Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00064

 

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2016/00064

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: “*******и” /Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо,*******-ний

“*******” ХХК-ний захирал С.Дугар /РД:/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                              

                                                     

Хүсэлт гаргагч “*******и” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: 2015 оны 12 сарын 25-нд ******* ХХК-ний захирал С.Дугартай уулзаж нөхөн сэргээх төвдөө саун угсруулахаар ажлийн гэрээ байгуулсан. Нийт 3.740.000 төгрөгт тооцож, 3 хоногийн дотор хийж гүйцэтгэхээр тохирсон боловч 2016 оны 01 сарын 03-наас хойш ажлаа хийгээгүй дутуу орхиод алга болсон. 2016 оны 01 сарын 05-ны өдөр С.Дугартай холбоо барихад манайх санхүүгийн хүндрэлд орчлоо гэж мессеж бичсэн байсан, сүүлдээ утсаа авахгүй болсон, тиймээс ******* ХХК-ний захирал С.Дугарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

“*******и” ХХК нь хариуцагч ******* ХХК-ний захирал С.Дугарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт  гаргажээ.

“*******и” ХХК-ний хүсэлтийг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хүсэлтийг хангах үндэслэл тогтоогдож байна.

“*******и” ХХК нь хариуцагч ******* ХХК-ний захирал С.Дугарыг эрэн сурвалжлуулан олж, оршин сууж байгаа хаягийг тодруулснаар ажил гүйцэтгэх гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд гаргана гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

******* ХХК-ний захирал С.Дугар /Компаний хаяг нь Баянзүрх дүүрэг, 16-р хороо, 10 байр 479 тоот, Регистрын дугаар нь /5815967/ утас: 98131414, 98599859/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Тахарын ерөнхий газарт үүрэг болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  

                                                                                                          ТОГТООХ нь:

 

           1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ний захирал С.Д-ыг эрэн сурвалжилсугай.

         

            2. ******* ХХК-ний захирал С.Д-ыг эрэн сурвалжилж, түүний  оршин суугаа газрыг тогтоохыг Тахарын ерөнхий газарт үүрэг болгосугай.

 

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

     4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Д.БАЙГАЛМАА