Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01632

 

 

*******-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/05672 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* , ******* нарт холбогдох,

 

Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 14,607,155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч ******* , хариуцагч ******* ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь *******тай 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр арилжааны гэрээ байгуулж, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах 3.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 230,000,000 төгрөгөөр худалдан авсан.

1.2. Дээрх орон сууцны төлбөрт ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож, 195,000,000 төгрөгийг "*******" ХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, төлбөрийн мөнгийг *******ын "*******" ХК-ийн тоот дансанд шилжүүлсэн.

1.3. Гэтэл хариуцагч ******* , ******* нар нь өнөөдрийг хүртэл өмчлөгч миний орон сууцыг хууль бусаар ашиглаж, шударга өмчлөгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

1.4. Иймд *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч ******* , ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, миний 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл банкны хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155 төгрөгийг хариуцагч ******* , ******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Энэхүү нэхэмжлэлтэй холбоотой хэргийн талаар ******* нь ямар нэгэн зүйл мэдэхгүй.

2.2. 2019 онд ******* нь ******* эд автомашин барьцаалаад мөнгө хүүтэй зээлье гэхээр нь зөвшөөрч, анх лексус 470 маркийн автомашин барьцаалж, 20,000,000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай, тодорхой хүүг тохирч зээлсэн бөгөөд зээлээ тохирсон хугацаандаа хүүгийн хамт өгсөн. Үүний дараа олон автомашиныг барьцаалж мөнгө зээлэх болсон. ******* дан ганц автомашин барьцаалж зээл олгоогүй, мөн зээлээр арматур болон барилгын материалууд түүнд өгч байсан. Улмаар 2020-2021 онд түүнээс авах зээлийн хэмжээ, хүү нилээд өссөн. Тухайн үед ******* нь ******* эд зээл болон хүүндээ надаас барилга, орон сууц ав гэж хэлсэн. Тэгээд ******* худалдааны төвийн урд талд байрлах ******* хотхонд 109 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 380,000,000 төгрөгөөр зээлд авахаар болсон.

2.3. Энэ үед ******* ХХК-ийн ерөнхий захирал гэж өөрийгөө танилцуулсан ******* гэх хүн ******* тэй танилцсан. Тэр үедээ ******* нь ******* гээд утасны дугаар 350,000,000 төгрөгөөр худалдаж авахаар болоод тэдний компанид ажилладаг ******* нь 220,000,000 төгрөгийг төлөх талаар гэрээ хийгээд ******* үлдэгдэл 130,000,000 төгрөгийг нь төлсөн. Ийнхүү ******* нь ******* ээс 130,000,000 төгрөг зээлсэн. 2022 оны хавар ******* , *******тэй ******* ХХК-д оруулсан хөрөнгө оруулалт болон *******д зээлсэн мөнгөө нэгтгээд тооцоо нийлэхэд 578,000,000 төгрөг болсон байсан.

2.4. Дээр дурдсан ******* хотхонд 380,000,000 төгрөгийн үнэлгээтэй 3 өрөө орон сууцыг авахаар болсон боловч авч чадаагүй бөгөөд ******* ХХК-ийн захирал ******* нь уг 578,000,000 төгрөгийг би төлнө гэж хэлдэг байсан. Улмаар тэрээр маргаан бүхий орон сууцыг *******гаас ******* эд 430,000,000 төгрөг, 40,000,000 төгрөгт гараашийг, нийт 470,000,000 төгрөгийг дээр дурдсан 578,000,000 төгрөгийн өрөндөө өгөхөөр болсон. *******д ******* нь автомашин зараад уг орон сууцыг, гараашийн хамт авахаар болсон. Ингээд ******* 2022 оны 10 дугаар сард тус орон сууцандаа 70,000,000 орчим төгрөгт иж бүрэн тавилга, засвар хийлгээд орсон. 2010 онд ******* БНСУ-аас ирээд нэхэмжлэгч *******-ын өмнөх өмчлөгч ******* гэх хүнтэй танилцсан. ******* нь 2022 онд ******* тэй уулзаад хүнд хүүтэй мөнгө зээлдүүлмээр байна, мөнгө зээлэх хүн байвал олж өгөөч гэсэн. Тэр үед "*******" ХХК-ийн ажилтан ******* гэх хүн хувиараа, автомашин барьцаалаад түүнээс 20,000,000 төгрөг зээлсэн. Тэгээд зээлсэн мөнгөө эргээд өгсөн гэж сонссон болохоос хоорондоо яаж тохиролцсоныг тухайн үед мэдээгүй.

2.5. Улмаар ******* ХХК-ийн ерөнхий захирал *******, гүйцэтгэх захирал ******* хоёр ******* улсын дугаартай, ******* загварын автомашиныг барьцаалаад 170,000,000 төгрөг түүнээс зээлсэн. Үүнийгээ 200,000,000 төгрөг болгоод өгсөн. Ингээд дараа нь тэр хоёр 200,000,000 төгрөгийг мөн түүнээс 1 сарын 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлэхээр болсон. Зээлэхдээ *******гаас ******* эд авч өгсөн маргаан бүхий *******дүүргийн ******* дугаар хорооо ******* дүгээр хороолол ******* гудамж ******* байр, ******* тоот хаягт байрлах 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг түүнд барьцаалаад өгөхөөр болсон.

2.6. *******, ******* хоёр нь ******* эд орон сууцаа барьцаалаад *******аас 200,000,000 төгрөг зээлээд өгөөч, 2 сарын хугацаатай, үүнээс хэтрүүлэхгүй гэсэн. Тэр үед ******* нь орон сууцыг барьцаалахгүй, харин 2-хон сар бол миний нэр дээр шилжүүлчих гэсэн. ******* нь 2010 оноос мэдэх, мөн найз, хамтарч бизнес эрхэлж байсан хүний хувьд ямар ч асуудалгүй гэж бодоод *******г үл хөдлөх эд хөрөнгийг ******* эд биш ******* гээд найзын нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Тухайн үед ******* нь ******* ийн орон сууцыг өөрийн нэр шилжүүлж авсан бөгөөд *******, ******* нарт 200,000,000 төгрөгийг дээр тохирсон байдлаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн. Эхний сарын төлөлтийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлөх ёстой 10,000,000 төгрөгийг ******* өөрийн эхийнхээ ХААН банкин дахь ******* тоот дансанд ******* гэх данснаас *******ын ХААН банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Учир нь *******, ******* хоёрын зээлийн хүүг төлсөн гэхээр ******* нь ******* ийн найз бөгөөд найздаа зээл аваад өгсөн гэж тохирсон өдөр нь хүүг нь өгсөн. Энэ өдрөөс хойш удалгүй тэр хоёроос ******* өөрөө төлсөн хүүгээ авсан.

2.7. 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү төлснөөс хойш тэр өдөртөө тэрээр ******* рүү "Одоо өдөр тутам 2,000,000 төгрөгийн хүү авна, өгөхгүй гэвэл байрыг чинь зарна" гэсэн. ******* тэгэхээр нь энэ чинь миний байр учраас нээрээ бусдад зарчих юм болов уу гээд түүнд өөрийн байсан мөнгөнөөс 2022 оны 1******* дүгээр сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, мөн өдрөө 20,000,000 төгрөг, 20,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөг, 1******* дүгээр сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 1******* дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөгийг нийт 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн. 2022 оны 1******* дүгээр сарын 07-ны өдөр 1 сарын хүүг нь шилжүүлсэн, тэгээд нэмээд 80,000,000 төгрөгийг шилжүүлчихлээ. Одоо надад миний гэрчилгээг шилжүүлээд өгчих би ББСБ-д барьцаанд тавиад үлдэгдэл 120,000,000 төгрөг болон хүүг чинь гаргаад өгье гэсэн чинь ******* эд Үгүй гэж хэлсэн. Энэ нь ******* ийг анхнаасаа залилах санаатай байсны илрэл юм.

2.8. *******, ******* нар 2022 оны 1******* дүгээр сарын 28-ны өдөр зээлсэн 2 сарын хугацаа нь дуусаад түүнд ******* ийн төлснийг хасаад үлдсэн мөнгийг төлье гэхэд ******* нь тэгэхгүй гэсэн. Улмаар *******ын гомдлоор орон сууцыг өөртөө хууль бусаар залилж авсан хэрэг нь Баянгол дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтэст шалгагдаж байна. Гэтэл ******* нь хууль бусаар олж авсан ******* ийн хөрөнгийг *******д шилжүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Мөн дээрх эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор Баянгол дүүргийн ******* газрын хяналтын ******* 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 114 дүгээр хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай зөвшөөрлөөр тус зөвшөөрөл нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс зөвшөөрлийг цуцлах хүртэл үргэлжлэхээр хийгдсэн. Ийм байдлаар үнэн зөвийг хууль хяналтын байгууллага олтол тус хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байхад ямар үндэслэлээр *******аас *******д 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шилжсэн болохыг үнэхээр гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч ******* нь тухайн байранд амьдардаггүй, эзэмшдэггүй тухайн асуудалд хамааралгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* хороолол , ******* гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* , хариуцагч ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлан банкны хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155.51 төгрөгийг хариуцагч ******* , ******* нараас гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 375,570 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* , ******* нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч ******* ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1 ******* нь энэхүү нэхэмжлэлтэй холбоотой асуудал нь ямар асуудал болох талаар 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр анхан шатны шүүхэд 4 хуудас тодорхой хариу тайлбар өгсөн. Улмаар энэ нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хэрэг Баянгол дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтэст шалгагдаж байгаад 2025 оны 0******* дүгээр сараас харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтэст одоог хүртэл шалгагдаж байгаа бөгөөд нэхэмжлэгч *******-ын өмнөх өмчлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болсон орон сууцыг надаас хэрхэн залилж авсан талаар цагдаагийн байгууллага шалган тогтоож, улмаар Сүхбаатар дүүргийн ******* газрын хяналтын ******* шийдвэрээр *******ыг яллагдагчаар татсан. *******ын холбогдох эрүүгийн хэргийг анх 2023 оноос шалгаж эхэлсэн бөгөөд түүнд нэхэмжлэгч болох ******* нь өмгөөлөгчөөр ажиллаж хууль зүйн туслалцаа үзүүлж байсан.

4.2. ******* нь *******-ын нэхэмжлэлтэй шаардлагатай яг ижил нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж байсан. Энэ хэргийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдсэн боловч давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна, холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байхад тэр талаарх баримтыг бүрдүүлэх хариуцагч талын хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээж аваагүй байна, тэр төрлийн баримтыг хэрэгт бэхжүүлж энэ хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэх агуулгаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Тус иргэний хэрэг анхан шатны шүүхэд очиж үед нэхэмжлэгч ******* нь энэ орон сууцыг өмгөөлөгч *******даа шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлээсээ татгалзсаныг *******дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2024/03206 дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

4.3. Дээрх байдлаар шийвэрлэсний дараа ******* нь өөрийгөө хууль ёсны өмчлөгч болсон гэж надтай дахин шүүхээр маргасан. Гэвч анх надаас орон сууцыг залилж авсан *******ын үйлдлийг гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж Сүхбаатар дүүргийн ******* газраас түүнийг энэ үйлдэлд нь яллагдагчаар татсан. Түүний надаас хууль бусаар авсан орон сууц нь дараагийн хүнд очсон ч гэсэн миний эрх хууль бусаар зөрчигдсөн. Иймд өмгөөлөгчөөрөө дамжуулан 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтсээс *******тай холбоотой хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар үе шатанд байгаа талаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргахад шийдвэрлээгүй. Мөн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд *******ыг яллагдагчаар татсан талаарх Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтсийн албан бичиг, мөн *******т холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэх хүртэл маргаан бүхий орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах талаарх Сүхбаатар дүүргийн ******* газрын Ерөнхий ******* албан бичгийг тус тус гарган өгч *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргээс түүнийг ******* 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн ******* дүгээр т хэлтсийн мөрдөн байцаах тасгаас гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангалгүй хэргийг шийдвэрлэсэн.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр тус тус хуульчилжээ. Энэ нөхцөлийг бүрдүүлэхүйц баримт болох *******ыг яллагдагчаар татсан тогтоол мөн тус маргаан бүхий орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарласан эсэхийг тогтоосон баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд гаргахад шүүх хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.5. Шүүхэд эрх тэгш мэтгэлцэх зарчмын хүрээнд өөрийн бүрдүүлж чадахгүй баримтаа ийнхүү шүүхийн журмаар бүрдүүлэх гэтэл шүүх бүрдүүлээгүй. Шүүх энэ баримтыг бүрдүүлсний дараагаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 80 дугаар зүйлд заасан хүсэлтийг талууд гаргасан тохиолдолд шийдвэрлэх эсэх нь өөр асуудал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Миний эрх, хууль ёсны ашиг сонирхол 2 жилийн хугацаанд хохирсон учраас гомдолтой байдаг. Учир нь Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь мөн гэдгийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр нотолсон. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Улсын бүртгэлийн газар, холбогдох цагдаагийн газар, ******* байгууллагаас бүх баримтыг хариуцагчийн хүсэлтээр гаргуулж авсан. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаагаар ******* , ******* нар уг орон сууцыг өмчилж байгаагүй болох нь нотлогдсон. Хариуцагч нар ******* гэх хүний талаар дурддаг боловч хэнтэй ямар гэрээ байгуулсныг би мэдэхгүй.

