Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Ж

хохирогч Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Булгадар овогт Ж холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805012820105 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ....оны ...дүгээр сарын ...ний өдөр Т аймагт төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 8, эцэг, эх дүү нарын хамт С дүүргийн ... дугаар хороо О ... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Ж нь ... оны ..... дугаар сарын ....ноос ....нд шилжих шөнө Б дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лион зочид буудалд иргэн .... зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э мэдүүлэхдээ: “Би өмнө нь Ж харж байгаагүй. Бид хоёр хамт ууж байгаад маргалдсан. Намайг хагалгаанд ороод эмнэлэгт хэвтэж байхад ирж байгаагүй. Би хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримтуудаа өгсөн. Би хагалгаанд орох шаардлагатай байгаа. Би одоо 1.086.000 төгрөгний баримтыг өгсөн” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Ж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

          Хохирогч Э “.....оны .....дугаар сарын .....ноос ...нд шилжих шөнө .... цаг .... минутын орчим Б.....дүүргийн .....дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лион” нэртэй зочид буудлын ..... тоот өрөөнд найз А түүний найз гэх залуутай хамт орсон юм. Манай найз А дүү Д  гэх залууг дуудсан чинь Ж гэх залуу болон хоёр эмэгтэйгийн хамт 00 цаг 20 минутын орчим ирсэн. Бид нар тэндээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж Соёрхол нэртэй 0.75 граммын архи 3 шилийг хувааж ууцгаасан.

          ... Тэгсэн Ж найз охинтойгоо намайг дотроо хардсан юм шиг байгаан. Чи манай найз охинтой юу ярьсан гэж хэлсэн. Би тийм зүйл байхгүй гэж хэлэхэд намайг шууд зүүн гараараа миний баруун нүд рүү хоёр удаа цохисон. Зүүн нүд рүү баруун гараараа нэг цохисон. Би өөрийгөөө хамгаалах гэж өөдөөс нь хоёр удаа цохисон санагдаж байна. Би газар унасан чинь миний эрүү рүү маш хүчтэй цохисон. Миний ухаан балартаад би яаснаа санахгүй байж байгаад нэг ухаан орсон чинь миний амнаас цус гарчихсан буудлын орон дээр сууж байсан. Миний зүүн талын зүүн эрүү, буйл хавдсан, амнаас цус гараад тогтохгүй байхаар нь сальфетка хийсэн боловч цус нь тогтохгүй байхаар нь цагдаа орохоор такси барин Ж хамт Төмөр замд байдаг цагдаагийн хэлтэс дээр очиход би согтуу байсан болохоор маргааш ир гээд явуулсан. ... Энэ хүнийг олж авч би эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна. Ажилгүй байх хугацааны мөнгө төгрөгөө гаргуулмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/

         

          Гэрч Б “ ...Тэр үед Т, Ж хоёр маргалдаад нэг нэгнийгээ үгээр идээд хэрүүл ч биш яриа ч биш юм яриал байсан. Удалгүй А гэртээ харихаар гарсан. Би түүнийг Сүхбаатарын талбай дээр Т хамт такси барьж яваад хүргэж өгчихөөд буцаад буудалдаа ирсэн. Мөн л тэр хоёр муудалцах шинжтэй болж байгаад Т нойлын өрөө рүү ороод намайг дуудсан. Дуудаж ирээд Ж надтай хэрэлдээд миний дургүйг хүргээд томроод байна, Ж  би зодно тэр үед чи битгий оролцоорой гэж хэлэхээр нь би надад та хоёрын асуудал хамаагүй ээ, өөрсдөө учраа ол гэж хэлээд гарсан. Тэгсэн Ж дуудаж нойл оруулсан. Тэгээд тэр хоёр маш чанга яриад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би нойлд ороход Ж Т хана руу нүүрээр нь мөргүүлж байсан. Буцаагаад Ж түлхэх үед Т угаалтуурны хажуугаар газар унасан. ... Цохиж зодолдож байхыг нь би хараагүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3071 дугаартай:

          “1. Э биед эрүү ясны хугарал, эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

          4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. / хэргийн 23 дугаар хуудас/

 

          Ж яллагдагчаар өгсөн “... Би босоод толгойгоо бариад байж байхад нүүр рүү гараараа  түлхэсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд Э  ахыг цохисон. Э ах унаад 00-ын угаалтуур түшээд суусан. Тэр үед  би Э ахыг өшиглөсөн. Тэр үед Б орж ирээд салгасан. Э ах шүлсээ хаяахад амнаас нь цус гарсан.  ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 43 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Шүүгдэгч Ж нь .... оны .... дугаар сарын ....ноос ....нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Лион зочид буудалд иргэн Э зодож биед нь биед эрүү ясны хугарал, эрүү, хацрын зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь хохирогч Э, гэрч Б нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Ж яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж мөн зүйл хэсгийн 2 дахь заалтад “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч Ж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хохирогч Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан шинжилгээ, эмчилгээ болон хагалгаа хийлгэсэн нийт 1.086.300 төгрөгийн баримт тогтоогдсон байх тул уг төлбөрийг шүүгдэгч Ж гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин хохирогч нь цаашид гарах хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтуудаа цуглуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

 

Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч  Ж баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

 

1. Ж  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Ж холбогдох гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ж 1.086.300 /нэг сая наян зургаан мянга гурван зуу/ төгрөг гаргуулж Баянгол дүүргийн 21 дүгээр хоро Горькийн 19 дүгээр гудамжны 641 тоотод оршин суух Э.

 

5. Хохирогч Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