| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0243/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/263 |
| Огноо | 2019-08-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогч Я.А-,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл,
Шүүгдэгч П.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 1938004410280 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.Б-,
Шүүгдэгч П.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Х аймгийн ХХ сумын ХХХ-ы төвд хохирогч Я.А-ийг “найзтайгаа маргалдуулсан” гэх шалтгааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Х аймгийн ХХ сумын ХХХ-ы төвд хохирогч Я.А-ийг “найзтайгаа маргалдуулсан” гэх шалтгааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Я.А-ийн мөрдөн шалгах ажиллагааы болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Намайг зүгээр сууж байхад Оогий гэнэт надруу би чамаас болж найздаа зодууллаа гэсэн чинь нөгөө Баасандорж нь гэнэт надруу би чамаас болж найзыгаа зодсон байна гээд шууд миний нүүр лүү гараараа 3-4 удаа цохиж аваад зүүн талын хөлөн дээр дэвсчхээд байшин руу яваад өгсөн.Тухайн үед миний хамрын цус тогтохгүй байсан.Тэгээд Мөрөнгөөс манай эхнэр Аптансарнай гарж ирээд намайг аваад явсан....П.Б- надад эмчилгээний зардал 250.000 төгрөгийг надад төлж барагдуулсан. Би зодуулснаасаа хойш 1 сар ажил хийгээгүй ажилгүй байсан сарын мөнгө 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /Х-ийн 11-12,15-16-р тал/
Гэрч Б.Очирхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Байшингаас гараад хашаан дотор П.Б- Я.А-ын нүүр лүү нь цохьчих шиг болсон би Я.А-ийн харахад хамраас нь цус гарсан тэгээд шууд яваад өгсөн.....гэх мэдүүлэг /Х-ийн 20-22-р тал/
Гэрч Б.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...14 цагийн үед байх цайн цагийн дараа Я.А- намайг П.Б- зодчихлоо гэсэн хамар нь хөхөрсөн, зүүн хөл нь доголсон байдалтай орж ирсэн. Эхнэр нь ирж авах гэж байгаа Мөрөн явна гээд гараад явсан...гэх мэдүүлэг /Х-ийн 23-24-р тал/
Шүүгдэгч Б.Ганбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ... Би Я.А-ийг гадаа зогсож байхаар нь чи над руу дохиж, зангаж байгаад намайг найзтай минь маргалдууллаа гэж хэлээд 2 удаа нүүр лүү нь алгадчихсан.Тэгээд хөл дээр нь гишгээд яваад өгсөн юм шиг байгаа юм...Миний хувьд гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг,
Х аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт: Я.А-ийн биед хамар болон зүүн тавхайн бүдүүн шивлүүр ясны хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /Х-ийн 28-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч П.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Х аймгийн ХХ сумын ХХХ-ы төвд хохирогч Я.А-ийг найзтайгаа маргалдуулсан гэх шалтгааны улмаас түүнийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүдийн агуулгын хувьд зөрөөгүй өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч П.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Х-ийн 46-р тал/-аар тогтоогдож байна.
Хохирогч Я.А- нь шүүгдэгч Б.Ганбатаас ажилгүй байсан хугацааны цалин, орлого 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч хэрэгт нотлох баримтаа ирүүлээгүй, тодорхой тооцоо хийх бололцоогүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч П.Б-гаас нэхэмжлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч П.Б- нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Эрүүгийн 1938004410280 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Эрүүгийн 1938004410280 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Я.А- нь ажилгүй байсан хугацааны цалин, орлого 1.500.000 төгрөгийн хохирлоо иргэний журмаар шүүгдэгч П.Б-гаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР