| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 102/2022/04307/И |
| Дугаар | 210/МА2025/01714 |
| Огноо | 2025-10-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2025/01714
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 136,994,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, өмгөөлөгч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай компани хариуцагч ******* ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, нийт 2,800 м3 хэмжээтэй 150, 300, 350, 400 марк бүхий чанар, стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлэх, хариуцагч нь гэрээний төлбөрийн 50 хувьд бэлэн мөнгө, 50 хувьд орон сууц шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Бид гэрээний 2.1-т заасан үүргээ бүрэн биелүүлж нийт 2,800 м.куб хэмжээтэй бетон зуурмагийг хариуцагчид нийлүүлсэн бөгөөд 136,994,000 төгрөгийн бетон зуурмагийн төлбөрт Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* сургуулийн зүүн талд орших байр, 1 дүгээр орц, 3 дугаар давхрын 13 тоот хаягт байрлах 62.27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг авахаар тохирч, улмаар хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийн худалдаа, зуучлалын бизнес эрхэлдэг хуулийн этгээд болох ******* ХХК-д 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 2016/057 тоот дугаартай албан бичиг хүргүүлсэн.
Тус албан бичгийн дагуу дээрх компани *******-ны борлуулалтыг хариуцаж байсан ХХК-тай манай компанийг холбож, бид 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний 1.2-т *******-ны Б блокын 1 орц 3 давхрын 13 тоот орон сууцыг авахаар тусгаж, тус өдрөө орон сууцны түлхүүрийг хүлээн авсан боловч өмчлөх эрхийн гэрчилгээ тодорхойгүй шалтгааны улмаас гараагүй. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарч, улсын бүртгэлд бүртгүүлэх хүртэл нь түр хүлээнэ үү гэсэн мэдээллийг хариуцагч компаниас манай компанид ирүүлсэн боловч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаагүйгээс уг орон сууцыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бусдад худалдан борлуулж чадаагүй. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01593 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар тус орон сууц нь иргэн ын хууль ёсны өмч болох нь тогтоогдсон байна.
Иймд, бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу бетон зуурмагийн хариу төлбөр болох 136,994,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Талууд бетон зуурмаг нийлүүлэх гэрээг байгуулсан ба төлбөрт нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* сургуулийн зүүн талд орших байр, 3 давхар, 13 тоот 2 өрөө орон сууцыг ******* ХХК-ийн захирал гэж танилцуулсан н.т албан ёсоор хүлээлгэж өгсөн бөгөөд гэрчээр дуудах хүсэлт өгсөн н.ийн хүүхдийн байр байсан. Тооцоо нийлэхэд бид нар нэг төлбөрөө 2 удаа төлөх асуудал үүсээд байна. Байраа өгсөн боловч байрыг дундаас нь авсан байсан. Иймээс компанийг 2 удаа хохироохгүйн тулд гэрчээр н.ийг дуудсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. ******* ХХК-ийн захирал н. нь н.тэй анх танилцаад, манайд ирж байсан. Гэрээ байгуулснаараа бид хохирох асуудал үүсээд байгаа тул н.ийн асуудлыг тусад нь шийдвэрлүүлье гэж бодсон. ХХК нь ******* ХХК-ийн өмнөөс төлбөр төлсөн. Манай компанийн эрх ашиг хохирч байна, бидний татвар, төлбөр тооцоонд асуудал үүсэж, манай компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Бид гэрээ байгуулахдаа бартераар төлбөр тооцоо хийхээр байсан. Үүний дагуу ХХК-ийн эзэмшилд байсан Тоёота лексус 470 маркийн хар өнгийн улсын дугаартай авто машиныг нэхэмжлэгч компанийн захирал гэх н.т хүлээлгэж өгсөн. Гэтэл н. мэдүүлэг өгөхдөө мэдэхгүй, аваагүй гэж худал хэлсэн. Шүүх үнэн зөвийг зөвөөр харах байх гэж бодож байна.
