Шүүх | Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сангаагийн Отгонцэцэг |
Хэргийн индекс | 120/2017/0000/з |
Дугаар | 11 |
Огноо | 2017-06-20 |
Маргааны төрөл | Газар, |
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч С.Отгонцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “******* ******* *******” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өмнөговь аймгийн ******* сумын ******* ******* холбогдох,
“******* сумын ******* даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.*******, О.******* нарт холбогдох хэсгийг, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээд Ш.*******, О.*******, тэдгээрийн өмгөөлөгч Н.Нармандах, гуравдагч этгээд С. итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Р.Оюунсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 252 дугаар тогтоолоор Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн ******* *******ын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “******* ” ХХК-д олгосноор Өмнөговь аймгийн ******* даргын 2009 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 441 тоот захирамжаар “******* ” ХХК-д ******* ******* барих зориулалтаар нийт 6740 га газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32, 2012 оны 07/04 дүгээр зөвлөмж, Төрөөс ******* *******ын тээврийн талаар баримтлах бодлого, Төмөр *******ын тээврийн тухай хуулийг үндэслэн Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 121 дүгээр тогтоолоор “Төрөөс ******* *******ын талаар баримтлах бодлого”-ын дагуу 1, 2 дугаар үе шатанд барьж эхлэх ******* *******ын суурь бүтцийг улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой ******* *******ын суурь бүтэц гэж үзэж уг ******* *******ын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “******* ******* *******” ТӨХК-д шилжүүлсэн.
Энэхүү Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Зам тээврийн яам, Төрийн өмчийн хороо болон “******* ” ХХК, “******* Рейл” ХХК-ийн хооронд 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд ******* *******ын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх “Концессын гэрээг цуцпах гэрээ”, “******* ******* *******” ТӨХК, “******* ” ХХК болон ' Си ” корпорацийн хооронд “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-г тус тус байгуулж, ******* *******ын суурь бүтэц барихтай холбоотой бүхий л эрх, үүргийг “******* ******* *******” ТӨХК-д шилжүүлснээр Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн ******* ******* барихтай холбоотой “******* ” ХХК-д олгосон бүх эрх, үүрэг, зөвшөөрөл, газар эзэмших эрх эрх залгамжлалын журмаар “******* ******* *******” ТӨХК-д шилжин ирсэн. Төмөр *******ын бүтээн байгуулалтад зориулан Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 441 тоот захирамжаар олгосон газартай ******* сумын засаг дарга нь 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамж, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжуудаар давхцуулан газар олгосон нь ******* *******ын бүтээн байгуулалтыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэж байна.
Өөрөөр хэлбэл “******* ******* *******” ТӨХК-ийн ******* *******ын бүтээн байгуулалт хийх газарт ******* сумын ******* дарга хууль бусаар давхцуулан газар олгосон байна. ******* сумын ******* даргын 2011 онд ******* *******ын зурвас газартай давхцуулан газар олгосон дээрх захирамжуудыг хүчингүй болгуулахаар Өмнөговь аймгийн ******* дарга, ******* сумын ******* ******* удаа дараа хандаж байсан хэдий ч албан ёсоор тодорхой хариу өгөөгүй, асуудлыг шийдвэрлээгүй. Өмнөговь аймгийн ******* ******* хамгийн сүүлд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1/641 дугаартай албан бичгээр хандсан ч одоогоор хариу ирүүлээгүй байна.
