Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 239

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,  

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч  М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805051070133 тоот хэргийг 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ......-ны өдөр  Х- аймгийн Р- суманд төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эхнэр, 5 хүүхэд, 3 зээгийн хамт Х- аймгийн Ц- сумын ...... дүгээр багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Шүүгдэгч М нь Х-аймгийн ....-сумын .... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн ховор ургамал болох ......гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндсийг худалдан борлуулах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Б- дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... замын төв вокзалын ойролцоо ....улсын дугаартай ....маркийн автомашинд тээвэрлэж явсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М мэдүүлэхдээ.....оны ... дугаар сарын ....-ны үеэр хадлан хадаж байгаа газраасаа энэ ургамлыг түүж авсан. У- хотод ийм ургамал худалдаж авдаг гэхээр нь аваад ирсэн. Худалдан борлуулвал замын зардал болох юм болов уу гэж бодсон. Тэгээд хүн үзье  гэхээр  нь үзүүлэх гэж яваад цагдаа зогсоогоод үзлэг хийгээд хурааж авсан. ....оны .....дүгээр сарын....ны өдөр хураалгасан. Ховор ургамалд багтсан гэдгийг би мэдээгүй. Хүмүүс халуурахаар ханиаданд хэрэглэдэг гэхээр нь түүсэн. Энэ ургамал нь нэн ховор ургамалд багтдаг, түүж бэлтгэх хориотой гэдгийг мэдээгүй. Энэ хэрэгтээ гэмшиж байна. Урьд нь ургамал зарж байгаагүй, сонирхоод зарж болдог юм болов уу гэж бодоод У- хотод авч ирсэн” гэв.

 

Шүүгдэгч М нь Х-аймгийн Ц-сумын ....гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндсийг худалдан борлуулах зорилгоор ...оны .....дүгээр сарын ....нөөс ....нд шилжих шөнө Б дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..... замын төв вокзалын ойролцоо .... улсын дугаартай .... маркийн автомашинд тээвэрлэж явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

Баянгол дүүргийн Замын Цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч ахлах ахлагч И  ... 10 ширхэг боодолтой эмийн ургамал мөн өөр олон нэртэй гэх ургамалыг өвөр Монгол иргэнд дээж гэж үзүүлж байсныг Б дүүргийн Цагдаагийн ...дүгээр хэлтэст х/ч Б шалгуулахаар хүлээлгэн өгөв” гэсэн илтгэх хуудас. /хэргийн .... дүгээр хуудас/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл “... Тухайн ургамлын төрөл зүйл тус бүрд нь хар өнгийн утаар боож, савлан бэлтгэсэн нийт ...ширхэг, ногоон цүнхэнд хийсэн байдалтай байв. Тухайн .. ширхэг ургамлыг боодол тус бүрээр нь жигнэж үзэхэд  ... Тухайн ургамалууд бүхэлдээ чийгтсэн байдалтай байх бөгөөд  зарим ургамал хатаж байв. ...” гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн .....дүгээр хуудас/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол “... ногоон өнгийн цүнхэнд агуулахдах 10 ширхэг боодолтой ургамлын төрлийн зүйлийг эд мөрийн баримтаар тооцсугай. ...” /хэргийн... дугаар хуудас/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О... Дэрэвгэр-Жиргэрүү ургамал нь Засгийн газрын 1995 оны 153, 2004 оны 165 дугаар тогтоолуудаар ховор ургамлын жагсаалтанд орсон байгалийн ховор ургамал юм. Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг эм үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрлөөр Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно гэж заасан байдаг. Байгал, орчин аялал жуучлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар 2023 он хүртэл байгалиас түүж бэлтгэхийг хориглосон юм. Ийм учраас 2017 оноос хойш тухайн нэр төрлийн ургамлыг байгалиас түүж бэлтгэх зөвшөөрөл олгохгүй байгаа юм. Энэ төрлийн ургамал нь Д, С, Х, Т аймгийн нутгуудаар ихээр тархсан байдаг. Энэ тархац бол ерөнхийдөө судалгаагаар тогтоогдсон газрууд бөгөөд Х аймагт хийгдсэн  судалгаа байхгүй ч гэсэн амьд организм өөрөө аль нутагт хэрхэн ургасан болохыг мэдэх боломжгүй юм. ...Байгаль орчин Аялал жуучлалын яамын сайдын Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох тухай 2015 оны А/282 дугаар тушаалд Дэрэвгэр-Жиргэрүү ургамлыг 1 килограммыг 50.000 төгрөгөөр тогтоосон байдаг. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хууль бусаар байгалийг ургамлыг бэлтгэсэн тохиолдолд ургамлын аймагт учруулсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно гэж заасан байдаг” гэсэн мэдүүлэг. /хэргийн ....дугаар хуудас/

 

Гэрч Ч Улаанбаатарын “ ... Тэгээд ... оны ... дүгээрсарын ....ний өдөр үдээс хойш миний утас руу М ах залгаад “надад ургамлын төрлийн зүйл байна, энийг үзээд өгөөч” гэж намайг вокзалын орчимд дуудсан. Тэгэхээр нь би вокзал дээр очоод М ахын унаж явж байсан ....маркийн машинд суугаад М ах нэг газар очиж байгаад задлаж үзүүлье гээд замаар явж байхад Замын цагдаа бид хоёрын машиныг зогсоогоод багажийг шалгахад ногоон өнгийн цүнхэн дотор хар өнгийн жижиг зуйван хэлбэрийн ургамал мэт зүйлийг боож багалсан байсан. Тэгээд тэр цагдаа бид хоёрыг Б дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр аваачиж ирсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн ..... дүгээр хуудас/

 

.... оны ..... дүгээр сарын .....ны өдөр шинжээчийн “... Уг ургамлын дээж нь Манай оронд тархсан Майлцтан /Apiaceae Lindley 1836/ овгийн Жиргэрүү /Saposhnikovia Shischkin 1951/ төрөлд багтах Дэрэвгэр Жиргэ рүү / Saposhnikovia divaricatа Shischkin 1951/ гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндэс мөн.

Монгол Улсын Байгалийн ургамлын тухай /1995, 2004/ хуулийн хавсралт болох ховор ургамлын жагсаалтад уг зүйл ургамал орсон болно.

 

2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн  “...2. Уг ургамал нь Дэрэвгэр жиргэрүү / Saposhnikovia divaricatа /Turvz/ Shischk/ ургамлын үндэс байсан бөгөөд кумарин /0,0,8%/ алкалоидууд агуулсан тул эмийн чухал түүхий эд болдог. Лабораторийн нөхцөлд жигнэж үзэхэд нийт 6472.3 гр буюу 6.4723 кг жинтэй байв. Хадгалалтын горим алдагдаж хөгц мөөгөнцрөөр бохирдсон тул ашиглах боломжгүй болсон байна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн ....дугаар хуудас/

 

Яллагдагч М  ..Энэ ургамлын төрөл зүйл нь манай нутагт тариалангийн талбай дээр ургадаг бөгөөд байгалиасаа л ургадаг. Манай нутгийн хүмүүс ч гэсэн энэ төрлийн ургамлыг заримдаа ханиад хүрсэн, халуурсан үедээ хуурайгаар нь зажилах, буцалгах байдлаар хэрэглэж эрүүл мэнддээ анхаардаг юм. Би энэ төрлийн ургамлыг нэн ховор гэдгийг мэдээгүй бөгөөд мэдсэн бол энэ үйдлийг хийхгүй байсан. Миний энэ ургамлыг байгалиас нь түүсэн зорилго нь аваачиж зарж борлуулах зорилготой байсан юм. ...Энэ ургамлыг ямар нэгэн газраас зөвшөөрөл авч түүдэг гэдгийг ч мэдээгүй. Би улсад учруулсан хохирлыг төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /хэргийн ... дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч  М нь Х- аймгийн Ц- сумын ... гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн ховор ургамал болох Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлын газрын доорх эрхтэн болох үндсийг худалдан борлуулах зорилгоор ... оны ...дүгээр сарын ....нөөс .....нд шилжих шөнө Б-дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...замын төв вокзалын ойролцоо ..... улсын дугаартай .... маркийн автомашинд тээвэрлэж явсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М нь Дэрэвгэр Жиргэрүү гэх зүйл ургамлыг  зохих байгууллага, яамнаас хуулийн дагуу зөвшөөрөл авалгүйгээр хууль бусаар түүж, тээвэрлэсэн гэм буруутай үйлдлээс болж Монгол улсын ургамлын аймагт хохирол учиржээ.

 

   Шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн “... Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын 2015 оны 07 дугаарс арын 09-ний өдрийн А-282 дугаар тушаалын хавсралтаар Дэрэвгэр Жиргэрүү ургамлын 1 кг хатаасан үндэсний экологи-эдийн засгийн  үнэлгээг нь 50.000 /тавин мянга/ төгрөг байна. Нийт жингээр үржүүлбэл 50000 кг/ төг х6.4723кг= 323615төгрөг /гурван зуун хорин гурван мянга зургаан зуун арван таван төгрөг/ болж байна” гэсэн дүгнэлтээр  /хэргийн 43 дугаар хуудас/ шүүгдэгч М нь экологи эдийн засгийн үнэлгээгээр нийт 323615 төгрөгийн хохирлыг Монгол улсын ургамлын аймагт учруулсан байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь заалтад “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамалын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж тус тус заасны дагуу нөхөн төлүүлэх нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч М нь шүүхэд хэрэг хянагдах явцад Төрийн банкан дахь 100900013040 тоот дансанд нийт 1.618.075 төгрөгийг төлсөн баримтыг өгчээ.

Иймд шүүгдэгч М гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт гаргуулах төлбөргүй гэж дүгнэв.

 

2019 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “Хадгалалтын горим алдагдаж хөгц мөөгөнцрөөр бохирдсон тул ашиглах боломжгүй болсон байна. ...”  /хэргийн 43 дугаар хуудас/ гэж дурдсан байх тул Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн экологи эдийн засгийн 323615 төгрөгийн үнэлгээ бүхий  6.4723кг Дэрэвгэр Жиргэрүү ургамлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч М баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.

 

Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж хууль тогтоогчоос хуульчилсан.

Шүүгдэгч М үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба  тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж хор уршгийг арилгасан, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан, Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар М зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй болно.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                  ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч М Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр ховор ургамлын эрхтэнийг түүсэн, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 5,190 кг Жиргэрүү ургамлыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  М нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