| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 143/2016/00440/И |
| Дугаар | 476 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 476
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 хороо, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******н ******* /РД:*******/,
Улсад ажилласан байдал сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өрнөл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний 1984-1989 онуудад ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр дээр бичээгүйн улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1989 оны 08 сарын 01-нээс 1989 оны 12 сарын 30-ныг дуустал ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Иймд Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхчулуун шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Н.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Одоо нэмж гаргах нотлох баримт санал хүсэлт байхгүй. Ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэж, намайг эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.Гэрч *******ын шүүхэд өгсөн: “1984 оны 08 дугаар сард Театр анх байгуулагдахад хуучир хөгжимчнөөр ажилд орсон. Өмнөговь аймгийн Хөгжимт Драмын театрт 1989 оныг дуустал ажилласан. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан. Би Хөгжимт драмын театрын хөгжмийн ангийн даргаар 1967 оноос 2009 оныг хүртэл 42 жил тасралтгүй ажилласан. Н.*******тэй хамт нэг байгууллагад олон жил ажилласан учраас сайн мэдэж байна.” гэх мэдүүлэг,
2.Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “Н.******* 1984 оноос 1989 оныг дусстал Өмнөговь аймгийн Хөгжимт Драмын театрт хуучир хөгжимчнөөр ажиллаж байсан. Энэ хугацаандаа тасралтгүй ажилласан. Сар өдрийг нь нарийн сайн мэдэхгүй байна. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан. Би тус Театрт хөгжмийн удирдаачаар 1984 оноос хойш 2011 оныг хүртэл ажилласан. Тийм учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг,
3.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Н.Мөнхчулуунд олгосон итгэмжлэл, нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
4.Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 539 тоот Н.******* нь Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1984-1989 онуудад жүжигчнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа,
5.Гэрч *******, ******* нарын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, архивын лавлагаа,
Нэхэмжлэгч Н.******* нь 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан нь түүнтэй хамт тус театрт ажиллаж байсан гэрч *******, ******* нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2016 оны 08 дугаар сарын 23-ний өдрийн 539 тоот Н.******* нь Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 1984-1989 онуудад жүжигчнээр ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгч Н.*******ийн хүсэлтийг хангаж, түүний 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв. Нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 14 хороо, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******н *******ийн 1984 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт хөгжимчнөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХТӨР