| Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
| Хэргийн индекс | 153/2024/00220/и |
| Дугаар | 18 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 18
2*******5 06 17 206/МА2*******5/0018
А.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 153/ШШ2*******5/00168 шийдвэртэй,
Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан *******т оршин суух, ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Ховд аймгийн Жаргалант сумын ******* *******ийн ******* од оршин суух, ******* гийн д холбогдох,
“Гэм хорын хохирол нийт 3,332,079 (гурван сая гурван зуун гучин хоёр мянга далан ес) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2*******5 оны 05 сарын -ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Содбаяр (цахимаар), хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн үндэслэл:
1.1 Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.гаас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй гэж тусгасан тул эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээгүй үлдсэн зардал болох 201,550 төгрөг, шүүх хуралдаанаас хойш авсан эм, тариа, эмчилгээний зардал болох 2,105,972 төгрөг, нийт 2,307,522 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч талаас А.*******гийн шүд хийлгэсэн талаар баримт нь хуурамч гэх утгатай зүйл ярьсан тул 2*******4 оны 07 сарын 06-нд Ариун шүд эмнэлгийн эмч Б.Ариунтөмөрөөс тодорхойлолт гаргуулан авсан. Энэхүү тодорхойлолтыг гаргуулан авахад Булган сумаас Ховд аймагт ирж буцах шатахууны зардалд 8,000 төгрөг гарсан. Ариун шүд эмнэлэгт хийлгэсэн риббонд шүд нь унасан тул 2*******4 оны 07 сарын 30-нд Сувдан шигтгээ шүдний эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэж түр зүүх 50,000 төгрөгийн үнэлгээ бүхий түр буйлтай шүд хийлгэсэн. Буйл эдгэсний дараа буюу 2*******4 оны 8 сарын 15-нд Сувдан шигтгээ эмнэлэгт риббонд шүд 380,000 төгрөгөөр хийлгэсэн. Шүд хийлгэх үед Ховд аймагт ирж буцсан шатахууны зардал 157,000 төгрөг, 2*******4 оны 09 дүгээр сарын 05-нд шүүх хуралдаанд ирж оролцсон шатахууны зардал 75,697 төгрөг, мөн 2*******5 оны ******* сарын 27-нд тус шүүхэд ирж хэргийн материалтай танилцахад Булган сумаас Ховд аймагт ирэх шатахууны зардалд 108,860 төгрөг, буцахад 55,000 төгрөгийн зардал, нийт 1,*******4,557 төгрөгийн зардал гарсан. Иймд анх нэхэмжилсэн 2,307,522 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмж гарсан зардал болох 1,*******4,557 төгрөг, нийт 3,332,079 төгрөг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй баримтууд байна. Баримтуудын хувьд бүдэг, уншиж танилцах боломжгүй, үнэхээр нэхэмжлэгчээс гарсан зарлагын баримт мөн эсэх, эмчийн жорын дагуу эм, бүтээгдэхүүн худалдан авч, түүнийгээ хэрэглэсэн эсэх нь нотлогдохгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжгүй гэж үзэж байна. 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийтгэх тогтоол гарсан. Тус шийтгэх тогтоол гарахаас өмнө гарсан зардлуудыг нэхэмжлэгч тал нэхэмжлэх боломжгүй. Эрүүгийн хэрэг шийдвэрлэж байхад маргаан бүхий асуудлыг шүүх шийдэж шийтгэх тогтоол гаргасан. Энэ талаар А.******* өөрөө эрүүгийн хэрэгт мэдүүлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2*******5 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 153/ШШ2*******5/00168 шийдвэрээр:
3.1 Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохирол 2,276,257 /хоёр сая хоёр зуун далан зургаан мянга хоёр зуун тавин долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,055,822 /нэг сая тавин таван мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
3.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 51,370 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож,
3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,
3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 1.4, 1.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн шүүхэд төлбөр гаргуулахаар гаргаж өгсөн ихэнх нотлох баримтууд нь "И-баримт" байгаа. Эдгээр И-баримтууд нь 2018, 2*******2, 2*******3, 2*******4, 2*******5 онд хэвлэгдсэн баримтууд байхаас гадна зарим и- баримтуудын огноо болон хэдэн төгрөгөөр яг юу худалдаж авсан болохыг уншиж судлах боломжгүй баримтууд байгаа болно. Шүүх эдгээр баримтуудаас 2*******3, 2*******4, 2*******5 оны яг ямар баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэн төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгааг ойлгохгүй байна. Төлбөр гаргуулан шийдвэрлэж байгаа И-баримтуудыг тодорхой зааж өгөөгүй, мөн тухайн И-баримтууд нь нэхэмжлэгч А.*******гийн ямар өвчинд хэрэглэсэн эм, тариа болохыг ч тодорхой зааж өгч чадсангүй.
