Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 208/МА2025/00050

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149/ШШ2024/00431 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Л.*******

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг Үйлдвэрлэлийн зүүн хойд хэсэг гудамжны 1 тоот хаягт байршилтай 95 м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, Ү-******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, 2014 оны 09 сараас өнөөдрийг хүртэл 104 сарын хугацаанд эд хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөрт 16,050,000 төгрөг гаргуулах тухай

Сөрөг нэхэмжлэл: Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай

Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номуун нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

..Иргэн Лхагвасүрэн овогтой ******* миний өмч болох Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир үйлдвэрийн зүүн хойд хэсэг орших гудамж 1-01 тоотод орших 95 м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай эрхийн Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай эд хөрөнгийг тус сумын Гонир багт орших ******* ******* ХХК нь 2014 оны 9-р сараас хойш ямар ч зөвшөөрөлгүй дур мэдэн хууль бусаар ашиглаж
байгаа тул миний хууль ёсны өмчийг хуулийн дагуу чөлөөлж өгнө үү. Мөн 2014 оны 9-р сард ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймаг Баянгол сумын Гонир 3-р багийн нутагт орших өөрийнхөө худалдаж авсан бүх үл хөдлөх хөрөнгө газраа Улсын бүртгэлд бүртгүүлэхэд тухайн үед миний өмч байсан дээрх хөрөнгө огт бүртгэлд хамрагдаагүй болохыг үл хөдлөх хөрөнгийн кадастрын зураг, мөн тухайн хөрөнгө байрлаж байгаа газрын кадастрын зургууд дээр тодорхой харагдаж байхад зориуд мэдэн будилж хүний хөрөнгийг өөрийн хөрөнгө мэтээр тайлбарлаж ямар ч баримтгүйгээр гүжирдэн маргаан үүсгэн, хугацаа авч удаа дараа хэлж сануулсаар байтал газрыг нь 2015 онд өөрийн газартай нийлүүлж авснаар газрын маргаан үүсэж миний хөрөнгө газаргүй агаарт зогсох болж агаарт зогсох өмч нь хэнийх болохыг тогтоох шаардлага гарч тогтоолгосон боловч тус компани үндэслэлгүй шалтгаан гаргаж маргасан юм. Маргасан бүх асуудлууд шүүхээр орсон тул 2019 оны 362 тоот, 2022 оны 06 шүүхийн шийдвэртэй, 2022 208/МА2022/00006 магадлалтай материалуудад хавсаргаатай байгаа болно.Тухайн хөрөнгийг Улсын бүртгэлд 3 удаа бүртгүүлэхэд ямар ч давхцал, маргаан гараагүй нь зөвхөн тухайн хөрөнгийг анх худалдаж аваад надад худалдсан Ж.******* худалдан авсан Л.******* бид хоёрын нэр дээр бүртгэгдэх үндэслэлтэйг шалгаж Улсын үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэн тогтоогдсон нь ******* ******* ХХК нь мэдсээр байж худлаа маргаан үүсгэж миний өмчийг урт хугацаагаар үнэ төлбөргүй ашигласан гэдэг нь батлагдаж байгаа тул 2014 оны 9-р сараас өнөөдрийг хүртэл 107 сарын хугацаанд байр ашигласан төлбөрийг орон нутгийн байрны сарын түрээсийн хамгийн доод ханш болох 150,000 төгрөгөөр тооцоолоод 16,050,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулахаар шаардаж байгаа дээрх үнэ төлбөрийг ямар үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй, бас энэхүү төлбөрийг яагаад манай компани хариуцах ёстой талаар үнэхээр ойлгохгүй байгаа болно. Мөн нэхэмжлэгч нь дээрх төлбөрийн тооцооллыг хэрхэн яаж бодсон нь ойлгомжгүй байх ба орон нутагт түрээсийн төлбөрийн дундаж төлбөрийг хэрхэн яаж тооцоолох болсон манай компанитай түрээсийн гэрээний үндсэн дээр гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй байж дээрх төлбөрийг манай талаас нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлдээ:

Хариуцагч Л.******* нь манай компаний эзэмшдэг Сэлэнгэ аймаг Баянгол сумын 3 дугаар баг Гонир гудамж Төмөр зам-2 Үйлдвэрлэл 201 тоот хаягт байрших Сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/0334 тоот захирамжаар нэгж талбарын ******* дугаар бүхий 118.058 м.кв талбай бүхий газрыг 15-н жилийн хугацаатай эзэмшүүлэх эрхтэйгээр ******* дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байхад хариуцагч нь ямар нэгэн байдлаар давхардуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулан, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулан авсан байх бөгөөд бидний эзэмших
эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулах замаар халдаж байна гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргав. 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зүгээс өөрсдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа Л.*******гийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-нд холбогдох иргэний хэрэгт үл хөдлөх эд хөрөнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг үл зөвшөөрч Улсын бүртгэлийн №******* дугаартай Ү-******* дугаарт бүргэсэн 95 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч
эрхийг олж авсан процесс ажиллагаа нь хууль тогтоомж зөрчиж хийгдсэн буюу хэлцлийн хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа болно. Гэтэл тухайн Улсын бүртгэлийн №******* дугаартай, Ү-******* дугаарт бүртгэсэн
95 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үеийн байр байдал, одоогийн шинэчлэгдэн завсарлагдсан байгаа байдал, түүний зах зээл бодитоор үнэлэгдэх үнэ нь илтэд зөрүүтэй болж өөрчлөгдсөн байна. Улсын бүртгэлийн №******* дугаартай, Ү-******* дугаарт бүргэсэн 95 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг ******* ******* ХХК нь өөрсдийн хөрөнгөөр засан сайжруулалт хийж зах зээлийн хөрөнгийн үнэлгээний илтэд зөрүүтэй байдлаар өссөн байна. Хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 350,000 /гурван зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлж худалдаж авч байгаа нь манай байгууллагын эрхийг ноцтой зөрчиж байна гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул энэхүү сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Л.*******, иргэн Ж.******* нарын хооронд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой хэлцэл нь хоёр удаагийн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх нь тодорхой зүйл болсон байна. Тухайн хэлцэл нь хуульд заасны хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс харахад гэрээг өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж үзнэ. Учир нь тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан тус аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэсэнтэй холбоотой дүгнэсэн. Гэтэл өмнөх буюу Л.*******, иргэн Ж.******* нарын хооронд байгуулагдсан Худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр байсаар байтал 2023 онд дахин гэрээ тухайн хөрөнгийг худалдах гэрээ байгуулсан нь эрх зүйн ач холбогдлын хувьд хоёр гэрээ хүчин төгөлдөр байх ба манай байгууллагын хувьд энэхүү үйл явдал нь үндэслэл бүхий эргэлзээг төрүүлж байна. Цаашлаад хариуцагч Л.*******д ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Монгол Улсад хучин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудыг зөрчиж бүртгэгдсэн бүртгэл гэж үзэх үндэслэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авч байгаа бол түүнд татвар ногдуулахаар тогтоосон хуулийн дагуу татвар төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хавтаст хэргийн 5 дугаар талд авагдсан Худалдах худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байх тул шүүхээс хүлээн авч, хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 316/ШШ2025/00431 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг Үйлдвэрлэлийн зүүн хойд хэсэг гудамжны 1 тоот хаягт байршилтай 95 м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, Ү-******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг ******* теч ХХК-ын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эд хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөрт 16 050 000 төгрөг гаргуулах тухай болон ******* теч ХХК-ийн Л.*******д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.*******гийн Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг болон 238 200 төгрөг, ******* теч ХХК-аас сөрөг нэхэмжлэлдээ Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 150 төгрөг болон 70 200 төгрөг зэргийг тус тус Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Майн теч ХХК-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******д олгож,

... зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дутаар сарын 24-инй өдрийн 149/ШШ2024/000431 дугаар шийдвэр (цаашид шийдвэр гэх)-ийг эс зөвшөөрч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дутаар зүйлийн 120.2, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Хэргийн агуулга:

Л.******* (цаашид нэхэмжлэгч гэх) нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхэд ******* Теч ХХК (цааишд хариуцагч гэх)-т холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдер Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг Үйлдвэрлэлийн зүүн хойд хэсэг гудамжны 1 тоот хаягт байршилтай 95м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, Ү-******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, эд хөрөнгө хууль бусаар ашигласны төлбөрт 16,050,000 тегрег гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гарган маргасан ба анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу эд хөрөнгө хууль бусаар ашигласны төлбөрт 16,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ амгийн Баянгол сумын 3 дугаар баг, Үйлдвэрлэлийн хойд хэсэг гудамжны 1 тоот хаягт байршилтай 95м,кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, Ү-1303000980 дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг ******* Теч ХХК-ийн эзэмшилээс чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гомдлын агуулга:

Шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүх рүү будаах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анхан шатны шүүх хуралдааны үеэр хариуцагчийн зүгээс 2024 оны 05 дугаар еарын 07-ны өдөр Гэрчээр ХХК, - ХХК, ХХК, ХХК-ын холбогдох этгээдүүдийг асууж, тэднээс мэдүүлэг авхуулах, мөн үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч ******* теч ХХК болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн хөрөнгө оруулалтаар хийсэн засвар үйлчилгээ хийснээс хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ, мөн хөрөнгө оруулалт хийгдэж засвар үйлчилгээ хийгдэхээс өмнөх үеийн байдлаарх тухайн хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг өнөөдрийн байдлаар тус тус гаргуулах буюу хөрөнгийн мэргэжлийн шинжээчээр үнэлүүлэх талаар хүсэлт гаргасан ба шүүгч уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч шүүгчийн тухайн захирамж биелээгүй буюу гэрчээр ХХК, - ХХК, ХХК, " ХХК дуудан ирүүлж гэрчийн мэдүүлэг аваагүй, мен шинжээч томилоогүй буюу шинжээчийн дүгнэлт огт гараагүй байхад шүүх хуралдаан явагдаж 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхийн шийдвэр гарсан байгаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйл, 23 дугаар зүйл 23.1 , 23.2 , 23.3 23.4 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, 16 дугаар зүйл заасныг тус тус зөрчсөн байна.

Мөн хариуцагчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов мэдэгдээгүй, өмгөөлөгчтэй оролцуулахаар эрхээр хангасан хэдий боловч өмгөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд түүнийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаагүй байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... *******гийн өмчлөд шилжүүлсэн ... гэж бичсэн байх ба тухайн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан худалдах худалдан авах гэрээний агуулгаар тайлбарласан гэж үзэхээр еөр аргагүй юм. Гэтэл үнэн хэрэгтээ маргааны гол зүйл болох үл хөдлөх эд хөрөнгнйг Ж.******* Л.*******гийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй нөхцөлд байсан. Учир нь тухай хөрөнгийг анх худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэх боловч тухайн гэрээг өмнө нь шүүхээс хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Цаашилбал 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан худалдах худалдан авах гэрээнд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбоотой харилцаанд үндэслээгүй байх бөгөөд хуулийн шаардлага хангаагүй гэрээ, учир нь хариу төлбөрийн тухайд тухайн эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авахдаа зориулж хариу төлбөрийг төлсөн байхаар хуульд заасан байдаг. Гэтэл өмнөх гэрээннй дагуу шилжүүлсэн тухайн үеийн хөрөнгийн үнэ болох одоогийн төгрөгийн ханшаар бол 350,000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр тооцсон үйл баримт нь уг гэрээг хүчин төгөлдөр байх шаардлагад нийцгүй гэж маргасан хариуцагчийн шаардлага хангагдах учиртай гэж үзэж байна.

Шүүхийн захирамж тогтоолын нэгэн адил заавал биелэлдэгдэх шинжтэй байх ёстой ч анхан шатны шүүх нь өөрөө гаргасан захирамж биелэгдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, эцэслэн шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлын хүлээн авч, хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдвэрлэж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ: 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.Нэхэмжлэгч Л.******* хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан түүний хууль бус эзэмшилээс, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх, хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөр 16,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж марган улмаар нэхэмжлэгч Л.******* иргэн ******* нарын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Л.*******гийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 3 дугаар баг Үйлдвэрлэлийн зүүн хойд хэсэг гудамжны 1 тоот хаягт байршилтай 95 м2 талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай, Ү-******* дугаартай гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийг ******* теч ХХК-ын эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эд хөрөнгийг хууль бусаар ашигласны төлбөрт 16 050 000 төгрөг гаргуулах тухай болон ******* теч ХХК-ийн Л.*******д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч С.Номуун эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

4. Хэргийг судлан үзвэл:

Хариуцагчийн зүгээс гэрч ХХК, - ХХК, ХХК, " ХХК-г гэрчээр асуулгах, шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч 2024 оны 05 сарын 08-гны өдрийн 737 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилж, гэрч асуух хүсэлтийг тус тус хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Шүүгчийн захирамжаар томилогдсон Сэлэнгэ аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг үнэлгээний эрх бүхий үнэлгээчин хийж гүйцэтгэдэг шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй талаараа хариу ирүүлснийг хүлээн авч шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлцэх тухай тов тогтоож хуралдааныг 2024 оны 09 сарын 12-ны өдрийн 11 цагт хийхээр товлосон боловч хариуцагчаас гэрч асуулгах тухай хүсэлтийг шүүх биелүүлээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуул хүсэлт гаргасныг хүлээн авч шүүх хуралдаанд гэрчүүд оролцуулахаар шүүх хуралдааныг дахин хойшлуулжээ.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гэрч асуух, үл хөдлөх хөрөнгөд үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн боловч ямар нэгэн ажиллагаа огт хийгээгүй атлаа 2024 оны 09 сарын 26-ны өдрийн хуралдаанаар хариуцагчийн зүгээс шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй, хөрөнгө үнэлгээний компаниар дүгнэлт гаргуулах, гэрчүүдээс мэдүүлэг авахуулах, өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргасаныг дахин хэлэлцэн 2024 оны 09 сарын 26-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай 1350 дугаартай захирамж гаргаж, захирамжийн үндэслэх хэсэгт хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа захирамжийнхаа тогтоох хэсгийн 2 дахь заалтад Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хангахаас татгалзажшүүх хуралдааныг 2024 оны 10 сарын 10-ны өдөр хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Энэхүү захирамжаар шүүгч чухам ямар асуудлыг шийдвэрлэсэн нь тодорхойгүй болжээ.

2024 оны 10 сарын 10-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг өмгөөлөгчөөс шүүх хуралдаан авхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг дахин хойшлуулж 2024 оны 10 сарын 24-ны өдөр хийхээр товлосон байх ба энэ хугацаанд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзлээ.

Түүнчлэн шүүх хариуцагчийн хөрөнгийн үнэлгээ гаргуулах тухай хүсэлтийг урьд хангаж шийдвэрлэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, хариуцагчийн урьд гаргасан хүсэлт шийдвэрлэсэн захирамж нь хүчин төгөлдөр байхад дахин шийдвэрлэсэн тодорхойгүй, дээрхи асуудлыг шийдвэрлэсэн захирамжийг хэргийн зохигчидод танилцуулж захирамжийг зохигчидод гардуулаагүй байгаа нь зохигчдын шүүхээс гарсан эрх зүйн актад гомдол гаргах эрхийг нь зөрчжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсан, 168.1.7-д заасан энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 149/ШШ2024/00431 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

  

ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН

 ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

Б.ЭРДЭНЭХИШИГ