Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 214

 

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Н.Дамбадаржаа,

шүүгдэгч И түүний өмгөөлөгч Э нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805021170037 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ....ны өдөр Х аймагт төрсөн, ..настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Х дүүргийн Шувуун фабрикт уурхайд ковшийн оператороор ажиллаж байсан, ам бүл 4, 3 дүүгийн хамт Х аймаг, М хот ....дугаар баг ....дугаар байрны ... тоотод оршин суух, Б дүүргийн ...дугаар хороо ...дугаар байрны ...тоотыг түрээслэн оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, И

 

Холбогдсон хэрэг. /яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч И нь согтуугаар ... оны ...дүгээр сарын ...наас .. оны ... дүгээр сарын ...ний өдөр шилжих шөнө .. цагийн  үед Б дүүргийн .. дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны ... тоотод иргэн А “орилвол охинтой чинь хамт ална шүү” гэж заналхийлж, хоолойг нь боож хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                                 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч И мэдүүлэхдээ: “... оны ... дүгээр сарын ...наас ...нд шилжих шөнө каррер дээр ажиллаж байгаад машинд дайгдаад Улаабаатар хотод ирсэн. Д Парадоксийн буудал дээр тааралдаад түүний хоёр найзтай “Хүрхрээ” нэртэй паб орж пиво уусан. Дараа нь +25 баар ороод архи уугаад “Ачлал” их дэлгүүрийн урд түүнээс салснаа санаж байна. Би Д гэрээр орсноо санахгүй байгаа ба өөрийгөө шууд гэртээ харьсан гэж бодсон. Би архи уугаад хяналтаа алдсан байсан. Хийсэн үйлдэлдээ өөрийгөө зөвтгөх зүйл байхгүй. Санал нийлж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч А “Би ... оны ....дүгэр сарын ...наас ...нд шилжих шөнө Б дүүргийн ..дугаар хороонд байрлах ... дугаар байрны .. тоотод өөрийн ..настай охин Ө хамт унтаж байсан. Тэгтэл үүрээр ... цаг ... цагийн үед нэг хүн орж ирээд манай унтлагын өрөөний порчикыг хаагаад шууд миний дээрээс дараад авсан. Тэгэхээр нь би гайхаад орилсон чинь миний амыг дарсан. Тэгэхэд би турсиктэйгээ шалдан унтаж байсан юм. Тэгээд ноцолдож байх хооронд тэр хүн миний хоолойг боосон. “Орилоод байвал охинтой чинь хамт ална шүү” гэхээр нь би аргаа барсандаа баруун чихийг нь хазсан. Одоо тэр залуугийн баруун чих нь хазуулсан сорви болсон байгаа. Тэгээд эрхтэнээ миний үтрээ рүү хийх гэж байсан. Манай охин хөнжил доогууроо ороод нуугдсан. Тэр эрэгтэй манай охины хажууд хамаагүй хийх гээд байхаар нь би аргаа бараад “энэ талын өрөө рүү оръё” гэтэл намайг жижиг өрөө рүү чирч орсон. Тэгээд тэр залуу жижиг өрөөний  орон дээр намайг дараад хөдөлж эхэлсэн. Би айсандаа салтаагаа хавчсан ба тэр эрэгтэйн эрхтэн нь миний үтрээ рүү сайн ороогүй ээ. Бага зэрэг л орсон. Тэгээд тэр залуу миний дээрээс хөдөлж байгаад “за за би одоо гарлаа шүү” гээд гараад явсан. Тэр эрэгтэй миний дээр хөдөлж байхдаа “та эрэгтэй хүн хүсч байгаа биз дээ” гэсэн. Тэр залууг гарангуут нь би араас нь гадна талын хаалганы цоорхойгоор хартал саарал өнгийн адидасын цамцтай 25 орчим насны залуу байсан. Тэр залуу миний төрсөн хүү Д найз И байсныг би хараад таньсан.

... И маш их түлш, бензиний төрлийн юм үнэртсэн. Бас маш их архи үнэртэж байсан. ... Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 7-8 дугаар хуудас/

“...Би өмнө нь ямар нэгэн бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байгаагүй ээ. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг. /хэргийн 46 дугаар хуудас/

 

Гэрч Д “Би ...оны ... дүгээр сарын ...ны өдөр ..цаг өнгөрч байхад найз Д хамт явж байгаад Парадоксын автобусны буудал дээр И хөдөөнөөс ирж байгаа гэхээр нь хүлээж байгаад уулзсан юм.

