| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 148/2024/00639/И |
| Дугаар | 208/МА2025/00053 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 208/МА2025/00053
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00617 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч З.*******
Хариуцагч Н.*******
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 5,100,000 төгрөг гаргуулах тухай
Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.******* /цахимаар/, хариуцагч Н.*******ыг оролцуулан тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтлөв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:
Миний бие нь Н.*******тай өмнө нь танилын харьцаатай байж байгаад 2019 онд БНСУ-аас ирээд хамтран амьдрах болсон. Гэтэл амьдрах хугацаанд Н.*******ын өмнөх эхнэр ******* нь намайг байнгын дарамталдаг байдлаас болж 2021 оноос тусдаа амьдрах болсон. Тухайн үед надад 10 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байсан КИА маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан ба Н.******* нь өөрийн дүүд зарж өгнө гэж хэлээд авсан боловч мөнгийг надад шилжүүлээгүй. ...Иймд машины үнэ болох 5,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан машиныг ******* гэдэг хүнд 3.500.000 төгрөгөөр худалдсан байх тул урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3.500.000 төгрөгийг гаруулах хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
Миний бие нэхэмжлэлийг дараах байдлаар хүлээн зөвшөөрөхгүй. ...Манай дүү Н.******* нь тухайн машиныг унаж байх хугацаанд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгоё гэж олон удаа хэлсэн боловч З.******* нь гэрчилгээг солиулаагүй дараа болъё гэж байсаар дараагийн хүн рүү зарагдсан.
Авсан хүн нь мөн өөрийн машинаа өөрийн нэр дээр болгомоор байна гээд надад хэлэхээр нь З.*******тай утсаар холбож өгсөн. манай дүү З.*******ад бэлэн өгсөн. Би дундаас нь 1000 төгрөг ч аваагүй. Одоо 4,5 жилийн дараа гэнэт ийм асуудал гаргах болсон нь надаас мөнгө салгах санаатай гэж бодож байна гэжээ.
Хариуцагч Н.******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа::
Нэхэмжлэгч З.******* өөрийн авто машин КИА маркийн ******* улсын дугаартай ******* овогтой *******д худалдсан, машин худалдахад Н.*******гийн гэрт З.*******, эхнэр ******* ******* миний бие байлцаж бэлнээр Н.******* 5.000.000 төгрөгийг өгсөн. Шүүхээс намайг үүргээ биелүүлээгүй гэж үзэж мөнгийг надаас гаргуулах болсон нь үндэслэлгүй юм. Би З.*******ыг мөнгөө авсан гэдгийг нотлуулахаар гэрч асуулгасан боловч шүүх үнэлээгүйд гомдолтой байна гэв.
Нэхэмжлэгч З.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнд машинаа заруулахаар үлдээсэн. Зарагдаагүй байна гэсэн. Гэтэл нэг эмэгтэй ирээд худалдаж авсан гээд нэрээ шилжүүлж өгөхийг хүссэн. Машины мөнгөө авчхаад аваагүй гээд нэхэмжлэх сэтгэл надад байхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3.Хэргийг судлан үзээд дүгнэх нь:
Нэхэмжлэгч З.******* өөрийн өмчлөлийн автомашиныг худалдан борлуулахаар хариуцагч Н.*******ын эзэмшилд үлдээж, автомашиныг бусдад худалдаж үнийг нь шилжүүлэх талаар тохиролцсон, дээрхи тохиролцооны дагуу Киа Carens маркийн ******* УНЭ улсын дугаартай автомашиныг хариуцагч Н.*******ын төрсөн дүү Н.******* худалдан авч ашиглаж байгаад улмаар иргэн Ш.*******т худалдаж түүний эзэмшилд автомашиныг шилжүүлсэн, иргэн Ш.******* нь автомашиныг өөрийн өмчлөлд шилжүүлэхийн тулд нэхэмжлэгч З.*******тай автомашин худалдах худалдан авах тухай гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.******* нь нэхэмжлэгчийг машинаа худалдаад өөрөө бэлнээр мөнгийг хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү татгалзлаа нотлоогүй, гэрч нар нь нэхэмжлэгчийг мөнгөө бэлнээр авсан гэдэг боловч эх сурвалжаа тодорхойлж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзлаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.
Иймд хариуцагч Н.******* нь хэлцлийн дагуу нэхэмжлэгч З.*******ын өмнө хүлээсэн автомашиныг худалдаж үнийг нь шилжүүлэх үүргээ шударгаар биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэг, 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт зааснаар Киа Carens маркийн автомашиныг худалдсан үнэ болох 3,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн гэж үзэж байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 316/ШШ2025/00617 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70,950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.2 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зааснаар гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.ДАВААРЕНЧИН