Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2025/01634

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 197/ШШ2025/09006 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 9,283,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдан авсан гутлын материалын төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 9,283,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бол хариуцагч нь нэхэмжлэгчээс гутлын материал худалдан авч байсан гэдэгтэй маргахгүй байх боловч төлөгдсөн төлбөр болон төлбөрийн үлдэгдлийн хэмжээнд маргасан байна.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлсон байх боловч хэрэгт цугларсан цугларсан нотлох баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын нотлох үүргийн хуваарилалтыг зөв үнэлж дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5-д ... хариуцагч нийт 45,586,380 төгрөгийн барааг авсан гэх боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул үндэслэлгүй гэж дүгнэлээ. Хэрэгт авагдсан баримт болох хариуцагчаас гаргасан дансны хуулгаар нийт 45,250,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагаас 3,450,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл барааны үнэ 5,833,000 төгрөгийг хариуцагч ******* төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлт хийж, хариуцагч *******аас 5,833,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэсэн байна.

5. Дээрх дүгнэлтээр анхан шатны шүүх хариуцагч ******* нэхэмжлэгч *******д 45,250,000 төгрөгийг төлж барагдуулсан, 5,833,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн хариуцагчид худалдсан барааны үнийн дүнг /45,250,000+5,833,000=51,083,000/ 51,083,000 төгрөг гэсэн байдлаар тооцоолсон болохыг харуулж байна.

6. Ингэж дүгнэхдээ хэдэн төгрөгийн бараа авснаа хариуцагч өөрөө нотлох үүрэгтэй байсан гэж үзэж, нийт 45,586,380 төгрөгийн бараа худалдан авсан байдлаа баримтаар нотлоогүй хэмээн худалдсан барааны тоо хэмжээг нотлох үүргийн хуваарилалтыг хариуцагчид холбогдуулж дүгнэсэн нь буруу болжээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг нь нэхэмжлэгчид байх ба нэхэмжлэгч хэдэн төгрөгийн барааг худалдсанаа нотлох үүргийг өөрөө хүлээхээс бус хариуцагч нэхэмжлэгчийн хэдэн төгрөгийн бараа худалдсаныг нотлох үүрэг хүлээхгүй.

8. Анхан шатны шүүх хариуцагчийн төлсөн төлбөрийн хэмжээг хэрэгт нотлох баримтаар авагдсан дансны хуулга, төлбөрийн баримтуудад үндэслэн тогтоохдоо 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр *******ын эзэмшлийн ******* тоот данснаас *******ы эзэмшлийн ******* тоот дансанд шилжүүлсэн 3,450,000 төгрөгийн төлбөрийн шилжүүлгийг *******ы дансны хуулга болон ХААН банкин дахь шилжүүлгийн баримт гэсэн 2 баримтаар хэрэгт давхар авагдсаныг тус тусдаа төлбөр мэтээр тооцсоноор хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн хэмжээг буруу тооцоолох үндэс болжээ.

9. Хариуцагч нь нэхэмжлэгчид түүний өөрийн болон эхнэр *******ын дансанд дараах байдлаар төлбөрийг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байх ба нийт төлсөн төлбөрийн хэмжээ нь давхардуулан тооцсон 3,450,000 төгрөгийг хасаж тооцоход 41,750,000 төгрөг болж байна. Үүнд:

- ******* дансанд 2019 оны 04 дүгээр сарын 16ны өдөр 10,000,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 1,800,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг,

- ******* дансанд 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 3,450,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.

10. Нэхэмжлэгч хариуцагчид нийт 51,083,000 төгрөгийн гутлын материал худалдсан болохоо шүүхэд баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй, хариуцагч нь нийт 45,586,380 төгрөгийн барааг худалдсан авсан гэсэн тайлбар тооцоолол гаргасан тул хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд худалдсан барааны үнийн хэмжээг тогтоож, хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөр болох 41,750,000 төгрөгийг хасаж тооцон хариуцагч *******аас /45,586,380-41,750,000=3,836,380/ 3,836,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах үндэслэлтэй байна.

11. Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/09006 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 3,836,380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 5,446,620 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******аас төгрөгийг 76,332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,278 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Б.УУГАНБАЯР