Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 777

 

 

           

 

 

 

 

 

 

 2019        08            22                                   2019/ШЦТ/777

 

 

                        

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Л.Одончимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, улсын яллагч Г.Хатанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа, шүүгдэгч А.Э, түүний өмгөөлөгч  Н.Намжилцогт, иргэдийн төлөөлөгч Н.Гэрэлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Алтанцэцэгийн Эрдэнэбатад холбогдох эрүүгийн “1805050911069” дугаартай, 185/2019/0755/э индекстэй  хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд.

                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод трөсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо Бага Нарангийн 18-50 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, иргэний бичиг баримтгүй, А.Э /РД:УП99050454/,

 

           Яллах дүгнэлтэнд авагдсанаар:Шүүгдэгч А.Э нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд үргэжилсэн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Жаргал, Ц.Гантөмөр, П.Төрмөнх, Д.Банзрагч, Н.Уугантайван, Э.Түмэнбаяр, Ц.Энхжин, Нянгарын Дуламжав, Д.Нансалмаа, О.Байгальмаа, Няндагийн Дуламжав, М.Манлайбаатар, Б.Батцэрэн, Н.Явуусүрэн, А.Сундуйжав, Б.Солонго, Б.Баяндүүрэн нарын эзэмшлийн гар утас, бэлэн мөнгө, тамхи зэрэг эд зүйлийг авч 5.618.370 төгрөгийн хохирол учруусан,

 

-2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн гудамжны 39-А тоотод иргэн С.Гэрэлнямын гэрээс түүний эзэмшлийн 312.000 төрөгийн үнэ бүхий Рanasoniс брэндийн LGD загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

-2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 61 дүгээр байрны гадна таксинд утсаар чинь зураг дарчихаад гараад ирье, гэж хуурч иргэн П.Төрмөнхөөс 480.000  төгрөгний үнэ бүхий Mottorola G загварын гар утсыг авч залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас  мэдүүлсэн мэдүүлэг :

1.1.Шүүгдэгч А.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Найзуудтайгаа шоудаад л, буудалд ороод дуусгадаг-мөнгө хэрэгтэй болоод л үйлдсэн.Үнэхээр их гэмшиж байна.Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Төмөрмөнхийн:..2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо модны 2-ын голын замаар өөрийн машинтай явж байтал засмал зам дагуу өндөр нуруутай 2 ширхэг цүнх барьсан 20 орчим насны эрэгтэй хүн гар өргөөд зогсож байсан. Тэгээд тэр залуу модны 2-ын 61 дүгээр байр орно, тэнд айлд ороод сейфний зураг авчихаад цаашаа явна гэж хэлсэн. Тэгээд модны 2-ын 61 дүгээр байрны гадна очиход нөгөө залуу ахаа та гар утсаа өгч байгаач миний гар утасны цэнэг дуусчихсан байна. Би таны гар утсаар энэ байранд байдаг айлд ороод сейфний зураг авчихаад гараад ирье, оронд нь 2 цүнхээ үлдээчихье, дотор нь бэлэн мөнгө, эд зүйлс байгаа шүү гэж хэлээд миний мотороло маркийн ухаалаг гар утсыг аваад дотогш орсон. Тэгээд тэр залуу дотогшоо ороод 30 гаруй минут болоод гарч ирэхгүй болохоор цүнхийг нь онгойлгож үзэхэд дотор нь цаасан хайрцаг, хэдэн ширхэг тоосго байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний дүгнэлтэд Motorola G загварын гар утсыг 480.000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг.  /1 дүгээр хавтас, хуудас 7-9,13/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Гантөмөрийн:..2018 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө өөрийн 47-08 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ таксинд явж байгаад Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ойролцоогоос нэг үл таних эрэгтэйг аваад 1 дүгээр хороолол руу хүргэж өгсөн. Тухайн үед таксинд явж байхдаа бид 2 нилээн яриа өрнүүлсэн бөгөөд тэрээр надад ломбардны мөнгө зөөдөг ажил хийдэг, та намайг маргааш ирээд аваадхаач гэж хэлж байсан. Тэгээд тус өдрийн 15 цагийн үед бид 2 Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан төгрөг худалдааны төвийн ойролцоо уулзсан. Тухайн залуу хар өнгийн ачаа тээш зөөвөрлөдөг том хэмжээний цүнх авч орж ирээд ахаа энэ лацтай мөнгийг үлдээчихье, танд түр зээлдүүлэх 80.000 төгрөг байна уу, би энд байдаг ломбардны эзнийх нь ээжид өгчихөөд гараад ирье, буцаагаад нисэх онгоцны буудал дээр очихоороо 100.000 төгрөг болгож өгнө гэсэн. Түүний машинд орхисон цүнх нь цоожтой байсан бөгөөд баримлын шавраар лацдаад хурууныхаа хээг дарчихаад явсан. Би түүнд итгээд эхнэр лүүгээ залгаж 60.000 төгрөгийг өөрийн 5028224106 гэсэн дансруу шилжүүлэн авч, өөрт байсан 20.000 төгрөгийг нэмээд нийт 80.000 төгрөгийг өгсөн боловч намайг залилсан. Ц.Гантөмөр 80.000 төгрөгний хохиролоо төлсөн  гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 35, 40-42/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У.Түмэнбаярын:..2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 2019 оны 10 дугаар сарын 30-нд шилжих шөнө 3 дугаар эмнэлэгт байрлах ТҮЦ-ндээ амарч байхад шөнийн 04 цаг 40 минут орчимд цонх

нүдэж, цагдаагийн тэмдэг үзүүлж, хаалга онгойлгуулж орж ирээд Баянгол дүүргийн 2 дугаар хэлтсийн ахлах дэслэгч Анхбаяр гэж өөрийгөө хэлж бэлнээр 90.000 төгрөг аван утсаа өгч бай гээд утас авч оролдож зогсож байгаад 2018 оны Galaxy J7 pro гэх утсыг авч яваад алга болсон.  Намайг залилсан хүнийг хурдан олмоор байна. Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний дүгнэлт: Galaxy J7 загварын гар утсыг 600.000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 66, 75, 3 дугаар хавтас, хуудас102-104/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Энхжингийн:..2018 оны 10 дугаар сарын 31-ний 23 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 20 дугаар хороо 5 шарын автобсуны буудал дээрх ТҮЦ ажиллуулж байхад үл таних хүн орж ирээд цагдаагийн албан хаагчийн үнэмлэх үзүүлээд тамхыг чинь хураана 350.000 мянган төгрөгөөр торгоно гэж хэлээд утсаараа өөр хүнтэй хамгийн зүүн талын ТҮЦ-нд ороод ир гэж хэлээд за за чи наанаа зохицож байгаа юм уу гээд утсаар яриад байсан. Би тэр хүнийг гар утсаар хүнтэй ярьсныг бол мэдэхгүй тэгэж хэлээд утсаа салгасан. Би чамайг рапортанд тамхи зараагүй гэж оруулна гээд надаас 48.000 төгрөгөө, бүтэн хайрцагтай тамхиа өгчих гэж хэлхээр нь би 3 хайрцаг парламент, 2 хайрцаг Майлд, 2 хайрцаг Эссэ, 2 хайрцаг Ченж эссэ, 1 хайрцаг Кастер, 1 хайрцаг Саарал LD, 1 хайрцаг Улаан вест байсныг авсан. Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайланд  6 хайрцаг, 6 нэр төрлийн тамхийг нийт 36.450 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 99-101, 107-109/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Жаргалын:..2018 оны 08 дугаар сарын 25-ны үед Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн хажууд байх ТҮЦ ажиллуулаад байж байтал үл таних 180 см орчим өндөр, туранхай, шовгор нүүртэй, жижиг үстэй, эрэгтэй хүн энгийн хувцастай орж ирээд цагдаа гэж үнэмлэх үзүүлээд эргүүл хийж явна гээд манай ТҮЦ-нд нэгжлэг хийгээд зөвшөөрөл байхгүй байна гэж хэлээд торгоно гээд 50.000 төгрөгөөр торгож, бэлнээр аваад торгуулийн хуудсыг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирээд аваарай гэж хэлээд явсан. Тэгээд би торгуулийн хуудас авах зав гарахгүй болохоор нь очиж аваагүй. Тэгээд байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нөгөө залуу орж ирээд эргүүлд гарч байна гээд дахиад орж ирсэн. Тэгээд тэр хүн надаас бал асуугаад авч гараад 5-10 минутын дараа орж ирээд бал өгчихөөд танд камертай утас байвал өгөөч би зураг дараад баталгаажуулаад авчираад өгье гэхээр нь өөрийнхөө Самсунг Эс-6 маркийн гар утсыг өгөхөд аваад гарсан. Тэгээд тэр хүн орж ирэхгүй болохоор нь өөрийнхөө утасруу залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний дүгнэлтэд Samsung Galaxy S6 загварын rap утсыг 220.000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг.  / 1 дүгээр хавтас, хуудас 158, 159, 160, 62-165/,

2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Нансалмаагийн:..2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 15 цаг өнгөрч байхад манай охин Мөнгөнтуул утсаар яриад түрүүн нэг хүн ярьсан уу гэхэд би ямар хүн ярих ёстой юм бэ гэж асуухад охин доод айлын ах аниагийн нөүтбүүкийг аваад чемоданаа орхиод явсан гэж хэлэхээр нь би чемоданыг нь үз дээ хоосон байгаа даа гэхэд охин Мөнгөнтуул үзээд хоосон байна гээд уйлаад утсаа салгасан. Би уг нөүтбүүкийг 2016 онд Рс mall худалдааны төвөөс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. нөүтбүүкийг 2016 онд Рс mall худалдааны төвөөс 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 210-211/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Няндагийн Дуламжавын:.. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ... гадаад паспорт хөөцөлдөхөөр гарч явсан. Манай гэрт тухайн үед 7 настай Тэнгис үлдсэн. Тэгээд 10 цаг өнгөрч байхад Тэнгис

надруу залгаад хүн хаалга нүдээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед Баатар ах чинь байж магадгүй өөр хүн байвал битгий онгойлгож өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд 20 гаран минутын дараа манай хүүхэд надруу залгаад нэг залуу орж ирээд доод талын айлын чинь хүн байна гэж хэлээд нөүтбүүкийг чинь аваад гарлаа гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм гэж хэлээд гэрлүүгээ хүрээд ирсэн чинь нээрээ нөүтбүүкийг байхгүй байсан гэх мэдүүлэг.  /2 дугаар хавтас, хуудас 5-7/,

2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Банзрагчийн:.. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчимд өөрийн 04-30 УНР улсын дугаартай Приус 11 маркийн авто машинтай явж байгаад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин захын үүднээс гар өргөсөн хүн аваад Эрин" хотхон орж Өнөр дэлгүүрийн үүдэнд зогсоход миний машинд гар өргөж суусан үл таних хүн гар утсаа өгөөч, зураг авчихаад эргээд ирнэ гэхээр нь Самсунг Жи-3 загварын гар утсаа өгчихөөд хүлээгээд суусан. Тэгээд ирэхгүй болохоор нь дэлгүүррүү орж үзэхэд хойноо хаалгатай цаашаа нэвт гараад явсан байсан. Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайланд 2018 оны 04 дүгээр сард худалдан авсан Samsung J3 маркийн гар утсыг 375.920 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хуудас, 36-37/, 40, 42-43, 58/,

2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Байгалмаагийн:..Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ныөдөр өөрийн эзэмшлийн 65-14 УНТ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байсан. Тэгсэн хорооллын эцэст явж байх үед нэг залуу гараа өргөөд зогсож байсан. Зогсоод авсан чинь 1 дүгээр хороолол оръё гэж хэлсэн. Тэгэхээр нь би аваад явж байх үед тэр залуу өөрийнхөө утсаар хүнтэй ярьж байх үедээ Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах байцаагч Анхбаяр гэдэг хүн байна гээд яриад та надтай ирээд уулзаач би өнөөдөр жижүүртэй хононо хэзээ ч хамаагүй ирээд уулз гээд яриад байсан. Тэгэхээр нь би Хархорины Эрин хороолол дээр очоод Органик гээд дэлгүүрийн үүдэнд ирээд хэд гарсан гэж асуусан. Би тэгэхээр нь 4000 төгрөг гэж хэлэхэд тэр залуу надад 5000 төгрөг өгчихөөд би энэ дэлгүүррүү орчихоод буцаад эргээд офицерруу явна жаахан хүлээж байх уу гэсэн. Тэгэхээр нь би тэгье тэгье гэж хэлэхэд тэр залуу дэлгүүррүү яваад орсон. Тэгээд би авто машинаа байрлуулаад зогсож байх үед тэр залуу буцаад дэлгүүрээс гарч ирээд миний гар утас Ай поне болохоор эндээс зураг татаж болохгүй байна. Танд Самсунгийн утас байвал өгөөч эндээс зураг аваад хүнрүү Bluetooth-sap явуулъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн Самсунг эс-4 маркийн гар утсыг em оруулсан. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь өөрийнхөө гар утасруу залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэр дэлгүүррүү ороод харсан чинь цаашаа нэвт хаалгатай байсан. Тэгэхээр нь би тэр дэлгүүрт хэлээд камерыг шүүгээд үзтэл миний гар утсыг аваад цаашаа нэвт гараад явсан байсан. Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан: 2018 оны 11 дүгээр сард худалдан авсан Samsung Galaxy S4 маркийн rap утсыг 144.000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг. / 2 дугаар хавтас 72-74, 79-81/,

2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Нянгарын Дуламжавын:.. гаднаас энгийн хувцастай хүн орж ирээд цагдаагийн тэмдэг үзүүлээд би шалгалт хийх хэрэгтэй гээд буудлын өрөөгөөр явж шалгалт хийнэ гээд шалгалт хийгээд уг хүн нь утсаар ахмадаа буудлыг шалгаж байна насан хүрээгүй хүн байхгүй тайван байна гээд утсаар яриад байх шиг байсан тэгээд утсаар ярьж дуусаад таны орлого хэд байна гэж асуухаар нь 140 гаруй мянган төгрөг байна гэж хэлэхэд та надад 80.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь энэ хүний мөнгө гэж хэлэхэд энэ мөнгө таниас гарахгүй, байгууллагаас чинь гарахгүй, өглөө рапортанд шалгалт хийсэн нь үнэн гэж хэлээд баримтжуулаад авчираад өгье гэж хэлэхээр нь даргатай ярь гэж хэлээд даргын дугаарыг өгөхөд танай даргын дугаар холбогдохгүй байна гэж хэлэхээр нь 80.000 төгрөг өгөөд явуулсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 103-104/,

2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Явуусүрэнгийн:.. 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 20 цаг 30 минутын орчимд би Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрин хороолол Органик дэлгүүрийн гадаа таксидаж ирээд ирсэн хүнээ буулгахад дэлгүүрлүүгээ ороод эргэж гарч ирнэ гээд 3-4 минутын дараа гарч ирээд намайг гар утсаа өгөөч манай дэлгүүрийн складнаас юм алга болоод байх шиг байна би зураг авчихаад гараад ирье оронд нь Самсунг Жи 3 загварын гар утас үлдээгээд Самсунг Эс 8 плас загварын гар утсыг аваад явсан гэх мэдүүлэг. /2 дугаар, хуудас 129-130/,

2.11.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Г.Төгөлдөрийн:..2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 30 минутын орчим манай ломбарданд 180 орчим см өндөр, цэвэрхэн цагаан царайтай, боловсон яриатай, баруун хөмсөг нь сэтэрсэн төрхтэй залуу орж ирээд Samsung S8 Plus загварынгар утас тавъя гэхээр нь үзэж шалгахад цэвэрхэн эдэлсэн байхаар нь 400.000 төгрөгөөр авахаар болоод ... Алтанцэцэгийн Одбаяр УП94050454 гэж бичүүлсэн. Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан: Samsung Galaxy S8 plus маркийн rap утсыг 1.050.000 төгрөгөөр үнэлсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 133-134, 139-140/,

2.12.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Уугантайваны:..2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 22 цагийн орчимд би Цамбагаравын автобусны буудал дээр зогсож байхад үл таних хүн ирээд гар утас чинь гайгүй зураг авдаг уу барааны зураг авах гэсэн юм тэгээд Жуковруу явна гэж хэлсэн тэгээд араас нь дагаж яваад Баянгол дүүргийн 20 дугаар хороо Эрин хороолол дотор байдаг дэлгүүрийн гадаа ирээд миний гар утсыг аваад зураг дарчихаад эргээд гарна гэж хэлсэн тэгээд гарч ирэхгүй болохоор нь дагуулж явсан машины жолоочтой уулзахад би таксинд явж байгаа хүн байна хүлээгээд байж байна гэхээр нь бид 2 дэлгүүррүү орж камер шүүхэд нөгөө залуу орчихоод эргээд гараад явсан байсан. Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан: 2018 оны 09 дүгээр сард худалдан авсан Samsung note 3 маркийн rap утсыг 130.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 171-172, 176-178/,

2.13.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч М.Манлайбаатарын:..2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 21 цагийн орчимд би хар хорины буудал дээр өөрийн 09-17 дугаарын авто машинтайгаа зогсож байхад 28 орчим насны 180 см орчим өндөртэй эрэгтэй хүн ирээд таньд зураг авах утас байгаа юу гэж асуухаар нь би өөрийн барьж явсан Samsung S7 edge загварын rap утсаа үзүүлэхэд таны утас болох юм байна, Эрин хорооллоос бараа ачаад Буянт-Ухаа-2 хороолол явна миний машиныг дагаад явчих гээд 32-12 УНР улсын дугаартай авто машинд суугаад Баянгол дүүргийн 20 дугаар Эрин хороолол дотор байдаг Супермаркетийн гадаа очиж зогсоод нөгөө залуу над дээр ирээд та машинаа ачаа ачихад бэлдээд байж бай гар утсаа өгчих би дотогш ороод зураг дараад ирье гэж хэлээд миний гар утсыг аваад явсан. Тэгээд ирэхгүй болхоор нь 32-12 УНР улсын дугаартай авто машины жолоочтой уулзаж дүү чинь яасан бэ гэхэд манай дүү бишээ би өөрөө таксинд явж байгаа хүн байна, сүлжмэлийн урдаас авсан гэж хэлсэн тэгээд дэлгүүрт орж үзэхэд нөгөө залуу алга болсон байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 200-201/,


          2.14.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батцэрэнгийн:.. 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 14 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин автобусны буудал дээр үл таних хүн ирээд ачаа ачих уу гэхээр нь тэгье гэхэд араас дагаад явчих гээд урд Приус маркийн машинд суугаад би араас нь дагаад явахад Эрин хорооллын Органик дэлгүүрийн гадаа ирэхэд нөгөө залуу над дээр ирээд та утсаа өгөөч би складнаас барааны зураг дараад гараад ирье, урд явж

байгаа машинтай хүн манай ах байгаа юм гэж хэлэхээр нь би Huiwei Р9 загварын гар утсаа өгсөн. тэгээд хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь дэлгүүррүү ороод асуухад манай дэлгүүрт склад байхгүй манайх ардаа хаалгатай та гар утсаа алдсан байна гэж хэлсэн. Тэгэхэд араас миний урд машинтай явж байсан залуу орж ирээд, би таксинд явж байна нөгөө залуу миний ард чемоданаа үлдээсэн гээд очиж үзэхэд хог хийчихсэн, муу чемодан байсан тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан: 2016 онд худалдан авсан Huiwei Р9 маркийн гар утсыг 270.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 229-231, 237-239/,

        2.15.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Сундуйжавын:.. 2019 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 04 цагийн үед хорооллын эцсээс гар өргөхөөр нь зогсоход үлдсэн нэг залуу нь Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Содон хорооллын 102 дугаар байрны 1 дүгээр орцны гадаа зогсоод надад мөнгө байхгүй байна, гэрлүүгээ ороод мөнгө аваад ирье.  Барьцаанд нь хүрмээ үлдээе гэж хэлээд гэрлүүгээ орсон. Удалгүй нөгөө залуу гарч ирээд утсаар чинь интернэт банк ороод мөнгийг чинь өгье гэхээр нь цэнэггүй байна гэсэн чинь би чиний утсыг гэртээ ороод цэнэглээд ирье гэж хэлээд миний утсыг аваад гэрлүүгээ орсон. Гарч ирэхгүй 3 цаг болсон. Тэгээд өөрийнхөө дугаарын утасруу залгахад холбогдох боломжгүй байсан. Мастер үнэлгээ ХХК-ий хөрөнгийн үнэлгээний үнэлгээ байгаа гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 159-160, 171-172/,

2.16.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Солонгын:.. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Соёолж төвийн ойролцоо явж байхад нэг үл таних эрэгтэй гар өргөж байхаар зогссон. Тэр залуу хар өнгөтэй 2 цүнхтэй байсан ба надад хандан эгчээ нисэх явах уу Японруу нисэх гэж байгаа юм гэж хэлсэн. Тэр залуу энэ байрлуу ороорой би гэрээсээ юм авна гээд Үйлдвэрчний 60 дугаар байрны гадна очиж зогссон. Тэр залуу 2 цүнхээ орхиод нэг орцруу ороод ойролцоогоор 2 минутын дараа эргэж гарч ирээд эгчээ миний утас болохгүй байна, та утсаа өгч байгаач камераар нь зураг авчихаад гараад ирье гэж гуйсан. Би тэр залууд хандан зүгээр утсаа өгөхгүй ээ, бичиг баримтаа үлдээ гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу эгчээ би одоо нисэх гэж байгаа 2 цүнхээ үлдээчихье гэхээр нь тэр үгэнд итгээд өөрийн Самсунг Жи7 маркийн гар утсаа өгсөн. Би хэсэг хугацааны дараа хүлээж байгаад сэжиг төрөөд гарт ойрхон байсан цүнхийг нь нээж үзтэл дотор нь хуйлж хийсэн шалавч мэт зүйл байсан. Дамно ХХК-ий үнэлгээний тайлан: Samsung J7 загварын гар утсыг 287.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ байгаа гэх мэдүүлэг. / 3 дугаар хавтас, хуудас 247-248, 4 дүгээр хавтас, хуудас  3-4/,

2.17.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Ө.Мөнгөнтуулын:..2018 оны 11 сарын 15-ны өдрийн 14-15 цагийн үед хаалга тогшихоор нь би хэн бэ гэхэд доод талын айлын хүн байна, ах нь юм гуйх гэсэн юмаа гэхээр нь хаалгаа онгойлгоод өгсөн чинь аав, ээжийнхээ утасны дугаарыг өгчих гэхээр нь би аавынхаа 96669243 гэсэн дугаарыг өгөөд хаалгаа хаасан. Удалгүй 2-3 минутын дараа дахиж хаалга тогшихоор нь хаалгаа онгойлготол ээжтэй чинь ярьсан ээж чинь 1 цагийн дараа ирнэ гэж байна. Чи ганцаараа байгаа гээд шууд жижиг өрөөрүү ороод ширээний доод тавцанд байсан нөүтбүүкийг авахаар нь би манай эгчийн нөүтбүүкээр яах гэж байгаа юм бэ аниа намайг загнана ш дээ гэхэд зүгээрээ ах нь жаахан хэрэглэчихээд буцаагаад өгнө гээд барьж явсан чемоданаа үлдээгээд гараад явсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, хуудас 217-218/,

2.18.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Баатарын:..Би 10 цагийн 20 минутын үед эгч Дуламжавынд орж ирэхэд манай зээ дүү Тэнгис нэг танигүй

залуугийн хамт байсан. Тэр залуу нөүтбүүк авах гэж орж ирсэн, би доод айлынх нь хүн байгаа юм гэж хэлэхээр нь асуусан юм байгаа биздээ гэхэд тэгсэн 30 минут болоод оруулаад ирнэ гээд гараад явсан. Тэгэхээр нь би нэг их тоогоогүй. Гарсан хойно нь эгчрүүгээ яриад танай доод айлын хүн орж ирээд нөүтбүүкийг чинь өгөөд явуулчихлаа гээд залгасан чинь яаж байгаа юм гээд цагдаа дуудсан гэх мэдүүлэг.  /2 дугаа хавтас, хуудас 8-9/,

2.19.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Я.Сэргэлэнбаатарын:.. Цамбагаравын автобусны буудал орье гээд сууж явж байгаад тэр залуу замдаа Буянт-ухаа хороололруу юм ачиж явна гээд ярьж байгаад таны машинд арай ачаа багтахгүй байх гээд Цамбагаравын буудал дээр ТҮЦ орчоод гараад ирье гээд гарч ирээд би дахиад такси аваадхья гээд урд талын машинд дээр очоод юм ярьж байгаад тэгээд хойшоо яваад дахиад нэг машин барьж ирээд миний машинд суугаад одоо Эрин хороолол орьё гээд замдаа явж байхдаа 2-лаа 25.000 төгрөгөөр тохирьё гэхээр нь би тэгье гээд явж байхдаа өөрийгөө дүүг нь Баярсайхан гэдэг юм гээд нэрээ хэлээд 2-лаа танилцъя гэхээр нь би бас нэрээ хэлсэн тэгээд Эрин хороололд ирээд зогссон чинь араас нэг машин орж ирээд зогссон тэгээд тэр залуу нөгөө машины залуутай уулзаж байгаад цаашаа машинуудын дундуур ороод яваад өгсөн тэгээд зогсож байсан чинь нөгөө машины залуу орж ирээд танай дүү чинь яасан бэ гэж надаас асуусан  гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, хуудас 204/,

2.20.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Амарсайханы:..эхнэрийн утас бөгөөд хороололд байдаг Тэди 2 дээр очоод программ уншуулна гээд ийм болгочихлоо, гар утсаа зарна гэж хэлээд 200.000 төгрөгөөр Хар өнгийн Самсунг Эс8 загварын гар утсыг худалдаж авсан ... баруун шанаа хэсэгтээ онгоц хэлбэрийн шивээстэй, 180 орчим см өндөр, 20-25 орчим насны эрэгтэй байсан. Гар утасны дугаарыг нь тэмдэглэж авсан, утасны дугаар нь 85593055 гэсэн дугаартай байсан гэх мэдүүлэг. /З дугаар хавтас, хуудас 213/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

     3.1. Улсын яллагч: Хавтаст хэргээс хохирогч П.Төрмөнхийн мэдүүлэг/1хх-7-8, 9/, Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний дүгнэлт /1хх-13/, яллагдагч А.Эын мэдүүлэг/1хх-20-21/, хохирогч Ц.Гантөмөрийн мэдүүлэг/1хх-40-42/, Ц.Гантөмөрийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны хуулга /1хх-31/, мөнгөтэй гэх цүнхний лацнаас бэхжүүлж авсан гарын мөр /1-хх52/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2018 оны 01/647 дугаартай дүгнэлт /1хх-48-52/, хохирогч Ц.Гантөмөрт хохирлын 80.000 төгрөг төлөгдсөн баримт /1хх-35/, У.Түмэнбаярын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-66/, хохирогч У.Түмэнбаярын мэдүүлэг /1хх-75/, Алтанцэцэг овогтой Одбаяр нэрээр гар утас барьцаалсан баримт /1хх-82/, яллагдагч А.Эын мэдүүлэг/1хх-83/, хохирогч Ц.Энхжингийн мэдүүлэг/1хх-99-101/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-107-109/, хохирогч Х.Жаргалын мэдүүлэг/1хх-158, 159, 160/, Ашид билгүүн ХХК-ий үнэлгээний дүгнэлт /1хх-162-165/, яллагдагч А.Эын мэдүүлэг/1хх-167-168, 174-175/, хохирогч Д.Нансалмаагийн мэдүүлэг/1хх-210-211/, насанд хүрээгүй гэрч Ө.Мөнгөнтуулын мэдүүлэг/1хх-217-218/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-224-226/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-205-207/, яллагдагч А.Эын мэдүүлэг/1хх-233-235/, хохирогч Няндаг овогтой Дуламжавын мэдүүлэг /2хх-5-7/, гэрч Н.Баатарын мэдүүлэг/2хх-8-9/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-246-248/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-12-15/, яллагдагч А.Эын мэдүүлэг /2хх-20-21/, хохирогч Д.Банзрагчийн мэдүүлэг /2хх-36-37/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-40, 42-43, 58/, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-46-47/, яллагдагч А.Эын мэдүүлэг/2хх-51-52/, -Хохирогч Б.Байгалмаагийн мэдүүлэг/2хх-72-74/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-79-81/, гэрэл

зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-84-85/, яллагдагч А.Эын мэдүүлэг/2хх-89-92/, хохирогч Нянгар овогтой Дуламжавын мэдүүлэг/2хх-103-104/, яллагдагч А.Эын мэдүүлэг/2хх-113-116/, хохирогч Ж.Явуусүрэнгийн мэдүүлэг/2хх-129-130/, иргэний нэхэмжлэгч Г.Төгөлдөрийн мэдүүлэг/2хх-133-134/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-139-140/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-127/, яллагдагч А.Эын мэдүүлэг/2хх-145,148/, -Хохирогч Э.Уугантайваны мэдүүлэг/2хх-171-172/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-176-178/, яллагдагч А.Эын мэдүүлэг/2хх-184-186/, хохирогч М.Манлайбаатарын мэдүүлэг/2хх-200-201/, гэрч Я.Сэргэлэнбаатарын мэдүүлэг /2хх-204/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-207-209/, яллагдагч А.Эын мэдүүлэг/2хх-214-216/, -Хохирогч Б.Батцэрэнгийн мэдүүлэг/2хх-229-231/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх-237-239/, яллагдагч А.Эын мэдүүлэг/2хх-244-246/, хохирогч С.Гэрэлнямын мэдүүлэг/Зхх-11-12/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-5-8/, Дамно ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тайлан /Зхх-18-20/, яллагдагч А.Эын мэдүүлэг/Зхх-32-34/, хохирогч А.Сундуйжавын мэдүүлэг/Зхх-159-160/, мастер үнэлгээ ХХК-ий хөрөнгийн үнэлгээний тодорхойлолт /Зхх-171-172/, яллагдагч А.Эын мэдүүлэг/Зхх-178-179/, хохирогч Б.Солонгын мэдүүлэг/Зхх-247-248/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /Зхх-241-242/, Дамно ХХК-ий үнэлгээний тайлан /4хх-3-4/, яллагдагч А.Эын мэдүүлэг/4хх-12-13/, хохирогч Баяндүүрэнгийн мэдүүлэг/Зхх-209-210/, гэрч Ц.Амарсайханы мэдүүлэг/Зхх-213/, Дамно ХХК-ий үнэлгээний тайлан /Зхх-216-217/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /Зхх-227-230/, яллагдагч А.Эын мэдүүлэг /Зхх-224-226/, яллагдагч А.Эын мэдүүлэг /4хх-35-36/, яллагдапч А.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд: ял шалгасан хуудас /Зхх-115/, төрсний гэрчилгээний хуулбар /Зхх-77/, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт, лавлагаа /Зхх-109-110/, оршин суух хорооны Засаг даргын тодорхойлолт /Зхх-73/, гэрч О.Баасанжаргал, А.Нарангоо нарын мэдүүлэг /1хх-131-132, 133/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

                 Шүүгдэгчийн өмгөөлөгч:..хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргээс 132 дугаар хуудас гэрч О.Баасанжаргалын мэдүүлэг, 133 дугаар хуудас гэрч А.Нарангоогийн мэдүүлэг, 3-р Хавтаст хэргээс 72 дугаар тал, 72-73  хуудсанд зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

 

                Шүүгдэгч:.. шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

 

   Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

   Шүүгдэгч А.Э нь 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд үргэжилсэн үйлдлээр Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт  бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Х.Жаргал, Ц.Гантөмөр, П.Төрмөнх, Д.Банзрагч, Н.Уугантайван, Э.Түмэнбаяр, Ц.Энхжин, Нянгарын Дуламжав, Д.Нансалмаа, О.Байгальмаа, Няндагийн Дуламжав, М.Манлайбаатар, Б.Батцэрэн, Н.Явуусүрэн, А.Сундуйжав, Б.Солонго, Б.Баяндүүрэн нарын эзэмшлийн гар утас, бэлэн мөнгө, тамхи зэрэг эд зүйлийг авч 5.618.370 төгрөгийн хохирол учруусан,

-2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаагийн гудамжны 39-А тоотод иргэн

С.Гэрэлнямын гэрээс түүний эзэмшлийн 312.000 төрөгийн үнэ бүхий Рanasoniс брэндийн LGD загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах,

-2018 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 61 дүгээр байрны гадна таксинд утсаар чинь зураг дарчихаад гараад ирье, гэж хуурч иргэн П.Төрмөнхөөс 480.000  төгрөгний үнэ бүхий Mottorola G загварын гар утсыг авч залилсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

- мөрдан шалгах ажиллгааны үед  явцад гэрч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг хохирогчид П.Төрмөнх, Ц.Гантөмөр, У.Түмэнбаяр, Ц.Энхжин, Х.Жаргал, Д.Нансалмаа, Няндагийн Дуламжав, Д.Банзрагч, Б.Байгалмаа, Нянгарын Дуламжав, Ж.Явуусүрэн, Уугантайван, М.Манлайбаатар, Б.Батцэрэн, С.Гэрэлням, А.Сундуйжав, Баяндүүрэн,  иргэний нэхэмжлэгч Г.Төгөлдөр нарын мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ө.Мөнгөнтуул, гэрч Н.Баатар, Я.Сэргэлэнбаатар, Ц.Амарсайхан,   “Дамно” ХХК-ийн үнэлсэн үнэлгээнүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар үргэжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан,

мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч  хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Алтанцэцэгийн Эрдэнэбатын хувийн байдал нь бодит бус асуудлын үр дүнгийн талаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч, төөрөгдүүлэн байж бусдын мөнгөн хөрөнгийг өөрт шилжүүлэн авч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилан мэхлэх үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч А.Э нь дээрх байдлаар бусдыг залилах үйл ажиллагаагаа тогтвортойгоор амьдрал, зан төлөвийн хэвшил болгож, иргэдээс авсан эд зүйл, мөнгөн хөрөнгийг өөрийн ахуй амьдрал, хэрэгцээнд зарцуулж байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

Иймээс шүүгдэгч А.Эыг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан,  өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үлэмж хэмжээний хохирол учруулсан,

мөн бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 312 000 төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал, дүгнэлтэндээ:Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.1, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр залилж, амьдралын эх үүсвэр  болгосон, бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар  5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нэмж нэгтэн нийт 6 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал,

мөн шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан саналдаа залилангын 17 үйлдэл, хулгайн 1 үйлдэл байгаа. А.Эрдэнбат айлын том хүү, ял шийтгэлийн хувьд хуулинд засан хамгийн бага хэмжээгээр ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч А.Эыг гэм буруутай гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдлийн тоо, бусдад учруулсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан тусгай ангид заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэрэгт нь 5 жилийн хорих ял , мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...шүүхэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтооно гэж заасан байна.

Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 5 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Эаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт  5.930.370 /таван сая есөн зуун ерэн гурав мянга гурван зуун далан/ төгрөгнөөс  дараах хохирогч нарт Х.Жаргалд 270.000, П.Төрмөнхөд 480.000, Д.Банзрагчид 375.920, Н.Уугантайванд 130.000, Э.Түмэнбаярт 690.000, Ц.Энхжинд 84.450, Нянгарын Дуламжавт 80.000, Д.Нансалмаад 270.000, О.Байгалмаад 144.000, Няндагийн Дуламжавт 360.000, М.Манлайбаатарт 280.000, Б.Батцэрэнд 270.000, иргэний нэхэмжлэгч Г.Төгөлдөрт 400.000, А.Сундуйжавт 220.000, Б.Солонгод 287.000, иргэний нэхэмжлэгч А.Амарсайханд 200.000 төгрөг,

Мөн хулгайн гэмт хэргийн хохирогч С.Гэрэлнямд 312 000 төгрөг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэв.

-хохирогч Ц.Гантөмөрт 80.000, Н.Явуусүрэнд 1.050.000, Б.Баяндүүрэнд 610.000 төгрөгний хохиролыг нөхөн төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт тусгаарласан хэрэггүй, 1805051301068, 1805056331182, 1805056291134, 1805048870094, 1805059910026, 1805058960025, 1805052640027, 1805060360040, 1505059740041, 1905001850054, 18050603300126, 1805060830089, 1809046981247, 1908017770706, 1909012770632, 1909014630618 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн,

-шүүгдэгч А.Эын цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг нь эдлэх яланд оруулан тооцох нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13,  37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт А.Этыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар үргэжилсэн үйлдлээр бусдыг хуурч, баримт бичиг, эд зүйл ашиглаж,зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодить байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдыг залилсан,

 

-мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

-мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.   

                                                                                                                                                                                                                                                                                             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан 6 /зургаан/ сарын хорих ялыг нэмж нийт биечлэн эдлэх  ялыг 5 /тав/ жил 6/ зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эын  цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг  ял эдэлсэн хугацаанд  оруулан  тооцсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч А.Эад оногдуулсан хорих ялыг нээлттэй байгууллагад  эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

           7. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Эаас хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт нийт 4.541.370 /дөрвөн сая таван зуун дөчин нэгэн мянга гурван зуун далан/ төгрөгнөөс  дараах хохирогч нарт Х.Жаргалд 270.000, П.Төрмөнхөд 480.000, Д.Банзрагчид 375.920, Н.Уугантайванд 130.000, Э.Түмэнбаярт 690.000, Ц.Энхжинд 84.450, Нянгарын Дуламжавт 80.000, Д.Нансалмаад 270.000, О.Байгалмаад 144.000, Няндагийн Дуламжавт 360.000, М.Манлайбаатарт 280.000, Б.Батцэрэнд 270.000, иргэний нэхэмжлэгч Г.Төгөлдөрт 400.000, А.Сундуйжавт 220.000, Б.Солонгод 287.000, иргэний нэхэмжлэгч А.Амарсайханд 200.000 төгрөг, хохирогч С.Гэрэлнямд 312000 төгрөг тус тус гаргуулж олгосугай.

 

            8. Шүүгдэгч А.Э нь хохирогч Ц.Гантөмөрт 80.000, Н.Явуусүрэнд 1.050.000, Б.Баяндүүрэнд 610.000 төгрөгний хохиролыг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

 

            9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, эдлэх ялыг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           

          10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

           

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ

 

 

                                                ШҮҮГЧИД                         Л.ОДОНЧИМЭГ

 

 

                                                                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-06-19    10 цаг 20 минут

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-05-27   18 цаг  20 минут

                                   

                       

 

 

 

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч С.Батжаргал, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, улсын яллагч Д.Нямсүрэн, шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос, тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж, шүүгдэгч Л.Доржжав, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг, иргэдийн төлөөлөгч Ц.Маньбадар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав, Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос нарт холбогдох эрүүгийн “1811010260282” дугаартай, 186/2018/0440/э индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны  өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг, Хонгор суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт Дархан-Уул аймаг, Мангиртийн 9 дүгээр хэсэг 15 дугаар баг 3-147-Б тоотод оршин суух бүртгэлтэй, 2010 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай   147 дугаар зүйлийн 147.2 дахь хэссэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. Хэрэг хариуцах чадвартай, Бат овогт Энэбишийн Баттулга /РД:ТК93011617/,

Монгол Улсын иргэн,1999 оны 09 дүгээр сарын 01 ны өдөр Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарь призирийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг эх ах дүү нарын хамт Дархан уул аймаг, 15 дугаар баг, Мангиртийн 4-7 тоотод оршин  суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав /РД:РС99090115/,

Монгол Улсын иргэн, 1996 оны  04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, мангирт 9 дүгээр хэсэг, 15 дугаар баг, 4-177 тоотод оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, Чонос овогт Нэргүйн Гантогос /РД:МЮ96042614/,

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Баттулга, Л.Доржжав, Н.Гантогос нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-59 УНЕ дугаартай Тоёото Приус маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан иргэн С.Бат-Эрдэнэд хүч хэрэглэн, уяаг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойг нь боож, хутга тулган зодож бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч Л.Доржжав нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Цайз захын орчим явж байсан иргэн Г.Цэдэн-Ишийн 192.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-6 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгйүгээр хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                          

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг :

1.1.  Шүүгдэгч Э.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ????

1.2. Шүүгдэгч Л.Доржжав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...????

 1.3.Шүүгдэгч Н.Гантогос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..???

Хоёр: Шүүгдэгч нар мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Бат-Эрдэнийн:..Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрч байхад 10-59 УНЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн авто машинтай төв гандангаас Баян бүрд рүү явдаг   автобусны буудлын орчим явж байхад үл таних 3 залуу замын хажууд гар өргөөд зогсож байсан. Би таксинд явахаар уг танихгүй 3 залуу зогсож суулгасан. Тэр 3 залуугийн нэг нь урд миний хажууд нөгөө хоёр нь ард суусан би хаашаа явахыг асуугаад машинтайгаа хөтлөөд явсан. Тэр 3 залуу надад Баян хошууны хөтөл орно гэж хэлсэн. Тэгээд тэндээс хойшоо зурагт руу эргээд чигээрээ хойшоо оршуулгатай газар луу шороон зам руу орсон.Тэгээд дээшээ өгсөөд оршуулгын газрын хашааны хажуугаар явж байгаад оршуулгын хашаа дуусаад нэг эзгүй зэлүүд газар явж байтал нөгөө 3 залуу ингээд зогсчих гэж хэлсэн. Би эргээд зоггсон чинь нөгөө 3 залуу та гэрээс өнгөрчихлөө жаахан яваад зогсчих гэж хэлсэн. Би хөдлөөд жаахан явж байтал миний яг ард сууж байсан нэг залуу /Доржжав/ нэг нарийн уяа гаргаж ирээд боосон. Би тэр уяаг нэг гараараа бариад авсан гэтэл урд миний хажууд сууж явсан арай өндөр нуруутай залуу миний нүүр, уруул, хамар хэсэг рүү 2-оос 3 удаа цохьсон. Гэтэл хойно сууж явсан нэг залуу машинаас буугаад тойрч ирээд миний талын жолоочийн хаалгыг онгойлгосон. Тэр залуу чи хутга үзүэх юмуу гэж хэлээд намайг сүрдүүлсэн. Би гар юм байгааг харсан гэтэл улаан өнгөтэй зүйл байсан. Хутга гэж бол хараагүй сайн ч анзаарч хараагүй. Гэтэл миний хажууд урд сууж явсан өндөр нуруутай залуу миний кармаг ухаад карманд байсан  80,000 төгрөгийг авсан, мөн голын хайрцаганд 20,000 төгрөг байсан бас авсан. Түүний дараа машины урд хайрцаг болон дотор зүйлийн үзээд авчихаар зүйл хайсан боловч өөр хүн авчихаар зүйл байгаагүй учир тэр залуучууд машинаас буугаад машины чинь улсын дугаарыг тогтоогоод авсан. Цагдаад мэдэгдэх юм бол дараа нь сонин юм болно шүү гэж хэлээд намайг сүрдүүлж байсан. Би тэр үед ямар нэг юм дуугараагүй. Тэр залуу цаашаагаа замаараа өгсөөд улын эх рүү гараад явсан. Буцаад Ганданд дүү Батбаярын гэрт ирээд болсон зүйлийг хэлсэн. Тэгээд 102-т дуудлага өгсөн: удалгүй цагдаа нар ирээд надтай уулзаад хэрэг болсон газарт очиж үзлэг хийгээд миний машинд бас үзлэг хийсэн. Тэгээд үзлэг хийгээд цагдаа нар надаас бас өргөдөл авч юу болсон талаар байцаасан. Би гомдолтой байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн. цагдаа нар шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол өгсөн боловч би үзүүлээгүй. Удалгүй цагдаагийн байгуулгаас сайн ажиллаж намайг дээрэмдсэн 3 залууг олж тогтоосон байсан. би удалгүй газар тариалангийн ажлаар Дорнод аймагт Баян Түмэн сумын нутагт болох сумын төвөөсөө 200 км зайд байрлах Хоёр Мэлхийт гэх газарт улаан буудай тариалж байгаа. уг газар утасны сүлжээ байхгүй байсан учил цагдаагийн байгуулгаас холбогдох гээд холбогдож чалахгүй байсан байна лээ. Намайн дүү Батбаяраар дамжуулж дуудуулсан боловч холбоо байхгүй удсан байсан. Намайг дуудаж байна гэснээр өнөө өглөө Дорнод аймгаас Улаанбаатархотод ирлээ. Миний бие маш их гомдолтой байгаа. Дорнод аймгаас ирж очих зардал 62,000 төгрөг болж байгаа би хохирлын 100,000 төргөг нь дээрээ тэр залуучуудаас 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний хохирлыг барагдуулчах юм бол надад гомдол санал байхгүй гэх мэдүүлэг .|хх-12-13|,

 2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Цэдэн-Ишийн:..Өнөөдөр 14 цагийн үед ганцаараа 16  хойд талын автобусны буудлаас зүүн тийш урьхан цайны газрын зүг гар утсаа гартаа ил барьсан явж байтал хойноос гүйж ирээд миний гар утсыг булаагаад зугтаасан. Хажуугаар өнгөрөх үед нь царайгийн харахад манай нутгийн Лхагва- Очирийн Доржжав гэх хүүхэд мөн байсан. Уг хүүхэдтэй нэг сургуульд 4 анги хүртлээ хамт сурж байсан бөгөөд надруу 2 хоногийн өмнө 89770772 гэх дугаарын утсаар залган би хотод ирсэн байна хаана уулзий гэж ярьж байсан.тухайн үед би завгүй байна гэж хэлээд утса тасалсан. Гэтэл өнөөдөр 13 цаг 45 минутын орчим залгаад хаана байна гээд асуухаар нь 16-д явж байна гэж хэлтэл заза гээд утсаа тасалчихсан. Ойролцоогоор 10-15 минутын дараа би гар утса булаалгасан гэх мэдүүлэг. /хх-156-157/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Бат-Эрдэнийн:..Би 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-ныг шилжих шөнө 01:00-цагийн орчимд 10-59 УНЕ улсын дугаартай Тоёото Приус 20 маркын автомашинтай төв зогсоход Баянхошууны хөтөл хүрнэ гэхээр нь суулгатал нэг залуу нь урд талын суудал дээр 2 эрэтэй нь ар талын суудалд суусан. Тэндээс хөдлөөд зурагтын замаар чигээрээ хойш өгсөөд 70 давхарын шарилын замаар өгсөж байгаад оршуулагтай хашаа дуусах үед баруун тийш дэнжийн мянга талруугаа уулруу өгссөн. Тэгсэн нэг нь энд зогс гэхээр нь зогсотол ард сууж байсан нэг залуу миний араас нарийн уяагаар хоолой боосон. Тэр үед жолоочийн хажуу талд урд сууж байсан залуу миний уруул хамар хэсэгт гараараа 2-3 удаа цохьсон. Тэр үед нь арын суудалд сууж байсан 2 дах залуу машинаас бууж жолооч талаар ирээд хутга гаргаж ирж харуулан цагдаад хэлвэл ална шүү, байаа зүйлээ гаргаад ир гэхэд урд сууж басйан залуу машины урд талын хайрцагийг нэгжээд кирманд байсан 80,000 төгрөгийг аваад 3-лаа буугаад зугтаасан. Ийм учраас цагдаагийн багуулгад хандаж байна гэх  мэдүүлэг /хх-15-16/, 

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Доржжавын:..Би дархан уул аймгаас Улаанбаатар хотод 10-аад хоногийн өмнө ирээд Баянхошуунд Жүгдэрнамжил ахындаа 9 хоносон.Би Улаанбаатар хотыг сайн мэдэхгүй. 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баттулга, Гантогос бид гурав өдөр 13 цаг өнгөрөөд Баянхошуунд манай ахын гэрт очиж хоол идчихээд 15 цагийн үед гэрээс гарсан.Тэгээд автобусанд суугаад хархохин зах ороод 18 цаг хүртэл захаар юм үзэж хэссэн.Гантогосийн ангийн залуу гэх нэг хүнтэй таарад 10,000 төгрөг аваад хоолонд орсон.Тэгээд 20 цагийн Хархорин захын эсрэг талын хаан банкны АТМ-ын байр руу орж юм ярьж нилээд удаан зогссон. Жоохон дулаацах гэж орсон. Тэгээд хэдүүлээ юу хийх  талаараа ярилцсан ба урд өдөр нь Баттулга хэдүүлээ болохгүй бол дээрэм ч гэсэн хийгээд мөнгө олоод Дархан руугаа буцая гэж тохиролцсон. Тэгээд АТМ-с гараад ТҮЦ рүү ороод тамхи авч татаад 32 -ийн автобусны буудал хүртэл алхсан.Тэгээд 32-ийн замын урд талаас таксинд суугаад 2 км яваад таксинаас буусан.2-3 такси дамжисан.Ингэхдээ бид 3 таксины жолоочийн гар утсыг ээлжлээд хүнтэй ярих гэсэн юм гээд гуйсан бловч жолооч нар утсаа өгөхгүй байсан. Тэгээд 4 дэх таксиндаа суугаад Гандангийн буудлын ойролцоо баруун талд нь буугаад тэндээсээ саарал өнгийн приус 20 маркийн автомашинд гараа өргөөд 3-лаа суусан. Жолоочийн хажуугийн суудал дээр Баттулга суусан. Арын суудал дээр Гантогос бид хоёр суусан. бид 3 жолоочид зурагт орно гэж хэлээд суусан. Тэгээд зурагтаас хойш өгсөөд нэг гудам руу ороод мухар хүртэл нь явуулаад Гантогос буцаад эргээд зогсчих гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч машинаараа зогсохоор нь би өмднийхөө уяаг аваад жолоочийн ард талаас хүзүүг  нь боосон. Боолтонд орохгүй байсан ба Баттулга хажуу талаас нь нүүр нь цохисон Тэр үед нь би машинаас буугаад машины хажууд зоүсож байсан.Тэгтэл Гантогос машинаас буугаад жолоочийн талын хаалгыг нээсэн. Гартаа нэг зүйл барьчихсан байсан ба тухайн үед юу байсныг хараагүй биенийхээ хажууд барьж байгаад жолоочийг зүгээр лай болохгүйбиедээ байгаа эд зүйлээ гаргаад өгчих гэж хэлсэн. Баттулга хажуу талаас нь халаасыг нь ухаад мөнгөнүүдийг нь авсан. Тэгээд Гантогос жолооч талын хаалгыг хаагаад бид 3 уул даваад зугтсаар байгаад төв зам дагуу гараад нэг таксинд суусан. Таксины хөлс 4000 төгрөг өгөхөөр таксины жолоочтой Гантогос тохирсон. Би Баттулгаас хэдэн төгрөг авсан талаар асуухад хэдэн ширхэг 100-тын дэвсгэрт, 1 ширхэг 5000-тын дэвсгэрт гаргаж ирээд надад өгсөн.Тэгээд хөдөө аж ахуйн урд талын автобусны буудал дээр бууцгаасан. Тэгээд одоо яах уу? гэж хоорондоо ярилцахад Баттулга надад 20,000 төгрөг байна хэдүүлээ хоолонд оръё гээд шөлөндөө гэдэг хоолны газар ороод хоолоо захиалчхаад сууж байтал Баттулга дахиад 30,000 төгрөг гаргаад ирсэн. Тэгээд бид нар хоолоо идчихээд гараад шөлөндөөгийн замын эсрэг талын будалд 25,000 төгрөгийн өрөө авч орсон. Тэр үед шөлөндөөгийн замын эсрэг талынд 25,000 төгрөгийн өрөө авч орсон. Тэр үед Баттулга дахиад 10,000 төгрөг гаргаад ирсэн. Тэгээд 10,000 төгрөгөөр өрөөндөө орохдоо 2 литрийн нийслэл нэртэй пиво аваад өрөөндөө 3-лаа уусан. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 12 цаг өнгөрч байхад босоод сансар руу явж нэг газар хоолонд орсон. Тэгээд интернэтийн газар орж интернэтэд  2 цаг сууцгаасан. Тэгээд дараа нь бөхийн өргөө ороод нийтийн караокед ороод 2 жижиг пиво авч уусан. Тэгээд караокенаас гараад хоолонд ороод Жуковын автобусны хойд талд дахин 1 цаг интернэтэд суугаад Жуковийн музейн урд талд цагдаа нарт баригдсан гэх мэдүүлэг. /хх 17-19/,

2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Гантогосийн:...Миний бие Дархан уул аймагт оршин суудаг бөгөөд 2018 рны 01 дүгээр сарын сүүлээр Улаанбаатар хотод ажил хийхээр орж ирсэн юм.Ингээд авто угаалгуудаар явж ажил хийж байгаад цалин мөнгөө ч бүрэн бүтэн өгөхгүй болохоор ажлаасаа гарчихдаг байсан.Өчигдөр буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр Доржоо Тулгаа гэх найзуудынхаа хамт мөнгөгүй болчихоод 17,18 цагийн орчим Хархорин зах дээр очоод цагийн ажил хайж үзсэн. Тухайн үед цагийн ажил олдохгүй болохоор нь 2 найзтайгаа ингэж өлсөж мөнгөгүй явж байхаар таксины жолоочийн гар утсыг дээрэмдье гэж тохироод хархорин захын орчмоос такси барьсан.Тухайн үед бид нар эхлээд жолоочийн гар утсыг нь гуйж яръя тэгээд гар утас нь гайгүй андройдүйлдлийн системтэй гар утас байвал дээрэмдье гэж тохирсн байсан юм. Тэгээд эхний таксиндаа хорооллын өргөө орно гэж хэлж суугаад гар утас байна уу ахаа нэг яриулаач гэж таксины жолоочоос асуухад нэгж байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар энд за за тэгвэл энд ингээд буучихъя уг нь хүнтэй эхлээд ярьж байж тосуулах байсан юм гэж хэлээд уг таксинаас Цамбагарав орчимд буусан. Дараагийн таксинд яг дээрх суугад нийт 4 таксинд суусан ба сүүлийн таксины жолоочоос дээрх байдлаар гар утсын нь асуухал утас бахгүй гэж элэхээр нь өө тиймүү бид нарт мөнгө байхгүй уг нь утсаар ярьж байж тосуулах байсан юм гэж хэлэхэд уг таксины жолооч за тэгвэл Өргөө дээр хүргээд өгье гэж хэлсэн. Ингээд бид нар өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод Тулгаа таксины урд нь суугаад жолоочийг нь цохин харин Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсан байсан. Уг такси нь саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан. Уг таксины урд талд нь ярилцсан ёсоороо Тулгаа сууж жолоочийн ард талд Доржоо сууж би уг автомашины арын хэсгийн голд нь суусан.Би жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд байгаад зурагт руу өгссөн.Тэгээд нэг гудамж руу эргээд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид хандан би хэлсэн./Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсан өмднийхөө уяагаар хоолойг нь боосон.Энэ үед Тулгаа хажуу талаас нь жолоочийг миний мэдэж байгааггаар нүүрэн тус газар нь 2-3 удаа цохьсон. Тухайн үед уг автомашин урагшаа хөдөлсөн ба би буугаад автомашины ард талаар тойрч жолоочийн талын хаалгыг нь онгойлгоод P дээр дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд халаасандаа байсан түлхүүрээр хутга мэтээр гаргаж жолоочийг байгаа юмаа өг гэж айлгасан.Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гэж хэлсэн. Тухайн үед доржоо автомашинаас буучихсан миний хажууд зогсож байсан. Тэгээд голын хайрцагнаас тулгаа заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан. Тэгээд төв замруу гарахад Баянхошууны зам дээрээс такси барьж Бөхийн өргөө орно гэж хэлээд Тулгаагаас хэдэн төгрөг байгаа талаар асуухад энэ мөнгө л байна гээд 7000 төгрөг гаргаж ирсэн. Тэгэхээр би таксины жолоочоос Бөхийн өргөө ороход 4000 төгрөгөөр тохирч болох уу гэж асуухад за ээд бид нар Бөхийн өргөө орсон. Тэгээд Бөхийн өргөөний автобусны буудал дээр буусан. Ингээд байж байхад Тулгаа халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд юу ч гэсэн хоол идье гэж хэлээд бид нар бөхийн өргөөний замын хойд талын Шөлөндөө нэртэй хоолны газар орж хоол захиалсан. Хоолоо захиалчихаад сууж байхад Тулгаа халааснаасаа дахин 30,000 төгрөг гаргаж ихээд хэдүүлээ хоол идчихээд буудалд орж унтая гэж хэлсэн. Тэгээд бид нар хоолоо идэж дуусчихаад Бөхийн өргөний хойд талын Космос нэртэй буудалд 25,000 төгрөгний өрөөнд 2 литрийн Нийслэл пиво авч ороод пивоо уучихаад унтацгаасан. Ингээд маргааш өдөр нь 12 цагийн орчимд буудлаас гараад Тулгаа 10,000 төгрөг гаргаж бид нар хоол идсэн. Тэгээд тэндээсээ гараад Хот буузны замын урд талд нь интернэт байхаар тийшээ орж 2 цаг сууцгаасан. Интернэтрүү 15, 16 цагийн орчим гарч ирээд шөнө хоносон буудлынхаа доод давхарт нь байх нийтийн караокед орж 2 ширхэг сэнгүр нэртэй пиво аваад 2 цаг орчим дуулсан. Тэгээд тэндээсээ 18 цаг өнгөрч байхад гарч уг караокетой залгаа байсан хоолны газар орж хоол идсэн. Тухайн үед Тулгаа 20,000 төгрөг гаргасан. Тэгээд хоолоо идчихээд гарч ирээд Жуковруу интернэт хайж алхсан. Тэгээд Жуковын музейн баруун талд нь үйл ажиллагаа явуулах интернэтрүү орж 1 цаг суусан. Тэгээд гарах болоход Доржоо энд Фэйсбүүкээр танилцсан 2 эмэгтэй хүүхэд хорооллоос такси бариад ирж байна гэнэ хэдүүлээ уулзая гэж хэлээд Жуковын музейн тэнд очсон. Тэгээд Жуковын музейн орчимд ирэхэд цагдаа нар барьж авсан гэх мэдүүлэг. /хх-20-21/

