Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 23

 

 

        2025        09        09                                        206/МА2025/0023

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Ж.Отгонхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2025/00425 дугаар шийдвэртэй,

******* ******* ******* *******, ******* ******* ******* ******* *******гийн нэхэмжлэлтэй,

суманд байрлах,  т холбогдох,

 “ газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 23ы өдөр хүлээн авч, шүүгч Ж.Отгонхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, хариуцагчийн төлөөлөгч Б.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батзаяа, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Өлзий нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн үндэслэл: 

1.1 Б.******* би 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр т соёлын асуудал хариуцсан арга зүйчээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн. Энэ орон тоо нь Төрийн албаны зөвлөлийн ирүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 1/578 тоот албан бичгийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 тоот захирамжаар батлагдсан орон тоо юм. Аймгийн Тамгын газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон захирамж гараагүй байхад газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн нь ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1  газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1. 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасан үндэслэл мөн бөгөөд Б.*******гийн ажиллаж байсан соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо нь тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны А/05 дугаар “Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагаагаар мэдэгдэж, баримт дээр гарын үсгийг нь зуруулсан.

Өөрөөр хэлбэл газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны А/05 дугаар “Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар 2025 онд ажиллах ажилтнуудын бүтэц орон тоог баталсан бөгөөд тухайн бүтэц орон тооны дагуу хариуцагч нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй байдаг. Тухайн албан тушаал нь хийх ажил үүргийн тодорхойлолтын хувьд нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын хийх ажил үүрэгтэй давхцаж байгаа тул энэхүү орон тоог хассан.

Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд одоо тус байгууллагад соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3. аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2025/00425 дугаар шийдвэрээр:

3.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******г  газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож,

3.2Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч  газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,437,712  /дөрвөн сая дөрвөн зуун гучин долоон мянга долоон зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож,

3.3 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч т даалгаж,

3.4 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагч газраас 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 85,953 /наян таван мянга есөн зуун тавин гурав/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж,

3.5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд  шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

3.6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

6.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа гаргахдаа хариуцагч байгууллагын бүтэц орон тоонд байхгүй байгаа ажлын байранд томилуулах хүсэлтэй байгаа талаараа хэлсэн бөгөөд харин бүтэц орон тоо хассан тушаал, түүний үндэслэлтэй огт маргаагүй байхад анхан шатны шүүх энэ талаар талуудын мэтгэлцээний хүрээнд дүгнэлт хийж чадаагүйгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Тамгын газрын дарга нь жил бүр өөрийн газрын бүтэц орон тоогоо төсөвтөө тохируулан баталдаг бөгөөд тухайн эрх хэмжээнийхээ хүрээнд 2025 онд ажиллах бүтэц орон тоогоо баталсан байдаг.

Энэ нь тухайн жил хэрэгжих төсөл арга хэмжээ, хөтөлбөрүүд болон бусад төрийн байгууллагатай хамтран ажиллах, уялдаа холбоог харгалзан үзэж 2025 онд соёлын асуудал хариуцсан аргазүйчийн ажлын байр хассан тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно.

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1заасан ажлын байр хасагдсан гэдгийг тайлбарлахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд төрийн үйлчилгээний ажилтны ажлын орон тоо өмнөх оныхоос илүү байгаа, нийгмийн бодлогын мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой давхацсан гэдэг тайлбараа хариуцагч нотолж чадаагүй гэх утгатай дүгнэлт хийж хэт нэг талыг баримталсан нь мэтгэлцэх зарчмыг, мөн талуудын эрх тэгш байх зарчмыг зөрчсөн. Цалин хөлс гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээрх гаргасан ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээнээс илүү хэмжээгээр олговрыг шүүх өөрийн санаачилгаар тогтоож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх байнгын ажлын байранд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй, 2025 онд цалингийн сан буурсан гэх нөхцөл байдлаа тогтоогдоогүй, орон тоо хассан шийдвэрийг өөрөө гаргаж тус шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд Б.*******гийн орон тоог хассан нь үндэслэлгүй гэж дүгнээд шинээр нэмэгдсэн багийн олон нийтийн ажилтны орон тоонд шилжүүлэн томилох боломжтой байсан байна гэх мэт хуулийн зөвлөгөө өгөөд байгаа нь шударга ёсны хувьд хэр нийцтэй байгааг давж заалдах шатны шүүх дүгнэж өгөхийг хүсэж байна.

Шүүх, шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн хүрээнээс халихгүйгээр талуудын мэтгэлцээний хүрээнд шударгаар маргааныг шийдвэрлэх үүрэгтэй болохоос зөвлөгөө өгдөг байгууллага, хувь хүн биш юм. Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/21 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43.1.1, 80.1.1, 80.4 дэх хэсэгт заасан үндэслэл мөн бөгөөд Б.*******гийн ажиллаж байсан Соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо нь тус газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаар "Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагаагаар мэдэгдэж энэ талаараа баримт дээр гарын үсгийг нь зуруулсан.

Өөрөөр хэлбэл газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/05 дугаар "Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар 2025 онд ажиллах ажилтнуудын бүтэц орон тоог баталсан бөгөөд тухайн бүтэц орон тооны дагуу хариуцагч нь ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллах үүрэгтэй байдаг.

Хариуцагчийн зүгээс хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан бөгөөд одоо тус байгууллагад Соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо байхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар 18-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлсэн 319/ШШ2025/00425 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч талын давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бүхэлд нь хянаж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь “2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр орон тоо хасагдсан гэх үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн. Энэ орон тоо нь Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот албан бичгийн дагуу засаг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/208 тоот захирамжаар батлагдсан орон тоо юм. засаг газрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон захирамж гараагүй байхад намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3. Хариуцагч газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ Б.*******гийн ажиллаж байсан соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо нь тус засаг газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны дугаар “Тамгын газрын бүтэц орон тоог батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар хасагдсан тул энэ талаар 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн сонсох ажиллагаагаар мэдэгдэж, баримт дээр гарын үсгийг нь зуруулсан. Тухайн албан тушаал нь хийх ажил үүргийн тодорхойлолтын хувьд нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалын хийх ажил үүрэгтэй давхцаж байгаа тул энэхүү ажлын байр хасагдсан, Б.*******г ажиллуулах боломжгүй” гэж тайлбарлан, маргажээ.

 4. Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******г газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хариуцагч байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 4,437,712 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагч байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч тал  “Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын бүтэц орон тоонд байхгүй байгаа ажлын байранд томилуулах хүсэлтэй байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдгийг буруу тайлбарлан хэрэглэж хэт нэг талыг баримталсан нь мэтгэлцэх зарчим, мөн талуудын тэгш эрхийг зөрчсөн. Одоо тус байгууллагад Соёлын асуудал хариуцсан арга зүйч гэдэг орон тоо байхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...”  гэх агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

6. Шүүх хэрэгт зохигч талуудаас гаргаж өгсөн, тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, маргааны үйл баримтад Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх эрх зүйн нийтлэг зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

7. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

7.1. засаг газрын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Б.*******г тус засаг газрын соёлын асуудал хариуцсан арга зүйчээр түр хугацаагаар томилж, 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар  2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэл жирэмсний чөлөө олгосон байх ба 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан үндэслэлээр мөн өдрөөс эхлэн соёл, урлагийн асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалд томилжээ. Харин газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах үед орон тоон нь хасагдсан гэх үндэслэлээр  2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаагаа мэдэгдэж, ажил олгогчийн санаачилгаар 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Б.*******г ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байна.

7.2 Ажил олгогч нь ажилтан Б.*******тай 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд  Монгол Улсын захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4, 67.5, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасныг баримтлан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн тушаал гаргажээ.

7.3 Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн эрхийн маргаанаа хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороогоор шийдвэрлүүлэх боломжгүй байсан болох нь засаг газрын 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2/207 тоот албан бичгээр тогтоогдсон.

7.4 Түүнчлэн нэхэмжлэгч Б.******* нь хүү ийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төрүүлж өсгөж байгаа бөгөөд ажлаас чөлөөлөгдөх үедээ 1 нас, 8 сартай хүүхэдтэй эх болох нь зохигчийн тайлбар төрсний гэрчилгээний хуулбар, Б.*******д жирэмсний чөлөө олгох тухай тушаалын хуулбараар нотлогдсон байна.

8. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон дээрх үйл баримтуудаас дүгнэвэл, талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтад Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт бодит байдалд нийцсэн байна.

8.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заажээ. Хуулийн энэ зохицуулалтын “ажлын байр хасагдсан” гэдэг нь  тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгоно,  харин “орон тоо цөөрүүлэх” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасч багасгасныг хэлнэ.

Маргаан бүхий энэ тохиолдолд “ажлын байр хасагдсан, мөн цөөрсөн, нийгмийн бодлогын мэргэжилтэн болон  соёлын асуудал хариуцсан арга зүйчийн албан тушаалын чиг үүрэг давхацсан нөхцөл байдал бий болоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

  Өөрөөр хэлбэл хариуцагч тал чиг үүрэг нь давхцаж байгаа тул тус байгууллагын Соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажлын байрны нэршлийг өөрчилж нийгмийн бодлогын мэргэжилтэн болгож, орон тоог 1 болгон багасгасан гэж тайлбарласан атлаа энэ талаарх нотлох баримтууд болон нийгмийн бодлогын мэргэжилтний ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага, ажлын байрны тодорхойлолт хэрэгт авагдаагүй, түүнчлэн Соёлын асуудал хариуцсан арга зүйчийн ажлын байрны чиг үүрэг нь нийгмийн бодлогын мэргэжилтний ажлын байрны чиг үүрэгтэй давхацсан, зайлшгүй уг ажлын байрыг хасах цөөрүүлэх болсон үндэслэл буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй байна. 

8.2 Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөр эрхлэлтийг харилцааг цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь үлдээж ажиллуулах ажилтныг сонгох тодорхой шалгуур, шаардлагыг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ зэрэгт тусгах замаар зохицуулах боломжтой бөгөөд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг Б.******* хангахгүй байсан гэх нотлох баримт ирүүлээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

8.3 Мөн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан, цөөрсөн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглосон байхад 1 нас 8 сартай хүүхэдтэй Б.*******гийн хөдөлмөрийн гэрээг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-т заасантай нийцээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй .

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “... Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно...” гэж заасан бөгөөд ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хууль бусаар цуцалсан болох нь тогтоогдож байх тул ажилтан нь ажил олгогчийн буруутай үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс, түүнтэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг шаардах нь нэхэмжлэгчийн эрх, түүний шаардах эрхийн үндэслэл болно.

 Анхан шатны шүүх ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасалдсан үйлдэл нь ажил олгогчийн ажилтныг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тушаалын үр дагавартай шалтгаант холбоотой байх тул түүнд олгогдох ёстой олговрыг хуульд заасан журмын дагуу тооцож олгосон нь үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.

10. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Б.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.   

   11. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,ТОГТООХ нь:

 

    1. аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны  06 дугаар сарын 18-ны өдрийн 425 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямсүрэн, түүний өмгөөлөгч Г.Батзаяа нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

      

                                  ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

                                             ШҮҮГЧ                                          М.НЯМБАЯР  

 

                                             ШҮҮГЧ                                         Ж.ОТГОНХИШИГ