Эмийн сангаас эм, тариа худалдан авч хэрэглэсэн гэх И-баримтуудын нэг нь ч эмчийн жороор олгогдоогүй. Эмчийн жор бичсэн нэг ч баримт хэрэгт авагдаагүй. Өөрөөр хэлбэл, эдгээр эм, тариануудыг яг ямар өвчинд хэрэглээд байгаа нь тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч А.*******гийн өвчин, эмгэг болгоныг эмчлэхэд гарсан зардлыг төлөх үүрэг хүлээгээгүй гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд хохирогч А.*******гийн аль эд эрхтэнд хөнгөн зэргийн, аль эд эрхтэнд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, мөн түүнээс өмнө нь ямар гэмтэлтэй байсан зэргийг тодорхой зааж өгсөн байгаа.
Нэхэмжлэгч А.*******тай найз нөхдийн харилцаатай байсан. Осол гаргасан үйл явдалд одоо ч би харамсаж явдаг. Цаг хугацааг эргүүлж болдог бол буцаагаад эргүүлчих юмсан гэж дандаа боддог. Намайг утсаар залгадаггүй, блок хийсэн гэх мэтээр нэхэмжлэгч талаас шүүх хуралдаан дээр ярьсан байсан. Надтай үнэхээр холбогдож чадахгүй байгаа бол манай ажил дээр хүрч ирээд уулзах бүрэн боломжтой. Миний ажлын байр солигдоогүй хэвээр байгаа. Гэтэл намайг бүх зүйл дээр буруутгаж байгаад харамсаж байна.
Нэхэмжлэгч А.******* нь эдгээр эм, тариаг өөрөө худалдан авсан гэх баримт хэрэгт авагдаагүй. Эдгээр И-баримтыг бусдаас авч цуглуулан шүүхэд өгсөн байхыг ч үгүйсгэхгүй эргэлзээтэй баримтууд юм.
Харин эдгээр баримтууд нь өөрийнх нь данснаас гарсан зарлагын баримтаар давхар нотлогдож байх учиртай. Энэ талаар ч шүүх хуралдаан дээр маргасан. Хэргийн материалд нэхэмжлэгч А.*******гийн дансны хуулга авагдаагүй.
Мөн шатахуун түгээх байгууллагуудаас олгосон И-баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй баримт гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.*******гаас гарсан зардал гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийг эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан эрхээ зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар олгосон. Гэхдээ хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлснийхээ төлөө гарсан зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.1.2 дахь хэсэгт "... хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох", 25.2.2 дахь хэсэгт "шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, ... түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, өөрөө гаргаж өгөх, 25.2.3 дахь хэсэгт "шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх", 25.2.5 дахь хэсэгт "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, .... сахих" эрх, үүрэгтэй оролцохыг хэргийн оролцогч нарт олгосон. Энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлснийхээ төлөө гарсан зардлыг хариуцагчаас гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх 2*******3 онд худалдаж авсан гэх эм, тарианы зардал, 2*******4 он худалдаж авсан гэх эм, тариа, шатахууны зардал гэж нэхэмжлэгчийн гаргасан тооцоололд тусгасан баримтуудыг үндэслэн хариуцагч Г.гаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Шүүхэд “гэх” гэсэн баримт байж болохгүй. Өөрөөр хэлбэл, "Гэх” гэсэн баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан бичгийн цаасан дээр гараар бичсэн "Тодорхойлолт", "Шүдний эмчилгээ" гэх баримтыг шүүх "Ариун шүд” эмнэлэг болон "Сувдан шигтгээ" шүдний эмнэлгийн баримт гэж үзэн төлбөр гаргуулахаар шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй.
Хуулийн этгээдийн албан хэрэг хөтлөх журам гэж байгаа. “Ариун шүд” шүдний эмнэлэг, Сувдан шигтгээ шүдний эмнэлэг нь хуулийн этгээд юм бол албан хэрэг хөтлөх журмыг баримтлан албан бланк хэрэглэх ёстой. Тухайн албан бичигт ямар албан тушаалтай хэн гэдэг этгээд гарын үсэг зурж байгаа нь тодорхой байх ёстой. Энэ бол хуулийн этгээд гэж үзэх наад захын шалгуур үзүүлэлт юм.
Мөн тухайн баримтуудад нэхэмжлэгч А. *******гийн аль шүдэнд Ribbon шүд хийсэн талаар тодорхой байхгүй. Түүнчлэн 2*******4 оны ******* сарын 27-ны өдөр Ribbon шүд хийлгэчихээд дахиад ямар учраас 2*******4 оны 08 сарын 15-ны өдөр Ribbon шүд хийлгээд байгааг ойлгохгүй байна. Ribbon авагддаггүй шүд нь баталгаат хугацаа гэж байх ёстой. Ямар учиртай 6 сарын дотор дахин Ribbon шүд хийлгэж байгааг үнэндээ ойлгохгүй байна. Гэтэл анхан шатны шүүх "Ариун шүд" шүдний эмнэлэгт "риббонд" шүд хийлгэсэн гэх 623,000 төгрөг, "Сувдан шигтгээ" шүдний эмнэлэгт "риббонд" шүд хийлгэсэн гэх 380,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Эцэст нь дүгнэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Иймд Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******5 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 3/ШШ2*******5/00168 тай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч А.******* нь “Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г.гаас цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхтэй” гэж тусгасан тул эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлүүлээгүй үлдсэн зардал болох 201,550 төгрөг, шүүх хуралдаанаас хойш авсан эм, тариа, эмчилгээний зардал болох 2,105,972 төгрөг, нийт 2,307,522 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шаардлагаа нэмэгдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг 3,332,079 төгрөг гаргуулах гэж тодруулсан байна.
3. Харин хариуцагч Г. нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь бүдэг, уншигдахгүй, хэдэн төгрөгийн ямар баримт болох нь харагдахгүй, тухайн эм, тариа, шатахууныг хэн худалдаж авсан нь тодорхойгүй, тухайн эм тариаг худалдаж авсан гэх боловч эмчийн бичиг жороор авч хэрэглэсэн эсэх, тухайн төлбөрийг А.******* төлсөн эсэх нь нотлогдохгүй, мөн риббонд шүдийг 623,000 төгрөгөөр хийлгэсэн гэх боловч яг аль шүдэндээ хийлгэсэн нь тодорхойгүй, зарим нь Ковидын тест, Юмдүүжин худалдаж авч байсан баримтуудыг хавсаргасан нь тухайн эмийг өөрөө хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.
4. Анхан шатны шүүх “Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохирол 2,276,257 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,055,822 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 51,370 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн” байна.
5. Хариуцагч Г. нь “Нэхэмжлэгчийн шүүхэд төлбөр гаргуулахаар гаргаж өгсөн нотлох баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй нотлох баримтууд байна. Гэтэл анхан шатны шүүх уг нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
6. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй байна.
6.1 Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролд нийтдээ 3,332,079 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагаас 2,276,257 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******д олгож, үлдэх 1,055,822 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 тай шийтгэх тогтоол гарснаас хойшхи хохирлыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Үүнд: гээд
- Тооцооллын гурав дахь хэсэгт тусгагдсан 2*******3 онд худалдаж авсан гэх эм, тарианы зардал нийт 393,950 төгрөг,
- Тооцооллын дөрөв дэх хэсэгт тусгагдсан 2*******4 онд худалдаж авсан гэх эм, тариа, шатахууны зардал болон “Ариун шүд” шүдний эмнэлэгт риббонд шүд хийлгэсэн гэх 623,000 төгрөг, “Сувдан шигтгээ” шүдний эмнэлэгт риббонд шүд хийлгэсэн гэх 380,000 төгрөг, “Төгс шүд” шүдний эмнэлэгт түр буйлтай шүд хийлгэсэн гэх 50,000 төгрөг, нийт 1,905,7 төгрөг,
- Хүснэгтийн тав дахь хэсэгт тусгагдсан 2*******5 онд шүүхэд хэргийн материалтай танилцахаар ирж буцахдаа худалдан авсан шатахууны зардал нийт 163,860 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна...” гэж дүгнэжээ.
6.2 Харин уг шүүхийн шийдвэрт дээрхээс өөрөөр нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн 2,276,257 төгрөг, түүнийг нотлож байгаа баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй, энэ талаар тусгагдаагүй, бичигдээгүй байна.
6.3 Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн дээрх тооцооллоор хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн үнийн дүн нь нийт 1,610,810 төгрөг /393,950+623,000+380,000+50,000+163,860/ болж байх ба шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2,276,257 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудыг хэрхэн үнэлж, хэрхэн тооцоолж байгаа нь тодорхойгүй, энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхийн хийсэн тооцоолол зөрүүтэй байна.
Шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулахгүйгээр маргааныг хянан шийдвэрлэсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн буюу нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн үнийн дүн, тооцоолол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт бичигдсэн үнийн дүнгээс эрс зөрүүтэй, түүнчлэн хэрэгт цугларч, бүрдсэн 2*******3 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 14 тай шийтгэх тогтоол гарснаас хойшхи хохирлын талаархи нотлох баримтуудаас ямар нотлох баримтуудыг шүүх үнэлж 2,276,257 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, мөн ямар нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй, эсвэл нотлох баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас 1,055,822 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй, мөн ойлгомжгүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 зүйлийн 118.4 дэх хэсэгт “шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана” гэснийг ноцтой зөрчсөн байна.
7. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулж хэргийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдсан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,371 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар Г.д буцаан олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2*******5 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн 3/ШШ2*******5/00168 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,371 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргаж, хариуцагч Г.д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 зүйлийн 167.5, 172 зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА
ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