            2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Э.Баттулгын:..Минйи бие Дархан-УУул аймагт оршин суудаг бөгөөд Гантогостой утсаар холбогдож 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод ажил хийхээр орж ирсэн юм. Ирээд ажилд орж чадаагүй байсан. Улаанбаатарт таньдаг хүн байхгүй учраас Гантогос,Доржоо нарын хамт энд тэндэхийн орцоор хоноглодог байсан. Ингээд уржигдар буюу 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Доржоо Гантогос гэх найзуудынхаа хамтаар мөнгөгүй болчихоод 17, 18 цагийн орчим Хархорин зах дээр очоод цагийн ажил хайж үзсэн. Тухайн үед цагийн ажил олдохгүй болохоор нь 2 найзтайгаа ингэж өлсөж мөнгөгүй явж байхаар таксины жолоочийн гар утсыг дээрэмдье гэж тохироод Хархорин захын орчимоос такси барьсан. Тухайн үед бид нар эхлээд жолоочийн гар утсыг нь гуйж яръя тэгээд гар утас нь гайгүй андройд үйлдлийн системтэй гар утас байвал дээрэмдье гэж тохирсон байсан юм. Тэгээд таксиндаа хорооллын өргөө кино театр орно гэж суугаад гар утас бйанауу ахаа нэг яриулаач гэж таксины жолоочоосасуухад нэгж байхгү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар за за тэгвэл энд буучихъя уг нь хүнтэй эхлээд ярьж байж тосуулах байсан юм гэж хэлээд уг таксинаас Цамбагарав орчимд буусан. Дараагийн таксинд яаг дээрх байдлаар суугаад нийт 4 таксинд суусан ба сүүлйин таксины жолоочоос дээрх байдлаар гар утсыг нь асуухад утас байхгүй гэж хэлэхээр нь өө тиймүү бид нарт мөнгө байхгүй уг нь утсаар ярьж байж тосуулах байсан юм гэж хэлэхэд уг таксины жолооч за тэгвэл өргөө дээр хүргээд өгий гэж хэлсэн. Ингээд бид нар Өргөө дээр буугаад алхсан ба алхаж байхдаа бид нарт утас олдохгүй юм байна ингэж байхаар шууд дээрэмдье гэж тохиролцоод би таксины урд нь суугаад жолоочийг цохино Доржоо ард талд нь суугаад өмднийхөө уяагаар жолоочийг бооно гэж ярилцсанбайсан. Ингээд гандан орчимд ирээд төв замын Баянбүрд явдаг талаас нь такси барьсан. Уг такси саарал өнгөтэй Приус-20 маркийн автомашин байсан.Уг таксины урд талд ярилцсан ёсоороо би сууж жолоочийн ард талд нь Доржоо суусан Гантогос уг машины арын хэсгийн голд нь суусан. Гантогос жолоочид хандан Зурагт орно гэж хэлээд Тасганы овоогоор ертөнцийн зүгээр хойшоо эргээд явж байгаад Зурагтруу өгссөн. Тэгээд нэг гудамжруу эргэд явж байхад оршуулга тааралдсан ба хажууд нь жалга байсан. Тэгээд ингээд зогсчих гэж таксины жолоочид Гантогос хэлсэн./Очих юм бол газраа зааж өгч чадна гэх/ Тэр үед Доржоо таксины жолоочийн ард талаас нь бэлдсэн байсанөмднийхөө уяагаар хоолойг нь боосон. Энэ үед би хажуу талаас нь жолоочийн нүүр нь тус газар нь 2 удаа цохьсон. Тухайн үед автомашин урагшаа хөдөлсөн ба Гантогос буугаад автомашиныг ард талаар нь тойроод жолоочийн талын хаалгыг онгойлгоод P дээр нь дарж автомашиныг нь зогсоосон. Тэгээд Гантогос гартаа нэг зүйл барьчихсан байдалтай жолоочийг байгаа юмаа өг гэж айлгасан. Яг юу барьсан байсныг нь би хараагүй. Тэгэхэд жолооч голын хайрцаганд мөнгө байгаа наадхаа ав гээж хэлсэн. Тухайн үед Доржоо автомашинаас буучхсан Гантогосын хажууд зогсож байсан. Тэгээд голын  хайрцагнаас би заасан мөнгийг аваад бид нар уулруу өгсөж зугтаасан. Тэгээд төв замруу гарахад Баянхошууны зам дээр  гарч ирэх шиг болсон. /газраа сайн хэлж мэдэхгүй байна гэх/ Ингээд бид нар төв зам дээрээс такси барьж Бөхийн өргөө орно гэж хэлээд надаас Гантогос Доржоо хэдэн төгрөг байгаа талаар асуухад энэ мөнгө л байна гээд халааснаасаа7000 мянган төгрөг гаргаж ирсэн. Тухайн үед Гантогос таксины жолоочоос Бөхийн өргөө ороход 4000 төгрөгөөр тохирч болох уу гэж асуухад за гээд бид нар Бөхийн өргөө орсон. Тэгсэн Бөхийн өргөөний автобусны буудал дээр буусан. Ингээд би халаасандаа байсан мөнгөө гараараа тэмтэрч үзээд ямар ч байсан 100,000 орчим төгрөг байна гэж бодсон. Тэгээд би нөгөө 2-т хандан халааснаасаа 20,000 төгрөг гаргаж ирээд юу ч гэсэн хоол идье гэж хэлээд бид нар Бөхийн өргөөний замын хойд талын Шөлөндөө нэртэй хоолны газар орж хоол захиалсан. Хоолоо захиалчихаад сууж байхдаа би халааснаасаа дахин 30,000 төгрөг гаргаж ирээд хэдүүлээ хоол идчихээд буудалд орж унтъя гэж хэлсэн. Тэгээд бид нар хоолоо идэж дуусчихаад Бөхийн өргөөний хойд талын Космос нэртэй буудалд 25,000 төгрөгний өрөөнд 2 литртийн Нийслэл пиво авч ороод пивоо уучихаад унтацгаасан. Ингээд маргааш өдөр 12 цагийн орчимд буудлаас гараад би нөгөө 2-т хандан хоолонд оръё гэж хэлээд Сансарын тэнд байдаг Хот бууз нэртэй газар орж 10,000 төрөг гаргаж ирсэн. Тэгээд интернэтрүү ороход би мөн халааснаасаа 10,000 төгрөг гаргаж ирсэн. Тэгээд интернэтээс 15, 16 цагийн орчим гарч ирээд шөнө хоносон буудынхаа доод давхарт нь байх нийтийн караокед орж 2 ширхэг Сэнгүр нэртэй пиво аваад 2 цаг орчим дуулсан.  Тэгээд тэндээсээ 18 цаг өнгөрч байхад гарч уг араокеттой залгаа байсан хоолны газар орж хоол идсэн. Тухайн үед би мөн 20,000 төгрөг гаргасан. Тэгээд хоолоо идчихээд гарч ирээд Жуковруу интернэт хайж алхсан. Тэгээд Жуковын музейн баруун талд нь үйл ажиллагаа явуулах интернэтрүү орж 1 цаг суусан. Тэгээд гарах болоход Доржоо энд Фэйсбүүкээр танилцсан 2 эмэгтэй хүүхэд хорооллоос такси бариад ирж байна гэнэ хэдүүлээ уулзъя гэж хэлээд Жуковын музейн тэнд очсон. Тэгээд Жуковын музейн орчимд ирэхэд цагдаа нар барьж авсан гэх мэдүүлэг. /хх-22-23/,

2.6. Мөрдөн шалгах а жиллагааны явцад гэрч Э.Бат-Амгалангийн:..Би 2018 оны 04 дүгээр сары 04-ны өдөр Баттулга, Гантогос, Доржжав нартай уулзаагүй. 2018 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр бид нар уулзаад салсан. Түүнээс хойш уулзаагүй  байж байгаад өнөөдөр уулзаж байна 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баттулга, Гантогос, Доржжав нар дээрмийн гэмт хэрэг үйлдэхэд би хамт байгаагүй. Сүүлд уулзаад мэдсэн. Өнөөдөр би Баттулга Доржжав Гантогос нартай хамт явж байхад цагдаа нар бид 4-ийг барьж авсан. Миний хувьд гэмт хэрэгт ямар ч холбогдол байхгүй  гэх мэдүүлэг. /хх-24-25/,

2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч А.Алтанхундагын:..Миний хадам дүү болох Гантогос нь 1996 оны 04 үгээр сарын 26-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн. 6 хүүхэдтэй айлын хамгийн бага хүү байгаа юмаа. Дээрээ 4  эгч нэг ахтай. Том ах нь Баянхонгор аймагт байдаг. Том эгч Уранчимэг нь Сэлэнгэ аймагт байдаг. 3 эгч нь Дархан Уул аймагт байгаа. Гантогос нь бага байхдаа Дархан Уул амаг руу шилжин суурьшиж бага байхдаа эцэ эхийн асрамжинд байж байгаад Дархан Уул аймгийн Мангиртын Од цогцолбор сургуульд 9 дүгээр анги төгсөөд. Дархан өргөө Мэргэжил сургалтын үйлдвэрийн төвд суралцаж 2014 онд гагнуурчин мэргэжлээр төгсөж байсан. Гантогосын бол зан байдлын хувьд төлөв томоотой урд өмнө нэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Барилга дээр ажиллаж байсан. Гантогос нь сүүлийн 4-өөс 5 жил Дархан Уул аймагт авто угаалгад надтай хамт ажилладаг байсан. Миний үгнээс гардаггүй хүнд тусархуу ар гэрийнхэндээ тус дэмтэй ажилд сайн, ажилсаг хүүхэд байгаа юмаа. Гантогосыгн надтай хам угаалгад ажиллаж байхад 2018 оны 03 сарын сүүлээр Гантогосын найз гэх Доржав ажил ирж уулзаадУлаанбаатар хотод өдрийн 50,000 төгрөгийн цалинтай барилгын ажил байна гэж хэлээд Гантогосыг дагуулаад явсан. Түүнээс хойш Гантогос 2018 оны 04 сарын 02-ны өдөр утсаар ярьсан би Гантогосыг чи ажил хийж байгаа юм уу гэж асуухадажил хайж байгаа ороогүй байна гэж байсан түүнээс хойш холбоогүй байж байтал Гантогос Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс гэмт хэрэг үйлдсэн гээд шалгагдаж байгаа гэж дуулсан. Уг нь Гантогос айлын бага хүүхэд их зөөлөн сэтгэлтэй ээж эгч нартаа маш их тус дэмтэй хүүхэд байдаг. манай хадам аав Нэргүй өвчний улмаас 2015 онд нас барсан тэр цагаас хойш Гантогосын ээждээ тусалдаг. Ээж хоёр эгч болон үүний хүүхдүүдийн хамт нэг гэрт амьдардаг, гэр бүлдээ тус дэмтэй цалин мөнгөө авчихаад ээждээ өгдөг тийм хүүхэд байгаа юмаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй  гэх мэдүүлэг. /хх-26/,

2.8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Батчимэгийн:..Би хуулинд заасан эрх үүргийг уншиж танилцсан. Миний төрсөн дүү Н.Гантогос нь 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймаг Жаргалант суманд төрсөн айлын бага хүү байгаа юмаа. Дээрээ 4 эгч нэг ахтай, миний том ах Баянхонгор аймагт байдаг, эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Том эгч Уранчимэг нь Сэлэнгэ аймагт байдаг. Миний дээд талын эгч бол Н.Эрдэнэчимэг гэж байгаа Дархан Уул аймаг нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Бага байхдаа Дархан Уул аймаг руу шилжин суурьшиж эцэг эхийн асрамжинд өсөж торнисон. Дархан Уул аймаг руу Мангиртын Од цогцолбор сухгуульд 2001 онд элсэн суралцаж 2010 онд 9 дүгээр анги төгсөөд тухайн жилдээ "Дархан өргөө" Политехникийн коллежидл элсэн суралцаж 2013 оны 12 сарын 23-ны өдөр Цахилгаан ба хийн гагнуурийн  мэргэжилээр суралцаж төгссөн. Миний дүү Гантогосын зан байдлийн даруу төлөв, Аймай, хүний үгэнд сайн ордог ар гэр ах дүү аав ээждээ тус дэмтэй гэр амьтай хүүхэд байсан. Гантогос нь урьд өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй. Гантогос нь сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод барилга дээр баригын туслах хийж байгаад сүүлд хүргэн ах Алтанхундагтай хамт авто угаалгад ажилдаг байсан. 2018 оны 03 дугаар сарын сүүлээр Гантогос Дархан уул аймагт авто угаалгат ажиллаж байхад найз Доржжав уулзаад Улаанбаатар хот явъя өдрийн 50,000 төгрөгийн цалинтай барилгын ажил байна гэнээ гэж хэлээд Гантогосыг дагуулаад явсан. Түүнээс хойш Гантогос 2018 оны 04 сарын 01-ний өдөр эгч Эрдэнэчимэг рүү утсаар яриад гэртээ харих гэсэн юмаа зардал явуулаач гэж хэлсэн байсан тэгээд эгч 10,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш холбоогүй байж байгаад цагдаагийн газраас хэрэгт холбогдсон талаар хэлсэн. Миний дүү Гантогос нь айлын бага хүү их зөөлөн сэтгэлтэй ээж эгч нартай маш их тус дэмтэй. Манай гэрийг ганц тэжээж байгаа хүн юмаа. Ээж Ч.Мандах гэрт бие тааруу, Би гэртээ хоёр хүүхдээ хараад ээжийгээ хараад байж байдаг. Аав Нэргүй өвчний улмаас 2015 онд нас барсан тэр тэр цагаас хойш Гантогосын ээж болон эгч дүү нараа тэжээж байгаа. Бид хамт нэг гэрт амьдардаг, гэр бүлдээ дэмтэй цалин мөнгөө авчираад ээждээ өгдөг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-27/,

2.9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Жүгдэрнамжилын:..Би хуулинд заасан эрх үүргийг уншиж танилцсан. Би мэдүүлэг өгнө надад татгалзах зүйл байхгүй. Миний төрсөн дүү Л.Доржжав 1999 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн цэцэрлэг суманд төрсөн, 18 наста бүрэн бус дунд боловсролтой, ажилгүй, Дархан Уул аймаг Мангиртын 4-р хэсэгт аав Лхагва-очир ээж дулмаа, дүү Дэлгэрцэцэг, Дэлгэрмаа нарын хамт амьдардаг. Миний дүү Доржжав нв 4 хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд байгаа, дээрээ нэг ахтай доороо 2 дүүтэй. Төрөөд хөвсгөл аймагт байж байгаад 2001 онд Дархан Уул аймагт шилжиж ирсэн. Тэр цагаас хойш Дархан Уул аймагт амьдрах болсон. Бага байхдаа энцэг эхийн асрамжинд өсөж торнисон. 2005 онд Дархан Уул аймагт Мангиртын Од цогцолбор сургуульд элсэн суралцаж 2014 оны 06 дугаар сард 9 дүгээр ангийг төгссөн. Түүний дараа ШУТИС-ийн харъяа Политехникийн коллежийн токарын ангид элсэн суралцаж байгаад төгсөх курсээсээ сургуулиа хаясан. Түүнээс хойш Доржжав урьд өмнө гэмт хэрэг, Захирааны зөрчилд холбогдож байгаагүй. Хүний үгнээс гардаггүй, хүнд тусархуу ажилд төрөлд сайн хар бор ажил гэж голохгүй өөрийн чадлаараа сайн хийдэг ажилсаг хүн байгаа. Ар гэр аав ээж ах дүү хамаатан садан найз нөхөдийн дунд нэр хүнд сайтай хүн байгаа. Өнгөр өвөл надтай хамт барилга дээр ажиллаж байсан. 2017 оны 11 сард Дархан Уул аймаг руу гэртээ харьсан. Түүнээс хойш 2018 сарын 03 сарын сүүлээр манайд ирсэн. Тухайн үед Дархан уул аймгаас хамт манай ангийн найз Гантогосын хамт ирсэн тэгээд манай гэрт хоол идээд явсан. Доржжав манай гэрт хамт баймса. Тэгээд 2018 оны 03 сарын 31-ны өдөр Доржжав ахаа би хүнтэй уулзаад иръё гэж хэлээд явсантүүнээс хойш манай гэрт ирээгүй байж байгаад 2018 оны 04 сарын 04-ны өдөр Доржжав найз Гантогос Баттулга нартай манйа гэрт ирээд өөрсдөө хоол хийж идээд гарцагаасан. Тэгээд маргааш өдөр нь би гэртэ байж байтал цагдаагаас намйаг дуудсанби яваад очтол Доржжав, Гантогос, Баттулга нар хаана байгаа талаар асуугаад хамт явж хайсан тэгээд олсон би гэртэй харьсан. Маргааш нь буюу 2018 оны 04 сарын 06-ны өдөр би эхнэр Оюунчимэгийг эмнэоэгт үзүүлчээд явж байхад намйаг цагдаагийн байгуулгаас дуудсан би очих боломжгүй байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр ирж мэдүүлэг өгч байна. Надад өөрийн нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг/. хх-28/

3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Уранчимэгийн:..Миний төрсөн хүү Энэбишийн Баттулга нь 1993 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дархан Уул аймагт төрсөн 26 настай. Баттулга нь 8 хүүхэдтэй айлын хамгийн баша хүү байгаа юмаа. Дээрээ гурван ахтай, дөрвөн эгчтэй. Доржжавын ах эгч нар нь бүгд тусдаа гарсан өөр өөрсдийн амьдарлаа авч яваа. Харин Доржжав надтай хамт гэрт тусалж дэмжээд миний хажууд байдаг миний бага хүү байгаа юмаа.Бага байхдаа эцэг эхийн асрамжинд өсөж.торнисон. Доржжавын эцэг нь 2005 онд өвчнөөр нас барсан цагаас хойш надтай байгаа. 2000 онд Дархан Уул аймгийн Хонгор сумын дунд сургуульд сурч бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш сургууль соёлд суугаагүй надтай хамт байдаг байсан. Бага байхдаа наг удаа хэрэгт холбогдож байсан.Түүнээс хойш гэмт хэрэг зөрчилд огт холбогдоогүй. Миний хүү Доржжав өөрийн гэсэн тухалсан ажилгүй, энд тэнд олдсон ажил хийгээд надтай хамт байдаг. Ах дүү хамаатан садан найз нөхөдийн дунд нэр хүндтэй түрэмгий зан чанар байхгүй, ажил хийхгүй гэртээ унтаж о байдаг хүн байгаа. Ер бол тайван талдаа хүн байгаа юмаа. Энэ жил Доржжав 2017 оны 03сарын сүүлээр шиг санаж байна ажил төрөл олж хийнэ гээд Улаанбаатар хот руу явсан. Түүнээс хойш удалгүй 10-аад хоногийн дараа гэмт хэрэгт холбогдоно гэж дуулсан. Надад өөрийн нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-29/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

               3.1. ???????, зэрэг  бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи  хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

 

Шүүгдэгч Шүүгдэгч Э.Баттулга, Л.Доржжав, Н.Гантогос нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 04-нөөс 2018 оны 04 дүгээр сарын 05-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчим Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10-59 УНЕ дугаартай Тоёото Приус маркийн автомашинаар такси үйлчилгээнд явж байсан иргэн С.Бат-Эрдэнэд хүч хэрэглэн, уяаг зэвсгийн чанартай хэрэглэн хоолойг нь боож, хутга тулган зодож бэлэн 100.000 төгрөгийг дээрэмдсэн,

Шүүгдэгч Л.Доржжав нь 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо Цайз захын орчим явж байсан иргэн Г.Цэдэн-Ишийн 192.000 төгрөгний үнэ бүхий Самсунг Эс-6 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

?????????????????????????????????????????????????????????????????????????????

 хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,  эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан  эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв.  

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийнм 1 ширхэг уяаг шийтгэх тогтоолт хүчин төгөлдөр болмогц утгах, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжав, Бат овогт Энэбишийн Баттулга, Чонос овогт Нэргүйн Гантогос нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар зэвсэг хэрэглэж, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийж, бусдын эд хөрөнгийг авсан, шүүгдэгч Хөх тэнгэр овогт Лхагва-Очирын Доржжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.1-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 1.4-д заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2-д зааснаар шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос, Л.Доржжав нарыг 3 /гурав/ жил  6/ зургаан/ сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.1-д зааснаар шүүгдэгч Л.Доржжавд 6 /зургаан/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

                                                                                                                                                                                                                                                                                                    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Доржжавт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан 3 /гурав/ жил  6/ зургаан/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан 6 /зургаан/ сарын хорих ялыг нэмж биеэр эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос, Л.Доржжав нар нь бусдад төлөх төлбөргүй,  эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн 1 ширхэг уяаг шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч нарын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохыг тус тус   дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн        1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  улаан өнгийн 1 ширхэг уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

 

          6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Баттулга, Н.Гантогос, Л.Доржжав нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

            7.Шүүгдэгч Л.Доржжавын 192.000 /нэг зуун ерэн хоёр мянган/ төгрөгний хохиролыг тус шүүхийн 100900005406 тоот данснаас гаргуулж хохирогч Г.Цэдэн-Ишид олгосугай.

 

            8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

           

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.РЕНЧЕНХООЛ

 

 

                                                ШҮҮГЧИД                        Л.ОДОНЧИМЭГ

 

 

                                                                                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018-06-19    10 цаг 20 минут