Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 1205

 

  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Ганбулган, хохирогч Л.Н, түүний өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мт овогт Ч Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03244 1386 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

          Яллагдагч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Макс” худалдааны төвийн гадна иргэн Л.Нн нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.   

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “….” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Л.Н мэдүүлэхдээ: “.....” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 5-9/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Н гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 14-16/, мөрдөн шалгах ажиллагаанд Э.О гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 18-20/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Ж гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 21/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6446 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 23/, мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Б ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 29-32/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганаас шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Макс” худалдааны төвийн гадна иргэн Л.Н н нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.    

Шүүхээс шүүгдэгч Ч.Б ийг 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17 цагийн орчимд иргэн Л.Н н нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Н гийн хохирогчоор өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.О өгсөн: "...." гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Ж өгсөн: "...Би тэр өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр рүү хүн авч явахаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Макс төвийн гадаа байж байсан юм. Би 16 цагийн орчим 2 хүн аваад явах гэж байхад Н хүрч ирээд тэр 2 хүнийг дагуулаад өөрийнхөө машинд суулгасан. Тэгэхэд нь би яаж байнаа ямар их улайрч байнаа чи гэж Н хэлсэн чинь намайг юу гээд байгаан ална шүү гэж хэлж байсан. Тэгэхэд нь би юм хэлээгүй тэрнээс хойш 1 цаг орчмын дараа Б утсаар яриад Бор-Өндөр явах гэж ирлээ гээд нэг залуу ирсэн байсан. Тэгсэн цаанаас Н хүрч ирээд тэр залууг би одоо гарлаа гэж хэлээд тэр залуугийн цүнхийг аваад нөгөө залууг дагуулаад явсан. Тэгсэн Б чи яаж байгаа юм наадах чинь миний хүн гэж хэлээд Н хойноос очсон. Тэгээд Б Н эргээд харахад нь гараараа 1 удаа нүүр рүү нь алгадсан. Тэгэхэд Н машин руугаа гүйж очоод нөгөө хүнээ аваад яваад өгсөн. Тэрнээс өөр ямар нэгэн зодоон болсон зүйл байхгүй. Б гараа атгасан байсан, атгаагүй байсан эсэхийг хараагүй ямар ч гэсэн Н нүүр рүү гар нь хүрч байгааг харсан. Б архи уугаагүй эрүүл байсан." гэх мэдүүлэг /хх-н 21/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 6446 дугаар,

          1. Л.Н гийн биед эрүү ясны хугарал, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

          4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 23/,

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ч.Б г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Ч.Б д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Хохирогч шүүгдэгчээс нийт 2.809.760 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтын шаардлага хангасан 2.695.910 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгох зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл бодитоор гараагүй байгаа зардал болох 113.850 төгрөгийн баримтыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй орхиж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч М овогт Ч Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б с 2.695.910 /хоёр сая зургаан зуун ерэн таван мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж, хохирогч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 хороо 41-50 тоотод оршин суух Су овогт Л Н-д олгосугай.

7. Хохирогч Л.Н нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

            8. Энэ шийдвэрийг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.