... Тэнд ороод бид дөрөв бас пиво ууж байгаад нээх их удалгүй 04 цагийн үед гарсан. И тэр шөнө эхлээд хар өнгийн куртиктэй явж байсан ба +25 баарнаас гарахдаа куртикээ бас цүнхтэй хувцсаа хулгайд алдсан юм. ... Тэгээд нэг  мэдсэн чинь А явчихсан би ширээ дэрлээд унтсан. Тэгээд би унтаж байгаад сэрээд 06-07 цагийн үед Б дүүргийн .... дугаар хороонд байрлах .... тоот гэртээ очсон. Тэгсэн чинь манай ээж гэртээ манай эмэгтэй 4 настай дүүтэй хамт уйлчихсан байсан ба надад танай найз И орж ирээд ээжийг нь хүчиндчихлээ гэж хэлсэн. Би ээжээс сонсоод эхэндээ итгээгүй. Тэгтэл  ээж И өмсөж явсан хувцсыг яг үнэнээр нь хэлсэн. Бас ээж чи И уулзаад үзээрэй, баруун чихэн дээрээс нь хазсан байгаа гэж хэлсэн. ... И хамгийн сүүлд хороололд надаас салахдаа куртикээ алдсан болохоор саарал өнгийн адидасын цамцтайгаа явж байсан. ... И хувцаснаас түлш маш их үнэртэй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 9 дүгээр хуудас/

 

Гэрч А “... Тэгээд бид дөрөв +25 бааранд хүний 1 шил пиво уучихаад дөрвүүлээ хамт 05 цагйн үед гараад хорооллын Ачлал их дэлгүүрийн хажууд очсон. Тэгээд Ачлал их дэлгүүрийн тэндээс Д бид хоёр, И Д нараас салаад явсан. И Д хоёрын хаашаа явсныг мэдэхгүй байна. ... И гадуураа цагаан саарал өнгийн канттай, адидасын биеийн тамирын малгайтай цамцтай явж байсан. ... Тиймээ тэр өдөр И дизель түлш үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12 дугаар хуудас/

 

Гэрч Д “... Ачлал их дэлгүүрээс Д, А хоёр салаад явсан. Тэр хоёрын хаашаа явсаныг мэдээгүй ээ. И бид хоёр үлдсэн ба нээх их удаагүй 05 цаг 30 минутын үед би харилаа гээд И салаад явсан. И бас харилаа гээд явсан. ... Намайг хамгийн сүүлд И салаад явахад саарал өнгийн адидасын канттай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй байсан.  ... Тэр өдөр И салерк үнэртэж байсан. И хувцас руугаа салерк асгасан гэж ярьж байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дүгээр хуудас/

 

Хүний биед үзлэг хийсэн “... баруун чихний ирмэг голдоо 2 см орчим шинээр үүссэн шархтай ... ” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 16-18 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4918 дугаартай:

“1. А үтрээний арчдас наалдцанд үрийн шингэн эр бэлгийн  эс илэрсэн байна.

2. А нь арьс өнгөний халдварт тэмбүү өвчтэй байна. Шинэ хуучныг лабораторийн хариуд бичээгүй байна.

3. А биед ил гэмтэл тогтоогдохгүй байна.

4. Үзүүлэгч бэлгийн харьцаанд орсон байна.

5. Жирэмсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. А цус нь АВО-н системээр АII-р бүлэгтэй байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6146 дугаартай

“1. И-нь бэлгийн замын халдварт тэмбүү өвчтэй байна.

2. Цусны 4-р бүлэгтэй байна.

3. Бэлгийн бойжилт гүйцсэн байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Бактериологийн шинжилгээ №6675 дугаартай

“1. Хохирогч А, сэжигтэн И нарын тэмбүү өвчин туссан цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй.

