| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/1362/Э |
| Дугаар | 1379 |
| Огноо | 2019-09-18 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 1379
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Батболд, улсын яллагч Т.Жаргалсайхан, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт С Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 2501 1844 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз Ү.Б маргалдан улмаар 54-34 УНИ улсын дугаартай пруис-20 маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар устгасны улмаас 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.Б мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-н 13-14/, тээврийн хэрэгслийн ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Ү.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.М мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-31/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Т.О мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 32-33/, мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр С.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 44/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар С.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50-51, 141-142/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 53/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас С.Б нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз Ү.Б маргалдан улмаар 54-34 УНИ улсын дугаартай пруис-20 маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар устгасны улмаас 435.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч С.Б Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69 дүгээр сургуулийн орчимд найз Ү.Б маргалдан улмаар 54-34 УНИ улсын дугаартай пруис-20 маркийн автомашины баруун талын толийг хууль бусаар устгасны улмаас 435.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч С.Б өгсөн “…” гэх мэдүүлэг /хх-н 20-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ү.Б өгсөн: ”…” гэх мэдүүлэг /хх 24-25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.А өгсөн “....” гэх мэдүүлэг /хх-26-27/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.М өгсөн: “ ….” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-19/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүхээс шүүгдэгч С.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Шүүхээс шүүгдэгч С.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байлдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч С.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Мөн шүүгдэгч С.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөний улмаас 15 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Бат-Амгаланд 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Б цагдан хоригдсон 15 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 120 цагийг түүний эдлэх ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 380 /гурван зуун ная/ цагаар тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.