| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/08264/И |
| Дугаар | 210/МА2025/01608 |
| Огноо | 2025-09-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2025/01608
******* ХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Урьдчилгаа төлбөрт төлсөн 190,560,000 төгрөг, хүү 28,584,000 төгрөг, нийт 219,144,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* ХХК нь манай компанитай 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр BFМ202301 дугаартай Жоншны худалдааны гэрээ байгуулж, 2000 тонн жоншийг, нэг бүрийн үнийг нь 1800 юаниар тооцож, нийт 3,600,000 юанийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон. Талуудын хооронд байгуулсан гэрээний 7 дахь хэсэгт заасны дагуу гэрээний урьдчилгаа төлбөр болгож 400,000 юань буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар тооцож 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 100,000,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 90,560,000 төгрөг, нийт 190,560,000 төгрөгийг тус тус хариуцагчийн компанийн дансанд шилжүүлсэн.
2024 оны сарын 03-ны өдөр хариуцагч компаниас ирүүлсэн албан тоотоор жилд 15 хувийн хүү төлнө гэсэн тул нэг жилийн хүүг тооцож үзэхэд 190,560,000 төгрөгийн хүүг 28,584,000 төгрөгийн хүү болж байна. Иймд хариуцагч ******* ХХК-иас гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 190,560,000 төгрөг, хүү 28,584,000 төгрөг, нийт 219,144,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Мөн манай компани нь ******* ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр №0805 дугаартай Үл хөдлөх хөрөнгө барьцааны гэрээ байгуулсан. Тухайн үед хоёр орон сууцыг барьцаалах эрхийг манай компанийг төлөөлөгч ******* болон орчуулагч ******* нар, нөгөө талаас ******* /*******/ орон сууцыг барьцаалах итгэмжлэл өгсний дагуу ******* ХХК нь барьцааны гэрээг байгуулсан. Энэ барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн хүчин төгөлдөр хэлцэл тул хэн нэгэн этгээдийг эрх ашгийг хөндөхгүй гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл, барьцааны гэрээнд ******* ХХК буюу хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байгаа бөгөөд ямар хуулийн этгээд тэмдэг дарж байгаагаар гэрээг байгуулсан гэж үзнэ. Учир нь БНХАУ-ын хуулиар эхлээд компанийг төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь гарын үсэг зураад, дараа нь компани тэмдэг дардаг. Иймд БНХАУ-ын хуулиар шийдвэрлэх нь зөв юм. Мөн Монгол улсын эрх бүхий хуулийн этгээд болох улсын бүртгэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж бүртгэл хийсэн гэж үзэж байна. Тодруулбал, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эрх бүхий байгууллагад барьцаалснаар хүчин төгөлдөр байна. Хүсэл зоригийн үнэн зөвийг нотариат гэрчилсэн байгаа нь хуульд нийцэж байна.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү.
Бидний хувьд Барьцааны гэрээ-г ******* ХХК-тай байгуулсан гэж үзэж байна. Хэргийн 35-36 дугаар талд хуулийн этгээдийн дүрмийн хойд талд 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 0151 дугаартай итгэмжлэлээр ******* ХХК-ийг төлөөлж ******* /*******/ -д бүх эрхийг олгосон итгэмжлэл олгосон байна. Энэ итгэмжлэлийн дагуу барьцааны гэрээ хэлцэл байгуулагдаж, хоёр үл хөдлөх хөрөнгийг ******* ХХК нь барьцаалж, гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, ******* /*******/, /*******/ нь барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон. нь компанийн захирал *******д мөн итгэмжлэл өгсөн. Мөн *******д олгосон 0151 дугаартай итгэмжлэлийн дагуу ******* ХХК нь хариу тайлбар гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* ХХК нь ******* ХХК-иас нэхэмжилсэн 115,000,000 төгрөгийг ямар нэг маргаангүй төлж барагдуулна, эхний төлөлт 2015 оны 4 сарын 20-нд 50 сая төгрөг, үлдэгдэл 65 сая төгрөгийг 2025 оны 6 сард тооцоог бүрэн төлж дуусгах болно. Хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр төлж барагдуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205..1, 156 дугаар зүйлийн 156.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 190,560,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болон хүүгийн төлбөрт 28,584,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,254,870 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас тэмдэгтийн хурамжид 1,110,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нарын давж заалдах гомдлын агуулга:
...Хариуцагч тал хариу тайлбартаа 219,144,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн ба барьцаа хөрөнгөөр хангуулах шүүх хурлыг хялбаршуулсан журмаар явуулах тухай тайлбараа шүүхэд өгсөн бөгөөд анхан шатны шүүх хуралд, шүүх хурлын тов мэдсэн боловч ирж оролцоогүй тул талуудын хооронд маргаан өрнөөгүй, шүүх хуралдаан болж мэтгэлцээн явагдаагүй, барьцааны гэрээнд талуудын хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байсан.
Гэтэл шүүх Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг баримтлан 28,584,000 төгрөг хассан нь буруу болжээ.
Зүй нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасныг баримтлах ёстой бөгөөд 28,584,000 төгрөг нэмж төлөхийг хариуцагч зөвшөөрсөн тайлбар гаргасан байхад шүүгч маргаан өрнөөгүй мэтгэлцээн явагдаагүй зүйлийг дур мэдэн хасаж өөрт хуулиар олгоогүй эрхийг эдэлсэн нь буруу болжээ.
Мөн барьцааны гэрээнд нэхэмжлэгч болон хариуцагч хуулийн этгээдийн тэмдэг дарагдсан байхад шүүх иргэнд мэтээр тайлбарласан нь ойлгомжгүй, ямар үндэслэлээр талууд маргаагүй, мэтгэлцээн явуулаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийж байгаа нь ойлгомжгүй, барьцааны гэрээ нь Нотариатаар хууль ёсны болох нь гэрчлэгдсэн, барьцааг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байхад шүүгч ямар үндэслэл ба нотолгоо гаргаж үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.4-т тус тус заасан хуулийн шаардлага хангасан гэрээ болохыг шүүгч анхаарсангүй.
Талууд хүчин төгөлдөр эсэх дээр маргаагүй, мэтгэлцээгүй, хариуцагч татгалзал гаргаагүй Улсын бүртгэл, нотариатын дээрх гэрээ итгэмжлэлийг хуульд нийцсэн үнэн зөв гэрчлэн баталгаажуулсан байхад шүүгч ямар баримтаар няцаав гэдэг нь ойлгомжгүй бөгөөд шүүгч хариуцагчийн өмнөөс мэтгэлцээн явуулах эрхгүй төрийн байгууллагын үнэн зөв гэж бүртгэсэн бүртгэлийг үгүйсгэж төр төрөө үгүйсгэх ёс байхгүй гэж үзэж байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүрэн хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
******* ХХК-ийн дансанд хөрөнгө оруулалтын мөнгө орсон нь үнэн бөгөөд манай талын зүгээс авсан мөнгөө хүүгийн хамт буцаан өгнө гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие зөвхөн компанийн дансанд орсон мөнгийг хариуцаж байсан учир барьцаа хөрөнгийн талаар мэдэхгүй байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан урьдчилгаа төлбөрт төлсөн 190,560,000 төгрөг, хүү 28,584,000 төгрөг, нийт 219,144,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зөвшөөрсөн тайлбар гаргасан байна.
Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. ******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-тай жонш худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, нийт 2,000 тонн жоншийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор 3,600,000 юань төлж худалдан авахаар харилцан тохирч, урьдчилгаа төлбөрт 190,560,000 төгрөгийг төлжээ. /х.х-ийн 10-12, 45, 46/
3.2. Мөн талууд тус худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүрэг, хороо, хороолол, // гудамж, дугаар байр, 110 тоот хаягт байрлах 45.48 м.кв талбайтай орон сууц,
//-ий өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй дүүрэг, хороо, хороолол, // гудамж, дугаар байр, 89 тоот хаягт байрлах 41.575 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалахаар барьцааны гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 19-20/
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Өөрөөр хэлбэл, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
5. Хэрэгт авагдсан баримтаар худалдагч ******* ХХК-аас 2024 оны 0 сарын 03-ны өдөр худалдан авагч ******* ХХК-д ...2024 оны 05 дугаар сард багтаан гэрээгээр заасан үүргээ биелүүлэх буюу барааг бүрэн илгээнэ. Энэхүү хугацаанд амжиж бараа илгээгүй тохиолдолд бид танай компанийн төлсөн урьдчилгаа төлбөрийг бүрэн хэмжээгээр нь буцаан төлөх ба мөн урьдчилгаа төлбөр хүлээн авсан өдрөөс буцаан төлөх өдөр хүртэл жилийн 15 хувийн хүүгийн ашиг тооцож нэмж шилжүүлэх болно гэх албан бичгийг хүргүүлжээ. /х.х-ийн 17/
Түүнчлэн зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч компани дээрх албан бичигт заасан хугацаанд худалдах, худалдан авах гэрээний зүйлийг нэхэмжлэгчид нийлүүлээгүй болох нь тогтоогдсон.
Иймд, хариуцагчийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208.1-д тус тус зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүй гэж үзэх тул энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
6. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.
Тайлбарлавал, хариуцагч ******* ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан жонш худалдах, худалдан авах гэрээний дагуу 2,000 тонн жоншийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* ХХК-д нийлүүлэх ёстой байсан боловч нийлүүлээгүй, улмаар 2024 оны 05 дугаар сард багтаан нийлүүлэхээр баталгаа гаргасан боловч мөн уг хугацаандаа хүлээлгэн өгөөгүй тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах буюу цуцлах эрхтэй.
Тийнхүү талууд гэрээнээс татгалзаж буй тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар гэрээний дагуу харилцан шилжүүлсэн зүйлийг буцаах үүрэг үүсэх учир хариуцагчаас урьдчилгаа төлбөрт авсан 190,560,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
7. Харин Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж, 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан.
Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд урьдчилгаа төлбөрийг хүлээн авсан өдрөөс буцаан төлөх өдөр хүртэл жилийн 15 хувийн хүү тооцож нэмж өгөх тухай дээрх албан бичгийг үзвэл үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид учирсан хохирлыг барагдуулах агуулгыг илэрхийлсэн байна.
Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн энэхүү албан бичгийг үндэслэн хүү гэж 28,584,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч үүнийг үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Анхан шатны шүүх хариуцагч нь анхнаасаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөхийг зөвшөөрсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй байхад уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу тул нэхэмжлэгчийн энэ талаарх гаргасан гомдлыг хүлээн авна.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгахгүй.
Иргэний хуулийн 15 зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна гэж, мөн 156.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар //, нараас 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ******* //-д өөрсдийн өмчлөлийн орон сууцыг худалдах, арилжих, зээлээр худалдах гэрээ байгуулах, төлбөр тооцоо хүлээн авах, компанийн болон банк, банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг олгожээ. /х.х-ийн 21, 40-р талын ард тал/
Мөн ******* ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ******* //-д тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцах, гэрээ хэлцэл байгуулах итгэмжлэлийг олгосон байна. /х.х-ийн 37/
9. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.
******* ХХК болон ******* ХХК нарын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан жонш худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талуудын мөн өдөр байгуулсан барьцааны гэрээнд барьцаалагчийг төлөөлж //, орчуулагч *******, барьцаалуулагч , // болон худалдагч ******* ХХК-ийг төлөөлж ******* // нар тус тус гарын үсэг зуржээ.
Үүнээс үзвэл тухайн барьцааны гэрээнд худалдан авагч буюу барьцаалагч /үүрэг гүйцэтгүүлэгч/, өмчлөгч буюу барьцаалуулагч нар тус тус гарын үсэг зурж, улмаар барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байхад анхан шатны шүүх өмчлөгч биш этгээд /худалдагч/-ийг барьцаалуулагч этгээд биш, тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан этгээдэд олгосон итгэмжлэл нь шаардлага хангахгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Барьцааны гэрээ хүчинтэй болон итгэмжлэл зохих ёсоор олгогдсон эсэх талаарх асуудал нь барьцаалагч болон барьцаалуулагч нарын хоорондын маргаан тул шүүх энэ талаар дүгнэлт өгөхгүй.
10. Иргэний хуулийн 17 зүйлийн 174.1-д Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж, 175 дугаар зүйлийн 175.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 17 зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заажээ.
Барьцааны эрх нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд эд юмсын эрх зүйн хүрээнд өмчлөгч /барьцаалуулагч/-ийн эсрэг чиглэх шаардлага байдаг тул үүргийн эрх зүйн гэрээний тал болох өмчлөгч биш этгээдэд хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл, ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд худалдах, худалдах авах гэрээ /үүргийн гэрээ/ байгуулагдсан бол ******* ХХК болон , // нарын хооронд эд юмсын буюу өмчлөгчийн эрхийг хязгаарласан барьцааны гэрээ байгуулагдсан.
Гэтэл нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхийг барьцаа хөрөнгийг өмчлөгч биш этгээдэд холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээнэ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 74.6-д ...Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж заасан.
Тодруулбал, нэхэмжлэгч ******* ХХК-ийн гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцагч ******* ХХК-ийн зүгээс хүлээн зөвшөөрснийг батлах нь барьцаа хөрөнгийн өмчлөгч , // нарын эрх ашгийг хөндөх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлахгүй.
12. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид илүү /732,950+70,200/ 450,520 төгрөгийг төлсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 104,144,000 төгрөгөөр нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамж 678,670 төгрөгийг төлөөгүй байх тул зөрүү /678,670-450,520/ 228,150 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэлийн үнийг ихэсгэсэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заасантай нийцнэ.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШШ2025/05027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 219,144,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,253,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 228,150 төгрөгийг гаргуулж улсын төсөвт, хариуцагч ******* ХХК-аас 1,253,670 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж, тус тус өөрчилж,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 301,572 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.МАНДАЛБАЯР