Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/142

 

                            

 

 

 

 

                                

                                          

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Мөнхцоож

Улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 19*******6000000159 дугаартай, 178/2019/01*******8/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн,  ******* оны 12 сарын 0*******-ны өдөр Ховд аймгийн т суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа ажилладаг, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн т сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух,  ПО68120*******1******* дугаарын регистртэй,  ******* овогт *******ын *******

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн т сумын ******* багийн *******-******* тоотод байрлах гэртээ эхнэр Б.тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  Б.ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т  заасан  гэмт хэрэгт  холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

ТОДОРХОЙЛОХ нь:

   Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн *******–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч овогт ийн ийн / оны 08 сарын 10- ны өдөр төрсөн,  эмэгтэй, *******8 настай, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, өрхийн эмнэлэгт бага эмч  ажилтай, ДЮ710810*******7 дугаарын регистртэй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр согтуу ирээд намайг зодсон. Баруун гараараа дух шанаа гээд нэлээд цохисон. Би ухаан алдаад унасан бололтой сайн санахгүй байна. Миний бие нил өвчин, хөх няц болсон байсан.Бид хоёр гэр бүл болоод 27 жил болж байна... гэх мэдүүлэг / хэргийн 9-10-р хуудас/

Гэрч Н.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад манай бэргэн Б. над руу залгаад “ манай нөхөр намайг зодоод байна. Ирээд салгаад өгөөч” гэхээр  гэрт нь очиход Б.******* ах гэрээ цэвэрлээд зогсож байсан.Гаднаас бэргэн эгч орж ирэхэд зүүн шанаандаа цохиулсан бололтой хавдчихсан, зүүн мөрний ар доод хэсэгт хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг /хэргийн 1*******-1*******-р хуудас/

Гэрч Н.Сэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 10-ны орой 22 цаг өнгөрч байхад Нямсүрэн утасдаад “ Б. эгч залгаад Б.******* ах чинь агсам тавиад байна, та хоёрыг оч гэж хэллээ” гэхээр нь эхнэрээ дагуулаад Б.*******гийнд очиход бэргэн уйлчихсан баруун орон дээрээ сууж байсан.Зүүн шанаандаа цохиулсан бололтой хавдчихсан, зүүн мөрнийх нь ар доод хэсэгт хөхөрсөн харагдаж байсан.Бид хоёрыг очиход Б.*******г цагдаа аваад явчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 15-р хуудас/

Гэрч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би Б. эгч рүү залгахад “ эгч нь ажилдаа явж чадсангүй, ******* намайг зодлоо” гээд мессенжэрээр над руу зургаа явуулсан байсан. Уг зургийг нь харахад Б. эгчийн зүүн хацар хавдчихсан, нүд нь улайсан,зүүн гар, дух хэсэг нь хавдсан, хүзүүний зүүн тал, зүүн гарын бугалга хөхөрч цус хурсан байдалтай харагдсан... гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаартай шинжээчийн ... Б.ийн биед тархи доргилт, духны хэсэгт зулгаралт, зүүн хацар хэсэгт зулгаралт,зүүн хацрын зөөлөн эдийн няцрал,хүзүүний зүүн хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганыурд дээд хэсэгт цус хуралт, зүүн гарын суганы урд хэсэгт цус хуралт, зүүн эгэм хэсэгт цус хуралт, зүүн мөрний хэсэгт цус хуралт, зүүн гарын бугалганы гадна дээд хэсэгт цус хуралт, зүүн далны хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны гадна дунд хэсэгт цус хуралт, зүүн гарын шууны гадна доод хэсэгт цус хуралт, зүүн гарын тохойн дотор хэсэгт цус хуралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун далны хэсэгт цус хуралт, баруун мөрний хэсэгт цус хуралт, баруун гарын бугалганы дотои дунд хэсэгт цус хуралт, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, зүүн хөлийн шилбэний дотор дунд хэсэгт цус хуралтууд   гэмтэл тогтоогдлоо. Б.ийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.ийн биед учирсан гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 21-22-р хуудас/

