Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/264

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бхолбогдох эрүүгийн 1838008890253 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б нь Д.Нбүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газраас иргэн Г.Х4 тооны адууг хулгайлж 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Б нь Д.Нбүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газраас иргэн Г.Х4 тооны адууг хулгайлж 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1838008890253 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Насантогтох бид хоёр Төмөрбулаг сумын нутаг Зуны гол гэх газарт хамт явж байгаад Хатанбаатар гэдэг хүний адуу замд байхаар нь тууж яваад Элстийн ам гэх газарт байх өвөлжөөний хашаан дээр аваачиж хашаад адуунаас нь 4 тооны адууг авч нугасалж нядалсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

     Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

     Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/,

     Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18-р хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 20-27 хуудас/,

     Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29-р хуудас/,

     Хохирогч Г.Хмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…адуугаа бүртгэсэн чинь дэлтэй хээр морь, дэлтэй хар саарал гүү, шар хээр хязаалан насны азарган үрээ, бүдэг сартай дэлийг нь зассан балар хүрэн морь нийт 4 адуу алга болсон байсан. Тэр орчмоор нь хайгаад олдоогүй 2018 оны 12 сарын 01-ний өдөр манайд Төмөрбулаг сумын цагдаа Мягмарсүрэн ирээд танай адуу алдагдсан юмуу, Мөрөн лүү адууны мах ачсан машин журамлагдсан байгаа орж үз гэхээр нь Мөрөн явах замд Цагаанбургасын даваа уруудаад явж байхад замын хажуу талд шувуу үймээд байхаар нь харсан чинь алдсан адууны минь толгой байсан... Би алдсан адууныхаа хохирлыг төлүүлж авсан. Төмөрбулаг сумын хэсгийн төлөөлөгч А.Энхбаяр надад миний алдсан адууны мах арьс шир зэргийг буцаан олж өгсөн…Алдсан адууны арьс, мах зэргийг буцааж авсан...Одоо надад нэхэмжлэх зүйл гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

     Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…2018 оны 11 сарын 30-ны өглөө 11 цагийн үед 95117744 гэсэн дугаар луу 80063767 гэсэн дугаарын утсаар мах авч байгаа юу гэж ярихаар нь би мах авч байгаа, юуны мах вэ? гэж асуухад адууны мах гээд үнэ ханшийг асууж байсан. Тэгээд дараа нь 14-15 цагийн орчим мөн тэр дугаараас залгаад 4 ширхэг адууны мах ойрхон давааны урд талд 50 орчим км газар бинзен тосыг нь хийгээд очоод авах боломж байна уу, би оруулж ирэх унаа тэрэггүй байна гэж ярьсан. ...Мөрөнгийн төвөөс 50 орчим км яваад нэг илүү гэртэй нэг өвөлжөөнд очиж гэрээс 4 тооны мах арьс ширний хамт ачаад буцаад аймаг руу орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/,

Гэрч Э.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би 2018 оны 11 сард өдрийг нь санахгүй байна. Мөрөн сумын Хилэнтийн гүүрний постон дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаад 33-21 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг шалгахад гарал үүслийн бичиггүй дөрвөн адууны мах, арьс шир илэрсэн. Адууны толгой шийр нь байхгүй байсан. Мөн гарал үүслийн бичиггүй байхаар нь хулгайн малын мах байж болзошгүй гэж сэжиглээд тээврийн хэрэгслийг нь журмын хашаанд түр саатуулсан. Тэр тээврийн хэрэгслийг миний зүс таних Баасан-Очир гэдэг залуу жолоодож явсан бөгөөд Баасан-Очиртой хамт урьд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэдгээр нь мэдэх Б.Б, мөн нэг настайдуу эрэгтэй хүн хамт гурвуулаа явж байсан. Би хаанаас тээвэрлэж яваа хэний мал мах юм бэ? гэхэд Б.Б нь манай адуу байгаа юм, гарал үүслийн бичгээ авч чадаагүй оройтчихлоо. Төмөрбулагаас явж байна гэж байсан. Тэгээд дараа нь шалгаад лавлатал Төмөрбулаг сумаас алдагдсан адууны мах болж таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 51-р хуудас/,

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдлыг тогтоосон Төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-75, 80-91-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1838008890253 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Д.Нбүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Тээл гэх газраас иргэн Г.Х4 тооны адууг хулгайлж 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

     Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-10-р хуудас/,

     Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14-р хуудас/,

     Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-18-р хуудас/,

     Эд мөрийн баримт хураан авах тухай Прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авах тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 20-27 хуудас/,

     Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 28-29-р хуудас/,

     Хохирогч Г.Хмөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

      Гэрч Д.Б-ын /хх-ийн 39-40-р хуудас/, гэрч Э.Ш-ийн /хх-ийн 47-48-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгийн үнэлсэн тайлан /хх-ийн 51-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

     Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Б бусадтай бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Хт 4 тооны адуу буюу 2.650.00 төгрөгний хохирол учруулснаа нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 80-91-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.  

Шүүгдэгч нь ам бүл 4, эх, дүү, хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 240 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 1838008890253 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах зүйтэй байна.

       Эрүүгийн 1838008890253 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.         

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн цагдан хоригдсон 30 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 240 /хоёр зуун дөч/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас хассугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 1838008890253 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

       6. Эрүүгийн 1838008890253 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

       7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бэд урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР