| Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ягнайжав Туул |
| Хэргийн индекс | 135/2024/00889/и |
| Дугаар | 209/МА2025/00063 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 209/МА2025/00063
ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч Г.Давааренчин, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/00777 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******д холбогдох,
Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцнаас албадан гаргуулах, 2,700,000 төгрөг гаргуулах” тухай,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай,
Иргэний хэргийг хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Би Дархан-Уул аймгийн Шарын гол сум 1-р баг, Хайрхан баг тоот хаягтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 11 сарын 27-ны өдөр худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлд авсан. Энэ орон сууцыг миний өмнө өмчилж байсан хүнийг ******* овогтой ******* гэдэг. Б.******* нь надаас зээлсэн мөнгөө өгч чадахгүй байсан учраас энэ орон сууцаа 60,000,000 төгрөгт тооцож надад худалдсан юм.
Тухайн үедээ орон сууцанд айл амьдарч байгаа, энэ айл өнөө маргаашгүй нүүх юм гэж хэлж байсан. Гэвч сүүлд нь та наад айлаа өөрөө гаргаарай, шүүх цагдаагаар явдаг сан уу таны асуудал, би чөлөөлж өгч чадахгүй байна гэж хэлсэн. Би ******* болон түүний эхнэртэй уулзаж хэлсэн боловч орон сууцыг чөлөөлж өгөх бодолгүй байгаагаас миний өмчлөх эрх зөрчигдөж байна.
Иймээс өөрийн хууль ёсны өмч болох Дархан-Уул аймгийн Шарын гол сум 1-р баг, Хайрхан баг тоот хаягтай улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 3 өрөө орон сууцанд хууль бусаар оршин сууж байгаа *******, түүний гэр бүлийг албадан гаргуулж, орон сууцаа чөлөөлүүлэх, 2023 оны 11 сарын 27-ны өдрөөс буюу өмчлөлдөө авсан өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар 22-ны өдрийг хүртэл сар бүрийн түрээсийг 450,000 төгрөгөөр тооцож нийт 6 сарын түрээсийн төлбөрт 2,700,000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна.гэжээ. / х.х 1-2/
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
Миний бие нь 2022 оны 6 сард өөрийн төрсөн эгч Б.*******гаас өөрийнх нь өмчлөлийн Дархан-Уул аймаг Шарын гол сумын 1 дугаар баг Хайрхан 2 дугаар байрны өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж түүнд бэлэн 22,000,000 төгрөг 5 тугалтай үхрийг 5,000,000 төгрөгт тооцож нийт 27,000,000 төгрөг өгсөн.
Энэ үед эгч Б.******* нь 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ “” ББСБ-д барьцаалж зээл авсан байсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 3,000,000 төгрөг үлдсэн байсныг би төлж дуусгахаар, эгч Б.******* орон сууцаа зээлийн барьцаанаас суллагдсаны дараа өмчлөх эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөхөөр бид тохиролцож байсан.
Би ББСБ-ын зээлийг нь төлж дуусгачхаад өмчлөх эрхийн гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлж авахаар эгч Б.*******тай холбогдоход******* гэж хүнээс зээлсэн мөнгөнийхөө барьцаа болгож барьцаанд тавьсан байгаа,******* нь зээлийн баталгаа болгож өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр түр шилжүүлсэн, би зээлсэн мөнгөө төлөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Энэ хооронд эгч Б.******* нь хүндээр өвчилж зээлсэн мөнгөө төлж чадахгүй өнөөг хүрсэн юм билээ. Энэ орон сууцыг худалдаж аваад үнийг нь би төлсөн учир энэ 3 өрөө орон сууцны эзэн буюу өмчлөгч нь би өөрийгөө гэж бодож байгаа.
Б.******* нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдлаар хийгдээгүй, зээлийн барьцаа болгох зорилгоор байгуулагдсан гэрээ учир энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэрээ гэж би үзэж байна. Иймд 3 өрөө орон сууцнаас албадан гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг би зөвшөөрөхгүй болно гэжээ. / х.х-41 /
3. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний бие нь 2022 оны 6 сард өөрийн төрсөн эгч Б.*******гаас өөрийнх нь өмчлөлийн Дархан-Уул аймаг Шарын гол сумын 1 дүгээр баг Хайрхан 2 дугаар байрны өрөө орон сууцыг 35,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж түүнд бэлэн 22,000,000 төгрөг, тугалтай 5 үхрийг 5,000,000 төгрөгт тооцож нийт 27,000,000 төгрөг өгсөн.