2. Хохирогч А,сэжигтэн И нарын тэмбүү өвчний үе шатыг нарийн тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 50 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн Шинжээчийн №6677 дугаартай

“1. А үтрээний арчдасанд илэрсэн эр бэлгийн ДНХ-ийн тогтоц И ДНХ-ийн тогтоцтой 16 генетикийн үзүүлэлтээр тохирч байна” гэсэн дүгнэлт. /хэргийн 61 дүгээр хуудас/

 

Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албаны  2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 106/18 дугаартай:

“... 3. Хохирогч А, сэжигтэн И нар 2018.04.14-нд ШШҮХ-ийн ШЭШГ-т хийгдсэн шинжилгээнд тэмбүү илрүүлэх шинжилгээний хариу эерэг гарсан нь аль, аль нь өмнө нь тэмбүүгийн халдвартай байсныг харуулж байна.

4. Тэмбүү өвчин нь сэжигтэн И хохирогч А халдварсаныг тогтоох боломжгүй байна” гэсэн дүгнэлт, шинжилгээний хариуны маягтууд. /хэргийн 68-74 дүгээр хуудас/

 

И яллагдагчаар өгсөн “Би .... оны .... дүгээр сарын ...ны өдөр ... цагийн үед Шувуун фабрикаас Хово маркийн автомашинд дайгдаад Улаанбаатар хотод орж ирсэн.Би Улаанбаатар хотод ирээд 5 шарын цаана байдаг Монос их сургуулийн тэндээс таксинд суугаад Цамгарав хүртэл явсан. Тэгээд би Цамбагараваас микронд суугаад хорооллын Парадоксын автобусны буудал дээр буусан. Тухайн үед манай найз Д намайг найзтайгаа хамт тосч авсан. Тэгээд Д бид нар Б дүүргийн ....дугаар хороонд байрлах “Хүрхрээ” нэртэй пабад 23 цагийн үед очиж 0.5 литрийн нэг шил архийг дөрвүүлээ /Д, Д 2 найз бид дөрөв/ хувааж уусан. ... Хүрхрээ пабаас гараад хорооллын эцэст байдаг нэрийг нь санахгүй байна нэг бааранд орсон. Бид нар тухайн бааранд пиво ууж бүжиглэж байгаад тэндээс  03 цагийн үед байхаа цагийг нь нарийн санахгүй байна гараад Модны хоёрт байдаг +25 нэртэй бааранд орсон. Бид дөрөв +25 баарнаас 05 цагийн үед гараад хорооллын Ачлал их дэлгүүрийн тэнд очоод Д, А хоёр тэндээс явсан. Хаашаа явсаныг нь би мэдээгүй ээ. Тэгээд Д нөгөө найзтай нь би үлдсэн ба тэндээсээ ганцаараа салаад Б дүүргийн .... дугаар хороонд байрлах .... дугаар байр руу явган явсан. Манай эмээгийн байдаг ... дугаар байрны хажуу талын ... дугаар байрны .. тоот буюу подвальд манай найз Д ээж А хамт амьдардаг байсан. Би тэдний гэрээр хааяа орж гардаг байсан. Би хэрэг гардаг шөнө нилээн согтуу байсан болохоор А эгчийг хүчиндсэнээ санахгүй байгаа. Гэхдээ би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй санал нийлж хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч И нь А “орилвол охинтой чинь хамт ална шүү” гэж заналхийлж, хоолойг нь боож хүч хэрэглэн хүчээр бэлгийн харьцаанд орсон  болох нь дээрх баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл И нь өөрийн үйлдлээ ухамсарлаж буюу хүсэж хохирогч А  зүгээс гарч болзошгүй эсэргүүцлийг дарах зорилгоор хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчээр бэлгийн  харьцаанд орсон байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “И нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид төлөх төлбөргүй тул тэнсэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч И гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Нөгөө талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн, зүйл хэсэгт, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан нь  үүрэг болгосон бус харин эрх олгосон хуулийн заалт юм.

 

Хохирогч А мөрдөн шалгах явцад “... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ээ” гэсэн мэдүүлэг /хэргийн 46 дугаар хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Түүнчлэн хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И баривчлагдсан 48 цагийг цагдан хоригдсон 2 хоногоор тооцож, түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцвол зохино.

 

Шүүх шүүгдэгч И гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  И 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  И оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

               

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, И гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. И цагдан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол И урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Идэрхүүд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

    

        

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