Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 224

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч А.Баясгалан,

шүүгдэгч С

шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Б холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1905003830220 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ...оны ... дугаар сарын ...ны өдөр А- аймгийн  Т -суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд банкны менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Б дүүргийн ... дугаар хороо ...дугаар байрны .... тоотод түр оршин суудаг, А-аймгийн Т-сум ... дугаар баг ... дүгээр гудамж .... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, С

 

Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ...ний өдөр Х-аймгийн Бор- суманд төрсөн, .... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Х- аймгийн ...сум ... дугаар баг ...дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, С дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны ... тоотод оршин суудаг гэх, урьд ял  шийтгэлгүй, Б

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч С нь ... оны ... дүгээр сарын ...нээс ....нд шилжих шөнө .... цагийн үед Б дүүргийн ... дугаар хороо .... ... ресторанд маргааны улмаас Б газарт унагаж толгой руу нь гараараа ...удаа цохиж хөлөөрөө нэг удаа  эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б нь .... рестораны гадна С маргалдаж улмаас хагархай шилээр С хацрыг зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор С мэдүүлэхдээ: “Би Б паб хаах гээд байна гэж хэлэхэд Б над руу дайраад бид хоёр маргалдсан” гэв.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоор Б мэдүүлэхдээ: “...цагийн үед найзындаа очоод пиво уучихаад харих гээд явж байхад миний хуучин ажиллаж байсан паб ажиллаж байхаар нь ороод “хаах гэж байгаа юм уу” гэхэд хаах гэж байна гэж хэлсэн. Тухайн үед С “паб хаалаа” гэж хэлснээс болоод бид хоёр маргалдаад С намайг нэг цохисон. Намайг С хөлөөрөө жийж унагааснаас болоод би тархиараа савж унаад гэмтэл авсан. Тухайн үед миний толгой их өвдсөн.Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч С  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

          Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

         

          Б хохирогчоор өгсөн “Би 02 цагийн үед ажлаасаа гараад найз С гэрт буюу Зурагтын тэнд очоод би ажлаасаа 6 шил Сэнгүр нэртэй пиво авсан байсан тул тэрийгээ хувааж уусан. Тэгээд 03 цаг өнгөрч байсан байхаа, тэгээд тэндээсээ гараад гэр рүүгээ харихаар болсон. Хорооллын урд алхаж байхад Гэр грилл гээд ресторанд онгорхой байсан болохоор найзтайгаа тийшээ орсон. Гэр грилл гэх ресторанд би хуучин ажилладаг байсан. Тэгээд тэнд орсон чинь намайг ажиллаж байхад ажилладаг байсан хүмүүс бүгд байсан. Нөгөө хэдтэйгээ уулзаж юм яриад байж байсан чинь ... гээд бармен хүүхэн одоо манайх хаах гэж байна, чи ч гэсэн харь гэсэн. Тэгээд ....г энэ хэдэн хүн гарчихвал хаах гээд байна гэсэн. Тэгэхээр нь би нөгөө үл таних 3 залуу дээр очоод ах нар одоо ах нар гарах болоогүй юм уу, энэ эмэгтэй жоохон хүүхэдтэй юм, эртхэн харихгүй бол болохгүй шүү дээ, би өөрөө энд хуучин ажилладаг байсан юмаа гэсэн чинь нөгөө ах нар эхэндээ жоохон дургүй байж байгаад тэр гурваас нэг нь миний үгийг хүлээж аваад за одоо гарлаа гээд гар барилцаад тэврэлдээд салсан. ... Тэгсэн чинь нөгөө гурван ахын нэг ах нь намайг заамдаж аваад гараад зодолдъё гээд хэл амаар доромжлоод байсан.Тэгэхээр нь би хөргөгч онгойлгоод шилтэй пиво аваад цохих гэтэл Батцэцэг миний гараас шилтэй пивог булааж авсан. Тэгээд нэг мэдсэн чинь нүдэнд оч манараад би газар уначихсан байсан. Тэр үед нэг ах нь намайг аймар цохиж байсан. Тэгсэн чинь манай нэг найз намайг татаад тэр хэдээс холдуулж байх шиг байсан. ... Миний толгой руу цохиод байсан. Хэн хэн нь хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. ... Эмчилгээний зардлаа нэхэмжилмээр байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн .... дүгээр хуудас/

          “... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. Бид хоёр эвлэрсэн тул одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /хэргийн ....дугаар хуудас/

         

          Гэрч С “... Тэгсэн чинь Б гарахгүй байгаа юм уу гээд ширээнд архи ууж байсан үл таних гурван залуу руу очоод та  нар одоо гарцгаа, би энд хуучин ажиллаж байсан болохоор ямар хэцүү байдгийг мэдэж байна гэсэн. Тэгсэн чинь тэр гурван залуугийн нэг нь арай том биетэй залуутай нь ам зөрөөд хэрэлдсэн. Тэгээд муудалцаад байхаар нь би салгаад Б тек рүү татаад холдуулсан чинь нөгөө гурван залуугийн нэг нь за, за ахын дүү нар одоо харьцгаа гээд гар барьсан. ... Тэгсэн чинь том биетэй ах нь чи муу юу гээд байгаа юм бэ гээд цаанаас ирээд Б руу дайраад байхаар нь би дунд нуруутай бүлтгэр нүдтэй залууг нь цааш нь холдуулсан. Тэр үед том биетэй ах нь Б татаж унагаагаад нүүр рүү нь гараараа 2-3 цохиод бас өшиглөсөн. Тэгээд зөөгч болон бармен бид нар салгаад цаад өрөө рүү оруулсан. Тэр үед нөгөө гурван залуу гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 12-13 дугаар хуудас/