5.2. Миний бие хуульд зааснаар нотариат ороод, орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг банкны зээлээр авсан. Улсын бүртгэлийн газраас *******т холбоотой албан бичгийг хүргүүлсэн. Тухайн албан бичигт өмчлөгч нь ******* , ******* нар биш учраас ******* байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг *******ын нэр дээр бүртгэлтэй талаар бичсэн. Өмчлөлийн асуудлын талаар талууд маргаагүй, өмчлөгч нь ******* мөн гэдгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Гэтэл цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэх үйл баримтын талаар тайлбарладаг.

5.3. *******, *******, ******* нарын хэн нь залилсныг би мэдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Миний бие *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж орон сууцыг худалдаж авсан. ******* ХХК-ийн захирал ******* гэх хүн орон сууцыг *******гийн нэр дээр шилжүүлж өгсөн буюу улсын бүртгэлийн гэрчилгээ авсан хүн нь ******* байдаг. ******* нь *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ******* нь *******ид худалдах, худалдан авах гэрээ байгуулах итгэмжлэл олгоод шилжүүлсэн нь харагддаг. Дараа нь тухайн орон сууцыг ******* надад шилжүүлсэн.

5.4. Баянгол дүүрэгт шалгагдаж байсан эрүүгийн хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү шилжсэн гэсэн учраас хариуцагч нарын хүсэлтээр Сүхбаатар дүүргийн ******* газраас нотлох баримт гаргуулж авсан. *******ыг яллагдагчаар татсан эсэх нь нэхэмжлэлийн шаардлагатай шалтгаант холбоогүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан. Мөн шилжилт хөдөлгөөн хийсэн бичгийн талаар хариуцагч тал тайлбарладаг. Тухайн албан бичгээр миний өмчлөлийг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэр байхгүй. Улсын бүртгэлийн лавлагааг дан системээр авахад миний нэр дээр шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон зүйл байхгүй, маргаан бүхий орон сууцыг захиран зарцуулах эрхтэй.

5.5. Хариуцагч нар миний өмчлөлийн орон сууцанд амьдарч, би өнгөрсөн 2 жилийн хугацаанд банкны зээл, хүү төлсөөр ирсэн. Залилуулсан асуудлын талаар би мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан. Хариуцагч нар орон сууц руу орохдоо хаалганы түлхүүр цоожийг эвдэж ордог бөгөөд намайг гүтгэсэн гэж цагдаад өгдөг гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хянаад хариуцагч ******* ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* , ******* нарт холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, хохиролд 14,607,155 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дараах үйл баримтыг үнэн зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* нар 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 257,152,500 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

3.2. *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, өмчлөгчөөр *******г бүртгэж, 2020 оны 05 сарын 22-ны өдөр ******* дугаартай гэрчилгээ олгосон.

3.3. ******* болон ******* нар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 190,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.

3.4. Улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, 35 б байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг бүртгэж, 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр******* дугаартай гэрчилгээ олгосон.

3.5. ******* болон ******* нар 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1926 дугаартай арилжааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл, зөрүү 195,000,000 төгрөгийг төлж харилцан солилцохоор тохиролцсон.

3.6. Улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, 35 б байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******ыг бүртгэж, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ******* дугаартай гэрчилгээ олгосон.

3.7. ******* болон ******* ХК-ийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ******* дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, ******* ХК нь *******д орон сууц худалдан авах зориулалтаар 195,000,000 төгрөгийг 240 сарын хугацаатайгаар, сарын 0.4 хувь буюу жилийн 5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

4. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг *******аас хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцно.

 

5. Нэхэмжлэгч ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч болох нь улсын бүртгэлээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч ******* , ******* нарын хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

6. Хариуцагч нар нь орон сууцыг хууль ёсоор, шударгаар эзэмшилдээ байлгаж байгаа болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, *******дүүргийн ******* дугаар хорооо, ******* дүгээр хороолол /*******/, ******* гудамж ******* байр ******* тоот хаягт байрлах, 93.51 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ******* , хариуцагч ******* нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

7. Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

Хариуцагч ******* ийн гаргасан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн ******* дүгээр хэлтсээс баримт гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-т заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн үндэслэлд хамаарахгүй.

Өөрөөр хэлбэл, *******т холбогдох асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эсэх нь нэхэмжлэгч *******-ын гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155 төгрөг гаргуулах шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй, зайлшгүй шаардлагатай нотлох баримт биш тул хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэл бүхий болсон байна.

 

8. Нэхэмжлэгчийн хариуцагч нарт холбогдуулан гаргасан зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 14,607,155.51 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шийдэлд нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс тухай асуудлаар үнэлэлт, дүгнэлт өгөхгүй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2025/05672 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.УУГАНБАЯР