| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00464/И |
| Дугаар | 475 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 475
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогт-Овоо сум, *******т оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/,
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оноос 1990 он хүртэл жолоочоор ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр хөтлөгдөөгүй учир улсад ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие тус шүүхэд ажилласан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан билээ. Хөдөө орон нутагт амьдардаг тул намайг эзгүйд, ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “Г.******* 1982 оноос 1990 оны 06 дугаар сарыг хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан. Би 1981 оноос 1995 оныг хүртэл ажилласан. Анх Даланзадгадад Худалдааны трестэд ажилд орж 1986 оны 03 дугаар сард Цогт-Овоо суманд нягтлангаар ажилд орж байсан юм. Нэг салбарт, нэг байгууллагад хамт ажиллаж байсан учир сайн мэднэ.” гэх мэдүүлэг,
2.Гэрч *******ын шүүхэд өгсөн: “Г.******* 1982 оны 11 сараас 1990 оны 05 дугаар сарыг хүртэл Цогь-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид Автолавка машины жолооч ажил хийж байсан. Энэ хугацаанд тасралтгүй ажиллаж байсан. Би 1980-1992 оныг хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар ажиллаж байсан. Нэг дор хамт ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгчийн ирэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 191 тоот Г.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
5.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, архивын лавлагаа,
Нэхэмжлэгч Г.******* нь 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан нь түүнтэй хамт тус ангид ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2002 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 191 тоот Г.******* нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Г.*******ын хүсэлтийг хангаж, түүний 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Г.Түмбэнбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овгийн *******ын *******ын 1982 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Худалдаа бэлтгэлийн ангид жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР