| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанноровын Угтахбаяр |
| Хэргийн индекс | 143/2016/00333/и |
| Дугаар | 456 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 456
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: “*******” ТӨХК,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.******* /регистрийн дугаар: *******/
Хариуцагч: Өмнөговь аймаг ******* сум, *******гийн 3 дугаар баг ******* “*******” ХХК,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.******* /регистрийн дугаар: *******/
1.202.377 төгрөг 1 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцэдарь, хяналтын прокурор Н.Ундрах, нарийн бичгийн дарга З.Өрнөл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “*******” ТӨХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Мөнхбат нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр болох 827.672,9 төгрөг, алданги 374.704,1 төгрөг нийт 1.202.377,1 /нэг сая хоёр дуун хоёр мянга гурван зуун далан долоон төгрөг 1 мөнгө/ төгрөгийн төлбөр гарсаныг компанийн дансанд тушаагаагүй байна. Иймд манай компанийн хохирлыг барагдуулж, төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “******* ДЦС” ТӨХК-ийн 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр танай анхан шатны шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу доорхи тайлбарыг гаргаж байна. “*******” ХХК нь 2016 онд “******* ДЦС” ТӨХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажилласан бөгөөд тус хамтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүйн улмаас манай компани төлбөр төлөхөөс татгалзсан билээ. Цехийн дотор халаалтын хэвийн үйл ажиллагаа 11, 12, 01, 02 дугаар саруудад алдагдаж, талх нарийн боовны үйлдвэрлэл явуулахад хүндрэл бий болж дуков, тенээр өрөөгөө халааж ажлаа явуулж ирсэн билээ. Халаалтын талаар санал гомдлоо удаа дараа өгч байсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй, борлуулалтын менежер Энхцэцэг 2 удаа ирж үзээд төлбөр төлөхөд хөнгөлөлт үзүүлэхээр ярилцсан боловч тодорхой шийдэлд хүрээгүй билээ. ДЦС-ийн дуудлага хүлээн авах утас 96543348, орлогч дарга 99038876, 88535566 зэрэг дугаарын утас руу санал, гомдол, дуудлага өгч байсан боловч нэг ч удаа слесарь болон холбогдох хүн ирж байгаагүй. Энэ талаар 89986262 дугаарын утасны билл шалгаж болно. Өнгөрсөн 2016 оны өвөлжилтийн үед Ёлын 1 дүгээр гудамж, Холбооны 23 дугаар орон сууцны оршин суугч нар халаалтын байдал ямар байсныг гэрчлэх билээ. Дотор халаалтыг хөлдөхөөс сэргийлж бүлээн ус эргүүлж өвлийг өнгөрөөсөнийг дурдаж байна. Иймд бидний энэхүү санал гомдлыг үнэн зөвөөр шүүн тунгааж өгөхийг хүсэж тайлбар гаргав гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай хоёр байгууллага эвлэрлийн гэрээ сайн дурын үндсэн дээр байгуулсан байгаа хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн гэрчээр О.г асуулгах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид сайн дураараа эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийг баталж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. Гэрчээр О., Д.Гэрэлтуяа нарыг асуулгах тухай хүсэлтээсээ татгалзаж байна гэв.
Хяналтын прокурор Н.Ундрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээтэй танилцсан. Нэхэмжлэгч байгуулага нэхэмжлэлийн зарим хэсгээсээ татгалзаж, үлдэгдэл төлбөрийг хариуцагч хүлээн зөвшөөрч байгуулсан эвлэрлийн гэрээг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь 2016 оны 06 сарын 08-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан хариуцагчаас 827.672,99 төгрөгийн төлбөр, 374.704,1 төгрөгийн алданги нийт 1.202.377,1 / Нэг сая хоёр зуун хоёр мянга гурван зуун далан долоон төгрөг нэг бутархай/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч нь 2015-2016 оны дулааны эрчим хүч хэрэглэсэн үнэ болох нийт 1.202.377,1 /нэг сая хоёр зуун хоёр мянга гурван зуун далан долоон төгрөг нэг бутархай/ төгрөгнөөс 688245.0 /зургаан зуун наян найман мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэхүү төлбөрийг 2016 оны 10 сарын 07-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч нь алданги 374704.1 төгрөг, 2015 оны арван нэгдүгээр сарын дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 278.856 төгрөгний тавин хувь буюу 139.428 төгрөг нийт нэхэмжилсэн үнийн дүнгийн үлдэгдэл 514132.1 /таван зуун арван дөрвөн мянга нэг зуун гучин хоёр төгрөг нэг бутархай/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно. Талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ заавал биелүүлэх бөгөөд ямарваа байдлаар зөрчихгүй болно. Талууд эвлэрлийн гэрээг байгуулснаар эвлэрлийг баталгаажуулж энэ гэрээнд заасан асуудлаар дахин маргаан гаргах эрхгүй бөгөөд аль нэг тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал үл маргах журмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “******* ДЦС” ТӨХК нь дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 1.202.377 төгрөгийг хариуцагч “*******” ХХК –аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.202.377 төгрөгнөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 688.245 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь 514.132,1 төгрөгний нэхэмжлэлийн шаардлаганаасаа татгалзаж талууд 688.245 төгрөг дээр эвлэрэн хэлэлцсэн болох нь тэдний хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
“ Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрх”-ийнхээ дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт ззаснаар зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг харилцан тохиролцож болох бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн төлөхөө эвлэрлийн гэрээндээ тохиролцоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрэн хэлэлцсэн 688.245 төгрөгт ноогдох үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийг тооцож шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь гэрч асуулгах, шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь гэрч асуулгах тухай хүсэлтүүдээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :
1. “******* ДЦС” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 1.202.377,1 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийн зохигчид 688.245 төгрөгөнд эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжид 10.534 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод олгосугай.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нь гэрчээр О.г асуулгах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдээсээ татгалзсан болохыг дурдсугай.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* нь О., Д.Гэрэлтуяа нарыг гэрчээр асуулгах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР