Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Нямхүү, Б.Гансүх нарт

       холбогдох эрүүгийн хэргийн тухай    

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Т.Даваасүрэн даргалж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор                                            П.Ганбаатар

            Ялтан нарын өмгөөлөгч                   Б.Алтанчимэг

            Ялтан                                                 Б.Нямхүү

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан;

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын       01-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Нямхүү, ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Нямхүү, Б.Гансүх нарт холбогдох 201603000202 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Архангай аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд хянагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, Наранбулагийн 03-21 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Монгол овогт Бямбасүрэнгийн Гансүх /РД:АИ87102515/,

 

Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сум 5 дугаар баг, Наранбулагийн 06-09 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын зарим ял болох 1 жил 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Архангай аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 03 дугаартай магадлалаар өөрчилж нийт 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн 07 дугаартай захирамжаар биеэр эдлээгүй үлдсэн 10 сар 4 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Боржигин овогт Балжиннямын Нямхүү /РД:АЮ88101371/

 

Б.Нямхүү нь Б.Гансүхтэй урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 10-19 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэдаваагийн байшинд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар нэвтэрч зургийн аппарат, пойлосон бүс, зүг чиг тогтоогч /ЖПС/, цамцны товч /завтнөк/ 2 хос, гоёл чимэглэлийн төмөр хайрцаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 415.000 төгрөгийн, давтан үйлдлээр ганцаараа, Архангай аймгийн Ихтамир сум Бугат баг Хүнүйн гол Баруун булаг гэх газраас 2016 оны 04 дүгээр сарын 26- ны өдөр иргэн Б.Энэбишийн гэрт хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн чимэгтэй монгол эмээлийг машин механизм хэрэглэн хулгайлж 1.800.000 төгрөгийн буюу нийт 2 удаагийн хулгайн үйлдлийн улмаас бусдад 2.215.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Б.Гансүх нь Б.Нямхүүтэй урьдчилан үгсэн тохиролцон, бүлэглэн, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цогт-Уулын 10-19 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэдаваагийн байшинд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хууль бусаар нэвтэрч зургийн аппарат, пойлосон бүс, зүг чиг тогтоогч /ЖПС/, цамцны товч /завтнек/ 2 хос, гоёл чимэглэлийн төмөр хайрцаг зэрэг эд зүйлсийг хулгайлж 415.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Нямхүү, Б.Гансүх нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2-т зааснаар тус тус прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б.Нямхүүг давтан үйлдлээр бусадтай бүлэглэн бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч машин механизм хэрэглэн, шүүгдэгч Б.Гансүхийг бусадтай бүлэглэж бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож;

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Нямхүүг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Гансүхийг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэн;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Нямхүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж;

Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Б.Гансүхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгаж;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Нямхүүгийн цагдан хоригдсон 5 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож;

Шүүгдэгч Б.Гансүх нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.Гансүх, Б.Нямхүү нар бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдан;

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гансүхэд бусдын батлан даалтанд өгөх, шүүгдэгч Б.Нямхүүд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Нямхүүгийн гаргасан давж заалдах гомдолд: Балжинням овогтой Нямхүү би Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Намайг ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн үүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй гэж хэлсэн. Би 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр магадлангаар суллагдсан. Би 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялтай байх хугацааг өршөөгдсөн. Иймд намайг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Би хохирол төлбөрөө бүрэн төлсөн. Би цаашид дахин гэмт хэрэг хийхгүй байж чадна. Иймд намайг тэнсэж өгнө үү. Шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлттэй байна гэжээ.

 

Ялтан Б.Нямхүүгийн өмгөөлөгч Б.Алтанчимэгийн гаргасан давж заалдах гомдолд: Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 78 тоот шийтгэх  тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Б.Нямхүүд тус 78 тоот шийтгэх тогтоолоор эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.Нямхүүгийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын хэр хэмжээ бага, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон ар гэрийн амьдралын хүнд байдал, эхнэр, 2 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг энэ айлын амьдрал ахуйг авч яваа зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэжээ.

                                                                                  

            Ялтан Б.Нямхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би энэ хэргээ үнэнээр нь хүлээх гэж байна. Миний бие 1988 оны 10 дугаар сарын 13-нд төрсөн, эхнэр 2 хүүхэд, өндөр настай ээжийн хамт амьдардаг. 2016 оны 04 дүгээр сарын 25-26-нд шилжих шөнө Б.Гансүх манайд ирээд би 2 удаа хүн хутгалчихлаа мөнгөний хэрэг болоод байна. Найздаа мөнгө олоод өгөөч гэж байсан. Мөнгө олдохгүй байхаар нь би Б.Гансүхэд миний хэрэглэлтэй эмээл ахынд байгаа тэрийг бэр эгчээс авах уу гэхэд авахгүй гэж байсан. Тэгээд маргааш нь Б.Гансүх манайд мотоцикльтэй ирээд бид 2 хойшоо явсан гэв.

 

Ялтны өмгөөлөгч Б.Алтанчимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгч миний зүгээс давж заалдах гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүх Б.Нямхүүд Өршөөлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна гэв.

 

Прокурор П.Ганбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Нямхүүгийн сая мэдүүлсэн мэдүүлэг болох Б.Гансүхтэй нийлж мотоцикльтэй Хүнүйн гол явж хулгай хийсэн гэсэн үйлдэл мөрдөн байцаалтын шатанд дурьдагдаагүй шалгагдаагүй асуудал ярьж байна. Анхан шатны шүүх Б.Нямхүүд Өршөөлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Нямхүү нь 2013 онд ял шийтгэгдэж, оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж сулласан байдал нь гэмт хэрэг үйлдэх үед байсан. Ялтай байдал нь Өршөөлийн тухай хуулиар өршөөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ тухайгаа шийтгэх тогтоолдоо дурьдаж өгсөн байгаа. Шүүхээс шүүгдэгч Б.Нямхүүд оногдуулах ялыг биечлэн эдлүүлсэн нь түүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан байх. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Тийм учраас прокурорын зүгээс анхан шатны шүүх Өршөөлийн хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Ялтан Б.Нямхүү, Б.Гансүх нар нь  бүлэглэн, 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг Цогт-Уулын 10-19 тоотод оршин суух иргэн Б.Эрдэнэдаваагийн байшинд хууль бусаар нэвтэрч, зургийн аппарат, пойлосон бүс, зүг чиг тогтоогч /ЖПС/, цамцны товч /завтнөк/ 2 хос, гоёл чимэглэлийн төмөр хайрцаг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бусдад 415.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Нямхүү нь давтан үйлдлээр, мотоцикль ашиглан, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө Архангай аймгийн Ихтамир сум Бугат баг Хүнүйн гол Баруун булаг гэх газраас иргэн Б.Энэбишийн гэрт хууль бусаар нэвтэрч, 6 ширхэг мөнгөн чимэгтэй монгол эмээлийг  хулгайлж, бусдад 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Энэбиш, Б.Эрдэнэдаваа, гэрч Д.Оюун, Ч.Гантулга, Д.Энхтайван, Ц.Лонжидхорлоо нарын мэдүүлэг, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-11/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх 8-9/, эд зүйлийн үнэлгээ /хх-11/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-31/ зэрэг нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдсон байна.

 

Хэргийн зүйлчлэл зөв, хэргийн талаар мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгджээ.

 

Хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд оногдуулсан ял шийтгэл нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруутай этгээдүүдийн хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, тэнсэн хянан харгалзах ял оногдуулахыг хүссэн ялтан Б.Нямхүү болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

           

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-т заасныг удирдлага болгон;

ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Нямхүү, түүний өмгөөлөгч Б.Алтанчимэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор, анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхээр дамжуулж, Монгол Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

 

                                 ШҮҮГЧИД                                Б.НАМХАЙДОРЖ

                             

                                                                                   М.МӨНХДАВАА