          “... Б гартаа пивоны шил хагалаад барьсан байсан. Уг шилээрээ зүсэж гэмтээсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 110-111 дүгээр хуудас/

         

          Гэрч .... “... өндөр биетэй ах нь Б унагаагаад толгой руу нь 2-3 удаа өшиглөөд буцаж татаж чирээд өөр байрлалд оруулаад гараараа 3 удаа нүүр рүү нь цохиод дараа нь нэг удаа  толгой руу нь өшиглөсөн. Тэгээд бид нар салгах гэж хичээж байгаад салгасан. Тэр үед Б найз нь авч заал руу оруулсан. Тэр үед нөгөө гурван залуу манай зөөгчийг дагуулаад гараад явсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

          Гэрч О “... Тэгээд Б том биетэй ах нь газар унагаагаад толгой руу нь өшиглөөд байсан бас гараараа цохьсон, би салгах гээд дийлээгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18 дугаар хуудас/

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1285 дугаартай:

          “1. Б биед дагз ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, дух, зүүн нүдний доод зовхи, эрүү, хүзүүнд зулгаралт, дух, зүүн нүдний алим, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь  мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

          4. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 21 дүгээр хуудас/

         

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн “... Гэр грилл гэх нэртэй цагаан өнгийн нэг ширхэг компакт дискийг эд мөрийн баримтаар тооцсугай” гэсэн тогтоол. /хэргийн 66 дугаар хуудас/

 

          Камерын бичлэгт үзлэг хийсэн “... 05:05:48 цагт С хохирогч Б газар унагааж толгой руу нь гараараа гурван удаа цохиход дараа нь хөлөөрөө нэг удаа өшиглөж байх үед нь Ж, Тнар дундуур нь орж салгав. ... Үзлэгийн явцад хохирогч Б эрх чөлөөнд нь өндөр том биетэй эрэгтэй нь /С/ халдаж байна. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 67-68 дугаар хуудас/

          С хохирогчоор өгсөн “... Тэгэхэд нөгөө согтуу залуу зогсож байснаа ална, манайхан гадаа байгаа гараад үзье, та нарыг алчихаад шоронд ороход асуудалгүй гээд шил бариад дайраад байхаар нь манай найз бид гурав уг залуутай ноцолдсон. Тэгээд салаад гарсан. Тэгээд уг пабын тооцоо хийх гээд АТМ дээр очоод мөнгө аваад зөөгчид нь өгчөөд такси барих гэж байхад араас хагархай шил барьчихсан ирээд ална гээд дайрсан. ... Тэгээд уг залуу дайрч байгаад миний нүүрийг шилээр зүсчихээд цагдаа дуудах гэхэд уг залуу зугтсан. ... Миний зүүн хацар хэсгийг шилээр зүссэн ба куртик зүссэн. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 94-95 дугаар хуудас/

          “... Бшилээр зүсэж учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 150 дугаар хуудас/

         

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №1262 дугаартай:

          “1. С-н биед зүүн хацарт шарх, зулгаралт, амны зүүн доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 103 дугаар хуудас/

 

          Ч.С яллагдагчаар өгсөн “ ... Би өөрийн гаргасан үйлдлээ ухамсарлаж байгаа. Маш их харамсаж байна. Б эвлэрсэн байгаа. Би Б эмчилгээний зардлыг бүрэн өгсөн.  ...Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 74 дүгээр хуудас/

         

          Б яллагдагчаар өгсөн “... Тэгээд .... миний гарнаас татаад наадуул чинь цагдаа дуудчихлаа явъя зугтая гээд гүйсэн. Би араас нь гүйгээд зугтсан. Тэгээд амьсгаагаа дараад зогсохдоо би яаж байгаад тэр хүний нүүрийг шилээр зүссэн юм бэ гэсэн. Тэгэхэд .... чи очихдоо хагархай шил барьчихсан очсон. Тэгээд чамайг унагаагаад зодоход чи зүссэн байх гэсэн.  ... Би уг залуугийн хацрыг нь зүссэндээ гэм буруугаа ухаарч уучлалт гуйж байна. Би уг залууд эмчилгээний зардлыг нь өгье гэхэд надад ямар нэгэн гомдол байхгүй, эмчилгээний зардал хэрэггүй гэсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-41 дүгээр хуудас/

зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч С үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатйа учруулах” гэсэн гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б “... Бид хоёр сайн дурын үндсэн дээрээс эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү. ...” гэсэн хүсэлт /хэргийн 154 дүгээр хуудас/  хохирогч С “ Болдсайхан миний хохирлыг барагдуулсан. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хэргийн 155 дугаар хуудас/ тус тус хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдов.

          Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг, шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр ял оногдуулах саналыг шүүгдэгч нар зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б С нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б торгох ялыг 5 сарын хугацаанд, С торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  Б, С нар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5 Б, Г нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б, Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