Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 19

 

 

      2025       06        24                                            206/МА2025/000019

 

 ******* ******* *******-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 319/ШШ2025/00109 дугаар шийдвэртэй,

 “******* *******” *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “******* ******* ******* ******* ******* ******* холбогдох,

Дулааны эрчим хүчний төлбөр 536,006,871 төгрөг, алданги 421,026,620 төгрөг, нийт 957,033,491 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

   1.1 ******* *******” ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт дулааны эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулж,   хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангадаг. Нэхэмжлэгч нь дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу хариуцагчийн хичээлийн 1 байр, хичээлийн 2 байр, дотуур байрыг дулааны эрчим хүчээр хангасан. Нэхэмжлэгчээс тухай бүрт нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлсэн боловч  2017-2023 онуудын дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлөөгүй. Иймд хариуцагчаас 2017-2023 онуудын дулааны эрчим хүчний төлбөрийн үлдэгдэл 136,006,871 төгрөг, алданги алданги 421,026,620 төгрөг нийт 1,263,079, 859 төгрөг гаргуулж, өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Нэхэмжлэлийн шаардлагаас дулааны эрчим хүчний төлбөр 536,006,871 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Дулааны эрчим хүчний төлбөрийг төлөх хугацаа тогтоож, нэхэмжлэгчтэй эвлэрэх хүсэлтэй байна.  

Харин нэхэмжлэлээс алданги 421,026,620 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байна гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 319/ШШ2025/00109 дугаар шийдвэрээр:

3.1  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч “******* Улсын ******* ******* ******* ******* сургууль”-иас дулааны эрчим хүчний төлбөр 536,006,871 төгрөг, алданги 268,003,435 төгрөг 50 мөнгө, нийт 804,010,306 төгрөг 50 мөнгийг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож, нэхэмжлэлээс үлдэх алданги 153,023,184 төгрөг 50 мөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “******* *******” *******-ийн хариуцагч “******* Улсын ******* ******* ******* ******* сургууль”-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа ******* тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,473,349 төгрөгийг ******* орлогод хэвээр үлдээж, шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох ******* тэмдэгтийн хураамж 4,178,001 төгрөгийг хариуцагч “******* Улсын ******* ******* ******* ******* сургууль”-иас гаргуулан нэхэмжлэгч “******* *******” *******-д олгож,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдсан гомдлын агуулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ .. хариуцагчийг үнийн дүн нийлэхдээ алдангийг бас нийлж тооцоо нийлсэн мэтээр илт худлаа дүгнэлтийг хийж алдангийг тооцож төлүүлсэнд гомдолтой байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал хэзээ ч хүүтэй алдангийн талаар тооцоо нийлж байгаагүй бөгөөд харин дулааны үндсэн төлбөрийн талаар тооцоо нь зөв бөгөөд тооцоо нийлж байсан талаараа нотлох баримт болон тайлбартаа дурдсан. Иймд алдангийг бүхэлд нь төлөхөөс татгалзаж байгаа бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа 2021 оноос өмнөх бүх төлбөрийн хувьд дуусгавар болсон гэж үзэж байгаа. Шүүх тооцоо нийлсэн бол тухайн тооцоо нийлсэн актад алдангийн талаар нэг ч үг үсэг байхгүй байхад нийт үнийн дүнгээс алдангийг тооцож оногдуулсан нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч "******* *******” *******-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* холбогдуулан анх 2017 оны 01 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний төлбөр 842.053.239 төгрөг, алданги 421.026.620 төгрөг нийт 1.263.079.859 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2024 оны 01, 02, 03 дугаар саруудын дулааны эрчим хүчний төлбөрийг төлсөн. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч "******* *******” *******-иас нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, дулааны эрчим хүчний төлбөр 536.006.871 төгрөг, алданги 421.026.620 төгрөг нийт 957.033.491 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тодруулж гаргасан. Нэхэмжлэгч "******* *******" ******* нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт Дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагаа явуулдаг онцгой объект бөгөөд Ховд аймгийн Жаргалант сумын ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дулаан үйлдвэрлэж, дамжуулах, түгээх үйл ажиллагааг хэвийн өгч, дулаанаар хангах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн.

 Нэхэмжлэгч "******* *******” ******* нь Дулааны эрчим хүчээр хангах гэрээний дагуу хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* хүчээр хангасан. Нэхэмжлэгч "******* *******" *******-иас тухай бүрд нэхэмжлэх, мэдэгдэл хүргүүлсэн боловч 2017-2023 онуудын дулааны эрчим хүчний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16-т "Эрчим хүчээр хангагч" гэж эрчим хүчний зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг хэлнэ. 3.1.19-т "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно. 3.1.34-т "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээг ойлгохоор тус тус хуульчилжээ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1. дүгээр зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах огноог тогтоон гэж тус тус хуульчилсан. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Хэрэглэгч нь дараах эрх, үүрэгтэй" 30.1.2-т хэрэглэгч нь эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй. ******* Улсын Эрчим хүчний сайдын 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/129 дугаартай "Халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг тогтоох тухай" тушаалын в/ Ховд аймгийн халаалтын улирал эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөр, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тус тус тогтоосон.

 Нэхэмжлэгч "******* *******" ******* нь "Дулааны эрчим хүчээр хангах" гэрээний дагуу хариуцагч Ховд ******* ******* хичээлийн 1 байр, хичээлийн 2 байр, дотуур байранд дулаан үйлдвэрлэх, түгээх хангаж, үйл ажиллагаа хуулийн дагуу хугацаандаа явуулсан. Гэтэл хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* сургууль дулаан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулахгүй нэхэмжлэгч байгууллагын эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т "Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зох******* ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5% хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна" гэж хуульчилсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т "Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги" гэнэ.  

Хариуцагч ******* ******* ******* ******* ******* ******* сургууль нь эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зох******* ёсоор төлөөгүй, хугацаа хожимдуулсан тохиолдолд үүсэх бөгөөд дулааны эрчим хүчний төлбөрийг нэхэмжлэгч "******* *******" *******-д бүрэн төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн баримтын талаар хариуцагч байгууллага маргаагүй. 11. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт "Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана. Хавтаст хэрэгт дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоо, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, төлбөрийн даалгавар зэрэг санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний төлбөр төлөхийг нэхэмжлэгчээс хариуцагчид мэдэгдэж, хариуцагчаас дулааны эрчим хүчний төлбөрийг зарим онд дутуу, зарим онд илүү төлж, дулааны эрчим хүчний төлбөрийн өглөг, авлагын талаар харилцан тооцоо нийлж байсан болох нь тогтоогддог.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Г.Батзаяагийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, алданги 500 хувийг гаргасан гэх гомдол нь үндэслэлгүй байна. Иймд Ховд аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 сарын 12-ны өдрийн 319/ШШ2025/00109 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино уу гэв.

ХЯНАВАЛ:

            1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “******* *******” ******* нь хариуцагч “******* ******* ******* ******* ******* ******* сургууль”-д холбогдуулан дулааны эрчим хүчний  төлбөр 842,053,239 төгрөг, алданги 421,026,620 төгрөг нийт 1,263,079,859 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, дулааны эрчим хүчний  төлбөр 536,006,871 төгрөг, алданги 421,026,620 төгрөг нийт 957,033,491 төгрөг гаргуулна” гэжээ.

Нэхэмжлэгч “******* *******” ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Ховд ******* ******* 2017 оноос 2023 оны 3 дугаар сар хүртэлх халаалтын тооцоо, нэхэмжлэхүүд, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дугаартай “Хангагч хэрэглэгчийн хооронд дулааны эрчим хүчээр хангах гэрээ”   зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ.

3. Хариуцагч  “******* ******* ******* ******* ******* ******* сургууль” нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “дулааны өр үүсэж хуримтлагдсан шалтгааныг тайлбарлаж, нэхэмжлэлд дурдсан он, оны өрүүдэд алданги тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгатай тайлбар гаргасан бөгөөд уг тайлбартаа нэхэмжлэгч “******* *******” *******-тай тооцоо нийлсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа” гэх баримтууд болон бусад нийт 12 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Шүүх “зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөр 536,006,871 төгрөгийг бүрэн хангаж, алдангийн зарим хэсгийг буюу 268,003,435 төгрөгийг хангаж, үлдэх алданги 153,023,184 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч  “******* ******* ******* ******* ******* ******* сургууль”-ийн өмгөөлөгч Г.Батзаяа нь “хариуцагч нь нэхэмжлэгчтэй үндсэн төлбөрийн талаар тооцоо нийлсэн бөгөөд харин алдангийн талаар тооцоо нийлээгүй байхад шүүх алданги тооцож төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

5.1 Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүсэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар үнэлж, дүгнэсэн байна.

Хэрэгт авагдсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ” болон дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоо, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, төлбөрийн даалгавар зэрэг баримтууд болон зохигчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч “******* *******” ******* нь гэрээ болон хуульд заасан эрчим хүчээр хангах үүргээ биелүүлсэн байна.

Иймд дулааны эрчим хүчний төлбөр 536,006,871 төгрөгийг бүрэн хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Мөн нэхэмжлэгч нь алданги 421,026,620 төгрөг шаардсан бөгөөд шүүх алдангийн зарим хэсгийг буюу 268,003,435 төгрөгийг хангаж, үлдэх алданги 153,023,184 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

5.2 Иргэний хууль болон Эрчим хүчний тухай хуульд зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга бөгөөд үндсэн үүргийн гүйцэтгэлтэй салшгүй холбоотой байх тул үндсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн атлаа “хөөн хэлэлцэх хугацаа дууссан”  үндэслэлээр алданги төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгатай хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн “хэрэгт авагдсан дулааны эрчим хүчний төлбөрийн тооцоо, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа, тооцоо нийлсэн акт, төлбөрийн даалгавар зэрэг санхүүгийн анхан шатны баримтаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2024 оны 03 дугаар сарыг дуустал хугацааны дулааны эрчим хүчний төлбөр төлөхийг нэхэмжлэгчээс хариуцагчид мэдэгдэж, хариуцагчаас дулааны эрчим хүчний төлбөрийг зарим онд дутуу, зарим онд илүү төлж, дулааны эрчим хүчний төлбөр өглөг, авлагын талаар харилцан тооцоо нийлж байсан,  мөн дулааны эрчим хүчний төлбөрийг хэсэгчлэн төлөх саналыг бичгээр нэхэмжлэгчид гаргаж байсан зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд алданги гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн татгалзлыг шүүх хүлээн авах боломжгүй” гэж дүгнэж, үндсэн үүргийн гүйцэтгэлээс алданги тооцож гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

5.3 Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч “******* ******* ******* ******* ******* ******* сургууль”-ийн өмгөөлөгч “нэхэмжлэгч тал нь гэрээнд заасан эрчим хүчээр хангах үүргээ хангалтгүй биелүүлж байсан, тус сургууль нь халаалт муугаас болж зарим үед хичээл сургалтын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болж байсан” гэж тайлбарласан боловч энэ талаарх баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.                                                                                                                            

6. Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 319/ШШ2025/00109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн  давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

           ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР