| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 302/2025/00270/И |
| Дугаар | 212/МА2025/00056 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 212/МА2025/00056
Т.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
тус аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж шийдвэрлэсэн, 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00480 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ************* үйл ажиллагаа явуулах “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Т.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ************** оршин суух хаягтай М.Е-, Баян-Өлгий аймгийн У сумын ЗДТГ-т тус тус холбогдох,
“Шатахууны үнэ 1,230,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч тус аймгийн У сумын ЗДТГ-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Алсу, хариуцагч У сумын ЗДТГ-ын дарга А.Х-, түүний өмгөөлөгч Я.Сьезд нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчмыг хангаагүй учраас хэрэгт цугларсан процессын нотлох баримтуудаар тогтоогдсон дараах нөхцөл байдлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцож, шийдвэрийг хүчингүй болгов.
2. Нэхэмжлэгч Т.А- нь хариуцагч М.Е-т холбогдуулж худалдах-худалдан авах гэрээний үнэ 1,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримтуудаас үзвэл, нэхэмжлэгчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлд мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 4 дүгээр сарын 10-ны өдөр гардуулж, мөн өдөр “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн эрх, үүрэг”-ийг бичгээр танилцуулсан, улмаар хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн “У сумын ЗДТГ-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцуулах тухай” хүсэлтийн дагуу анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 01367 дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Баян-Өлгий аймгийн У сумын ЗДТГ-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-д нэхэмжлэлийн хувь гардуулж, хариу тайлбар авч, эрх үүрэг танилцуулснаар шүүх хуралдааныг товлосон байна.
Анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар тус хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэлд нэр заасан хариуцагч М.Е-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин хамтран хариуцагчаар татан оролцуулсан У сумын ЗДТГ-аас 1,230,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч гэх “Т” ХХК-д олгож хэргийг шийдвэрлэжээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийг шүүгч дангаар, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх бөгөөд мөн зүйлийн 751.1.1 дэх заалтаар бүх төрлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах тухай маргаан үүнд хамаарна. Энэ нь шүүхэд эрх олгосон бус, харин үүрэг болгосон зохицуулалт бөгөөд хуульд заасан тохиолдолд хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх тухай процессын хэм хэмжээг чандлан баримтлах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчимд хамаарах юм.
5. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Т.А-ын хариуцагч М.Е-т холбогдуулж гаргасан худалдах-худалдан авах гэрээний дагуу 1,230,000 төгрөгийн мөнгөн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг “тусгайлсан журмаар” хянан шийдвэрлэхдээ:
6. Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчийг татан оролцуулахыг хуулиар хориглож, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хувьд маргааныг хянан шийдвэрлэх, шаардлагатай бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.6 дахь хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бусдын эрх хөндөгдсөн тохиолдолд тэдгээр нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож болохоор хуульчилсан байхад тус хэрэгт хамтран хариуцагчийг татан оролцуулж, улмаар уг этгээдээс мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн /өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтад “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэж, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтад “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцааж, энэ талаар гаргасан хамтран хариуцагч гэх У сумын ЗДТГ-ын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдов.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Долдугаар1 бүлгээр зарим төрлийн бага үнийн дүнтэй иргэний хэрэгт тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулж, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд энэхүү нэмэлтийн үзэл баримтлал нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг ердийн бусад хэргээс богино хугацаанд, хялбар, зардал багатай журмаар шийдвэрлэх зорилготой юм.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч иргэн Т.А-ын хариуцагч иргэн М.Е-т холбогдуулж гаргасан, худалдах-худалдан авах гэрээний үнэ 1,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хуульд заасан тусгай журмаар шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, тодруулбал тус хэргийг нэг шүүх хуралдаанаар, хамтран хариуцагчийг татан оролцуулахгүйгээр нэхэмжлэлд дурдсан тухайн хариуцагчийн хувьд хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчиж, хамтран хариуцагчийг татан оролцуулан түүнээс мөнгөн хөрөнгө гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх зарчмыг хангаагүй учраас дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй.
8. Шүүхийн хууль зөрчсөн дээрх үйл ажиллагаа нь хэргийн оролцогч нарын бага үнийн дүнтэй хэргийг тусгайлсан журмаар буюу харьцангуй богино хугацаанд, хялбар, зардал багатай, ердийнхөөс өөр, хуульд заасан тусгай журмаар шийдвэрлүүлэх позитив буюу хуулиар тодорхойлсон эрхийг зөрчсөн байх тул хамтран хариуцагч гэх У сумын ЗДТГ-ын “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгөн үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, тэрээр төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул (1) анхан шатны шүүх тус хэргийг хянан шийдвэрлэх үед ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон, (2) давж заалдах шатны шүүх уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн бусад оролцогчийн “шүүхийн шийдвэрийг давж заалдах” үндсэн эрх зөрчигдөхөд хүргэж болзошгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг удирдлага болгож,
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 302/ШШ2025/00480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Баян-Өлгий аймгийн У сумын ЗДТГ-ын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар Баян-Өлгий аймгийн У сумын ЗДТГ-ын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргахгүйг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК