Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 1204

 

 

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч М.Очбадрах, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Б Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03003 1459 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “HD” караокегоор үйлчлүүлж байхдаа тус караокены эзэмшлийн самсунг загварын 55 инчийн зурагтын дэлгэц болон ширээний тавцанг цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.189.960 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.    

Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Б.Х мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 5-6/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Д мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 10-12/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 14-15/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Б мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 21-24/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 43-49/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрахаас шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “HD” караокегоор үйлчлүүлж байхдаа тус караокены эзэмшлийн самсунг загварын 55 инчийн зурагтын дэлгэц болон ширээний тавцанг цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 1.189.960 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.       

Шүүхээс шүүгдэгч Б.Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “HD” караокегоор үйлчлүүлж байхдаа тус караокены эзэмшлийн самсунг загварын 55 инчийн зурагтын дэлгэц, ширээний тавцанг цохиж бусдын эд хөрөнгийг гэмтээж 1.189.960 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Х өгсөн: “......" гэх мэдүүлэг /хх-н 5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Д өгсөн:”..." гэх мэдүүлэг /хх-н 11-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Б өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх-н 23-24/,

“Дамно" ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 14-15/ шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.   

Иймд шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Б ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х 1.189.960 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Х овогт Б Б бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.    

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол уг ялын ажлын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б 1.189.960 төгрөгийг гаргуулж хохирогч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо дандарын 46-11 тоотод оршин суух З овогт Б Х-д

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.