| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0242/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/262 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч Г.Ж-,
Хохирогчийн өмгөөлөгч В.Энхболд,
Шүүгдэгч Б.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-ад холбогдох эрүүгийн 1938003740268 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Г-,
Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Ч сумын төвд өөрийн эхнэрээ хохирогч Г.Ж-тай хардсаны улмаас иргэн Г.Ж-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Ч сумын төвд согтуурсан үедээ хохирогч Г.Ж-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Г.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Мөрөнгөөс Цагаан-Үүр сумын чиглэлд албан ажлаар ажиллахаар гарсан. Ч сумын төвд орой 21 цаг өнгөрч байхад очоод тооцооны төв рүү орж томилолтоо даруулахаар орсон. Ингээд томилолтоо даруулаад 5-10 минут болоод гарч явтал 2 залуутай зөрөх гэж байхад нэг нь дуугүй намайг цохиод авсан. Толгой руу цохих шиг болсон.Толгой руугаа цохиулаад сөхрөөд унасан.Унахдаа тэр залууг зуураад унах үед үргэлжпүүлээд намайг цохиод өшиглөөд байсан...Би гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14, 16-р тал/
Гэрч О.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Г- мотоциклиос буугаад хашааны шатны тийшээ явсан.Цаанаас нь төрийн банкны тэндээс хүмүүс ирж байсан.Тэгтэл хүмүүс цохилцоод эхлэхээр нь би араас нь очиход Б.Г-ыг, Б.Г-ын эхнэр нь манай найз Бямбаатай цааш аваад явж байсан...Б.Г- Жамбал гэх залууг түрүүлж цохисон байх....гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/
Гэрч Н.Зоригтын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Машин руугаа явж байхад Г.Ж-ыг нэг залуу шууд ирээд үгийн зөрөөгүй цохисон.Г.Ж- тэр залуутай барьцалдаад газар унасан.Тэгээд би араас нь очоод тэр залууг Г.Ж-аас салгасан....гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/
Гэрч М.Бадамзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Г.Ж-ын баруун дух орчимд нь цохисон. Юугаар цохисныг нь бол хараагүй. Г.Ж-ыг цохисон залуу Жамбаа би чамайг алнаа гээд агсараад байсан. Сүүлд сонсоход Ч сумын Төрийн банкинд ажилладаг ахлах теллерийн нөхөр гэж сонсогдсон. ....гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/
Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би хохирогч Г.Ж-ын биед шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг зодож учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа...Миний хувьд Г.Ж-ыг ганцаараа зодсон, ямар нэгэн хүнтэй бүлэглэж зодсон асуудал байхгүй. Зодохдоо зөвхөн гараараа л зодсон, тэрнээс биш чулуугаар цохиж гэмтээсэн зүйл байхгүй...Би тухайн үед нэлээд согтуу байсан...Г.Ж- нь надаас их мөнгө нэхээд байгаа учир би хохирлоо төлж барагдуулаагүй байна. Миний бие Г.Ж-ын эмчилгээнд гарсан бодит хохирлыг шүүхийн шатанд төлж барагдуулна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/
Хөвсгөл аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт: Г.Ж-ын биед духны баруун шууны гадна дээд хэсэг, доод хэсэг, зүүн шилбэний гадна дунд хэсэг, доод хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Ч сумын төвд согтуурсан үедээ хохирогч Г. Г.Ж-ын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Г- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Г-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 2.039.850 төгрөгийн нэхэмжлэлээс /хх46-р хуудас 170.000 төгрөгийн давхардсан нотлох баримтыг хасаж/ 1.869.850 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэн хохирогч Г.Ж-т олгож, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирол 3.074.150 төгрөгийн нэхэмжлэлээс нотлох баримтаа ирүүлээгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэлийг шийтгэх тогтоолоор гаргуулж шийдвэрлэх боломжгүй байна. Харин хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.Г-аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Г- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938003740268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4,36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Г- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Г-аас 1.869.850 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ж-т олгож, хохирогч нь өөрт учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны цалин, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн 1938003740268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР