| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 240/2016/0450/и |
| Дугаар | 472 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 472
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Уранчимэг би
Нэхэмжлэгч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 7 дугаар баг Оюутын 1-7 тоотод оршин суух, Боржигин овгийн Баттүвшингийн Өлзийжаргал /РД: КЮ94010913/
Хариуцагч: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруунсайханы 16-25 тоотод оршин суух, Дайчин овгийн Ганхүүгийн Хүрэлбаатар /РД: КЮ91021211/
1974465 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Б.Өлзийжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Өлзийжаргал миний бие Г.Хүрэлбаатартай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан “Тoeota crown” маркийн 2003 онд үйлдвэрлэгдсэн автомашиныг зарсан бөгөөд Г.Хүрэлбаатар гэрээнд заасны дагуу 2016 оны 05 сарын 01-ний өдөр 5 сая төгрөгийг өгөх, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 2479000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч тохирсон хугацаагаа хэтрүүлж 2016 оны 05 сарын 27-ны өдөр 6 сая төгрөгийг өгөөд гэрээнд зааснаар үлдэгдэл мөнгө болох 1479000 төгрөгийг 07 сарын 01-ний өдөр өгөхөөр тохирсон хугацаагаа хэтрүүлэн одоог хүртэл өгөхгүй, утсаа авахгүй байгаа, утсаа авахаараа шүүхэд хандаж асуудлаа шийдүүл гэсэн хариу өгдөг болсон тул миний бие гэрээнд заасны дагуу үлдэгдэл мөнгө 1479000 төгрөгийг, хугацаа хэтэрсэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги буюу 67 хоног хугацаа хэтэрсэн 495465 төгрөг нийт 1974465 төгрөгийг Г.Хүрэлбаатараас гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Хүрэлбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Хүрэлбаатар миний бие Б.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1974465 төгрөгийн үнийн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Үндэслэх нь:
Хариуцагч Г.Хүрэлбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “Г.Хүрэлбаатар миний бие Б.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1974465 төгрөгийн үнийн дүн дээр маргаан байхгүй. Уг мөнгийг төлж барагдуулах нь үнэн болно. Төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэсэн тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