Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 218/МА2025/00007

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, Г.Баярдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 310/ШШ2025/00397 тоот шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох 650000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Баярдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Т.Урансайхан нар оролцов.

ХЯНАВАЛ:

   1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

           2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2 ишигтэй ямааны үнэ 300.000 төгрөг, ноолуурын үнэ 144.000 төгрөг, ямаа авахаар очсон шатахууны үнэ 173.800 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг, нийт 650.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч “нэхэмжлэгчийн охин *******д нь 2-3 жилийн өмнө 1 ямаа өгсөн, одоо би *******д өгөхгүй, охинд өгнө, нөгөө ямааг нь би авчраад өгөхөд энэ хүн авахгүй байгаа, би байгаа 1 ямааг нь өгнө,  мөнгийг нь өгч чадахгүй, бензиний мөнгө төлөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

          3. Анхан шатны шүүх хоёр ишигтэй ямааны болон ноолуурын үнэ нийт 420.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй, талуудын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй, шаардах эрхгүй байна, ямаатай холбоотой асуудлыг өмнө нь шүүхээр шийдсэн гэж, шатахууны үнэ 173.800 төгрөг, эвлэрүүлэн зуучлахад өргөдөл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 30000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 30000 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, шатахууны талаарх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж тус тус дүгнэн Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.8-т зааснаар *******гийн *******аас 650000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

             4. Анхан шатны шүүх *******, ******* нар нь хамтын амьдралтай байсан бөгөөд нэхэмжлэгч тал хариуцагч талаас 2 ямааны үнэ, бензиний зардал, эвлэрүүлэн зуучлагчид хандсан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр, нийт 650000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн талаарх үйл баримтыг зөв тогтоож, ямааны үнэ гаргуулах нэхэмжлэлийн тухайд талуудын хооронд ямар нэг эрх зүйн харилцаа үүсээгүй, шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

            Учир нь нэхэмжлэгч айлд үлдээсэн гэх ишигтэй ямаа, бэлэгний ишигтэй ямаа гээд үндсэндээ 4 ямааны үнийг гаргуулах шаардлага гаргасан байна. Өмч хуваасантай холбоотой үлдээж байгаа малыг хариуцагчийн мал байгаа айлд харгалзуулахаар үлдээсэн болохоос биш ямар нэгэн байдлаар худалдсан, мөнгийг нь буцаан шаардах хэмжээний эрх зүйн харилцаа нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүсээгүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

           Хэрэгт авагдсан баримтаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бэлэг хүлээн авагч буюу нэхэмжлэгч *******гийн охин болох ******* нь насанд хүрсэн болох нь тогтоогдож байх бөгөөд бэлэг хүлээн авагч нь уг ямааны асуудлаар өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах, эсхүл ямааг гаргуулахаар нэхэмжлэгч *******д шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг итгэмжлэлээр олгосон нотлох баримтгүй байна. Тиймээс ******* нь тухайн ямааны үнийг нэхэмжлэх эрхгүй этгээд байна. 

            Нэгэнт ямааны үнийн асуудлыг гаргуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн учир үүнтэй холбогдон гарсан бензиний зардал, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг гаргуулах мөн үндэслэлгүй юм. 

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 310/ШШ2025/00397 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 20150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511. дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ

 

              ШҮҮГЧИД                                    Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                               Г.БАЯРДАВАА                     Г.