Тухайн үед Дархан-Уул аймаг Шарын гол сумын 1 дүгээр баг Хайрхан тоот 3 өрөө орон сууцыг эгч Б.******* нь “” ББСБ-д барьцаалж зээл авсан байсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 8,000,000 төгрөг үлдсэн байсныг би төлж дуусгахаар тохиролцож аман хэлцэл хийсэн. Орон сууцаа зээлийн барьцаанаас чөлөөлөгдсөний дараа өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлж байсан юм.
Би ББСБ-ын зээлийг нь төлж дуусгачхаад өмчлөх эрхийн гэрчилгээгээ нэр дээрээ шилжүүлж авахаар эгч Б.*******тай холбогдоход “ гэж хүнээс зээлсэн мөнгөнийхөө барьцаа болгож барьцаанд тавьсан байгаа,******* нь зээлийн гэрээний баталгаа болгож өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр түр шилжүүлэн авсан, би зээлсэн мөнгөө төлөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг чиний нэр дээр шилжүүлж өгнө “ гэж хэлсэн. Эгч Б.******* нь энэ хооронд хүндээр өвчилж байнгын эмчилгээнд байсан тул би үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хурдан шилжүүлж өгөхийг шаардаж чадахгүй байсаар өнөөг хүрсэн бөгөөд эгч ч зээлсэн мөнгөө төлж чадахгүй өнөөг хүрсэн юм билээ. Энэ орон сууцыг би худалдаж аваад 2 жил гаран хугацаанд амьдарч байна. Хэдийгээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ*******ийн нэр дээр байгаа хэдий ч*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдлаар байгуулагдаагүй, зээлийн барьцаа болгох зорилгоор байгуулагдсан гэрээ учир энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ юм.
Иймд Дархан-Уул аймаг, Шарын гол сумын 1-р баг Хайрхан 2-р байрны өрөө орон сууцны өмчлөгчөөр ******* намайг тогтоож өгнө үү. /х.х-42 /
3.1. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
... Б.******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ. / х.х-63 /
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн татгалзал, хариу тайлбартаа:
Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хуулийн дагуу, эсхүл улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Гэтэл хариуцагч нь би төрсөн эгч болох Б.*******гаас орон сууцыг нь худалдан авахаар болж 22,000,000 төгрөг бэлнээр, 5 тугалтай үхрийг 5,000,000 төгрөгт тооцож өгсөн гэсэн нь хариуцагч *******д өмчлөх эрх үүсээгүй гэдгийг бүрэн илэрхийлж байна.
, нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ нь бодит байдлаар байгуулагдсан бөгөөд орон сууцыг 60,000,000 төгрөгөөр үнэлэн*******т худалдсан. Харин******* нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний үндсэн дээр тус орон сууцыг өөрийн нэр дээр авсан байдаг. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /х.х-65 /
4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын татгалзал, хариу тайлбартаа:
,*******ээс 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн мөнгөндөө тооцоо нийлэн маргаан бүхий орон сууцыг шилжүүлэн өгсөн байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагчийн зүгээс орон сууцыг даруй суллан өгсөн тохиолдолд түрээсийн төлбөр нэхэмжилсэн шаардлагаасаа татгалзах боломжгүй, хэрвээ үгүй бол төлбөр гаргуулах шаардлагаа нэмэгдүүлнэ гэжээ. /х.х-77 /
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус зааснаар *******ын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан 2 дугаар байрны 8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг чөлөөлж, нэхэмжлэгч*******т олгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.4-т тус тус зааснаар *******ын нэхэмжлэлтэй*******т холбогдох*******, Б.******* нарын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан 2 дугаар байрны 8 м.кв талбайтай 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,350 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 528,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******т олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
а. ...Б.******* нь зээлийн гэрээний барьцаа болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр*******тэй байгуулан худалдаж авсан нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг*******ийн нэр дээр шилжүүлэн өгсөн байсныг шүүхэд хэргийн материалтай танилцахдаа мэдсэн.
...Энэ орон сууцыг би худалдаж аваад, 2 жил гаруй хугацаанд амьдарч байна.
...Зээлийн барьцаа болгон байгуулагдсан дүр үзүүлэн хийсэн хэлцэл учир гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байна. Миний бие нь 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр*******, Б.******* нарын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй.
б. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан.
нь Б.*******тай 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 30,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж, Дархан- Уул аймаг, Шарын гол сум, 1-р баг, Хайрхан 2-р байрны 8.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 3 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулсан байна. /х.х-ийн 78-81/
Улмаар 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад барьцаалбарыг бүртгүүлсэн тэмдэглэгээ хийгджээ.
Б.******* ******* нарын худалдах, худалдан авах гэрээг амаар хийсэн болохоо хурал дээр илэрхийлсэн, мөнгө шилжүүлсэн баримтаа өгсөөр байхад хууль бус эзэмшигч гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. Миний бие өмгөөлөгч, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлээгүй шүүх хуралдаанд ганцаараа орсон болно гэжээ. / х.х-169-170/
5. Нэхэмжлэгч талаас давж заалдсан гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.
ХЯНАВАЛ:
6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ сөрөг нэхэмжлэлийн агуулга, үндэслэлийг тодруулаагүй, хүсэл зоригийн илэрхийллийг зөв тайлбарлаж, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
7. Хэргээс судлан үзэхэд:
Нэхэмжлэгч хариуцагч *******д холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Шарын гол сум, 1-р баг, Хайрхан 2-р байрны 8.0 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасныг хариуцагчаас тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар эзэмшээгүй худалдан авахаар тохирч эзэмшилдээ авсан гэж марган улмаар нэхэмжлэгч*******ийн иргэн Б.******* нарын хооронд “2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан “үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс хөрөнгөө чөлөөлүүлнэ гэж тайлбарладаг бол хариуцагч сөрөг шаардлагаа үл хөдлөх хөрөнгийг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.*******тай маргаан бүхий орон сууцыг 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, орон сууцны үнэд бэлэн мөнгө өгч бусад төлбөрийг Б.*******гийн “” ББСБ-д төлөх зээлийн төлбөрт төлөхөөр тохиролцоод орон сууцыг эзэмшилдээ авч 2 жил гаруй хугацаанд амьдарч байгаа гэж тайлбарлан******* иргэн Б.******* нарын хооронд “2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөх байгуулсан “үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” сөрөг шаардлага гаргасан байна.
8. Хэргийн зохигчдоос маргаантай холбоотой нотлох баримтуудаа шүүхэд ирүүлсэн байх ба шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, зөвхөн худалдах худалдан авах гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн гэж дүгнэсэн, мөн хариуцагчийн сөрөг шаардлага тодорхойгүй байхад шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Өөрөөр хэлбэл: Хариуцагчийн татгалзал нь маргаан бүхий орон сууцыг иргэн Б.*******тай байгуулсан хэлцлийн дагуу 2021 онд эзэмшилдээ авсан, иргэн Б.******* нь орон сууцыг хэлцлийн дагуу бусдын эзэмшилд шилжүүлсэн атлаа 2023 онд нэхэмжлэгч*******т худалдсан, энэ талаараа хариуцагчид мэдэгдээгүй тул зөвшөөрөхгүй гэж сөрөг шаардлагаа өөрт хөрөнгийн үнийг төлсөн, мөн хөрөнгийг давуу эрхээр худалдан авах боломжтой гэсэн агуулгаар тайлбарласан байхад шүүх түүний гаргаж буй сөрөг шаардлагыг тодруулахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн зохигчдын нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хариуцагчийн татгалзлын тайлбараа гаргах нь мэтгэлцэх зарчим хэрэгжих нөхцөл болдог.
9. Иймд анхан шатны шүүх нь, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, зохигчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй, хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 14-ний өдрийн 307/ШШ2025/00777 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч *******аас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН
Я.ТУУЛ