Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00025

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ууганцэцэг би нэхэмжлэгч Б.Агьболдын хууль ёсны төлөөлөгч Х.Батжаргалын нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох

“Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/333 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаярын гаргасан “Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзах тухай” хүсэлтийг 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Тус шүүхэд хянан хэлэлцэгдэж буй Б.Агьболдын хууль ёсны төлөөлөгч Х.Батжаргалын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад хариуцагдах “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/333 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал болох Орхон аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр биелүүлсэн байна. Тодруулбал: Орхон аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А/507 дугаартай “Шийдвэр хүчингүй болгох тухай” захирамж гаргасан бөгөөд уг захирамжаар нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдаж буй Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/333 дугаартай захирамжийг хүчингүй болгосон байна. Ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлж, Б.Агьболдын өмчлөх эрх сэргэсэн байх тул нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Агьболдын хууль ёсны төлөөлөгч Х.Батжаргал нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А /333 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан маргаан бүхий захиргааны акт болох Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/333 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг Орхон аймгийн Засаг дарга 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр А/507 дугаартай “Шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А /333 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаа хүчингүй болгосон байх тул нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байгаагаа бичгээр илэрхийлжээ.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон

  ЗАХИРАМЖЛАХ нь:

              1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 66.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А /333 дугаартай “Иргэдэд газар өмчлүүлсэн шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, 119/2017/0026/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг Төрийн сангийн 130000801681 дугаарын данснаас гаргаж, нэхэмжлэгч Х.Батжаргалд буцаан олгосугай.

               3. Захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

             4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар нэхэмжлэгч Б.Агьболд болон түүний хууль ёсны төлөөлөгч Х.Батжаргал нар нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

            5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх бөгөөд захирамжид гомдол гаргах эрхгүй болно.

 

 

 

ШҮҮГЧ                                   П.УУГАНЦЭЦЭГ