Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 21

 

 

2025          07         22                                             206/МА2025/00002

 

 Б.ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 39/ШШ2025/00299 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  Хан Уул дүүргийн Яармаг /70 /, ******* ******* *******, ******* ******* ******* ******* ******* ******* ,   ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн ******* ******* , т холбогдох,

“Хан-Уул дүүргийн Яармаг /70/ , Наадамчдын ******* *******, ******* ******* ******* ******* тоот орон сууцыг шижүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц шилжүүлэх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Очирбат /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Лхагвасүрэн нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

.Нэхэмжлэлийн үндэслэл: 

   . Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.тай -иар дамжуулан танилцсан байдаг. Өөрөөр хэлбэл  нь тай бараа материал худалдан авах гэрээний үндсэн дээр 5 *******ыг бартераар худалдан авахаар болсон. Энэхүү таван *******ны нэгийг захиалгаар худалдах худалдан авах хүн нь О. юм. Тухайн 35.45 мкв *******ны үнэ болох мөнгийг 202 оны ******* сарын 0- ний өдөр 3482000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 9- ний өдөр 47000000 төгрөгийг О. нь Б.ийн дансруу шилжүүлсэн боловч тухайн мөнгө нь -ний үйл ажиллагаанд зарцуулагдсан байдаг. Мөн нь -ний хоорондох бараа материал худалдан авах гэрэ асуудал үүссэн. Ингэснээр - нь О.т ******* гөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Б.ийн хувьд О.тай эвийн журмаар ярилцах гэсэн боловч тохиролцоогүй. Шилжүүлсэн мөнгө, түүний алданги өгнө гэсэн боловч тохиролцоогүй, баталгаа өгөхийг шаардсан. Ийм учраас өөрийн амьдарч байсан Хан Уул дүүргийн Яармаг/70/ Наадамчдын ******* *******, ******* ******* ******* ******* тоот орон сууцыг банк бусаас чөлөөлж, О.ын нэр дээр шилжүүлэн өгсөн. Тухайн цаг хугацаанд 76.8 мкв ******* 8000000 төгрөгний үнэтэй байх боломжгүй. Өөрөөр хэлбэл. мкв- ыг 500000 төгрөг гэж үзэхээр байна. Б.ийн хувьд өөрийн хүсэл зоригийн илэрхийлээр бус бусдын гүйцэтгэх байсан үүргийн гүйцэтгэлийг хангахын тулд өөрийн *******ыг түр хугацаанд барьцаа болгон худалдсан тул тухайн хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн *******ны өмлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг зохих байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хариуцагч О.,нэхэмжлэгч Б. бид 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.Тус гэрээний дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 ******* хороо, Яармаг Наадамчдын ******* *******ны ******* ******* *******ны ******* ******* *******лах 76.8 мкв талбайтай гурван өрөө *******ыг 8000000 төгрөгөөр О. миний бие худалдан авсан. Уг гэрээний дагуу улсын бүртгэлийн Ү-22060*******402 дугаарт бүртгэгдэж О. миний өмчлөлд бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармаг Наадамчдын ******* *******ны ******* ******* *******ны ******* ******* *******лах 76.8 мкв талбайтай гурван өрөө *******ны өмчлөгч би юм. Худалдах худалдан авах гэрээг байгуулахад Б. болон би хэн нэгний дарамтанд ороогүй хүсэл сонирхолоо илэрхийлж гэрээ байгуулагдсан. О. нь -тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Хариуцагч О. нь ний дансанд нэг ч төгрөг шилжүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. О.ын хувьд Б.ийн дансанд мөнгөө шилжүүлсэн.Тухайн *******ыг худалдах хүсэл сонирхолтой байгаад уг *******ыг худалдах, худалдан авах гэрээ хийж өөрийн өмчлөлд авсан. Хүсэл сонирхолоорой талууд нэгдсэн. Улсын бүртгэлд бүртгүүлэн шилжүүлсэн. Харин Б. нь өнөөдрийг хүртэл *******аа чөлөөлж өгөөгүй, тухайн *******андаа амьдарч байгаа. О. нь хариуцагчийн мөнгийг авч зээлээ хаалгачихаад одоо дүр үзүүлсэн хэлцэл мэт тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 39/ШШ2025/00299 дугаар шийдвэрээр:

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56. дэх хэсгийн 56..2, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ийн Улаанбаатар хот Хан- Уул дүүрэг 4-р хороо, Яармаг/70/ Наадамчдын ******* ******* ******* *******, ******* тоот хаягт *******лалтай 76.8 мкв гурван өрөө орон сууцыг шижүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууц шилжүүлэх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дэх хэсгийн 7.., мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56. дэх, 60 дугаар зүйлийн 60. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 2800/ хоёр зуун арван нэгэн мянга найман зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

3.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 ******* зүйлийн 9.2, 9.7, 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 4 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тооцоход саад болохгүйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Б. нь анхнаасаа өөрийн *******ыг О.т худалдах чин хүсэл зориг байгаагүй билээ. О.ын зүгээс анх Оушн Энкор -тай гэрээ байгуулж ******* худалдан авах хүсэл зоригтой байсан бөгөөд тухайн үед Б. нь Оушн Энкор -ийн үйл ажиллагааг хариуцсан менежерээр ажилладаг байсан. Оушн Энкор -ийн үйл ажиллагаа Ковид-9 буюу корона вирус цар тахлын улмаас алдагдаж *******нууд хугацаандаа ашиглалтанд орохгүй байсан учраас захиалагч нар *******аа хугацаандаа авч чадахгүй асуудлууд үүсч эхэлсэн. Улмаар О. нь хүмүүстэй Б.ийн гэрт очиж *******аа авмаар байна хэмээн дарамталсан ба эсхүл баталгаа гаргаж өгөхийг шаардсан байдаг. Ингээд Б.ийн зүгээс үнэхээр ийм шаардлагатай бол *******нууд ашиглалтанд орох хүртэл *******аа баталгаа болгож шилжүүлэн өгсөн ба шилжүүлэн өгөхөд шаардлага бүхий гэрээ болох худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн үйлдэж шилжүүлэн өгсөн. Үнэхээр л тухайн *******ыг зарах, нөгөө талаас О. ч шууд худалдаж авах хүсэлт зориг байгаагүй нь дараах байдлаар нотлогддог.

. Хэдийгээр талуудын хооронд 2023 оны 2 сарын 25-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан боловч өнөөдрийг хүртэл Б. тус *******анд амьдарсан хэвээр байна. Хэрэв тухайн үедээ үнэхээр *******ыг тус гэрээний дагуу худалдаж авсан бол худалдагч *******аа хүлээлгэн өгөх, худалдан авагч *******андаа нүүж орох нь зохих асуудал юм.

2. О.ын зүгээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний төлбөрийг бүрэн төлсөн талаар баримт огт байдаггүй. Оушн Энкор -иас орон сууц худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийг тухайн *******ны төлбөр хэмээн илт худал тайлбар өгч мэдүүлдэг. Тухайн шилжүүлгийн гүйлгээний утга дээр

Оушн Энкор -ийн борлуулсан *******ны хаягийг бичсэн байдлаас тухайн нөхцөл байдал нь тодорхой харагддаг. Тодруулбал О. нь анхнаасаа Б.ийн орон сууцыг худалдан авах хүсэл зориг байгаагүй, гэрээний төлбөрийг ч зохих ёсны дагуу төлөөгүй нь тухайн худалдах худалдан авах гэрээ талуудын чинхүү хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй болохыг харуулж байна. Гэрээ хүчин төгөлдөр бус болох тухай: Б. болон О. нар 2023 оны 2 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармаг ******* ******* *******ны ******* ******* ******* тоот 76.8 м.кв 3 өрөө *******ыг Худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Ингэхдээ талууд бодит байдал дээр бүрэн хэрэгжээгүй нөхцөлийг гэрэ тусгаж, дүр үзүүлсэн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл ноцтой төөрөгдлийн улмаас Б. нь өөрийн хүсэж байсан гэрээний агуулгаас өөр утга агуулга бүхий хэлцлийг зөвшөөрөн хийсэн байна. Б.ийн зүгээс компанийн *******нууд нь ашиглалтанд орох хүртэл О.т баталгаа гаргаж өгөхийг хүссэн боловч түүнд *******аа худалдан борлуулах хүсэл зориг байгаагүй билээ. Хэрэв үнэхээр өөрийн *******ыг худалдан борлуулах хүсэл зоригтой байсан бол зах зээлийн үнийн дүнгээс хэт доогуур үнэлгээ болох 8,000,000 төгрөгөөр худалдан борлуулах нь бодит байдалтай нийцэхгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлаас нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл 56..2, 58 дугаар зүйл 58.2.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шинжийг агуулсан гэх бүрэн үндэслэлтэй байна. Иймд Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 2-ны өдрийн 39/ШШ2025/00299 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 2 сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо, Яармаг ******* ******* *******ны ******* ******* ******* тоот 76.8 м.кв 3 өрөө *******ыг Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б. нь хариуцагч О.т холбогдуулан “Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 ******* хороо, Яармагийн /70/ ******* ******* ******* ******* ******* *******ны ******* тоот, улсын бүртгэлийн Ү-22060*******402 дугаарт бүртгэлтэй 76.8м2 талбайтай, гурван өрөө, орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн өгөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор өөрийн иргэний үнэмлэхний лавлагаа, 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Зээлийн гэрээ,  “ ” болон “ ” -ийн хооронд байгуулсан 202 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

3. Хариуцагч нь О. нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “Миний бие О. нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.аас 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр “худалдах худалдан авах гэрээ” байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, худалдан авсан” гэж тайлбарлажээ.

Хариуцагч О. болон түүний өмгөөлөгч нар нь татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд хүсэлт гаргаж Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий орон сууцны хувийн хэргийг хуулбарлан хэрэгт хавсаргуулсан ба 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, мөн өдөр 8,000,000 төгрөгийг тус тус “ ” Банк бус санхүүгийн байгууллагын 528020062 тоот дансанд,  202 оны 5 дугаар сарын 9-ний өдөр  47,000,000 төгрөг, 202 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 6,75,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч  Б.ийн Хаан банкны 500923833 тоот данс руу шилжүүлсэн банкны хуулгууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Анхан шатны шүүх “Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.-д заасан Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр байна” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн нь давж заалдах гомдолдоо “анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, нөхцөл байдлыг бодит байдлаас өөрөөр тогтоосны улмаас хуулийг буруу хэрэглэн үндэслэлгүй шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан хуулийн шаардлага хангасан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

5.2 Харин давж заалдах шатны шүүх талуудын хоорондох маргааны “үйл баримт”-ыг анхан шатны шүүхээс өөрөөр тогтоолоо.

Тухайлбал  нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн “хариуцагч О. нь анх -ийн “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу ” –иас бартерт худалдан авахаар тохирсон Баянзүрх хороолол А блокийн орон сууцны 5 давхарт 504 тоот 35.45м2 *******ыг худалдан авахаар захиалсан байсан.” гэх “үйл баримт тогтоогдсон байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл хариуцагч О. болон “ ” -ийн хооронд ******* захиалсан гэрээ хэрэгт авагдаагүй боловч Хаан банкны “мөнгөн шилжүүлэг”-ийн баримтаар “О. нь 202 оны 5 дугаар сарын 9-ны өдөр нэхэмжлэгч “ ” -ийн үйл ажиллагаа хариуцсан захирал нэхэмжлэгч Б.ийн Хаан банкны 500923833 тоот данс руу БЗХ А БЛОК ******* ТООТ ЭРХЭМБАЯР-С гэсэн гүйлгээний утгатай 47,000,000 төгрөг шилжүүлсэн байна”.

5.3 Гэвч дээрх үйл баримт нь нэхэмжлэгч Б. болон хариуцагч О. нарын 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус гэж үзэх, уг гэрээг байгуулсан талуудын хүсэл зоригийг илэрхийлэл бодит биш байсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр хариуцагч О. нь анх 202 онд “ ” -иас ******* авахаар захиалсан, урьдчилгаа 47,000,000 төгрөгийг тухайн компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал  Б.ийн хувийн данс руу шилжүүлж өгчихсөн байсан боловч тухайн ******* нь ашиглалтанд орохгүй цаг хугацаа их алдсан тул нэхэмжлэгч Б.ийн өөрийнх нь өмчлөлийн *******ыг худалдан авахаар тохиролцож, худалдан авсан.

Ингэхдээ Б.ийн хувийн данс руу 202 оны 5 дугаар сарын 9-ны өдөр шилжүүлсэн 47,000,000 төгрөг, 202 оны 6 дугаар 22-ны өдөр О.ын эхнэрийн данснаас шилжүүлсэн гэх 6,75,000 төгрөгийг тус тус оруулан тооцсон, улмаар Б.ийн *******ны улсын бүртгэлийн гэрчилгээ “ ” Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан тул 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 28,000,000 төгрөг банк бусын данс руу шилжүүлж барьцаанаас чөлөөлж *******ыг худалдан авсан үйл баримт тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл талуудын анхны хүсэл зориг өөрчлөгдсөн нь сүүлийн хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 89 ******* зүйлийн 89.-д заасан “Гэрээний талууд хуулийн хүрэ гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэх “хуулийн зохицуулалтад нийцсэн байна” гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

5.4  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Б. нь өөрийн *******ыг худалдах, О. нь түүний *******ыг худалдан авах хүсэл зориг байгаагүй, тухайн үед миний үйлчлүүлэгч нь сэтгэцийн хувьд түр зуурын сааталд орчихсон байсан, дүр үзүүлэн хэлцэл хийсэн, ноцтой төөрөгдлийн улмаас өөрийн хүсэж байсан гэрээний агуулгаас өөр утга агуулга бүхий гэрээ хийсэн” гомдол агуулгатай гомдол нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

6. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

7. Давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.. дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 . Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 39/ШШ2025/00299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан  гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7..,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.,   60 дугаар зүйлийн 60. дэх хэсэг, 62 дугаар зүйлийн 62.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэг, 72 дугаар зүйлийн 72., 72.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.    

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ОТГОНХИШИГ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ТУЯА

 

           ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР