Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 20

 

 

        2025        06        24                                        206/МА2025/0020

 

Х.гийн нэхэмжлэлтэй

 иргэний х тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний х давж заалдах шатны шүүхийн иргэний х шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний х нээлттэй шүүх хуралдаанаар,

 

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2025/00146 дугаар шийдвэртэй,

 

 Ховд аймгийн Жаргалант ******* ******* ******* ******* ******* *******, ******* ******* ******* гийн нэхэмжлэлтэй,

 

Ховд аймгийн ******* *******, ******* од холбогдох,

 “Автомашинд учирсан гэм хорын хохирол 8,915,000 төгрөг, ачилтын хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 10,945,000 гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х., хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Нэхэмжлэгч Х. нь нэхэмжлэлдээ: Д. нь Ховд аймгийн Дэлгэр ******* нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн тээврийн хэрэгсэлээ жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Д.эд шилжүүлэн өгсний улмаас зам тээврийн осол гарч иргэн Х.д 8,915,000 төгрөгийн гэм хор учирсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй", 499.4 дэх хэсэгт "тээврийн хэрэгсэл ашиглагчийг эзэмшигч буюу өмчлөгч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэж тус тус заасан байх тул улсын дугаартай "Хьюндай портер" маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.оос дээрх хохирлыг нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1 Миний бие 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугаартай, портер маркийн машиныг миний үеэл болох овогтой нь надаас гуйж жолоодон ******* " " гэдэг газраас өөрийнхөө гэрийг төв рүү оруулаад, хүүгийнхээ гэрийг ачаад буцах замдаа Харганы худгийн ойролцоох хүүгийнхээ хаваржаанаас аргал, пийшин болон бусад эд зүйлсийг ачаад эргээд засмал зам руу гарах гэж байгаад засмал лон машин гэнэт тоггүй болоод унтарсан. Би машинаа Д.эд өгөөд тэр өдөр мотоциклтэй дагаж явж байгаад машин тоггүй болчихлоо гээд дуудахаар нь мотоциклээ асаалттай, ойрын подворын гэрлээ асаалттай орхиод очсон. Аккумляторын шон салсан эсэхийг шалгах гээд машины буруу талд байсан. Тухайн үед харанхуй байсан замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд зөрөөд өнгөрч байсан. Бидэнд гэрэл гаргах болон осол аваарын тэмдэг, тэмдэглэгээ тавих боломжгүй байсан. Зөвхөн мотоциклийн гэрэл харагдах төдий байсан. Харин мотоциклээ замын хажуу талд шороон зам дээр үлдээгээд алхаж ирсэн. Машины тог үзэж байсан чинь гэнэт пид, пад хийх чимээ гарсан. Тухайн үед би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн Ховдод сэрсэн. Яг юу болж өнгөрснийг сайн мэдээгүй. Тухайн зам тээврийн ослыг Жаргалант ******* ******* иргэн Х. нь “Тоёота харрер” маркийн машинтай Улаанбаатар Ховд чиглэлд явж байгаад миний тээврийн хэрэгсэл зам дээр унтарсан зогсож байхад ирж мөргөн миний бие, эд эрхтэнд ноцтой гэмтэл учруулсан юм. Би өөрийн тээврийн хэрэгслээ Д.эд шилжүүлсэн, зам дээр машин гэнэт унтарсан, тээврийн хэрэгслийн гэрэл дохиог ажиллуулаагүй зэрэг буруутай ч Х. нь орон нутгийн замд гэрлээ шилжүүлээгүй, хурд хэтрүүлэн явсан байх магадлалтай гэж би үзэж байгаа. Би машины эсрэг талд аккумляторын шонг шалгаж байх хооронд дээрх осол гарсан. Миний тээврийн хэрэгсэл гэмтсэн, хохирол учирсан. Гол асуудал нь миний бие, эд эрхтэн бэртэж гэмтэж хохирсны улмаас би малаа маллаж чадахгүй хөлсөөр хариулгуулж мөн малыг маань харах, хариулах маллах хүн байхгүй учраас 120 гаруй тооны мал зарж эмчилгээндээ зориулсан. Би сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн асар их хохирол амсаж явна. Иргэн Х. нь 8,915,000 төгрөгийг нэхэмжилсэн ба би энэ мөнгийг төлөх боломжгүй байна. Осол гарсан тэр өдрөөс хойш би өнөөдрийг хүртэл Ховд, , Улаанбаатар хотод хэд хэдэн удаа эмчилгээнд орсон. Тухайн замын тээврийн ослын улмаас тархинд гэмтэл учирсан, 4 хавирга хугарсан, 2 хавирга нь уушги руу орсон байсан. Одоогоор тогтоогдоогүй эд эрхтний гэмтэл цаг хугацаа өнгөрөх тусам илэрч гарч ирэх шинжтэй байна. Иймээс би иргэн Х.гийн нэхэмжилж буй дээрх мөнгийг төлж чадахгүй, би эмчилгээнд явах болгондоо эхнэр Н.Алтанцоожтой байнга хамт явж эхнэр маань намайг сахиж асарч явсан. Бид хоёр цаашид ч Улаанбаатар хот руу давтан эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтад орох, нарийн шинжилгээний дүгнэлт гаргуулах зэрэг шаардлага үүсэж байгаа. Тиймээс малаа зарсан хэдий ч эмчилгээний болон бусад зардалд хаанаа ч хүрэхгүй байна. Эхнэр бид хоёр цөөн тооны хэдэн малаас өөр ашиг орлого гэх зүйлгүй жирийн нэгэн малчин улсууд учраас дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөх чадамжгүй гэдгээ үүгээр дамжуулан мэдэгдэж байна. Хэрэв тэр өдөр ослын улмаас магадгүй хүний амь нас эрсэдсэн бол иргэн Х. надаас мөнгө нэхэмжлэх битгий хэл өнөөдөр ингээд явж байна гэж үү. Харин ч би өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа бас тэр өдөр ослын улмаас хүний амь нас эрсдээгүйд би маш их баярлаж байгаа. Харин ч эсрэгээрээ би Х.гээс сэтгэл санаа, бие эрхтэн, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон хохирол машины бүрэн байдал болон эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Би осолд өртсөн тэр өдрөөс хойш өөрт байгаа бүхий л нөөц боломж, санхүүгээ шавхан эрүүл мэнддээ зориулсан. Тиймээс надад одоо мөнгө санхүү гэх юм юу ч алга, миний бие эрүүл мэнд, сэтгэл санаа, тархи толгой энэ ослын улмаас эрүүл бус байгаа болохоор мал маллах, хөдөлмөр эрхэлж санхүү мөнгөө удирдан зохицуулах чадамж үнэхээр алга байна. Тиймээс миний энэхүү байдлыг харгалзан үзэж хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Х.гээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10,456,120 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлдээ: 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний эзэмшлийн улсын дугаартай портер маркийн машиныг миний үел дүү С. жолоодоод засмал замаар явж байтал гэнэт машин тоггүй болж унтарсан байсан. Би Машины аккумлятор салсан эсэхийг шалгах гээд машины буруу талд байсан. Машины тог үзэж байтал гэнэт пад, пид хийх чимээ гарсан. Би ухаан алдаад унасан байна лээ. Нэг мэдсэн би Ховд аймагт ирсэн байсан. Юу болж өнгөрснийг мэдээгүй. Тухайн үед тэр замаар Улаанбаатар-Ховд чиглэлд зорчиж явсан ******* зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж, миний бие эрхтэнд ноцтой хохирол учруулсан Би машины эсрэг талд аккумляторын шонг шалгаж байгаад осолд орсон. Миний тээврийн хэрэгсэл гэмтэж хохирол учирсан. Ослын улмаас миний бие гэмтэж Ховд аймгаар дамжин Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Биед гэмтэл учирсны улмаас малаа маллаж чадахгүй хүнд хөлс өгч малаа хариулуулж, мөн 120 гаруй тооны мал зарж борлуулан эмчилгээнд зарцуулсан. Бэртэж гэмтсэний улмаас сэтгэл санаа эд материал, эрүүл мэндийн асар их хохирол амсаж байна. Ослын улмаас миний 4 хавирга хугарч 2 хавирга уушги руу орсон байсан. Одоо ч гэмтсэн эд эрхтний гэмтэл гарч ирж байна. Осолд орсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Ховд, , Улаанбаатарын хооронд хэд хэдэн удаа явж эмчлүүлсэн боловч биеийн байдал сайжрахгүй байна. Осол хэрхэн гарсан, ямар нөхцөл байдалтай байсан, миний биед гэмтэл учирч эмчлүүлсэн талаарх баримт тайлбарыг урьд нь шүүхэд гаргаж байсан. Осол гарсан нөхцөл байдлыг бодит байдалд нийцүүлэн шударгаар тогтоож, ослын улмаас миний биед учирсан гэмтэлд шинжээч томилон дүгнэлт гаргуулж надад учирсан хохирол болох 10.456,120 төгрөгийг Х.гээс гаргуулан надад олгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хохиролтой холбоотой зарим баримтыг шүүхэд гарган өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт нэмж гаргаж өгнө гэжээ.

 

4. Нэхэмжлэгч Х. сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зүйлд заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаардаг бөгөөд энэ авто ослын улмаас Д.ын биед хөнгөн з гэмтэл учирсан байдаг. Жолооч Д.ийг Мон Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д заасан "эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй", 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чадваргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" 9.3. в харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг хөвөөн дээр зогсоосон тохиолдолд ослын дохионы гэрэл хэрэглэнэ", 14.1 " жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах хашлаганд шахаж эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Зөрчлийн х хянан шийдвэрлэх шүүх хурлаар жолооч Д.ийг 30 хоногийн хугацаагаар баривчилж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2-т “гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө" 499 дүгээр зүйлийн 499.1-т "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Ийм учраас Д.ын биед хөнгөн з гэмтэл учрах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн гэм буруутан нь тухайн үед портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д. юм, түүний арилгах гэм хорыг Д. өөрөө хариуцан нөхөн төлөх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2025/00146 дугаар шийдвэрээр:

3.1 Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт  тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.оос автомашинд учирсан гэм хорын хохирол 8,915,000 төгрөг, ачилтын хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 10,945,000 /арван сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгож, хариуцагч Д.ын нэхэмжлэгч Х.д холбогдох “эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10,456,120 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 205,020 /хоёр зуун таван мянга хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.д олгож, сөрөг нэхэмжлэлийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 182,248 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулан улсын орлогод оруулж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

3.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний х давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

Хариуцагч Д.ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг би "Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Ховд аймгийн Дэлгэр ******* нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.ийн машин нь засмал зам дээр тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт нь унтарч зогссон байх үед нь гэм  Хариер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Х. 21-33 улсын дугаартай Хюндэй маркийн тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гарсны улмаас Д.ын биед гэмтэл учирсан. ХОҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х. Мон улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дэх заалтыг зөрчсөн. улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д. Мон улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4, 3.7a, 9.3, 14.1, 14.3, 14.4 дэх заалтуудыг зөрчсөн байдаг. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн х анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/3Ш/479 дугаартай "Шийтгэл оногдуулах тухай" шийтгэврээр улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Д.эд шийтгэл оногдуулсан. Шүүх 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр осолд орсон хохирогч, холбогдогч нарын зам тээврийн ослын шинжтэй үйлдлийг шалгуулахаар Ховд аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Эрх бүхий албан тушаалтан Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болорцэцэг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар Х.д торгох шийтгэл оногдуулсан.

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн х анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн "Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай" 2024/ЗШ/212 дугаартай шийтгэврээр"Зөрчлийн холбогдогч Х.д холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгээгүй, Д.эд холбогдуулан зөрчлийн хэрэг үүсгэсэн атал тухайн зөрчлийн хэрэг үүсгэсэн тогтоолыг зөрчлийн холбогдогчид танилцуулаагүй тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0087053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон.

Шүүх хариуцагч Д.ын нэхэмжлэгч Х.д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлээ: "Нэхэмжлэгч Х. нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтны дээрхи магадалгааг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгосон учраас нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна." гэж дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Мон улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.16. "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, -гэж хуульчилжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд мөрдөгчийн магадалгаа "Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно." гэж хуульчилжээ. Мөрдөгчийн магадалгаанд х оролцогчид гомдол гаргаагүй. Шүүхийн шийтгэвэр болон бусад үндэслэлээр мөрдөгчийн магадлагааr хүчингүй болгоогүй. Шийтгэлийн хуудсыг "хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн" гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь зөрчил гаргагчийг замын хөдөлгөөний ашиглалтын журам зөрчсөнөөс үүдэн гарсан гэм хорын хохирлын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Д.ын биед учирсан гэмтлийг бодит байдлаар тогтоогоогүй. Зам тээврийн ослыг шалгалгүй орхигдуулсан.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгсэл, ΧΟΥ улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслүүдийн эзэмшил өмчлөгч нь тогтоогдоогүй байхад улсын дугаартай Хюндэй Портер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь Д., ХОҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч нь Х. гэж шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, Д.ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон гэж үзэж давж заалдах журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна.

Д. нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зам тээврийн осолд орж биедээ гэмтэл авсны улмаас эрүүл мэнд нь сайжрахгүй одоог хүртэл эмнэлгийн байнгын хяналтад, хүний асрамжинд эмчлүүлж байгаа болно.

Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 319/ШШ2025/00146 дугаартай шийдвэрийг хянан үзэж, Х.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож Д.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Х. нь хариуцагч Д.од холбогдуулан эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 8,915,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 10,945,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Д.эд холбогдох 2336000386 дугаартай зөрчлийн хэргээс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ЗШ/479 дугаартай Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн х анхан шатны шүүхийн шийтгэвэр, Сүлд үнэлгээ ХХК-ийн Автомашин техникийн үнэлгээний тайлан, Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд холбогдогч Д., гэрч Д., Н.Игиймаа, Ч.Оюунцэцэг, А.Хашбаатар, Ш.Эрдэнэ хохирогч Х. нарыг асуусан тэмдэглэл, холбогдогч Д.ийг В ангиллын үнэмлэхтэй эсэхийг шалгасан лавлагаа, тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны “Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл” гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтыг хуулбарлан өгсөн байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлсэн, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд нь мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан байна.

 

2.Хариуцагч Д. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Би өөрийн тээврийн хэрэгслээ Д.эд шилжүүлсэн, зам дээр машин гэнэт унтарсан, тээврийн хэрэгслийн гэрэл дохиог ажиллуулаагүй, зэрэг буруутай ч Х. орон нутгийн замд гэрлээ шилжүүлээгүй, хурд хэтрүүлэн явсан байх магадлалтай. Уг ослын улмаас миний бие, эд эрхтэн гэмтэж, улмаар Ховд, , Улаанбаатар хотод хэд хэдэн удаа эмчилгээ хийлгэсэн, би малаа маллаж чадахаа байсан, мөн миний тээврийн хэрэгсэл гэмтсэн, надад одоо мөнгө, санхүүгийн боломж байхгүй тул энэ байдлыг харгалзан нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д. нь татгалзлаа нотлох зорилгоор өөрийн эрүүл мэндтэй холбоотой баримтуудыг шүүхэд гарган өгсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.д холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохирол 10,456,120 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтуудаар Д. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.ын эзэмшлийн “Хьюндай портер” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас нэхэмжлэгч Х.гийн жолоодож явсан ХОҮ улсын дугаартай “Тоёото харрер” загварын тээврийн хэрэгсэлд хохирол учирсан нь тогтоогдсон” гэх агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэгч Х.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

            4. Хариуцагч Д.ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нь “нэхэмжлэгч Х. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн хоёр заалт зөрчсөн байгаа нь түүнийг гэм хорын хохирлын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Мөн “Хьюндай портер” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.ын эзэмшлийнх, “Тоёото харрер” загварын  ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х.гийн эзэмшлийнх гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул Х.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Д.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү” гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

            4.1 Хэрэгт авагдсан баримтуудаар Д. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундаа хэрэглэж 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч Д.ын эзэмшлийн “Хьюндай портер” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөн оролцохдоо Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн

3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах,

3.7  Жолоочид дараах зүйлийг хориглоно.  а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

9.3 Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ.  в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд,

14.1  Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. гэснийг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодож явсан  “Хьюндай портер” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х.гийн жолоодож явсан “Тоёото харрер” загварын  ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдсон байна.

            Өөрөөр хэлбэл Д.ийн жолоодож явсан Д.ын эзэмшлийн “Хьюндай портер” загварын улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь харанхуй үед замын зорчих хэсгийн д унтарч хөндлөн зогссон, улмаар замын зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ аваагүй, ослын дохионы гэрлийг хэрэглээгүйгээс болж зам тээврийн осол гарсан байна.

            Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

            4.2 Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.гийн эрх ашгаа хамгаалуулах зорилгоор өмгөөлөгч авсан өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулан нэхэмжлэгч Х.д олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаар шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            4.3 Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн магадлагаанд “Тоёото харрер загварын  ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х. нь Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн,

12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.

12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байна” гэжээ.

            “Тоёото харрер” загварын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х. нь дээр дурдсан Мон улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 заалтыг зөрчсөн боловч энэ нь зам тээврийн осол гарах “шууд шалтгаан” болоогүй байх тул хариуцагч Д.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

            4.4 Энэхүү иргэний хэрэгт “ улсын дугаартай “Хьюндай портер” загварын, ХОҮ улсын дугаартай “Тоёото харрер” загварын тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар авагдаагүй боловч зөрчлийн хэрэгт холбогдогч Д., гэрч Д., хохирогч Х. нарын өгсөн мэдүүлэг, Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн магадлагаа, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн х анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/ЗШ/479 дугаартай шийтгэвэр зэрэг баримтуудаар Д.ын эзэмшлийн улсын дугаартай “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийг Д. жолоодож явсан, ХОҮ улсын дугаартай “Тоёото харрер” загварын  тээврийн хэрэгслийг Х. жолоодож явсан үйл баримт тогтоогдсон байна.

 

            5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Д.ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            6. Давж заалдах шатны шүүх хариуцагч Д.ын өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,070 төгрөгийг шүүгчийн захирамжаар өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгт буцаан олоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 319/ШШ2025/00146 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг” гэснийг хасаж, “нийт 10,945,000 төгрөг” гэснийг нийт   9,945,000” гэж өөрчлөн, “..нэхэмжлэгч Х.д олгож,” гэсний дараа “нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “205,020 төгрөгийг гаргуулан” гэснийг ”..174,070 төгрөгийг гаргуулан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

      

                                  ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