Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 471

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, *******ны төв байр

 

Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД: *******/

 

Хариуцагч:  Өмнөговь аймгийн Даланзадгад сум 8-р баг ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД: *******/

 

20531021,22 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “ХасБанк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь ХасБанктай 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1180010689 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20000000 /хорин сая/ төгрөгийг хувийн сууц барих зориулалтаар жилийн 20,5 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар авч өөрийн өмчлөлийн Өмнөговь Даланзадгад сум 8-р баг ******* тоотод байрлалтай Ү-1105002710 улсын бүртгэлийн дугаартай тахиан байр, тоотод байрлах өөрийн болон Т.*******ийн өмчлөлийн Ү-1105002876 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, Г-1105000458 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газруудыг тус тус барьцаапуулсан. Улмаар зээлдэгч Ж.******* нь ХасБанктай байгуулсан 1180010689 дугаартай зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.8, 3 дугаар зүйлийн 3.2.3 дахь заалтад заасан үүргээ зөрчиж тус зээлийн гэрээний төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтрүүлээд байна. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу зээлдэгчээс ХасБанк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна. ХасБанк зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг гэрээний 3.1.8-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 1180010689 дугаартай зээлийн гэрээний 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаарх үндсэн зээлийн үлдэгдэл 18661722 төгрөг, хүү 1865395,16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү, 3904,06 төгрөг нийт 20531021,22 төгрөгийг Ж.*******аас гаргуулах буюу 1180010689-01 баталгаат ипотекийн гэрээнд заасан зээлдэгч болон барьцаалуулагчийн өмчлөлийн Өмнөговь Дапанзадгад сум 8-р баг тоотын Г-1105000458 улсын бүртгэлийн дугаартай өмчлөлийн газар, тус хаягт байрлах Ү-1105002876 улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц, ******* тоотод байрлах Ү-1105002710 улсын бүртгэлийн дугаартай тахиан байр гэсэн үл хөдлөх хөрөнгийн барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.*******, Т.******* нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Ж.*******, Т.******* бид ХасБанкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 20531021,22 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж ХасБанкыг хохиролгүй болгох нь үнэн болно. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Хариуцагч Ж.*******, Т.******* нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн “Хариуцагч Ж.*******, Т.******* бид ХасБанкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 20531021,22 төгрөгийн мөнгөн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж ХасБанкыг хохиролгүй болгох нь үнэн болно. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй. Мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ж.*******, Т.******* нар нь “Хас Банк” ХХК-ийн 20531021,22 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ж.*******, Т.******* нар нь 20531021,22 төгрөгийг нэхэмжлэгч “Хас Банк” ХХК-нд төлж хохиролгүй болго гэж захирамжилсныг сайн дураар үл биелүүлбэл барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5 дах хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хас Банк” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 260605 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Ж.*******, Т.******* нараас улсын тэмдэгтийн хураамжинд 130302,5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 130302,5 төгрөгийг тус тус гаргуулж “Хас Банк” ХХК-д олгосугай.

 

Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Р.УРАНЧИМЭГ