| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00454/И |
| Дугаар | 473 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 473
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1 дүгээр баг, Баруунсайханы 11-9 тоотод оршин суух, Бээс овгийн Доржийн Насанжаргал /РД:КЮ84071768/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы 6а-4 тоотод оршин суух, Тайж овгийн Батдэлгэрийн Цэцэнтүмэн /РД:КИ83120136/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Насанжаргал, хариуцагч Б.Цэцэнтүмэн, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Насанжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Цэцэнтүмэнтэй 2009 онд танилцаж дотносон 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Булган суманд гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Ц.Мишээл төрсөн. Одоо Ц.Мишээл нь 4 настай. Б.Цэцэнтүмэн нь орой үдэш гэр орноо өмчлөн хэд хэдэн удаа хөөж явуулж байсан. Нэг бус удаа гар хүрч байсан. Мөн зан ааш нийлдэггүй, хэрүүл тэмцэл байнга хийдэг амар тайван амьдрах орчин бүрдэхгүй байгаагаас тус тусдаа амьдарч байгаад өөр гэр бүлтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулан Б.Цэцэнтүмэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч Б.Цэцэнтүмэн шүүхэд гаргасан хариу тайлбатаа: “Б.Цэцэнтүмэн миний бие Д.Насанжаргалтай эвлэрч чадахгүй учир гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй. Эд хөрөнгийн маргаангүй. Ц.Мишээл охин миний охин мөн учраас эцэг хүний үүргээ бүрэн хүлээж тэтгэлгийг төлнө, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн гэрлэлтийн баталгааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Мишээлийн төрсний гэрчилгээний хуулбар, “Энхийн хүслэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 67 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, хариуцагчийн хариу тайлбар зэргийг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Насанжаргал нь хариуцагч Б.Цэцэнтүмэнд холбогдуулж гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хариуцагч Б.Цэцэнтүмэн нэхэмжлэлийн шаардлагагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргажээ.
Нэхэмжлэгч Д.Насанжаргал хариуцагч Б.Цэцэнтүмэн нар нь 2009 онд гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулж, тэдний дундаас 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Ц.Мишээл төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэрлэгчид нь тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбар, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 67 тоот эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эцэг эхээсээ тусдаа амьдарч байсан ч нэгэн адил байх тул хариуцагч Б.Цэцэнтүмэн нь үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд Б.Цэцэнтүмэнгээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Мишээлд тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Насанжаргал, хариуцагч Б.Цэцэнтүмэн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 4 дүгээр баг, Дундсайханы 6а-4 тоотод оршин суух, Тайж овгийн Батдэлгэрийн Цэцэнтүмэн /РД:КИ83120136/-ээс 2012 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Мишээлд 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Б.Цэцэнтүмэн нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Д.Насанжаргал, Б.Цэцэнтүмэн нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Оргилд даалгасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Насанжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэцэнтүмэнгээс 28,209 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР