүлье үнийн зөрүү гарахгүй гэж хэлж байсан боловч тухайн үеийн ханшаар бараа үйлчилгээ үзүүлэх санал ирүүлээгүй. 2021 онд манайх өөр барилга барих үед нэмэлт үнийн санал авахад хэт өндөр үнэ бүхий үнийн санал ирүүлсэн. Ингээд 2021 онд ирүүлсэн үнийн санал дээр бид тохиролцоонд хүрч чадаагүй учраас бид өөр компаниар тус ажлыг хийлгэсэн.
2.3. Нэхэмжлэгч талаас бид 94,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж, үнийг төлсөн гэх агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Энэ мөнгийг тухайн үед манайд өгөх хангалттай боломжтой байсан боловч 6 жилийн дараа манайхаас байр чөлөөлөх асуудал яригдаж эхлэх үеэр зориудаар 94,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах болон бартерын гэрээг нэхэмжлэгч талтай байгуулаагүй. Анхны 119,000,000 төгрөгийн ажлыг манайх бүрэн хийсэн агуулга байгаа болохоос биш манайд хүлээлгэж өгөөгүй, ковидын нөхцөл байдлаас болж зарим зүйлүүд доголдолтой байсан боловч 119,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн асуудал байгаа. Тэрнээс 80 гаруй м.кв талбайг нэхэмжлэгчид өгсөн асуудал байхгүй. Иймээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. ******* ХХК нь өөрийн барьж гүйцэтгэсэн ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* тоот хаягт байршилтай ******* төвийн барилгад галын дохиолол, ашиглалт хяналтын системийн иж бүрэн ажлыг хийж гүйцэтгүүлэх, тухайн ажлын хөлс төлбөрийг харилцан бартер байдлаар төлөхөөр тохиролцсон бөгөөд талууд гэрээ байгуулаагүй. Учир нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр ******* ХХК-аас үнийн санал ирүүлэхдээ тус ажлыг 119,297,629 төгрөгөөр хийж гүйцэтгэх боломжтой гэж ирүүлсэн. Тухайн үед талууд харилцан тохиролцохдоо тус барилгаас оффис үйлчилгээний зориулалттай талбайг м.кв нь 2,700,000 төгрөгөөр тооцож 44 м.кв талбай өгөхөөр байсан.
3.2. 2020 онд ******* төвийн барилга ашиглалтад орох үед ******* ХХК нь манай хэрэгцээнд томхон талбай шаардлагатай байна гэхээр нь 79.27 м.кв талбайг хүлээж аваад ашиглаж бай ажил гараад тохиролцвол болох байх гээд оруулсан. 2021 онд орон сууцны барилга дээр тус үйлчилгээ шаардлагатай болж ******* ХХК-аас үнийн санал ирүүлэхийг хүссэн боловч 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 145,758,545 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Гэвч тус ажил нь бодит байдал дээр 30,000,000 гаруй төгрөгийн өртөгтэй ажил байсан тул тус ажил дээр ******* ХХК-тай хамтран ажиллаж ажил гүйцэтгүүлэхээс татгалзаж өөр байгууллагаар гүйцэтгүүлсэн.
3.3. Үүнээс хойш манай байгууллагаас тус байгууллагад хандан өөрийн хийж гүйцэтгэсэн төлбөртэй дүйцэх талбайд шилжин орж тус талбайг чөлөөлж өгөхийг шаарддаг байсан боловч тус талбайн зөрүү болох 35.09 м.кв талбайн төлбөрийг 2,700,000 төгрөгөөр тооцож 94,737,371 төгрөгийг зөвшөөрөлгүй дур мэдэж хийсэн. Гэвч талуудын хооронд ажил гүйцэтгээгүй талбайн зөрүү төлбөрийг мөнгөөр төлөх талаар ярилцаж тохиролцоогүй бөгөөд м.кв талбайн төлбөрийг 2,700,000 төгрөгөөр тооцож авах талаар тохирсон зүйлгүй. Хэрэв үнэхээр тус талбайг авах сонирхолтой байгаа бол м.кв талбайн зөрүүг 5,000,000 төгрөгөөр тооцож 175,350,000 төгрөг төлөх боломжтой эсхүл тус талбайг чөлөөлж өөрийн хийсэн ажилд дүйцэх 45.88 м.кв талбайд орж одоо ашиглаж байгаа талбайг чөлөөлж өгөхийг албан ёсоop шаардсан.
3.4. Түүнчлэн, ******* ХХК нь үндэслэлгүйгээр хууль бусаар манай байгууллагын эзэмшлийн 79.27 м.кв талбайг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 5 жил гаруй хугацаанд эзэмшиж ашиглаж байгаа. Манай байгууллагын зүгээс тус талбайг үнэ төлбөргүй ашиглах эзэмших *******йг тус байгууллагад олгоогүй бөгөөд талбай чөлөөлж өгөхийг шаарддаг байсан боловч биелүүлээгүй. Хууль бусаар эзэмшиж ашиглаж буй тус талбайн м.кв-ын зөрүү болох 35.09 м.кв талбайг 2021 онд 12,632,400 төгрөг, 2022 онд 14,737,800 төгрөг, 2023 онд 14,737,800 төгрөг, 2024 онд 17,474,820 төгрөгөөр тус тус түрээсэлж нийт 59,582,820 төгрөгийг орлого олох ёстой байсан. Тус барилгын үйл ажиллагааг явуулахад их хэмжээний зээл авч зээлийн эргэн төлөлтийг төлдөг бөгөөд ******* ХХК-ийн буруутай үйлдлээс болж зээлийн хүүд 40,000,000 төгрөг төлж хохирсон.
3.5. Иймд ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* ******* төвийн 9 давхар, ******* тоот хаягт байрлах 79.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж, ******* ХХК-аас олох ёстой байсан орлогод 59,582,820 төгрөг, зээлийн хүүд төлж хохирсон төлбөрт 40,000,000 төгрөг, нийт 99,582,820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
4.1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд анх 2018 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулж энэхүү гэрээний төлбөрийг төлөх нөхцөлөө үл хөдлөх эд хөрөнгө буюу маргааны зүйл болох ******* төвийн 79.27 м.кв талбайгаар төлөхөөр харилцан тохиролцсон. Тэгэхээр уг талбай нь ямар нэгэн байдлаар ******* төвийн эзэмшил болон ашиглалтад хамаарах талбай биш. Үүнийг ******* төв ашиглаж орлого олох ёстой байсан гэсэн нь үндэслэлгүй.
4.2. Тухайн оффисын үнийг нь манай зүгээс төлөх үүрэг үүссэн болохоос биш түүнийг түрээслээгүй. Тэгэхээр нэгэнт өөрийн эзэмшил өөрийн өмчлөлийн талбайг ашиглах нь манай *******йн асуудал болохоос биш, илүү талбай ашиглаад байна гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа 45 м.кв талбайг өмчлөх ёстой байсан гэх агуулга байхгүй. Иймээс олох ёстой орлогыг алдагдуулж, тухайн компанийг хохироосон зүйл байхгүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
4.3. Мөн хүү төлсөн гэх агуулгаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байна. Тухайн ******* төвийг барихад авсан зээл болон авсан зээлийн хүүг яагаад ******* ХХК төлөх нөхцөл үүссэн нь ойлгомжгүй. ******* ХХК биднийг хохироосон учраас зээлийн хүүг төлөх ёстой гэж байна. 79.27 м.кв талбайг барьж байгуулахад гарах өртөг нь өөрөө хэд, энэ өртөгтэй хамааралтай нийт зээлийн хэмжээнд хэд нь оногдох, хүү нь хэд байх эсэх талаарх тооцоолол задаргаагүй. Тэрээр өөрийн бизнесийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд банкнаас зээл авсан. Гэвч тэр зээлийн хүүг яахаараа гуравдагч этгээдээс нэхэж байгаа нь ойлгомжгүй, байх боломжгүй нөхцөл байдлыг ил*******йлж байгаа учраас 40,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж *******, ******* төвийн барилга, 9 давхар, ******* тоот хаягт байрлах 79.27 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ХХК-д холбогдох хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого, хохирол 99,582,820 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 1,237,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 726,065 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,237,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдал талуудын хооронд хийсэн аман хэлцэл зэргийн зөрүүтэй байдлыг арилгаагүй буюу тодруулалгүй хууль зүйн дүгнэлт өгсөн. Учир нь талууд өмнөх цаг хугацаанд албан ёсны гэрээ хэлцэл байгуулаагүй ба аман байдлаар тохирч өнөөдрийг хүрсэн.
6.2. Маргааны зүйл болох оффисын зориулалттай 79.28 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч тал бартерын хөлсөнд авсан гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлснөөс хэт өндөр үнийн дүнтэй буюу ямар нэг байдлаар өмчлөх эзэмших эрх шилжих нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэдий зөрүү үнийн дүнд бартерын ажил хийж өгөх ёстой байсан гэдэг боловч хэрэгт авагдсан баримт өөрсдийн тайлбар татгалзлаар нэмж хийсэн ажлын үр дүн байхгүй, хариуцагчтай үнийн санал дээр харилцан зөвшилцөлд хүрээгүй байгаа нь хууль зүйн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн эзэмшигчээр тогтоох боломжгүй юм.
6.3. Оффис ашиглалтад орсон цагаас дахин хамтран ажил хийгдэх байх гэх итгэлцэл дээр үндэслэж нэг давхар нэг тоот оффист үйл ажиллагаа явуулж ирсэн ба тэр нь одоогийн маргааны зүйл болоод байгаа оффис юм. 2021 онд шинээр баригдах барилгын ажилд үнийн санал харилцан тохироогүй цагаас эхлэн хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнд тохирох оффис санал болгосоор ирсэн боловч нэхэмжлэгч тал хүлээн авч тохиролцохгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
6.4. Шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн ба 341 дүгээр зүйлийн 341.1, 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу тохирсон хөлс төлөх үүргийг хүлээнэ гэх атлаа нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь одоогийн нэхэмжлэлийн шаардлага болох 79.28 м.кв байрны үнийн дүнд нийцэхгүй ба тухайн үеийн ханшаар нь 44 м.кв үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнд дүйцэхүйц ажил хийж гүйцэтгэсэн байна. Энэ байдлаас дүгнэж үзэхэд хийж гүйцэтгэсэн ажлаасаа давсан хөлс авч байгаа нь энгийн математик тооцооллоор харагдаж байна.
6.5. Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр тал 4 дэх догол мөрөнд талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Тухайн арилжааны гэрээ нь хүчин төгөлдөр байна гэж байгаа ба ямар м.кв оффис өгөхөөр тохирсон талаар баримт байхгүй байхад 79.28 м.кв үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч гэж дүгнэх боломжгүй. Хариуцагчийн зүгээс хийж гүйцэтгэсэн ажлын үнийн дүнд тохирох үл хөдлөх эд хөрөнгө гэж тохирч ойлгож өнөөдрийг хүрсэн.
6.6. Зөрүү үнийн дүн болох 94,737,371 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа боловч нэхэмжлэгчийн зүгээс шүүхийг төөрөгдүүлэх бодит байдлыг зориуд бий болгох зорилгоор буюу шүүхийн маргаан эхлэх үед шилжүүлсэн. Хариуцагчийн зүгээс тухайн зөрүү төлбөр мөнгө шаардсан талаар баримт байхгүй. Энэхүү зөрүү төлбөр мөнгө шилжүүлж байгаа нь маргааны зүйл болох 79.28 м.кв байрыг үндэслэлгүйгээр эзэмших зорилготой байсан ба зохиомлоор бий болгосон агуулгыг шүүх харгалзаж үзээгүй. Хүний эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулан ашиг олж байгаа бол заавал зохих ёсны төлбөрийг төлөх ёстой.
6.7. Нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулсан. Нэхэмжлэгч байгууллага 79.28 м.кв оффисын үлдэгдэл төлбөр өгсөн гэж байгаа боловч анх ашиглалтад орох үеийн ханшаар төлсөн. Гэвч 2024 онд буюу зөрүү төлбөр өгч байх үед тус барилгын оффис бүрийн м.кв 5,000,000 төгрөгийн ханштай байсан ба зөрүү м.кв үнэ нь 175,350,000 төгрөг болж байсан ба нэхэмжлэгч байгууллагад хүртэл энэ саналаа хүргүүлсэн ба энэ тал дээр маргаагүй. Талуудын маргаж байгаа зүйлийг шүүх өөрийн итгэл үнэмшлээр үнэлж дүгнэх нь зөв хэдий ч хууль зүйн хувьд бодитой байдлаар тусаж байна уу гэдэг чухал юм. Хэрэгт авагдсан баримт талуудын тайлбар татгалзал гэх зэргийг харж гаргасан шийдвэр нь Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид зааснаар эд хөрөнгө шударгаар олж авч эзэмших мөн үйл ажиллагаа эрхэлсэн бол зохих хэмжээний төлбөр хөлсийг төлөх үүргийг хүлээхгүй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Шүүх гомдлын хүрээнд асуудлыг шийдвэрлэх ёстой. Хариуцагч сөрөг нэхэмжлэл хангуулах зорилгоор гомдол гаргаагүй. Хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэх тайлбарыг хангаж шийдвэрлэх боломжгүй.
7.2. Талуудын байгуулсан гэрээний биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг анхан шатны шүүх дүгнэсэн. Энэ нь хууль хэрэглээний бус үйл баримтын маргаан. 2018-2019 онд ******* төвийн 79 м.кв талбайг 216,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар 119,000,000 төгрөгөөр ажил, үйлчилгээ хийж тухайн талбайг төлбөрт тооцохоор тохиролцсон. Үлдэгдэл 94,000,000 төгрөгийг мөнгөн дүнгээр төлж барагдуулсан.
7.3. Хариуцагчийн зүгээс анх тохиролцсон 119,000,000 төгрөгт оногдох талбай нь 49 м.кв талбай байсан бөгөөд анхан шатны шүүх 79 м.кв талбайг талууд тохиролцож шийдвэрлэсэн явдал үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Талууд 79 м.кв талбайг авахаар тохиролцож нэхэмжлэгчээс үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан. Мөн хариуцагчаас зах зээлийн ханш 5,000,000 төгрөг болж өөрчлөгдсөн талаар давж заалдах гомдолд дурдсан. Талууд анх 216,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд хожим тухайн тохиролцоог өөрчилсөн үйл баримт байхгүй.
7.4. Нэхэмжлэгч нь 119,000,000 төгрөгийн ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн ба үлдэгдэл 94,000,000 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хийж гүйцэтгээгүй байсан. Үүнийг ажил үйлчилгээгээр төлж барагдуулах боломжгүй болсон талаар хариуцагч мэдэгдэхэд мөнгөн төлбөрөөр зөрүү мөнгийг төлж барагдуулсан гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* ******* төвийн байр ******* дүгээр давхар , ******* тоот , 79.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, үл өмчлөх *******йг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгч, бүртгэл хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого 59,582,820 төгрөг, хохирол 40,000,0000 төгрөг, нийт 99,582,820 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтад бодитой дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо хууль хэрэглээний алдаа гаргасан байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.
4. ******* ХХК нь 2018 оны 07 дугаар сард ******* ХХК-ийн барьсан ******* төвийн барилгаас оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө авах, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ******* ХХК нь ******* ХХК-д ажил гүйцэтгэх байдлаар төлж барагдуулах талаар хийсэн талуудын тохиролцоог анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ болон Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан гэж дүгнэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх заалтыг тус тус баримталсан байна.
5. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээ нь аливаа эд хөрөнгө, *******йг харилцан солилцох үүргийн хүлээдэг хоёр талт гэрээ бөгөөд хариу үүрэг нь мөнгөн төлбөр бус харин өөр эд хөрөнгө, эрх шилжүүлэхээр амласан байдаг онцлогтой.
6. ******* ХХК нь ******* ХХК-ийн барьсан ******* төвийн барилгаас оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ******* ХХК нь ******* ХХК-д ажил гүйцэтгэх байдлаар төлж барагдуулахаар тохиролцсон тохиролцоо нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө, эрх харилцан солилцох үүрэг хүлээсэн арилжааны гэрээний шинжийг агуулаагүй, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд худалдах, худалдан авах гэрээний үнэ төлөх үүргийн хүрээнд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн буюу өөрөөр хэлбэл талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээний шинжийг агуулсан холимог гэрээний харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, *******йн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8. Талууд 2018 онд 79.27 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 1 м.кв-ыг нь 2,700,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба уг үнээр тооцож үзэхэд 79.27 м.кв талбайн үнэ нь 214,029,000 төгрөг болж байна.
Уг үнийн дүнгээс ******* ХХК нь ******* ХХК-д 2019 онд 119,297,629 төгрөгийн ажил гүйцэтгэж өгсөн гэдэгт талууд маргадаггүй бөгөөд гүйцэтгэсэн ажлын мөнгөн дүн болох 119,297,629 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болох 214,029,000 төгрөгөөс хасаж тооцоход 94,731,371 төгрөг үлдэж байна.
9. Талуудын тохиролцоо ёсоор ******* ХХК нь ******* ХХК-д 94,731,371 төгрөгийн ажил гүйцэтгэж өгөх ёстой байсан боловч ******* ХХК нь 2 жилийн дараа буюу 2021 онд ******* ХХК-аар ажил гүйцэтгүүлэх санал тавьсан, улмаар уг ажлын хөлсний талаар талууд тохиролцож чадаагүй, түүнээс хойш өөр ажил санал болгоогүй болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.
10. Энэ тохиолдолд ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хэлэлцэн тохиролцсон үнэ төлөх худалдан авагчийн үүргээ мөнгөөр гүйцэтгэж, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 94,737,371 төгрөгийг ******* ХХК-д төлснийг буруутгах үндэслэлгүй, худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
11. Хариуцагч ******* ХХК нь ******* ХХК-тай анхнаасаа 79.27 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авахаар тохиролцоогүй, ******* ХХК нь тухайн үеийн ******* ХХК-ийн захирлыг өндөр настай гэдгээр нь далимдуулж 79.27 м.кв талбай руу орсон, түүнээс биш 44 м.кв талбай руу орох ёстой байсан гэх тайлбарыг гаргаж маргасан байх боловч талууд 2018 онд 79.27 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан ******* ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 24/22 дугаартай Бид танай байгууллагатай ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* байр, ******* төвийн ******* дүгээр давхар ******* тоот өрөө буюу 79.27 м.кв оффисын зориулалттай өрөөг өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор бартерын хэлбэрээр худалдахаар 2018 онд харилцан тохиролцсон билээ... гэсэн агуулга бүхий мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 24/27 дугаартай Бид танай байгууллагатай ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* байр, ******* төвийн ******* дүгээр давхар ******* тоот өрөө буюу 79.27 м.кв оффисын зориулалттай өрөөг өөрсдийн хэрэгцээг хангах зорилгоор бартерын хэлбэрээр худалдахаар 2018 онд харилцан тохиролцсон билээ... гэсэн агуулга бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Богд банканд хаягласан 13 дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо нд байрлалтай ******* төвийн ******* дүгээр давхар ******* тоот /81.18/ оффисын байрыг ******* ХХК нь 219,186,000 төгрөгийн бартераар худалдан авсан болно. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ манай компанаас шалтгаалан гаргаж өгч чадаагүй болно гэсэн агуулга бүхий тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
12. ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* ******* төвийн байр ******* дүгээр давхар , ******* тоот , 79.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сараас хойш бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн худалдан авагчийн үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан биет байдлын доголдолгүй, *******йн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хариуцагч ******* ХХК-аас шаардах эрхтэй.
13. Иймд ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* ******* төвийн байр ******* дүгээр давхар , ******* тоот , 79.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг баримталсан алдааг залруулж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх заасныг баримталсан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
14. Нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулах гомдлыг хангах үндэслэлгүй.
15. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдэл нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийг тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заасныг баримтлаагүй алдаа гаргасныг зөвтгөнө.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг тусад нь 2 гэж дугаарлаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ХХК-д холбогдох хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого, хохирол 99,582,820 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан бусад хэсгийг хэвээр үлдээсэн өөрчлөлт оруулна.
16. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/04809 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг ******* дүүргийн ******* дугаар хороо , ******* гудамж ******* ******* төвийн байр ******* дүгээр давхар , ******* тоот , 79.27 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* ХХК-ийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай гэж,
тогтоох хэсэгт 2 дахь заалтыг нэмж 2 дахь заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул ******* ХХК-д холбогдох хууль бус эзэмшлээс хөрөнгө чөлөөлүүлэх, олох ёстой байсан орлого, хохирол 99,582,820 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,965,415 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.УУГАНБАЯР