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ өндөр” гэх үнэлгээ / хэргийн 56-57-р хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн ... 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Бишрэлт ресторанд хүн хүргэж өгөхөд надад нэг стакан архи хийж өгөхөөр нь уучихаад дахиад 2 лааз пиво өгөхөөр нь аваад дүүгээрээ машин бариулаад гэртээ ирсэн. Намайг гэрт орж ирэхэд манай эхнэр Б. “согтуу машин барилаа” гэж уурлаад түлхүүр булааж авахаар нь гараад дэлгүүр орж Хөөрөг нэртэй архи авч уучихаад буцаад гэрт ороход эхнэр өөдөөс уурлахаар нь нэг удаа алгадахад өмнөөс сарвалзахаар нь 2-******* удаа нуруу руу нь мөн зүүн гар нуруу, бөгс рүү нь цохисон. Эхнэр “ намайг аллаа ш дээ” гэхээр нь үхсэн эгчийнхээ нөхрийн зургийг хоймор тавилаа гээд жаазтай зураг дотор нь байсан сервантны шилийг сүхээр хага цохисон.Согтуудаа эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ... гэх мэдүүлэг / хэргийн 29-*******0-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2019 оны 08 сарын 10- ны өдөр Ховд аймгийн т сумын ******* багийн *******-******* тоотод орших өөрийн гэртээ  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Б.ийн баруун шанаа, дух, нуруу зэрэг газарт цохиж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.ийн мэдүүлэг, гэрч Н.Сэд, Н.Отгонбаяр, Ц.Мөнхцэцэг нарын мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ************** дугаартай шинжээчийн “...Б.ийн биед учирсан гэмтлүүд нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний эрсдлийн түвшин “өндөр”, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн байна гэх дүгнэлт, шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцов. 

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн *******6 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч Н.Сэдийн өгсөн...Б.******* ах сүүлийн 10 гаруй жил архинд нэлээд орсон,маш их ууж байгаа.Архи уухгүй болохоороо сүрхий байдаг,нэг уухаараа олон хоног үргэлжлүүлж уудаг. Уг нь их даруу төлөв хүн байгаа юм. Архи уухаараа хаачсан нь мэдэгдэхгүй зугтаагаад алга болчихдог.Сүүлийн үед юунаас болсныг нь мэдэхгүй, архинд их ороод ааш зан нь өөрчлөгдсөн байна...гэх мэдүүлэг / хэргийн 15-р/ , Н.Отгонбаярын гэрчээр өгсөн  ... Уг нь тийм муухай ааш зан гаргаж байхыг нь хараагүй, янз бүрийн юм ярьдаггүй, даруу хүн байгаа юм. Сүүлийн үед архинд их ороод ааш зан нь өөрчлөгдөөд байна... гэх мэдүүлэг / хэргийн 1*******-1*******-р / зэрэг баримт  хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулж,   таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчийн 1952000 төгрөгний үнэ бүхий хувийн орон сууц битүүмжлэгдсэнийг  торгох ял биелэгдэх хүртэл хэвээр хэрэглэх, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх ...  гэх дүгнэлт,тайлбар, 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцоно гээд:  Миний бие нь  гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байна.Улсын яллагчийн санал болгосон торгох ялын саналыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар,

Шүүхээс шүүгдэгч Б.*******г  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт, тайлбар,  шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Б.*******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний, таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан *******0000 төгрөгний торгох ялыг ******* сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн 19*******6000000159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эзэмшлийн Ү- улсын бүртгэлийн дугаартай 20 м2 хувийн орон сууц битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг торгох ял биелэгдэх  хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.*******,  *******6.1, *******6.2 дугаар зүйлийн 1, 2, ******* дэх хэсэг, *******6.6, *******6.7, *******6.8, *******6.10, *******6.1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний *******0.000 /таван зуун  мянган/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн *******-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын *******0000 /таван зуун  мянган/ төгрөгийг  0******* сарын хугацааанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарласугай.

5. Эрүүгийн 19*******6000000159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй,   хохирогчид төлөх хохирол төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч Б.*******гийн Ү- улсын бүртгэлийн дугаартай 20 м2 хувийн орон сууц битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 5/90 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай”  тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7. Шүүгдэгч Б.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, *******8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ГАНТӨГС