Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 1235

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Б.Б, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.А, шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э овогт М Г, Х овогт С А, Б овогт Д Б нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902 00352 0142 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол улсын иргэн,

            2. Монгол улсын иргэн,

            3. Монгол улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

1. Яллагдагч М.Г нь 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос 50 км орчим зайтай газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай гялгар уутны хамт 4,75 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

Мөн 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Anchor /Анчор/ караоке бааранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай гялгар уутны хамт 4,75 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2. Яллагдагч С.А нь 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Anchor /Анчор/ караоке бааранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай 0,8 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

З. Яллагдагч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Anchor /Анчор/ караоке бааранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай "шавар" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр А төрсөн өдөрт очсон. Тэгээд цагдаа нар орж ирж барьж авсан. Гэм буруугаа хүлээж байна. Өөр ярих зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, М.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 07-10/, Д.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-15/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 16-17/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглзсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 18-19/, С.А биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 25-27/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 28-29/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-н 38/, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2922 дугаартай дүгнэлт /хх-н 52-54/, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2923 дугаартай дүгнэлт /хх-н 58-59/, шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2921 дугаартай дүгнэлт /хх-н 63-64/, шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 2920 дугаартай дүгнэлт /хх-н 68-71/, М.Гийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 87-88/, Д.Бгийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 90-91/, С.А шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 92-92/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 115-118/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар С.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 122-123/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Б гээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 127-130/, М.Г, Д.Б, С.А нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 150, 152, 154/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 168, 171, 173/ зэрэг болно.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 Нийслэлийн прокуророос яллагдагч М.Г нь 2018 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос 50 км орчим зайтай газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай гялгар уутны хамт 4,75 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

мөн 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Anchor /Анчор/ караоке бааранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай гялгар уутны хамт 4,75 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2. Яллагдагч С.Ань 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Anchor /Анчор/ караоке бааранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай 0,8 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

З. Яллагдагч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо Anchor /Анчор/ караоке бааранд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай "шавар" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Гэм буруугийн талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Гийг 2018 оны 10 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай гялгар уутны хамт 4,75 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, мөн дээрхи бодисоо 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороонд байрлах Anchor /Анчор/ нэртэй караоке бааранд өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

шүүгдэгч С.А 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороонд байрлах Anchor /Анчор/ нэртэй караоке бааранд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай 0,8 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан,

шүүгдэгч Д.Бг 2019 оны 05 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хороонд байрлах Anchor /Анчор/ нэртэй караоке бааранд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай "шавар" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

М.Гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт "...М.Гээс миний биед хар тамхи болон түүнийг хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл байгаа гэж хэлээд ...баруун талын хажуугийн халааснаас хуйлсан байдалтай 100 төгрөгийн дэвсгэрт, тугалган цаасыг гаргаж ирсэн ба мөн тухайн үедээ гялгар ууттай дээд хэсгийг хайлуулж наасан байдалтай цайвар өнгийн хатсан өвс мэт зүйлийг гаргаж ирэв. Гялгар ууттай зүйлийг ямар бодис болохыг асуухад "Өвс" гэх нэршилтэй мансууруулах бодис гэж хэлсний дагуу цахилгаан жин дээр жинлэхэд 4,57 грамм байсныг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авлаа..." гэх тэмдэглэл /хх-н 07-10/,

Д.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт "...Д.Бгийн ...хөх өнгийн гэртэй саарал өнгийн I phone 6 маркийн гар утасны гэрний дотор хэсэг болон утасны арын хэсэгт бор өнгийн зүйл наалдаж бохирлогдсон байдалтай байсан тул гар утсыг гэрний хамт шинжилгээнд хүргүүлэхээр тогтов." гэх тэмдэглэл /хх-н 11-15/,

С.А биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт "...." гэх тэмдэглэл /хх-н 25-27/,

эд мөрийн баримтаар тооцох тухай "...М.Гийн биед хийсэн үзлэгээр илэрч хураагдсан гялгар уутны хамт 4,57 грамм жинтэй өвс мэт бодис, хуйлсан 100 төгрөгний дэвсгэрт, тугалган цаас, Д.Бгийн бие үзлэг хийхэд илэрч хураагдсан I phone 6 маркийн гар утас болон гэр, С.А биед үзлэг хийхэд илэрч хураагдсан гялгар уутны хамт 0,8 грамм жинтэй өвс мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай..." гэх мөрдөгчийн тогтоол /хх-н 38/,

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2922 дугаартай:

1. "...Шинжилгээнд ирүүлсэн уутны хамт жин нь 4,5420 грамм цэвэр жин нь 4,3120г өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд хуйлсан байдалтай ирүүлсэн ZN6474424 гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн дэвсгэртэд метамфетамин/ methamphetamine/-bi агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн дотор хэсэгтэй харласан, нугалсан байдалтай тугалган цаасанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрэхгүй байна,

Дельта-9тетрагидроканнабинол / delta-9-tetrahydrocannabinol метамфетамин /methamphetamine/ нь тус тус НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг..." гэх дүгнэлт /хх-н 52-54/,

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 2923 дугаартай:

1. "...Шинжилгээнд ирүүлсэн Iphone 6 маркийн утасны дотор хэсэгт бор өнгийн зүйл наалдаж бохирлогдсон зүйл, гар утасны арын хэсэг бор өнгийн зүйл наалдаж бохирлогдсон зүйл тус тус дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илрэв.

2. Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг..." гэх дүгнэлт /хх-н 58-59/,

Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2921 дугаартай:

1. "...Шинжилгээнд ирүүлсэн гялгар ууттай ногоон өнгийн өвс мэт зүйлд 1,1269 грамм...өвс мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол илэрсэн.

2. Дельта-9-тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг..." гэх дүгнэлт / хх-н 63-64/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар М.Гийн өгсөн: “...

." гэх мэдүүлэг /хх117-118/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч С.А өгсөн "…

" гэх мэдүүлэг /хх-н 123/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Д.Бгийн өгсөн: “...б

.” гэх мэдүүлэг /хх-н 130/,

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Иймд шүүгдэгч М.Гийг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ын 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай "өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч С.А Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай 0,8 грамм жинтэй "өвс" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.Бг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолийн агууламжтай "шавар" гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.    

Хэдийгээр шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн биенээс хэмжигдэх боломжгүйгээр түүний утасны гэрт бохирдлогдсон зүйлээс НҮБ-ын Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай "шавар" гэх нэршилтэй бодис илэрсэн ч түүний биеэс гараагүй, тэр нь хэмжигдэх боломжгүй байгаа тул хадгалсан гэж үзэхгүй...  “ гэж маргаж байгаа хэдий ч шүүгдэгч Д.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд “...би өөрийн барьж байсан айфон-6 маркийн гар утсыг хувь хүнээс 350.000 төгрөгөөр авч байсан. Утас авах үед кейс нь хамт дагалдаж ирсэн. Анх утсыг авах үед л утасны ард нь наалдаж бохирдлогдсон байсан байх  харахад хир шиг л байсан учраас анзаараагүй утсаа барьж хэрэглээд явж байсан.” Гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн “...Би утсыг хүнээс авсанаа нотлох боломжгүй, хэрэгт баримт байхгүй. ...Би хар тамхи хэрэглэж үзсэн. Би сонирхоод хэрэглэсэн. Тэр миний гар утас мөн. ” гэх мэдүүлэг, Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 сарын 15-ны өдрийн 2923 дугаартай дүгнэлт /хх-н 58-59/, Д.Бгийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 11-15/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар тус тус үгүйсгэгдэж байна гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч М.Г, Д.Б, С.Анарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Иймд шүүхээс шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгэмд учруулсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт хамтран оролцсон оролцоо зэргийг нь тус тус харгалзан хорих ялыг ялгамжтай оногдуулж, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

            Мөн шүүгдэгч М.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруу дээр маргаагүй хэдий ч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлд тус тус заасныг хэрэглэх боломжгүй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Б, С.Анар нь гэм буруу дээр маргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг баримтлан шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа гялгар уутны хамт 4.57 грамм жинтэй өвс мэт бодис, тугалган цаас, гялгар уутны хамт 0,8 грамм жинтэй өвс мэт зүйл зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар, хуйлсан 100 төгрөгийн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхээр, Д.Бгийн эзэмшлийн I Phone-6 “Айфон-6” маркийн гар утсыг буцаан олгохоор тус тус шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.Г 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсанг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу түүний эдлэх ялд оруулан тооцож, мөн шүүгдэгч Д.Б, С.Анар нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг баривчлагдсан болохыг дурдаж, шүүгдэгч нарыг шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.