Иймд Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.*******, О.******* нарт холбогдох хэсгийг, мөн оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжуудыг болон газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх 2008 оны Засгийн газрын 252 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн ******* *******ын суурь бүтэц тавих ажлыг “******* Ресурс” компанид олгосон байдаг. Үүнтэй холбоотой аймгийн ******* дарга аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан тогтоолыг үндэслэн 2009 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 441 дугаар захирамжаар “******* Ресурс” компанид 6740 га газрыг ******* *******ын зориулалтаар газар олгосон. Цогтцэций сумын Ухаа худгийн уурхайгаас Гашуун сухайт чиглэлийн ******* ******* нь нийгэм эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой гэж үзээд төр энэ ажлыг өөрөө гүйцэтгэх болоод 2012 оны Засгийн газрын 121 дүгээр тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжүүдийг үндэслэн “******* Ресурс” компаниас “******* ******* *******” төрийн өмчит хувьцаат компаниар гүйцэтгүүлэхээр эрхийг шилжүүлсэн. Үүний дараа эрх, үүрэг шилжүүлэх гэрээг хийснээр ******* *******тай холбоотой бүх эрх шилжсэн. Гэтэл 2011 онд ******* сумын ******* дарга нэр бүхий гурван хүнд өвөлжөө болон үйлчилгээний зориулалтай газар олгож захирамж гаргасан байгаа. Энэ газар нь 2009 онд олгогдсон ******* *******ын газартай давхцуулж олгосон нь хууль бус гэж үзэж байна. “******* ******* *******” ТӨХК нь үндсэн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон тул ******* сумын ******* даргын гаргасан захирамжууд болон холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна, газар эзэмших 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа татгалзсан гэв.
Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын ******* дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ”...Аймгийн ******* даргын 2009 оны 441 дүгээр захирамжтай “******* ******* *******” ТӨХК-ийн эзэмшил гэгдэх тус сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх трасст хамаарагдах газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хүсэлт ирүүлж тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулаагүй... аймгийн ******* даргын 2009 оны 441 дүгээр захирамж нь орон нутгийн төлөвлөлт, эрх зүйн актыг зөрчсөн байна. Мөн аймгийн ******* даргын 2013 оны а/503 дугаар захирамжаар 2009 оны 441 дүгээр захирамжийн хавсралтаас “******* ” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон.
Иймээс “******* ******* *******” ТӨХК-ийн газар эзэмших эрх нь аймгийн ******* даргын 2013 оны а/503 дугаар захирамжаар үүссэн байна. Энэ компани дээрх а/503 дугаар захирамжаар газар эзэмших эрхээ шийдвэрлүүлсэн боловч төлбөрөө төлж газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байгаа учир Газрын тухай хуулийн 40.1.5-д заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байна.
Сумын засаг даргын 2011 оны 44, 125 дугаар захирамжууд нь газар зохион байгуулалтын 2010 оны төлөвлөгөөнд тусгагдаж, дуудлага худалдааны журмаар шийдвэрлэгдсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, Газрын тухай хуулийн 21.4.3, 33.2.1 дэх заалтуудыг үндэслэн гарсан хуульд нийцсэн шийдвэр гэж үзэж байна. Сумын ******* даргын 2011 оны 200 дугаар захирамж гараагүй нь Х.Түмэмбэрэлийн өгсөн мэдүүлэг, мөн архивт буй ******* даргын 2011 оны захирамжийн бүртгэлийн дэвтэрт тус захирамж тэмдэглэгдээгүй байгаа зэргээр нотлогдож байна...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тухайн үед миний бие сумын газрын даамлаар ажилладаг байсан. Шинээр газар олгохдоо тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу газар олголтыг хийдэг. Одоо ч энэ хууль дүрэм мөрдөгдөж байгаа. Гэтэл яагаад 2009 оны ******* сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар аймгийн ******* даргын захирамжаар олгогддог юм. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй олгогдсон газар бол хүчин төгөлдөр биш гэсэн хууль дүрэм өнөөдрийг хүртэл мөрдөгдөж байна.
Аймгийн ******* даргын 2009 онд “******* Ресурс” компанид газар олгосон шийдвэр, албан бичиг нь ******* сумын удирдлагуудад ирээгүй. Мөн 2010 онд дуудлага худалдаа явуулж газар олгоход газрын кадастрын мэдээлийн санд ******* *******ын газар огт бүртгэгдээгүй байсан. Гуравдагч этгээдүүдэд газар олгоход ******* *******ын газар кадастрын мэдээлийн санд бүртгэгдсэн байсан бол бид давхардуулахгүй өөр газар олгох боломж байсан. Үүнээс харахад газар эзэмшигч “******* ******* *******” ТӨХК нь үүргээ биелээгүй гэж үзэж байна. Мөн газрын төлбөрөө төлөөгүй байгаа талаар тайлбар хавтас хэрэгт авагдсан. Хуулинд зааснаар бол ******* *******ын газар нь хүчингүй болох нөхцөл нь бүрдсэн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ш.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь энэ газрыг 2005 оноос ямар нэг шийдвэргүй ашиглаж байгаад байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгэж тухайн газрыг хуулийн дагуу дуудлага худалдаагаар 2010 онд авч эзэмшиж эхэлсэн. Өөрийн хөрөнгөөр газар дээрээ их хэмжээний мод тарьж, байшин барилга барьж худалдаа үйлчилгээ явуулж байна. Сайжруулсан ******* барьсан. Мөн гэрэ заасны дагуу газрын төлбөрөө төлж, тайлан мэдээгээ цаг хугацаанд нь гаргаж байсан. Гэтэл ******* *******ын газартай давхардсан гээд үйл ажиллагааг зогсоогоод байгаа нь иргэд бид хохиролтой байна гэв.
Гуравдагч этгээд О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний энэ асуудлыг хуулийн дагуу үнэнээр шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Олон жилийн хүч хөдөлмөр орсон бүтээн байгуулалтууд байгаа. Их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан. Хуулийн дагуу энэ газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа бид хохиролтой байна гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээд болох Ш.*******, О.******* нар ******* сумын ******* даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжаар ******* сумын Жавхлант багийн Хөх үзүүр гэдэг газар худалдаа үйлчилгээний зориулалтаар 1 га газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж авсан байдаг. Энэ газар нь тухайн жилийнхээ сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан зориулалтынхаа дагуу дуудлага худалдаагаар олгогдсон байгаа.
******* сумын ******* дарга нь гуравдагч этгээдүүдийн газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг сумынхаа иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлүүлсэн байдаг. Аймгийн ******* даргаас ******* *******ын газрыг олгохтой холбогдуулан хавтас хэрэгт ирүүлсэн нотлох баримтуудыг үзэхэд эргэлзээтэй зүйл их байгаа. Аймгийн ******* даргын 2013 оны а/503 дугаар захирамжаар 2009 оны 441 дүгээр захирамжийн “******* Ресурс” компанитай холбоотой заалтыг хүчингүй болгосон. “******* ******* *******” ТӨХК-д газар эзэмших эрх 2013 онд олгогдсон байхад өмнө нь олгогдсон ******* сумын ******* даргын 2011 оны 44, 125, 200 дугаар захирамжаар олгогдсон газрууд хүчингүй болсон 441 дүгээр захирамжаар олгосон газартай давхацсанаараа нэхэмжлэгчийн ямар эрх хөндөгдөөд зөрчигдөөд байгаа юм.
Мөн хариуцагч тал хэлсэн хуулинд заасан үүргээ биелүүлээгүй газрын төлбөрөө төлөөгүй байгаа. Эцэст нь хэлэхэд хуулийн дагуу газар эзэмшээд үйл ажиллагаагаа явуулж байгаа жирийн иргэдийн эрх ашиг төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод хөндөгдөж байна. Иймд “******* ******* *******” ТӨХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд С.Наранцацралын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Засгийн газрын тогтоол, аймгийн ******* даргын захирамж гэж яриад байх юм. Төмөр *******ын хуулиа судлах хэрэгтэй юм биш үү гэж хэлмээр байна.
******* сумын ******* даргын дуудлага худалдаагаар олгосон газар хуулийн дагуу олгогдсон гэж үзэж байгаа. Наранцацрал 2010 онд тухайн газрыг эзэмшиж эхлээд 2013 онд ******* *******ын далан тулж ирээд үйл ажиллагаагаа зогсоосон. Гуравдагч этгээдүүд эзэмшиж байгаа газрынхаа төлбөрийг цаг тухайнд төлж, гэрэ заасан үүргээ биелүүлж өдийг хүрсэн. Гэтэл төрийн нэр барьж иргэн хүнийг ингэж хохироож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК нь “Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.*******, О.******* нарт холбогдох хэсгийг, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамж, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан[1].
Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч тал “ ******* *******ын бүтээн байгуулалтад зориулан Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 441 дүгээр захирамжаар “******* ” ХХК олгож, “******* ******* *******” ТӨХК-д шилжүүлсэн газартай давхацуулан ******* сумын ******* дарга хууль бусаар газар олгосон” гэж,
Хариуцагч тал “Өмнөговь аймгийн ******* даргын 2009 оны 441 дүгээр захирамжийн “******* ” ХХК-д холбоотой хэсэг хүчингүй болсон, нэхэмжлэгчид 2013 онд газар эзэмших эрх шинээр үүсэхээс өмнө ******* сумын ******* дарга сумын газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газрыг дуудлага худалдаа явуулан 2011 оны 44, 125 дугаар захирамжуудаар Ш.*******, О.*******, С.Наранцацрал нарт газар олгосон нь холбогдох хууль тогтоомжийг болон нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэгч кадастрын зургаа хийлгэж газрын мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй” гэх агуулгаар тус тус маргасан.
Анх Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 252 дугаар тогтоолоор Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлийн ******* *******ын суурь бүтцийг барьж байгуулах тусгай зөвшөөрлийг “******* ” ХХК-д олгосныг үндэслэн Өмнөговь аймгийн ******* дарга 2009 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Төмөр *******ын газрын тухай” 328 дугаар захирамжаар ******* *******ын транссыг баталж, 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” 441 дүгээр захирамжаар Өмнөговь аймгийн Цогтцэций, Баяндалай, ******* сумдын нутгаар дайрах, Ухаа худгийн нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомтын чиглэлд байрших “******* *******” барих зориулалтаар нийт 6740 га газрыг 60 жилийн хугацаатайгаар дээрх компанид эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2009 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 0173591 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар уг газрыг “******* ” ХХК эзэмшсэн байна.[2]
Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Төрөөс ******* *******ын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 121 дүгээр тогтоолоор болон 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Зам, тээврийн яам, Төрийн өмчийн хороо, “******* ******* *******” ТӨХК болон “******* ” ХХК, “******* Рэйл” ХХК-иудын хооронд байгуулагдсан “Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлд ******* *******ын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх Концессын гэрээг цуцлах гэрээ”, “******* ******* *******” ТӨХК, “******* рэйл” ХХК, “ Си ” корпорацийн хооронд байгуулагдсан “Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”-ийн дагуу ******* *******ын суурь бүтэц барихтай холбоотой эрх, үүрэг “******* ******* *******” ТӨХК-д шилжиж[3], Өмнөговь аймгийн ******* даргын 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн “Хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” а/503 дугаар захирамжаар Цогтцэций сумаас Гашуунсухайтын хилийн боомтын чиглэлд байрших “******* *******”-ын зориулалтаар 60 жилийн хугацаатай “******* ******* *******” ТӨХК-д эзэмшүүлж, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн а/553 дугаар захирамжаар уг газрын хэмжээг 5724.59 га болгож багасган шийдвэрлэж, Төрийн байгууллагын газар эзэмших эрхийн 000435364 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсанаар[4] дээрх ******* *******ын зориулалтаар “******* ” ХХК-д олгосон газар эзэмших эрх “******* ******* *******” ТӨХК-д шилжсэн байна.
Хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн ******* даргын 2013 оны а/503 дугаар захирамж, “******* ” ХХК“-тай 2009 онд байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоож хүлээлгэж өгсөн 251 дугаартай акт, 2013 онд “******* ******* *******” ТӨХК-тай байгуулсан газар эзэмшүүлэх гэрээ, эзэмших газрын баталгаат хэмжээг тогтоож хүлээлгэж өгсөн акт зэргээс үзэхэд “******* ” ХХК-д 2009 онд олгосон нийт 6740 га газрын хэмжэ өөрчлөлт оруулж /******* *******ын далан барих зориулалтаар эзэмшүүлсэн 472 га газрыг 435.8 га болгон, ******* *******ын хамгаалалтын зурвас 5249 га газрыг 4338.79 га болгон, өртөө, зөрлөгийн барилга, байгууламж барих зориулалтаар эзэмшүүлсэн 1019 га газрыг 950 га болгон, мөн дээрх захирамжаар Ухаа худгийн уурхайгаар зүүн тийш 4 км-т байрших 69 га газрын зориулалтыг өөрчлөн нүүрс ачиж буулгах талбайн зориулалтаар “******* ” ХХК-д эзэмшүүлсэн/ багасгажээ.
1. Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.*******, О.******* нарт холбогдох хэсэг, 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч Өмнөговь аймгийн ******* сумын ******* дарга 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 32, мөн 05 дугаар сарын 17-ны өдрийн 46 дугаар захирамжуудаар ******* сумын Жавхлант баг /Хөх үзүүрт/-ийн нийт 10000 м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр дуудлага худалдааг тус тус зарлан явуулж, улмаар мөн сумын ******* дарга 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Ш.*******, О.******* нарт тус бүр 0.1 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжаар С.Наранцацралд ******* сумын Жавхлант багийн нутаг “Хөх үзүүр” гэх газарт 0.1 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар тус тус эзэмшүүлэхээр шийдвэрлэж, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг Ш.******* /0300583 дугаар/, О.******* /0300584 дүгээр/ нарт 2011 оны 05 дугаар сарын 02-ны өдөр, С.Наранцацралд /0332243 дугаар/ 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан болох нь нэгж талбарын 460102217 дугаар, 151102195 дугаар, 151102196 дугаар бүхий хувийн хэргүүд зэрэг[5] хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.[6]
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Сумын ******* дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.2-т “аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх”, 21.4.3-т “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжэ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” гэж заасан.
Өмнөговь аймгийн ******* даргын болон ******* сумын ******* даргын дээрх захирамжуудаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарт эзэмшүүлэхээр олгосон газрууд нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 сарын 24-ний өдрийн 3/9 дүгээр тогтоолоор батлагдсан аймгийн 2009 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд, ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2009 оны 12 сарын 30-ны өдрийн 3/05 дугаар хуралдааны тогтоолоор батлагдсан сумын 2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус тус тусгагдсан байх хэдий ч ******* сумын ******* дарга Өмнөговь аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн боловсруулагдаагүй ******* сумын “2010 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-ний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, уг төлөвлөгөө батлагдсанаас үүдэн газар давхцуулан олгох нөхцөл үүссэн байна. /Захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас/
Дээрх төлөвлөгөөний дагуу ******* сумын ******* дарга нь 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжаар С.Наранцацралд, мөн оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжаар Ш.*******, О.******* нарт тус бүр 0.1 га газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Өмнөговь аймгийн ******* даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар анх олгосон одоо нэхэмжлэгчийн эзэмшиж буй ******* *******ын суурь бүтэц барих газартай бүхэлд нь давхцуулж хууль болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Тодруулбал,
Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 224 тоот албан бичиг[7] болон түүнд хавсаргаж ирүүлсэн “******* сум ******* *******ын дагуух хэмжилт зураглалын ажил”-ын зураг, 2016 оны 305 тоот албан бичиг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2/1568 тоот албан бичиг, “******* сумын Жавхлант багийн байрзүйн зураг дээр маргаантай байгаа газрын цэгүүдийг давхцуулсан байдал”-ын зураг, ******* сумын Жавхлант багийн ******* дарга Н.Ширнэнг гэрчээр асуусан тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, Aimag cadastre буюу газрын кадастрын мэдээллийн сангаас хэвлэсэн зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас[8] үзвэл ******* сумын ******* даргын 2011 оны 44 дүгээр захирамжаар Ш.*******д худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 151102195 дугаартай, О.*******т мөн зориулалтаар эзэмшүүлсэн нэгж талбарын 151102196 дугаартай газрууд /бүхэлдээ/ нь Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу хийгдэж буй ******* *******ын хамгаалалтын зурвастай, 2011 оны 125 дугаар захирамжаар мөн дээрх зориулалтаар С.Наранцацралд эзэмшүүлсэн нэгж талбарын 460102217 дугаартай газар нь ******* *******ын далантай тус тус давхацсан болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан нь газрыг эзэмших харьцаанд шударга ёсыг хангаж, газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа бусдын эзэмшил газартай давхцаж байгаа эсэхийг шалгах үүргийг захиргааны байгууллагад хариуцуулсан агуулгатай зохицуулалт юм.
Гэтэл ******* сумын ******* дарга 2011 оны 44, 125 дугаар захирамжуудаар иргэн С.Наранцацрал, Ш.*******, О.******* нарт газар эзэмшүүлэхдээ бусдад өмнө нь эзэмшүүлсэн газартай давхцаж байгаа эсэхийг шалгаагүй нь буруу байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нараас шүүх хуралдаанд “2009 онд *******ийн *******ын зориулалтаар газар олгосон талаарх аймгийн ******* даргын шийдвэрийг ирүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй, кадастрын зургаа газрын мэдээллийн санд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь тэдний буруу” гэж тайлбарлан маргасан боловч Өмнөговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2016 оны 305 тоот албан бичигт “...Aimag cadastre буюу газрын кадастрын мэдээллийн сангийн програм нь зөвхөн солбицолуудыг зөвхөн гараас цифр тус бүрээр шивж оруулдаг, уг ******* *******ын кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэхийн тулд агентлаг болон “******* ” ХХК-ийн мэргэжилтэнтэй хамтран оруулах гэсэн боловч програм хүлээж авахгүй алдаа заасан…”, уг албан бичигт хавсаргаж ирүүлсэн мөн газрын 2011 оны 72 тоот албан бичигт[9] “...Ухаа худгаас-гашуунсухайтын хилийн боомт хүртэлх ******* *******ын зориулалтаар 6740 га газрыг эзэмшүүлсэн ба ******* *******ын трансын зураглалыг гаргаж 2011 оны 03 сарын 30-ны өдөр манай мэдээллийн санд оруулсан болно”, мөн газрын 2016 оны 239 тоот албан бичигт[10] “...“******* ” ХХК-иас ******* *******ын кадастрын зургийг 2009 онд мэдээллийн санд бүртгүүлэн баталгаажуулахаар ирүүлсэн...” гэсэн зэргээс үзвэл анх аймгийн ******* даргын 2009 оны 441 дүгээр захирамжаар ******* *******ын зориулалтаар “******* ” ХХК-д эзэмшүүлсэн газрын кадастрын зураглалыг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хүлээж авсан байх бөгөөд нөгөө талаар кадастрын зураг үйлдэх, мэдээллийн санд бүртгүүлэх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэгт хамаарахгүй, түүнчлэн Өмнөговь аймгийн ******* даргын 2009 оны 441 дүгээр захирамжийн дагуу олгосон эрхийн гэрчилгээг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гараагүй байх тул дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.*******, О.******* нарт холбогдох хэсгийг, 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж, газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. 2016 оны оны 10 дугаар сарын 04-ний өдөр “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тухай” хүсэлтээ бичгээр гарган шүүхэд ирүүлсэн ба нэхэмжлэгч “******* ******* *******” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаяр 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/754 тоот, Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01/1180 тоот албан бичгүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-т заасан эрхийг “******* ******* *******” ТӨХК-ийн Гэрээ, хууль, эрх зүйн албаны хуульч Д.д олгожээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах”, 28 дугаар зүйлийн 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрхийг эдэлнэ”, 28.2.3-т “нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хэсэгчлэн татгалзсанаа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байх тул мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрэ гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд захиргааны актыг бичгээр гаргана” гэж заасан байх бөгөөд Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамж нь бичгээр үйлдэгдэн гараагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 01/409 тоот, 11 дүгээр сарын 04-ний өдрийн 01/442 тоот, 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/517 тоот албан бичгүүд, Х.Түмэмбэрэлийг гэрчээр асуусан тухай тэмдэглэл, шүүхийн үзлэгийн тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр[11] нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “******* сумын ******* даргын 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч болон нэхэмжлэгчид хуваарилан нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйл зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “******* ******* *******” ТӨХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Өмнөговь аймгийн ******* сумын ******* даргын 2011 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дүгээр захирамжийн Ш.*******, О.******* нарт холбогдох хэсгийг, 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 125 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 200 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “газрын 0300583, 0300584, 0332243, 0373359 дугаартай гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Шүүхийн шийдвэрийн хоёр дахь заалтад хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ОТГОНЦЭЦЭГ
[1] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 133, 135-136, 362-373, 389-391 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 113-114, 116, 137-138, 154, 302-307 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 295-299, 336, 338-339 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 47-83, 123-124, 162-179 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 96-101, 118, 206, 212-223, 235-236 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 478-479 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 109-111, 127-128, 44-45, 373-391, 130-132 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 126 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 152 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 30, 148, 245-246, 42-43, 47-52, 100, 102, 105, 108 дугаар хуудас