| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 197/2025/13693/И |
| Дугаар | 210/МА2025/01678 |
| Огноо | 2025-10-01 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01678
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/08868 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******** холбогдох,
анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******** холбогдуулан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгч анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардсан байхад анхан шатны шүүх маргааны хүрээнээс хальж хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар эрх зүйн дүгнэлт өгснийг залруулж, зөвхөн нэхэмжлэлийн хүрээнд давж заалдах шатны шүүх дүгнэлт өгсөн болно.
Мөн шийдвэрт хариуцагчийн албан ёсны нэршлийг ******** ******** гэж алдаатай бичсэн байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2018/01906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2347 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 001/XT2019/00579 дугаар тогтоолоор "*******-аас 907,685,107 төгрөг гаргуулж, *******-нд олгохоор шийдвэрлэжээ.
Энэ шийдвэрээр ******* өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн гудамжны 112/2 тоот хаягт байршилтай, 228.69 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай эзэмших эрхтэй газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.
3.1. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад ******* өмчлөл, эзэмшлийн хувийн сууц, газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр битүүмжилж, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хураан авчээ.
Улмаар хураасан хөрөнгийн үнэлгээг шинжээч ******* 441,420,000 төгрөгөөр үнэлснийг ******* эс зөвшөөрч, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 162/ШШ2024/02250 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 210/МА2024/01566 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгожээ.
3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт зааснаар зөв тогтоосон.
4. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/01-02 дугаар тогтоолоор төлбөр төлөгч шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй учир хураан авч үнэлгээ тогтоолгосон ******* өмчлөл, эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн гудамжны 112/2 тоот хаягт байршилтай, 228.69 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай эзэмших эрхтэй газрыг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоожээ.
4.1. Үүний дагуу хариуцагч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын талаар төлбөр төлөгч "*******, өмчлөгч *******, улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэх хуудсаар мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарыг нийтэлсэн болох нь хэрэгт авагдсан 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн мэдэгдэх хуудас, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Өдрийн сонин-ийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар зэргээр тогтоогдсон байна.
4.2. Түүнчлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 04/01-02 дугаар тогтоолд ******* өмчлөл, эзэмшлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн гудамжны 112/2 тоот хаягт байршилтай, 228.69 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байршилтай эзэмших эрхтэй газрын хаягийн мэдээллийг алдаатай бичсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.
4.3. Хариуцагч нь анхны албадан дуудлага худалдаа зарлах, мэдэгдэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт нийцэж байна.
Харин шийдвэрийн тогтоох хэсэгт дээрх хуулийн зохицуулалтыг баримтлаагүй атлаа нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй зохицуулалтыг баримталсан алдааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 197/ШШ2025/08868 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** холбогдуулан гаргасан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