Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 460

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Дорж овогтой Энхбуянгийн өмчлөлийн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар баг, Баян-Итгэлтийн баруун талд байрлах 630 м2 талбайтай, нэмэлт 70 м2 өргөнтэй хийсэн “Алтай” нэртэй зочид буудал, 0199388 гэрчилгээний дугаартай 450 м2  талбайтай эзэмшлийн газар, Өмнөговь аймаг Даланзадгад сумын 5 дугаар баг Мод үржүүлэг 1а-1 тоотод байрлах 3500 м2 өмчлөлийн газарт Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хийлгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагааг хүчингүй болгосугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энхбуян нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
  3. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 143/Ш32016/01051 дугаартай иргэний хэрэг үүсгэх шүүгчийн захирамжийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 5 дугаар заалтыг хүчингүй болгосугай.
  4. Гуравдагч этгээд Капитрон банк ХХК-ний  итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт нь нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдсугай.
  5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэг, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УГТАХБАЯР