Талууд гэрээ байгуулахдаа 3 газар бартер нийлүүлнэ гэсэн байна. Нэгт 13, хоёрт, төсөл, гуравт, ы дэргэдэх 19 дүгээр хорооллын барилга. Тус тусын үүргийг гүйцэтгээд, төлбөр тооцоог нийлсэн. Гэрч нь худал мэдүүлэг өгсөн байгааг шүүх харж үзээсэй гэж хүсэж байна. Байрыг биетээр хүлээлгэн өгсөн байхад алдсан бол буцаагаад манай компанитай албан ёсоор уулзалт хийж, албан тоот ирүүлэх ёстой байтал ингэж хандаагүй. Нэхэмжлэгч нь 136,994,000 төгрөг гээд авсан юмныхаа үнээр нэхэмжлээд байна. Бид нэхэмжлэгчээс авлагатай байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Иймээс хариуцагч тал төлсөн төлбөр, машины үнэ зэргийг хасуулах ёстой тул тодорхой хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 118,819,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, үлдсэн 18,174,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 843,000 төгрөгөөс 842,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 80 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон, хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 752,047 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ХХК болон ******* ХХК нарын хооронд хийсэн 16/24 тоот Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тодорхойлсон. Хариуцагч нь тухайн баримтыг нэхэмжлэгчтэй хийгээгүй бөгөөд гуравдагч этгээдийн баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Тус нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Учир нь ******* ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу Авлага өглөгийн тооцоо нийлсэн акт, 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Гүйцэтгэсэн ажлын нэхэмжлэлийн дүн гэх зэрэг баримтаар төлбөр тооцооны хувьд зөрүүтэй байдал үүсээд байгаа. Гэтэл энэ асуудлыг шүүх анхаарч үзээгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөнөөс гадна хариуцагчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.
Мөн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг мэдэж буй этгээдийг гэрчээр оролцуулаагүй. Дээрх гэрээний төлбөр авсан бетон зуурмагийг иргэн Б. хүлээн авч, өөрийн барилгадаа ашигласан байдаг. Тухайн этгээд нь манай компанийг төлөөлөх эрхгүй бөгөөд ******* ХХК-гай байгуулсан гэрээний тал биш болно. Ямар зорилгоор нэхэмжлэгчийн зүгээс Б.эд тухайн бетон зуурмагийг өгсөн, төлбөр тооцоо хэрхэн хийгдсэн талаарх үйл баримтыг Б.ээс тодруулах шаардлагатай байсан боловч энэ талаарх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.
Түүнчлэн хэрэгт ач холбогдол бүхий баримтыг шүүх бүрэн бүрдүүлээгүй. Тухайлбал, тухайн гэрээний төлбөрийг хариуцагчийн нэрийн өмнөөс ХХК төлж барагдуулсан бөгөөд энэ талаар баримт хэрэгт авагдсан. Уг баримттай холбогдох тайлбарыг ХХК-иас гаргуулахаар шүүх шийдвэрлэж захирамж гаргасан боловч уг захирамжийн биелэлт хангагдаагүй. Уг асуудлыг мөн эцэслэн тогтоогоогүй атлаа хариуцагчийг буруутган шийдвэрлэсэн болно.
Иймд, анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны журмаар дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 50 хувийг бэлэн мөнгөөр, 50 хувийг нь бартераар буюу орон сууц хэлбэрээр төлж барагдуулна гэж тохиролцсон. Хариуцагч талаас маргаан бүхий орон сууцыг төлбөрийн 50 хувьд авсан. Тухайн орон сууцыг аваад ХХК-д худалдан борлуулах эрх байгаа гэдэг байдлаар хандсан. ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуул гэх албан бичиг өгсөн, үүний дагуу ХХК-тай гэрээ байгуулаад тухайн орон сууцыг авсан боловч орон сууны гэрчилгээ өнөөдрийг хүртэл гараагүй. ...Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр ыг орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, ХХК болон ******* ХХК тухайн орон сууцыг худалдан борлуулах эрхгүй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. Мөн автомашиныг шилжүүлж өгсөн гэх боловч гэрч н.ын мэдүүлэгт Г.Ганзориг захирал дуудаад автомашин өгье гэсэн. Очоод автомашин хүлээлцсэн акт үйлдэж, гарын үсэг зурсан боловч биет байдлаар тухайн автомашиныг хүлээж аваагүй талаар тодорхой тайлбарласан. Тухайн автомашиныг 2016 оны 07 дугаар сард өгсөн гэж тайлбарладаг боловч маргаан бүхий орон сууцны гэрээг 2016 оны 09 дүгээр сард гэрээ байгуулагдсан. Хэрэв автомашин өгсөн бол орон сууц өгөх шаардлагагүй байсан. Үүнээс үзэхэд автомашин өгөөгүй болох нь дээрх баримт болон үйл явдлаар нотлогдож байна. н.ыг гэрчээр асуулгах ёстой гэж хариуцагч тал тайлбарладаг боловч ХХК-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ХХК-ийн заасан газарт бетон зуурмаг нийлүүлсэн. Үүний дагуу тооцоо нийлсэн, ХХК тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй. Энэ хэрэгт , н. нарын эрх ашиг хөндөгдсөн зүйл байхгүй. Анхан шатны шүүх тухай бүрд хүсэлтүүдийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 136,994,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. Талууд 2015 оны 10 дугаарын 15-ны өдөр бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь 2,800 м3 хэмжээтэй 150, 300, 350, 400 марк бүхий чанарын шаардлага хангасан бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч ******* ХХК нь төлбөрийн 50 хувийг бэлнээр, 50 хувийг орон сууцны барилга худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ. /1.х.х-ийн 17-21/
3.2. Хариуцагч ******* ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2016/057 тоот албан бичгээр ...******* ХХК-тай хамтран ажиллаж ажил гүйцэтгүүлсэн тул доор дурдсан байрыг тус компанийн нэр /захирал/ дээр хүлээлгэн өгнө үү... гэх албан бичгийг ******* ХХК-д хүргүүлсэн байна. /х.х-ийн 22/
3.3. Улмаар ХХК болон нэхэмжлэгч ******* ХХК нарын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актаар нэхэмжлэгч нь 145,739,500 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс хариу төлбөрт тус компаниас нэхэмжлэгчид 26,920,000 төгрөгийг төлж, 136,994,000 төгрөгийн орон сууцыг бартераар өгөх, нэхэмжлэгч нь 18,174,500 төгрөгийн өглөгтэй гэжээ. /х.х-ийн 15-16/
3.4. Үүний дараа 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ХХК болон ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал // нар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ******* орон сууцны барилгын Б блок, 1 дүгээр орц, 3 давхрын 13 тоот хаягт байрлах 62.27 м.кв талбай бүхий орон сууцыг 136,994,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг ******* ХХК-тай бартерын журмаар тооцоо нийлэх хэлбэрээр төлөхөөр тохиролцсон байна. /1.х.х-ийн 13-14/
3.5. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1450 дугаар магадлалаар ийг дээрх орон сууцны шударга эзэмшигчээр тогтоосон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /1.х.х-ийн 23-29/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамааралтай баримталбал зохих хуулийг баримтлаагүйгээс гадна зохигчийн нэрийг буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Зохигч бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгуулагдсан болон нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт 145,739,500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмаг нийлүүлсэн талаар маргаагүй, харин хариуцагч нь бетон зуурмагийн төлбөрт тооцож орон сууц болон тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд бодитоор шилжүүлсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
4. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Тайлбарлавал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол, худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.
5. Энэхүү магадлалын 3 дугаар зүйлийн 3.3-т дурдсанаар нэхэмжлэгч ******* ХХК-д худалдах, худалдан авах гэрээний үнэ 145,739,500 төгрөгөөс 26,920,000 төгрөгийг ХХК-аас төлсөн байх тул үлдэх төлбөрийг 118,819,500 төгрөг гэж тооцсон анхан шатны шүүхийн тооцоолол зөв.
Тодруулбал, Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар нэхэмжлэгч буюу худалдагчид худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг гуравдагч этгээд төлсөн нь хууль зөрчихгүй.
Түүнчлэн зохигчийн тайлбар болоод хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ХХК нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хариуцагч ******* ХХК-д бус, түүний зөвшөөрснөөр нэрлэн заасан 4 газарт нийлүүлсэн байх тул энэ нь дээр дурдсан хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасантай нийцнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагчийн ...66,133,500 төгрөгийн үнэтэй бетон зуурмагийг иргэн н. авч ашигласан учир манай компани ийм хэмжээний төлбөрийг хариуцахгүй... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй бөгөөд хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг хүлээн авсан гэдгээ 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2016/057 тоот албан бичгээр зөвшөөрсөн байна.
6. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж, 111.2-т Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзнэ гээд 111.2.1-д өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр гэж тус тус заасан.
Хариуцагч нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт УНА улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэх тайлбар гаргасан бол нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг бодитоор хүлээн аваагүй гэж маргасан.
Дээрх тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн эсэх талаар зохигч маргаж буй энэ тохиолдолд нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болохоо нотлох үүрэгтэй.
7. ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 23 тоот албан бичигт ... УНА улсын дугаартай Lexus-470 маркийн тээврийн хэрэгсэл манай байгууллагын өмчлөлд байсан ба ******* ХХК болон ******* ХХК нарын хүсэлтийн дагуу гуравдагч этгээдэд шилжүүлсэн болно... гэх албан бичгээс үзвэл тийнхүү гуравдагч этгээд рүү шилжүүлэхдээ талуудын хооронд байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт тооцсон гэж шууд үзэх боломжгүй байна. /1.х.х-ийн 180/
Мөн хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн ...******* ХХК болон ******* ХХК-ийн тооцоонд Lexus-470 маркийн машиныг авч явлаа, мөргөлдүүлэх болон аливаа асуудал гарсан тохиолдолд 40,000,000 төгрөгөөр тооцож өр төлөх болно, хугацаа 24... гэсэн бичвэрийг тодорхойлолт гэх баримтын бичвэрийг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаар тайлбарлахад тээврийн хэрэгслийг Н.т өгөөд, тэрээр тээврийн хэрэгслийг ашиглах болон эзэмших явцдаа ямар нэгэн байдлаар гэмтээж, доголдол үүсгэсэн бол 40,000,000 төгрөгөөр бодож гэрээний үүрэгт тооцно гэх агуулгатай байх тул үүнийг бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгт тооцож өгсөн гэж үзэх боломжгүй байна. /1.х.х-ийн 141/
Үүнээс гадна Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа болон Н.ын гэрчээр өгсөн мэдүүлгээр тухайн тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн өмчлөлд шилжиж байгаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч нь бетон зуурмагийн төлбөрт Lexus-470 маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тооцож өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус зааснаар нотлоогүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. /1.х.х-ийн 150-151, 173-174/
8. Нэхэмжлэгч нь бетон зуурмаг нийлүүлэх гэрээний дагуу бартераар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж ******* орон сууцны барилгын Б блокын 1 дүгээр орц, 3 давхрын 13 тоот хаягт байрлах 62.27 м.кв талбай бүхий орон сууцыг 136,994,000 төгрөгт тооцон авсан боловч тухайн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа ийн эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2020/01593 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1450 дугаар магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ийг дээрх орон сууцны шударга эзэмшигчээр тогтоож шийдвэрлэжээ.
Тодруулбал, дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар энэхүү орон сууцны өмчлөгч нь болохыг тогтоосон байна. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар зохигч нар энэ талаар маргах эрхгүй.
9. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж, 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж тус тус заасан.
Нэгэнт нэхэмжлэгч ******* ХХК нь дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй, талуудын байгуулсан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх тухай хэлцэл цаашид хэрэгжих боломжгүй болсон байх тул хариуцагч ******* ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөр 118,819,500 төгрөгийг мөнгөөр нэхэмжлэх эрхтэй.
Иймд, нэхэмжлэгч ******* ХХК нь 145,739,500 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлснээс 26,920,000 төгрөгийн төлбөрийг ХХК-аас авч, харин үлдэх 118,819,500 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь төлөх үүрэгтэй учраас энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
10. Хариуцагчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёстой этгээдийг оролцуулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий баримтыг мэдэж буй этгээдийг гэрчээр оролцуулаагүй, шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
10.1. Анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2023/0716******* захирамжаар Б.ийн оршин суух хаяг тодорхойгүйгээс түүнийг гэрчээр оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр, /1.х.х-ийн 127-128, 137-138/
2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/08388 дугаар захирамжаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан орон сууцыг төлбөрт тооцож аваагүй гэх үндэслэлээр Б.ийг гэрчээр оролцуулах хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2.х.х-ийн 9-10/
Талуудын байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь бетон зуурмаг нийлүүлэх үүрэг хүлээж, тухайн үүргээ биелүүлсэн, тийнхүү нэхэмжлэгчийн нийлүүлсэн бетон зуурмагаас 66,133,500 төгрөгийн үнэ бүхий бетон зуурмагийг хариуцагч ******* ХХК нь Б.эд өгсөн нь энэ маргаанд хамааралгүй, энэ талаар энэхүү магадлалын 5 дугаарт тодорхой дүгнэсэн.
10.2. Мөн 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШЗ2023/08297 дугаар захирамжаар Бишрэл инженеринг энд констракшн ХХК-ийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй гэх үндэслэлээр, /1.х.х-ийн 137-138/
2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдийн 181/ШЗ2024/22205 дугаар захирамжаар ******* ХХК-иас гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан маргаанд ХХК болон Б. нарын эрх ашиг хөндөгдөхгүй гэж тэдгээрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлтийг тус тус хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. /2.х.х-ийн 49-51/
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь 136,994,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчээр гүйцэтгүүлсэн ажлын хөлсөнд тооцож нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал //-д хүлээлгэн өгнө үү гэх албан бичгийг Бишрэлт пропертик ХХК-д хүргүүлж байсныг тухайн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байсан гэж тооцох учир хариуцагчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй.
10.3. 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2023/15784 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан УНА улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг гуравдагч этгээдэд шилжүүлэхээр гаргасан хүсэлт, баримтыг ХХК-аас гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгч нь 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд уг хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 198-199, 2.х.х-ийн 49-50/
Хариуцагч нь УНА улсын дугаартай Lexus 470 маркийн тээврийн хэрэгслийг бетон зуурмаг нийлүүлэх гэрээний төлбөрт тооцон нэхэмжлэгчид шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй талаар мөн энэ магадлалын 7 дахь хэсэгт дүгнэснээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзсан байх тул шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэх гомдлыг хүлээн авахгүй.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар анхан шатны тойргийн шүүх нь хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй.
11. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Учир нь,
Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь хариуцагчаас бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргасан байхад хохирол нэхэмжилсэн гэж үзэж шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.
Мөн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэхэмжлэгчийн нэр ******* ХХК гэж бичигдсэн байхад ХХК гэж, хариуцагчийн нэр ******* ХХК гэж бичигдсэн байхад ХХК гэж буруу бичсэн байгааг зөвтгөнө.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, , Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2025/03761 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг ...219 дүгээр зүйлийн 219.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж, ... гэснийг ******* гэж, ... гэснийг ******* гэж,
2 дахь заалтад ... гэснийг ******* гэж, ... гэснийг ******* гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 752,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Б.МАНДАЛБАЯР